Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Ц.Пүрэвтүвшинг цагдаа нар хууль зөрчиж баривчилсан"

2019-3-07
0
ЖИРГЭХ

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшиний  өмгөөлөгч С.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


–“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг энэ сарын 5-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газраас  барьсан.  Тус баривчилгааг хууль зөрчсөн  зөвшөөрөлгүй баривчилгаа гэж яригдах боллоо. Энэ үнэн үү?

-Гуравдугаар сарын 5-ны өглөө 06.00 цагт Ц.Пүрэвтүвшин над руу залгаад “Намайг гэрээс гараад явж байтал Эрүүгийн цагдаагийн газрын дөрвөн хүн баривчилчихлаа. Эрүүгийн цагдаагийн газар аваачиж байцаана гэсэн" гэж хэлсэн. Өгөөлний 07.00 цагт Эрүүгийн цагдаагийн газарт  очиход Эдийн засагтай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Ж. Батсайхан Ц.Пүрэвтүвшинээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдэгдэлтэй холбоотой асуудлаар байцаалт авч байсан. Ингээд сүүлдээ  Ц.Пүрэвтүвшиний ашигладаг  хоёр гар утсанд хойшлуулшгүй журмаар үзлэг хийнэ гэх шаардлага тавьсан. Эхэндээ бид зөвшөөрөөгүй. Учир нь  тухайн үед үзлэг хийх прокурорын зөвшөөрөл байгаагүй. Удалгүй прокуророос зөвшөөрөл ирсний дагуу “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн төв оффис болох Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Blue sky towerийн наймдугаар давхар 801 тоот ажлын өрөөнд нэгжлэг хийсэн. Нэгэнт л прокурорын зөвшөөрөл гарсан  болохоор бидэнд эсэргүүцэх  шалтгаан байгаагүй. Тус ажиллагаанд  ч саад болоогүй. Бидний зүгээс хуулийн дагуу ажлаа явуулаарай гэх шаардлагыг тавьж байсан.

– Тухайн өдрийн баривчилгаа нь чухам хуулийн  ямар зүйл заалтыг зөрчсөн  юм бэ?

-Прокурорын хяналт доор бүх үйл ажиллагаа явагдах ёстой. Гэтэл Эрүүгийн цагдаагийн газрынхан ямар нэгэн прокурорын зөвшөөрөл авалгүй ажиллагааг явуулсан. Бид  энэ асуудлаар маргааш өглөө нь  тус хэрэгт хяналт тавьж байгаа Улсын ерөнхий прокурорын газрын  хяналтын прокурор П.Энхболд  прокурорт гомдол гаргасан. Үүнийг өнөөдөр хэлэлцэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-ийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар гэрчээс мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаанд  зайлшгүй оролцуулах шаардлагатай бол прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.

Учир нь Ц.Пүрэвтүвшинг өглөө гэрээсээ ажил руугаа явах  хооронд дөрвөн залуу баривчлаад Эрүүгийн цагдаагийн газар авчирсан. Нөгөө талаас “Монголиан коппер корпорейшн” ХХК ажлын байранд нэгжлэг хийхдээ  ажлын газраас хурааж авсан зүйлийг бидэнд танилцуулах ёстой .Хураан авсан эд зүйлийн баримтуудын жагсаалт тэмдэглэл зэргийг бидэнд танилцуулаад  эх хувийг бидэнд өгөх ёстой. Энэ нь мөн л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн.

–Эрүүгийн цагдаагийнхан нэгжлэг хийх үеэр ямар,  ямар зүйлсийг хураан авсан  бэ?

-Шаардлагатай гэж үзсэн  оффист байсан  бүх баримтуудыг хураан авсан. Тухайлбал, өөр байгууллагатай гэрээ байгуулсан гэрээ, албан бичиг, компанийн бусад материал,үүнээс гадна долоон ажилчдын компьютер зэргийг авч явсан.

Орой нь 21.00 цагийн үед хойшлуулшгүйгээр албадан саатуулна гэхэд нь мөрдөгчийн тогтоол, прокурорын зөвшөөрөл байгаа эсэхийг асуусан. Гэвч прокурорын зөвшөөрөл байхгүй байсан.

Прокурор зөвшөөрсний үндсэн  дээр тухайн хүнийг баривчлах ёстой. Тэдгээр хүмүүсийг шөнө 00.00 цагийн үед хорих 461 дүгээр анги руу авч явсан.

ТӨРИЙН МӨНГӨӨР ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ АВААГҮЙ

 

–Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр /2019.03.06/  Ц.Пүрэвтүвшин, О.Орхон, Д.Эрдэнэбилэг нарыг суллах шийдвэр гарсан. “Монголиан коппер корпорейшн” ХХК шүүхэд нөлөөлсөн гэж харах хүмүүс цөөнгүй байна.

-Компанийн зүгээс шүүхэд нөлөөлөх гэсэн асуудал ерөөсөө байхгүй. Шүүх хурал  өчигдөр 15.00 цагт болсон. Шүүхээс гарсан захирамжид дурдсанаар  “ Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ гэсэн заалтуудыг мөн хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Ц.Пүрэвтүвшин прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан болох нь тогтоогдоогүй учир тус баривчилгаа нь хууль бус. Иймд шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан Ц.Пүрэвтүвшин гэмт хэрэг үйлдсэн гэх  хангалттай баримт байхгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31-ийн тавдугаар зүйлийн нэг дахь хэсгийг зөрчиж баривчилсан гэх үндэслэлээр суллах нь зөв” гэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үзсэн.

–Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийхдээ “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байгаа “Монголиан коппер корпорейшн” ХХК, Худалдаа хөгжлийн банкныхан /ХХБ/  төрийн мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг авсан гэж мэдээлсэн шүү дээ. Энэ асуудал үнэн үү?

-Төрийн мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг авсан гэх асуудал байхгүй. Хуулийн дагуу л явж байгаа. Төрийн мөнгөөр биш  ХХБ-аас журмын дагуу зээлсэн.

– Ц.Пүрэвтүвшинг  дахиж хорихгүй гэсэн баталгаа бий юу?

-Миний харснаар   цагдаагийн   байгууллагын үйл ажиллагаанд эрх бүхий хүмүүс  нөлөөлж байна.

NEWS.MN

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Бат (203.91.118.180)
    Хойшлуулшгүй гэдэг чинь үгийн утгаасаа авхуулаад л зөвшөарөл шаардаггддаггүй ажиллагаа бөгөөд үүнийг энэ мөнгөний өмгөөлөгч мэдэхгүйдээ биш байхоо. Баривчиласн ямар ч хүнийг гавлах ёстой байдаг нь толгой өвдсөн хүнд өвчин намдаах эм өгнө гэдэг шиг л стандарт юм шүү дээ. Түүнээс заавал хүн алсан хүнийг гавладаг юм биш.
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.74)
    Хөлсний этгээд
    2019 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.179.53)
    Хөөрхий юугаа ч мэдэх чадваргүй хөлсний өмгөөлөгч...
    2019 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.190.54)
    Tsagdaagiin deer burhan baidag ter n huul
    2019 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.21.106.156)
    шорондоо ордоо гөоөг минь тэндхийн суугуул ах нарынхаа шээсийг уудаа
    2019 оны 03 сарын 08 | Хариулах
  • Дарь (66.181.178.77)
    Хэвлэлээр худлаа мэдээ тараагаад л. Ямар хөрөнгөтөйг нь Батзандан ярьсан шүү дээ.
    2019 оны 03 сарын 07 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.160.3)
    энэ нөхөр золиос болвоо,хадны завсар дахь халиуны зулзага хөөрхий
    2019 оны 03 сарын 07 | Хариулах
  • энэ залуу шоронд үхвэл сайхнаа (202.9.42.161)
    нас
    2019 оны 03 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    35 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    2 цаг 3 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    2 цаг 35 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    3 цаг 3 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    3 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    3 цаг 15 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    3 цаг 18 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    3 цаг 29 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    3 цаг 45 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    4 цаг 20 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    4 цаг 37 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    4 цаг 53 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    4 цаг 57 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    21 цаг 22 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    21 цаг 47 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    21 цаг 54 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    22 цаг 10 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    22 цаг 49 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    23 цаг 14 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    23 цаг 21 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК