Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрхээ хэтрүүлж сурагчдаа хэмэлдэг багш нарыг яах вэ, сайд аа

2019-3-19
0
ЖИРГЭХ

2020 оны УИХ-ын ээлжит сонгууль хаяанд иржээ. Нохойн дуу ойртохын хэрээр нам эвслүүд дотроо задарч, улстөрчид хөнжил дотроо жийлцэх нь олширов. Тэдний эл хариуцлагагүй үйлдлийг дагасан цалгардал улс орныг бүчих болсон нь сандал суудал булаацалдахаас өөр дорвитой ажил хийсэнгүй гэж шүүмжлэхэд хүргэсэн юм. Тэр дундаа улс орны хөгжлийн цөмд тооцогдох боловсролын салбар дахь хариуцлага шалдаа буусан нь сүүлийн хэдэн жилүүдэд болсон үйл явдлуудаас тодорхой харагдах боллоо. Гуравхан жилийн дотор дөрвөн сайдын нүүр үзсэн боловсролын салбар сайдын халаа сэлгээ дагасан чамгүй өндөр өртөг төлөөд буй.

Олон сайд солигдсон жилүүдэд сурах бичгийн хавтас өнгөө өөрчилснөөс бус сурагчдын сурлаг дээшилсэн зүйл гавьтай харагдсангүй. Хамгийн гол нь боловсролын салбар дахь энэ хариуцлагагүй байдлыг дагасан ёс зүйгүй байдал газар авч чанартай боловсон хүчний дутагдалд ороод буйг илтгэсэн явдал хэдхэн хоногийн өмнө болсон юм.

Учир нь дээхнэ үед “Багшийн үг хууль” гэдэг зарчим үйлчилдэг байв. Тухайн үед буруу зүйл хийсэн сурагчид таван салаа өгөх эрх багшид албан ёсоор шахуу олгогдчихсон байсан гэхэд хилсдэхгүй. Хүүхдээ буруу зүйл хийсэн болоод л банга хүртэж гэдэгт эцэг, эхчүүд итгэдэг байлаа. Тиймдээ ч багшийн үг хууль байсан биз. Тэгвэл өнөөдөр социалист үеийн ийм зарчим ард хоцорсон гэдэгтэй зарим багш нар санал нийлдэггүй бололтой. Тиймдээ ч сурагчдаа хатуу чанга гараар хүмүүжүүлэх гэсэн үйлдлийг удаа дараа гаргаж, тэр хэрээрээ сурагчид эрүүл мэндээрээ хохирч байна.

Тодруулбал, өнгөрсөн пүрэв гаригт Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч багшдаа зодуулсны улмаас элэг нь бяцарсан гэх мэдээлэл цахим хуудсаар цацагдсан юм. Уг хэргийн мөрөөр лавлахад арваннэгдүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнийг анги удирдсан багш нь тамхи татлаа гэж уурлаж, зодсоноос болж хүү гэмтлийн эмнэлэгт хэвтэх шалтгаан болсон юм. Азаар ГССҮТ-ийн эмч нар түргэн шуурхай ажилласны үр дүнд хүүгийн амийг аварч чадсан. Хүү хагалгаанаас гарсныхаа дараа "Багш намайг зодсон ч гэлээ багшийг шоронд явуулмааргүй байна. Битгий гомдол гаргаач" гэж чин сэтгэлээсээ гуйж уйлсан гэдэг. Хүүхэд бүр алдаа гаргадаг. Ганц хүүхэд ч гэлтгүй томчууд хүртэл алдаа гаргадаг шүү дээ. Тиймээс хүүхдийг алдаагаа давтан гаргахаас сэргийлж, эцэг, эх болоод сурган хүмүүжүүлэгчид анхааруулж, зөвөөр тайлбарлаж хэлэх ёстой болохоос биш үгэнд орсонгүй гээд барьж авч зодоод байвал Монголд эрүүл иргэн төлөвшинө гэж үү. Тиймээс л ганц энэ хүү гэлтгүй багшдаа дээрэлхүүлж, зодуулсан, сэтгэл санааны хохирол амссан сурагчид цөөнгүй бий гэдгийг нэхэн сануулъя.

Тухайлбал,

  • Уран нугараач, 13 настай охиныг сайн нугарсангүй гэдэг шалтгаанаар багш нь зодож, биед нь хүнд гэмтэл учруулж байв.
  • Орхон аймгийн Лаборатори наймдугаар сургуулийн түүх нийгмийн багш н.Түмэнцэцэг 10 г ангийн 27 сурагчийг гэрийн даалгавар хийгээгүй гэдэг шалтгаанаар шалны модоор зодсон байдаг.
  • Тус аймгийн Баян-Өндөр сумын “Оюут” багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Сэлэнгэ” амралтын баазын харъяа “Энэрэл” төвийн нийгмийн ажилтан Ц.Энхтуяа  тус төвийн сурагч О.Бямбадоржийг “өрөөгөө цэвэрлэсэнгүй” гэж зодсон.
  • Булган аймгийн Рашаант сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн бага ангийн багш сурагчаа халуун будаагаар түлж, гэмтээсэн хэрэг гарсан байдаг. Тус сургуулийн бага ангийн багш “Үдийн цай” өгөх үеэрээ сурагчаа “Аягагүй ирлээ” гэж загнаж, улмаар халуун будаа алган дээр нь хийж өгсөн байдаг. Нэгдүгээр ангийн сурагч багшдаа загнуулсандаа айж халуун будааг нь асгачихгүйг хичээж удаан барьснаас болж гараа гүн түлсэн юм.
  • Сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр тусгай сургуулийн 15 эрэгтэй сурагч хичээл хаяж, “Бүх хичээлийг дохионы хэлээр заа” гэдэг шаардлага тавьсан юм. Мөн  сургуулийн багш нар сурагчдадаа бэлгийн дарамт үзүүлдэг тухай ноцтой мэдээлэл дэлгэсэн боловч тус сургуулийн багш нар өмгөөлөгч Г.Батбаярын хамт мэдээлэл хийж, хүүхдүүдийн ярьсныг эрс няцаасан юм.
  • Баянгол дүүргийн лаборатори 93 дугаар сургуулийн багш нэгдүгээр ангийн сурагчаа эмээдээ хов зөөсөн гэж зоддог байжээ.
  • Чингэлтэй дүүргийн Улсын тэргүүний 24 дүгээр сургуулийн багш найман настай сурагчийг “шээсээ барь” гэснээс болж сурагч тэсэлгүй өмдөндөө шээсэн байдаг. Энэ явдал тус оны хоёрдугаар сарын 21-ний өдөр болсон бөгөөд энэ үеэр нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулиудад олимпиад зохион байгуулж байжээ.  
    Шалгалтын үеэр сурагч охин багшаасаа “бие засъя” гэж олон удаа гуйсан боловч “Шалгалтын дундуур хэнийг ч гаргахгүй. Чи тэвч” гээд зөвшөөрөөгүйн улмаас сурагч чадалгүй өмдөндөө шээсэн  гэж нагац эгч нь ярьжээ.

Энэ бол зөвхөн олон нийтэд мэдэгдсэн цөөн хэдхэн хэргийн нэгээхэн хэсэг. Үүний цаана олон нийтэд мэдэгдээгүй, нуун дарагдуулсан хэрэг олон бий. Түүнчлэн зөвхөн арван жилийн сургууль гэлтгүй цэцэрлэгийн балчир үрсийг хүртэл биеэ хамгаалах чадваргүйг нь далимдуулж, зодож, занчдаг үйлдэл хэрээс хэтрээд байна. Тэгсэн атал “Хариуцлага тооно” гэсэн хоёрхон үгээр хохирогчийн ар гэрийнхний амыг тагласаар хэдий хүрэх вэ сайд аа.

Эрхээ хамгаалуулах, цалингаа нэмүүлэхийн тулд хэчнээн хоногоор жагсаж, сурагчдын сурах эрхийг зөрчдөг атлаа сурагчдаа ёс зүйгүй ханддаг багш нарын ёс зүйгүй үйлдлийг хэрхэх вэ. Тэдэнтэй хариуцлага тооцож, дэгэнд оруулах цаг нь ирсэн юм биш үү, Ё.Баатарбилэг сайд аа.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ЗОЧИН (103.57.93.164)
    Сүүлийн үеийн багш нар дарамтлахаа боддог, хүүхдийг 6-настай сургуульд оруулснаас болж монголд эрүүл иргэн төлөвших өсөх боломжгүй болсон, хүүхдийг 8 настай 1-р ангид оруулж 10-р анги төгсгөдөг болмоор байна, энэ саналыг монголын ялангуяа хөдөөний иргэд ард түмэн бүгд дэмжинэ.
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • zochin (45.117.35.3)
    basarim zaluu vash nar medkeg chadvar uneheer muu bna.huuhed zagnahaas uur yum medehgui.bagsh narig beltgedeg surguuliud chanartai buteegdehuun uilverledeg bolomoor bnaaa
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • Сандагсүрэн (119.40.99.30)
    Сайд аа, Та мддэг болов уу? 6 настай хүүхдүүдэд арай л олон хичээл зааж байна., Арйа л олон ном өгч байна. , Арай том цүнх үүрүүлж байна шүү?
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.43.203)
    Сурагчаа сэтгэлзүйн асар их дарамтанд өдөр бүр оруулж хамт олных нь дунд үргэлж элдэв муу үгээр доромжилдог багш бас байна энийг хаана хандаж ямар арга хэмжээ авах ёстой юм болоо.
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    37 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    1 цаг 9 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    1 цаг 37 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    1 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    1 цаг 50 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    1 цаг 52 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    2 цаг 3 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    2 цаг 19 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    2 цаг 54 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    3 цаг 11 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    3 цаг 27 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    3 цаг 32 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    19 цаг 56 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    20 цаг 21 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    20 цаг 28 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    20 цаг 45 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    21 цаг 23 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    21 цаг 48 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    21 цаг 55 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    22 цаг 35 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК