Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөшигийн хөндий дэх нарны цахилгаан станцын барилгыг угсарч дуусчээ

2019-3-21
0
ЖИРГЭХ

Азийн хөгжлийн банк болон Азийн дэд бүтцийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сан /LEAP/ хамтарч, “Тэнүүн гэрэл” констракшн компани болон Сермсанг Пауэр Корпорейшн Паблик компани лимитед компанитай 18.7 сая ам.долларын зээлийн гэрээг өчигдөр байгууллаа.

Ингэснээр төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлэх 15 мегаваттын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барьж, ажиллуулах юм. 

“Тэнүүн гэрэл” констракшн компанитай байгуулж буй Сермсанг-Хөшигийн хөндийн нарны станцын энэхүү төсөл нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт Азийн хөгжлийн банк, LEAP сангийн хамтран олгож буй анхны санхүүжилт юм байна. Ази тивийн хувийн хэвшлийг дэмжих Канадын Цаг Уурын сангаас энэхүү төслийн анхан шатны санхүүжилтийг дэмжих техникийн туслалцааны буцалтгүй тусламжийг олгосноор АХБ-наас Монгол Улсын хувийн хэвшилд нарны эрчим хүчний чиглэлээр хийх анхны санхүүжилтийг эхлүүлэх боломжтой болсон юм.  

“Уг төсөл нь Монгол Улсын хуурай, хүйтэн уур амьсгалд тохируулан хувийн хэвшлийн боловсруулсан техникийн шийдлүүдийг хослуулж буйгаараа ихээхэн онцлогтой” хэмээн АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын захирал ноён Майкл Барроу хэлээд, “Япон болон Тайланд улсуудын нарны цахилгаан станц барьж байгуулах, ажиллуулах дэвшилтэт технологи, үйл ажиллагааны туршлагыг дотоодод нутагшуулж байгаа нь төсөл амжилттай хэрэгжих нөхцөл болно.” хэмээн тэмдэглэв.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигийн хөндийд байрлах нарны цахилгаан станцын барилга угсралтын ажил хийгдэж дууссан бөгөөд тус станц нь Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх юм. 

Нарны эрчим хүчний энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад жилд 22.3 сая киловатт цагийн цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, нүүрстөрөгчийн жилийн ялгаруулалтыг 26,400 тонноор бууруулна. Түүнчлэн, эрчим хүчний салбарын суурилуулсан нийт хүчин чадал дахь сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2017 оны 12 хувиас 2023 онд 20 хувь, 2030 онд 30 хувьд тус тус хүргэх засгийн газрын зорилтын биелэлтэд тодорхой хувь нэмэр оруулна. Эрчим хүчний цэвэр эх үүсвэр рүү шилжсэнээр Монгол Улсын хувьд цахилгааны импортыг багасгах, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой. Монгол Улсын эрчим хүчний салбарт нүүрс ашигладаг цахилгаан станц давамгайлж байгаа бөгөөд тэдгээр нь нүүрстөрөгчийн нийт ялгаруулалтын 60 гаруй хувийг эзэлж байна.

TГК компанийн хувьцаа эзэмшигчид нь Тайланд Улсын Сермсанг Пауэр Корпорейшн Паблик Компани Лимитед, Япон Улсын Шарп Энержи Солюшнс Корпорейшн болон Монгол Улсын АМОЕ Солар ХХК ба Эс Эйч Энержи Солюшн ХХК нар юм. 

 Сермсанг Пауэр Корпорейшн Паблик Компани Лимитед компанийн Гүйцэтгэх захирал ноён Варут Туммаваранукуб, “Сермсанг Пауэр Корпорейшн компанийн хувьд энэ төсөл нь Ази тив дэх сэргээгдэх эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтын томоохон түүхийг эхлүүлээд зогсохгүй экологийн хувьд ээлтэй, тогтвортой төсөл хэрэгжүүлэхэд чиглэсэн бидний үзэл баримтлалын нэгээхэн илрэл болж байна. Энэхүү түүхэн төсөлд маань АХБ-наас итгэл үзүүлж буй нь бидний хувьд нэр төрийн хэрэг мөн” хэмээн тэмдэглэв.

Шарп Энержи Солюшнс Корпорейшн компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд ТГК компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ноён Тацуя Сато, “Бид АХБ ба LEAP сангийн тусламжтайгаар энэхүү томоохон төслийг хэрэгжүүлэн,  Монгол Улсын төвийн бүсэд цэвэр эрчим хүч нийлүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах үйл хэрэгт хувь нэмэр оруулах болсондоо туйлын баяртай байна” хэмээн ярилаа. 

Ази, Номхон далайн бүс нутагт АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүдэд дутагдаж буй санхүүжилтийг нөхөх, тэдгээр төслүүдэд олгох санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор 2016 онд байгуулагдсан LEAP санг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА санхүүжүүлдэг бөгөөд үйл ажиллагааг нь АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газар удирддаг. 

Канадын Засгийн газрын дэргэд 2013 онд байгуулагдсан Ази тивийн хувийн хэвшлийг дэмжих Канадын Цаг Уурын сан нь Ази тивд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн хувийн хэвшилийн төслүүдэд хөнгөлөлттэй хосолмол санхүүжилт болон техникийн туслалцааны буцалтгүй тусламж олгодог. Тус сангийн үйл ажиллагааг Цэвэр эрчим хүчний санхүүжилтийн түншлэлийн хэрэгслийн хүрээнд АХБ удирдан явуулдаг. 

Сайн сайхан ирээдүйн төлөө байгаль орчинд ээлтэй, тогтвортой эрчим хүчний үйлдвэрлэл эрхлэх зорилготойгоор Тайланд Улсын Бангкок хотноо 2015 онд байгуулагдсан Сермсанг Пауэр Корпорейшн Паблик Компани Лимитед нь Ази тивд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагаа явуулдаг. 

Шарп Энержи Солюшнс Корпорейшн компанийн толгой компани болох Шарп Корпораци анх 1912 онд Япон Улсын Осака хотноо байгуулагджээ. Дэлхийд тэргүүлэгч электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэгч тус компани нь өөрийн шинэлэг, дахин давтагдашгүй технологийн тусламжтайгаар даян дэлхийн хүн төрөлхтөний соёл иргэншил, амар амгалан оршихуйд хувь нэмэр оруулах эрхэм зорилготой.  

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэжээ. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог. 

Г.Алимаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    35 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    1 цаг 6 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    1 цаг 35 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    1 цаг 44 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    1 цаг 47 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    1 цаг 50 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    2 цаг 1 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    2 цаг 17 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    2 цаг 51 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    3 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    3 цаг 25 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    3 цаг 29 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    19 цаг 53 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    20 цаг 18 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    20 цаг 26 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    20 цаг 42 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    21 цаг 21 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    21 цаг 46 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    21 цаг 52 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    22 цаг 33 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК