Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Охид”-оороо л гоёдог “Эрдэнэс Монгол”-ын хэрэг энэ улсад байхгүй?!

2019-1-30
0
ЖИРГЭХ

“Эрдэнэс Монгол” ХХК-иас сүүлийн өдрүүдэд гэнэт хэвлэлүүдээр “Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварын гол суурь болсон Оюутолгой ордын 34 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Оюутолгой” болон нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-ийн толгой аж ахуйн нэгжийн хувьд “Эрдэнэс Монгол” ХХК нь олон улсад өрсөлдөх чадвар бүхий хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч компани болохоор алсын хараагаа тодорхойлов. Товчхондоо, “Эрдэнэс Монгол” ХХК стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна уул уурхай дагасан дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлж, хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм” гэсэн үгтэй нийтлэлүүдийг түгээгээд эхлэв.

Тэд өөрсдийгөө “олон улсад өрсөлдөх чадвар бүхий хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч болохоор алсын хараагаа тодорхойлов” хэмээн тодорхойлжээ.

Байгуулагдаад 12 жил болсон компани шүү дээ, энэ “Эрдэнэс Монгол” чинь...

Энэ хугацаа хувийн компанид бол маш их. 12 жилд үхэх сэхэхээ үзчихээд өдийд бүр өндийгөөд, улсаа тэжээгээд, ядаж төрөөс хүчээр өгсөн “охин” компаниудаа “сайн айлын бэр” болгочихсон сууж байх хугацаа юм.

“Эрдэнэс Монгол” ХХК тэртээ 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдөр  Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.

Мэдэлд нь “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцаа байдаг.

Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж,  Таван толгой -Гашуун сухайт чиглэлийн автозамын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг юм.

Яг үнэндээ мэдэлд нь байдаг “охин” компаниудад “Эрдэнэс Монгол”-ын хэрэг ер байхгүй. Нэмэр болохоосоо нэрмээс болох нь л их. Шат дамжлага, удирдлагын дарамтыг л өгдөг гэж байгаа.

Дээрээс нь “Эрдэнэс Монгол”-ын “охид”-ыг Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ, ТӨБЗГ гээд харж хандчих газар зөндөө бий.

Тэгэхээр “Эрдэнэс Монгол” ХХК бол зүгээр л нэг дарамтын дамжлага болдог гэсэн үг.

Нийтлэлийн эхэнд өгүүлсэн “Эрдэнэс Монгол”-ын түгээж буй нийтлэлд хэдэн “охид”-ынхоо хийж буй, хийх гэж байгаа ажлуудыг л бичсэн байгаа юм. Нөгөөдүүл нь энэ компанитай компанигүй тэрийгээ хийгээд л явна.

Шулуухан хэлэхэд “Эрдэнэс Монгол” ХХК-д “охид”-оо аваад явчих, IPO энэ тэр гээд гарамгай удирдлагын ажил хийчих боловсон хүчин ч хомс.

Захирлуудыг нь л харчих. Гүйцэтгэх захирал нь С.Баярын, нэг дэд захирал нь, нөгөө дэд захирал нь У.Хүрэлсүхийн, Сү.Батболдын, бас нэг дэд захирал нь М.Энхболдын “тамга”-тай хүмүүс бий.

Тэднээс дэлхийн хэмжээний шинэ соргог арга барил нэхээд нэмэр багатай. Иймэрхүү компанид, төрд ингэсгээд байсаар л ирсэн хүмүүс байдаг юм.

Түүнчлэн энэ компанийн боловсон хүчнийг ихэвчлэн улстөрчдийн захиалгаар  бүрдүүлдэг гэж зарим хэвлэлд бичсэн байна. Энэ бас л факт.

Ийм ядарсан, зутарсан нөхдөд Асгатын мөнгөний ордыг хариуцуулна гэж өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газрын хуралдаанаар шийдсэн.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийг байгуулж, эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиглах хугацаатай үүргийг өгсөн гэх мэдээлэл ч хэвлэлүүдээр цацагдлаа.

Засгийн газар, түүний тэргүүн У.Хүрэлсүх том андуурч байна. Шуудхан л хэлье. “Эрдэнэс Монгол” ХХК бол энэ янзаараа Асгатын мөнгөний ордыг байтугай амиа авч явахад хэцүү байгаа.

Хийдэг, хариуцдаг ганцхан ажилтай. Тэр нь “Эм Си Эс”-ийн барьж өгсөн Таван толгой -Гашуун сухайт чиглэлийн автозамын ашиглалт, засвар үйлчилгээ юм. Тэр зам нь ч анхнаасаа тааруухан баригдсан. Муухай дээрээ улцан гэгчээр “Эрдэнэс Монгол” ХХК энэ замыг арчлах гэж баллана. Сайнгүй гэдгийг түмэн олон мэднэ дээ.

Явж явж энэ замын ашиглалт, арчилгаа гээд хэдэн төгрөгийн эргэлт л “Эрдэнэс Монгол” ХХК-ийг авч явдаг гэхэд хилсдэхгүй. Ядаж байхад компанийн удирдлагад байдаг брэндээр гоёсон, ганган эр үүнийг нааш нь цааш нь болгож будлиулдаг гэх мэдээлэл Төрийн ордноор тараад удаж байгаа.

“Эрдэнэс Монгол” ХХК гэж ийм л газар байдаг юм.

Чухамдаа “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет менежмент” ХХК зэрэг “Охид”-оороо л гоёдог “Эрдэнэс Монгол”-ын хэрэг энэ улсад байхгүй шүү?!

С.Нацагтовуу

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Э (64.119.24.21)
    Энэ доор өөрөө өөрийгөө л өмөөрч бичсэн байх.Эсвэл хэдэн хор найруулахаас өөр хийж чадах зүйлгүй хэдхэн авгай нарын нэг нь байх. Харваас бүүр буянгүй царайтай хамт байвал муу юм их тохиолдох шинжтэй эвгүй энергитэй хүүхэн
    2019 оны 02 сарын 08 | Хариулах
  • Zochin (66.181.181.156)
    Erdenes mongol uug ni chadvartai udirdlagatai bol jiliin dotor bosood ireh gazar.gadna dotnoos demjleg ihtei yahaaraa iim hachin humuusiig bailgaad bdag
    2019 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.181.156)
    Чааваас энэ хуульч хүүхэнд дургүй хүмүүс ямар ч их байдаг юм. Бусдад таалагддаггүй байдал ямар нэгэн утгыг илэрхийлж олон хүний бодол оновчтой л байдаг юм. Тэнэг хүнийн дэмжиж байгаа хүн ухаантай байсан ч тэнэг харагддаг. Ухаантай хүнийг дэмжсэн хүн тэнэг байсан ч ухаантай харагддаг. 4 саяын цалин аваад ЭМГЛ шиг компанийн хуулийн эрсдлийг хариуцан ажиллах хүн олон байгаа даа. Танай компанийн хамгийн том эрсдэл энэ хуульч. Яам агентлаг хаа сайгүй өөрийгөө магтаж компаниа муулж үе үеийн хамтран ажилласан удирлагаа явсан хойно нь доош чихэж өөрийнхөө боловсролтойг гайхуулдаг ийм мэт хүмүүс ажлыг алдаг.
    2019 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.24.133)
    Төрийн өмчит ийм компанийн халхавчаар маш их юм идэж ууж байгаа шүү дээ!!! Захирал, удирдлагын багт байсан хичнээн ч хүнийг насаараа идээд барахгүй хоолтой болгов?? "Буянтай" л компани даа, зайлуул!!!
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.119.98)
    Эрдэнэс Монгол ХХК нь ашгийн төлөө байгуулагдсан компани. Багануур, Шивээ-Овоо компаниуд ашгийн гэхээсээ нийгмийн төлөө ажилладаг компаниуд. Аливаа асуудал шийдвэрлүүлэх гэхээр саад тээг болно. Олигтой удирдлагаар хангаж байгаа юм байхгүй. Баахан өндөр цалин авсан дарга нарын л компани. Зорилго нь эрс тэс зөрүүтэй учраас Багануур, Шивээ-Овоо компаниудыг Эрдэнэс Монгол ХХК-иас салгах хэрэгтэй.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • зочин (202.179.31.99)
    Энэ үнэн шүү. Охин компаниудадаа өөрсдийн мэргэжлийн бус, ур чадвар, мэдлэг муутай хүнээ шахсан, компани гэсэн нэртэй, хэдэн том компанийн хөрөнгөөр тансагласан л газар
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.89.60)
    Хуулийн хэлтсийн дарга хүүхэн нь гээд аймшгийн мөнгөний сонирхолтой, хуульч гэхэд хэцүү чадваргүй хүүхэн байдгийг бодоход ямар хүний нөөцтэй нь тодорхой. Манай хэдэн замын кшмпаниудыг балласан хүүхэн, тэр түмэнцогт гэдэг өвгөний толгой дээр гарцан үг ч хэлүүлдэггүй задарцан хууүьчтай компани үхсэнээрээ дэлхийд тэргүүлдгийн
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
    • Зочн
      Ард түмний мөнгийг авлигач дарга нараас хамгаалдаг маш сайн хоточ нохой байсан байжээ, алтан гадсаар шагнуулаасай билээ. Ийм мундаг хуульчтай компани асуудалгүй үйл ажиллагаатай алаад өгдөг байлгүй тэ, хажуудаа байсан эрдэнээ мэдээгүй юм бишүү та нар яанаа
      2019 оны 01 сарын 30
    • Zochin
      Huuliin heltsiin darga n mongonii sonirholtoi ih surguulid tsarai muutai oyutan baisan geed harinch neg avaad hayalaadaa Unendee chadvarlag gants ajil hiij baigaa ogt ashig sonirholgui ajiliig huuliin hureend yavuuldadag ZARCHIMTAI mundag zahiral uchiraas company-s hulgai hiih gesen tuund ataarhsan muusain umnaad TSARAIGAA HARUULJ chadkui bol u gej ch hun gutgej bolno gej bodoo u Etsesiin etsest Erdenes Mongoloos ajilaa hiij chadkui husuulsan esvel mongo hulgailah gej baigaad barigdsan humuus l ingej hun muulna daa Zarchim baridag hun ajilaa hiideg hun aashtai baih n zovshde muusain hulgaichidiig davruulahgui tusriin mongonii manaach hiigeed suuj baigaa huniig hench haanch uguisgej chadahgui l dee
      2019 оны 01 сарын 30
    • ЭМГЛ
      Хүнийг сайн мэдэхгүй байж ингэж битгий ярьж бич бай. Энэ хуульч шиг сайн ажлаа мэддэг, чадварлаг хүн лав тэр компанид байхгүй шүү.
      2019 оны 01 сарын 30
    • Иргэн
      За да, хуульч гэж хэлэхэд хэцүүхэн логиктой гэхээс огтхон ч хуульчийн сэтгэхүйгүй авгай байна лээ. Наанадаж хүнтэй харьцах соёлоос суралцмаар даа, ямар сайндаа "чөтгөр, шулам" гэсэн хоч зүүгээд явж байхав. Ийм том байгууллагын хуульч гэхэд даанч харамсмаар, дэндүү гэхэд хэтэрхий
      2019 оны 01 сарын 30
    • Д
      За мэдэхгүйээ хуулийн сургуульд байхдаа хүн бүрт жийгдсэн оюутнууд яах гэж энийг дуудсан юм гэж зугтдаг хөгийн царай муутай эрхийн тэнэг юм байсан. Базаахгүй ааштай дээрээ бараан царайтай хүн амьтанд өс санаж өрсөлдөж гүйсэн эргүү л юм байсан. Ийм худлаа цэцэрхсэн чадваргүй хууүьч хүүхэнтэй компани ойлгомжтой өрөвдөлтэй удирдлагатай газар байна хахахахахаха
      2019 оны 01 сарын 30
    • Хуульч
      Юугаа бичээд байгаа юм бэ чи. Тэр захирал чинь харин ч эрдэнэс монголд байхгүй чадварлаг хуульч шүү. ЭМГЛд ганц ажил хийдэг тэр хүнгүйгээр ямар ч ажил бүтдэггүй нь үнэн. Хэдэн тэнэг худлаа улс төржсөн дарга нар 2016 оноос хойш томилогдож тэд нарын баасыг ганц цэвэрлэдэг хуульч шүү. Биеийн тамирын багш барилгачин дуучин нийлсэн захирлуудаа хараа за эргүү минь
      2019 оны 01 сарын 30
    • Д
      Хүүе тэр одоо байж л байгаа юм уу
      2019 оны 01 сарын 30
  • ууртай нэгэн (202.9.44.195)
    бас нэг том хувалз
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • зочин (202.9.44.195)
    100 ямаанд 60 ухна гээд хувааж идхээл бодох юмдаа
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • зочин (150.129.143.184)
    Энэ замыг ч их ч муулах юм даа. Өдөржингөө ийм их ачаалал аваад жилдээ 60-70 тэрбум төгрөгийн замын хураамж цуглуулдаг.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • mongol (150.129.140.236)
    Er ni bol tiim erdnes mongol gej kompani iimerhuu baidlaar ajillah yam bol baisnaas baigaagui ni deer uchir ni ene kompanii udirdlaguud ajillagsad bugd uls turchdiin zahiasaar tavigdsan humuus tiim bolohoor jinhene songodog kompanii zarchmaar ajillah bolomjgui busdiinhaa ajild daramt daraa bolohoos tsaashgui jinhneer ni ajilluuliya gevel uls turchdoos hol bailgaj jinhene songon shalgaruulaltaar ajilchidaa songoj ajilluulah heregtei
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (64.119.20.84)
    Яг үнэн, энэ балай компанийг татан буулга гээд аль таван жилийн өмнөөс л ярьсаншдээ бас нэг манангийн санхүүжилт хийдэг компани юм шиг байгаа юм
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.166.36)
    энд тэнд очиж рекламны дүр үзүүлж дарга нарыг дагаж далдаганасан өмнөх захирал нь энэ том хөрөнгөөр тоглоод л дууссан биз дээ.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Иргэн (66.181.161.33)
    Энэ үнэн . тендер зарлаж менежментийн багийг шалгаруулж гэрээ байгуулж ажиллах хэрэгтэй. Нам дагасан мэргэжилийн бус хүмүүс юу хийх тодорхой.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    15 цаг 59 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    16 цаг 6 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    17 цаг 40 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    18 цаг 35 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    18 цаг 43 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    18 цаг 57 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК