Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Наянбаатар: Эх, үрийг хоёуланг нь амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүссэн

2019-3-27
0
ЖИРГЭХ

Энэ сарын 26-27-ныг шилжих шөнө Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн төрөхийн өмнөх тасгийн зургаан давхарын цонхноор 17 настай жирэмсэн эмэгтэй үсэрч амиа хорлохыг завдсан юм. Азаар цагдаагийн ахлагч Н.Наянбаатар эмэгтэйн амийг нь аварсан гэх мэдээллийн дагуу манай сайт сурвалжлага хийлээ. 

Иргэний үүргээ биелүүлж, эмэгтэйн амийг аварсан ахлах ахлагч Н.Наянбаатар нь Чингэлтэй дүүргийн хороо хариуцсан ажилтан юм байна. Тэрбээр ажлаа тараад эгчийгээ эргэхээр ЭХЭМҮТ-д очсон байж таарсан байна. Ахтайгаа машин дотроо сууж байхад нь хүмүүс шуугилдах чимээ гарахаар нь дээш харвал тус эмнэлгийн зургаан давхарын цонхноор жирэмсэн эмэгтэй хөлөө унжуулан доошоо харан сууж байжээ. Хүмүүс "Амиа хорлож болохгүй" гэж хэчнээн ятгаж орилсон ч эмэгтэй  үсэрсэн байна. Яг энэ үед нь ахлах ахлагч Н.Наянбаатар эмэгтэйг дээлэн дээрээ тосон авч амийг нь аварчээ. Тухайн үйл явдал болсны дараа ЭХЭМҮТ-ийн эмч нар жирэмсэн эмэгтэйд төрүүлэх тусламж үзүүлж улмаар ГСҮТ-д хүргэсэн байна. Энэ талаар бид ГССҮТ-өөс тодруулахад “Гэмтлийн эмнэлэгт 01.10 цагт авчирсан. Авчирсан даруйд нь тусламж үзүүлсэн боловч хавсарсан хүнд гэмтэлтэй байсан тул  өглөө 07.05 цагт нас барсан” гэдэг харамсалтай мэдээ дуулгасан  юм. 

Тиймээс ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн клиникийн захирал Б.Баттулгаас хэргийн талаар тодруулахад “Энэ талаар яамны хэвлэлийн албанд мэдээлэл өгсөн. Одоогоор энэ хэрэг шалгагдаж байгаа учир ярилцлага өгөх боломжгүй. Яамны хэвлэлээс тайлбар авах нь зүйтэй” гэсэн юм.

Харин Эрүүл мэндийн яамны эрх бүхий албан тушаалтнууд болсон хэрэгтэй холбогдуулан яаралтай хуралдаж байгаа бөгөөд "Гаднаас хэнийг ч оруулж болохгүй" гэж харуул гаргасан байна.

Хэдийгээр эх, ураг хоёр амиа алдсан ч түүнийг аврах чин хүсэл эрмэлзэл  өвөртөлсөн ахлах ахлагч Н.Наянбаатартай холбогдож хэргийн талаар тодруулахыг хүсэхэд тэрбээр зөвшөөрсөн юм. Ингээд түүнтэй хэсэгхэн хором ярилцснаа хүргэе.

-Та тэр эмэгтэйг амиа хорлох гэж байгааг яаж мэдсэн юм бэ?

-2019 оны гуравдугаар сарын 26-ны орой ЭХЭМҮТ-д хэвтэж байгаа эгчийгээ эргэхээр очсон юм. Ингээд хүргэнтэйгээ машин дотор юм яриад сууж байтал гэнэт хүмүүс хашхиралдаж эхэлсэн. Юу болсон юм бол гээд машиныхаа цонхоор хартал юу ч харагдаагүй. Гайхаад машинаасаа гараад хартал Эх нялхсын зурган давхараас нэг эмэгтэй хоёр хөлөө унжуулчихсан сууж байсан. Би доор нь очоод “Миний дүү болохгүй шүү, цаашаа ор” гэж ятгаж орилсон боловч хэлж байгааг минь сонсох сөхөөгүй байсан. Нөхцөл байдал нэг л биш болоод ирэхээр нь машин дотор байсан хүргэн ахынхаа дээлийг авч гурван талаас нь дэлгэж барихын хооронд нөгөө эмэгтэй дээлэн дээр бууж газарт унасан юм.

-Таны машин тухайн осол гарсан газартай хэр ойр байсан юм бэ?

-Эх нялхсын автомашины зогсоол дээр байсан. Ойролцоогоор 5-10 метрийн зайд байсан.

-Маш богино хугацаанд чадамгай ажилласан байна. Жирэмсэн эмэгтэйн амь насыг эсэн мэнд аврахад тухайн агшинд ямар сэтгэгдэл төрж байв?

-Тэр үед ажил тарчихсан байсан үе таарсан л даа. Гэхдээ цагдаагийн алба хаагч ямар ч нөхцөлд өргөсөн тангарагтаа үнэнч,  үүргээ гүйцэтгэх ёстой. Бид иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн алба хаагчид. Хүний амь насыг аварна гэдэг үнэхээр бахархалтай сайхан байсан.

-Тухайн үед тэр эмэгтэйн биед ямар нэг ил харагдах гэмтэл учирсан уу?

-Тухайн нөхцөл байдалд ил харагдах гэмтэл, шарх сорви харагдаагүй.

-Гэвч өнөөдөр эх, ураг хоёул энджээ. Аваръя гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байсны тань хувьд үнэхээр хүнд байгаа байх?

-Миний хувьд эх, үр хоёрыг хоёуланг нь аврах хүсэлтэй байсан. Харамсалтай нь эндсэн гэдгийг  сонсоод үнэхээр харамссан.

-Эмэгтэйг аварсны дараа ямар арга хэмжээ авсан бэ?

-Эх нялхасын эмч нар эмэгтэйг эмнэлэг рүүгээ аваад орсон. Дараахан нь Баянгол дүүргийн цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн ирж тухайн осол болсон газарт үзлэг, шинжилгээ хийсэн. Би орой нь цагдаад байцаалт өгсөн.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Zochin (211.36.135.85)
    Ene zaluug shagnah heregtei, ajild ni ondor amjilt husey
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Narantuya (203.91.115.38)
    Shn setgeltei zalud ajild ni amjilt hvsey mundag bn
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • М (59.153.115.60)
    ЭХЭМҮТ ийн ажилтанууд энэ үeд яасан юм бол, ажлаа хийгээчээ эмч нараа, сэтгэл гутралыг оношлох нь та нарын ажил шүү. ЭХЭМҮТэд 2 дахь ээж амиа хороллоо, ЭХЭМҮТ ДАРГЫГ огцруулаач.
    2019 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (211.36.142.38)
    Archaagui amisgaa
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • zochin (43.228.130.98)
    Ийм зүйл болсон нь харамсалтай байна.гэхдээ хүүхдүүдээ амьдралд зөв бэлдэхгүй бол хүнээс үг дуулж сураагүй,юм л болбол эрхэлж айлгадаг,асуудлыг давж шийдэхгүй зугтаж шийддэг байдал ийм зүйлд хүргэж байна.
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Бат (203.91.118.180)
    Монгол улсыг самарсан Бат-Үүлд баатар цол олгодог Монголын төр үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн цагдаа хүүд Улсын баатар цол олговол таарна.
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Ex (150.129.142.135)
    Ger buliinhen ni sain yariltsahgui dee. Ger buliinheniig ter nohor shuu yumiig ni sain baitsaah heregtei. Daramttai baisan baih daa. Evii dee nyalh ur. Dahin byuantai aild toroorei. 17toi geheer Surguuliin nasnii huuhed baina shu dee. Surguuli bolgond setgel zuichiin oron too gargah heregtei. Evii mini yamar ih shanalsan bol doo. Um sain amgalan boltugai.
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Zochin (59.153.113.239)
    Huurhii mini turuhiin uvdultiig teseegui baih.Bi ch gesen anhnii turult deer uvchinuu tesehgyi ingej uvduj baisanaas hurdan uhsen ni deer geed bas l usreh gej bodoj blaa,daanch eh nyalkhasiin tsonkh biv bituu naachihsan bsan bodvol huuhnuud uvdultuu diilehgui tiim bodol orj irdeg biz,uneheer aimaar uvddiin sh de
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
    • hariu
      tenegteere , uvdluu geel usreed b a gej bhuu
      2019 оны 03 сарын 28
    • 2008 ond ih nilhast tursun....tsonkh nuud n bgd vrvchiggyi hadchihsan bj blee....estoi sain harsan...amia horloh gj haraagyi shvv kkk.
      2019 оны 03 сарын 28
    • Тэнэг эх вэ .төрж чадахгүй бол жирэмсэлэхээ болих хэрэгтэй
      2019 оны 03 сарын 28
    • Уншигч
      Юун сүртэй юм бичдэгийн. Төрөхийн өвдөлтийг дийлэхгүй арчаагүй юм
      2019 оны 03 сарын 28
  • Аймаар (139.5.218.238)
    ЭХ НЯЛХАС ӨВДӨЖ ХАВДСАН ЁОЛСОН СҮНСЭЭР ДҮҮРЭН ГЭСЭН. СҮНСНИЙ ЭНЕРГИТ АВТСАН!!! ШӨНӨ БОЛОНГУУТ ХОНГИЛД НЬ ЯНЗ БҮРИЙН ЁОЛОХ УЙЛАХ СОНСОГДДОГ ГЭСЭН
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
    • Уншигч
      Хачин юм ярьдагаа боль.Үхэл төрөх гэдэг ээлжлэж ирдэг л хорвоо.юун сүнс энэ тэр.сүнстэй гэд эмнэлэгт хэвтэхгүй байх уу.хүн үхлээс зугатах уу.энэ охин өөрөө ву бодож ийм алхам хийснийг Элбэгдоржийн үгээр өөрөө л мэдэх байх.ум ма ни бад ми хум
      2019 оны 03 сарын 28
  • Зочин (66.181.161.109)
    Ажлын төлөө ийм хүмүүсийг шагнах хэрэгтэй
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.187.54)
    Hairan ohin,hairan hvvhed ene uls yu l bolood baina daa.
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.57.93.116)
    Eh nyalhas undur bairlaltai tsonhoo bugd naidvartai bolgoh heregtei.
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • You (66.181.177.28)
    Gehdee l hunii amiig avarsan bn. Tosood avah huntei bsand bayarlasan bhdaa hoorhii min.
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Ёстой тэгсэн байхаа
      2019 оны 03 сарын 27
  • Зочин (103.26.193.187)
    ОХИН ХҮҮХЭД ХӨӨРХИЙ ЮМ ДАА
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (49.0.218.232)
    Хөөрхий дөө .17хон настай тээр охинд ямар хэцүү байсан бол .
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (39.7.58.180)
    Харамсалтай. Өөрөө ч гэмтэж бэртэх гарсан байна ш дээ. Өөр дээр чинь унасан бол яана. Өндрөөс унаж байгаа юм уг жигнэсэн хэд дахиж илүү байдаг юм. Сэтгэл сайхан хүн болоод хамгийн түрүүн аврахаа л бодсон байх даа..
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Zochin (64.119.16.250)
    Манайхан дайнд гавьяа бгуулчихсан юм шиг солиотой юм бичих юм.Энэ хүн иргэнийхээ үүргийг л биелүүлсэн схан сэтгэлтэй залуу бна
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.23.91)
    Чи чадах бүхнээ хийсээн залуу минь... амжилт хүсье
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Buynaa (203.91.115.42)
    saihan aawin hvv chamd amjilt hvsi ilvv ihiog hiij bvteegeerei
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • өлзий (64.119.25.60)
    Баярласан шүү. Ийм эх орончоо бид мартахгүй шү
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Аагий (103.10.21.56)
    чин хүслээрээ хүний амь аврах гэж хүссэн тэр хүсэл эрмэлзлэл чинь битгий унтраараай үргэлж өргөсөн тангарагтаа үнэнч байгаарай сэтгэлээ бариарай албанд нь амжилт хүсье
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
    • e
      minii bodloor hend ch iim zuul tohioldvol chadlaaraa l avrah genj zutgene, neg ih ontsgoi yavdal bish bha
      2019 оны 03 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    31 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    1 цаг 0 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    1 цаг 9 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    1 цаг 12 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    1 цаг 15 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    1 цаг 26 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    1 цаг 42 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    2 цаг 16 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    2 цаг 34 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    2 цаг 50 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    2 цаг 54 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    19 цаг 18 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    19 цаг 43 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    19 цаг 51 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    20 цаг 7 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    20 цаг 46 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    21 цаг 11 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    21 цаг 17 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    21 цаг 58 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    22 цаг 20 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК