Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Шүүс, жүүс, зууш” буюу Сүхээтэй хуучилсан нь

2019-4-02
0
ЖИРГЭХ

Түүнтэй уулзахаар цаг товлов. “Гурван сая инээд” шоу нэвтрүүлэг нь олон нийтэд хүрсний дараа л даа. Батлан хамгаалахын их сургуульд суралцдаг ойр хавийн хүмүүстэйгээ холбогдсоны эцэст фэйсбүүк хаягийг нь оллоо, холбогдов.

“Сайн байна уу эгчээ, маргааш уулзаж холбогдоё” гэлээ. Уулзах газраа товлоод очлоо. Өнөөх чинь залгаж байна, “Эгчээ би тэр ... буудал дээр байна гэснээ “Намайг өөрөө олоорой” хэмээгээд холбоо тасрах нь тэр. Угтаа чин сэтгэлээсээ яриа авах хүсэлтийг минь зөвшөөрсөн түүнийг утсаа ингээд салгана гэж бодсонгүй. Гэтэл тийм биш байж. Учир нь, түүний нэгж дууссан тул утасны холбоо ийн тасарчээ. Гэхдээ түүнийг олох тийм ч хүнд даваа биш байв. Товлосон цагтаа, тогтсон газартаа очоод олох нь тэр. Биднийг очиход А.Сүхбатыг хүмүүс тойрон хүрээлчихсэн байв. Угтаа жирийн нэгэн л дээ. Гол нь түүнийг “Гурван сая инээд” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож, өөрийгөө нээсний дараа ийн эчнээ таних болжээ.

Алиа хошин зангаараа хүмүүсийг инээлгэж явдаг тэрбээр 2000 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд айлын том хүү болон мэндэлжээ. Түүний нэрийг өгөх үед Цагаан сарын барилдаан болж байсан гэдэг. Хоёрдугаар сарын үе. Шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийн нэрийг будаанд хийж, шигшихэд Сүхбат гэх нэр гарч ирснээр аваргатай овгоор хүртэл адилхан нэртэй болсон гэдэг. Тухайн үед аваргын нэр гарч ирсэн ч учиртай хэмээн бэлэгшээж явдгаа тэрбээр онцлов.

Багаасаа л цэргийн хүн болохыг мөрөөдөж, Батлан хамгаалахын их сургуульд элсэн орж ирээдүйгээ төсөөлсөн гэнэ. Хүүхэд насаа малчны хотонд өнгөрүүлсэн А.Сүхбат өдрийг бэлчээрт өнгөрүүлж, мал маллах арга ухааныг өвөөгөөсөө сурч, өвлөжээ.

“Өвөөгийндөө өссөн. Өдөржин малын бэлчээрт өнждөг байлаа. Түнтийсэн улаан хацартай томоотой хүү байсан. Сургуульд ороод сахилгагүйтэж эхэлсэн. Үе тэнгийнхээ хөвгүүдтэй зодолдож, хэл ам татална. Хичээлдээ их идэвхтэй. Гоё бичигтэй сайн сурдаг байсан.  Ихэвчлэн А, B авна. Хаа нэг С үнэлгээ авдаг сурагч байлаа. Нийгэм, биеийн тамирын хичээлдээ илүү сонирхолтой.  Багаасаа бодож явсан цэргийн сургуульдаа элсэн орж, шамдан суралцаж байна” гэв.

Аливаа зүйлд шунаж болохгүй

Аавын олон хүүтэй мөр зэрэгцэн суралцаж яваа А.Сүхбат ангийнхандаа үргэлж, инээд хөөр бэлэглэж, элгийг нь хөшөөх үе олон гардаг гэнэ. Тиймээс ангийнх нь найзууд түүнийг “Гурван сая инээд” шоунд орохыг зөвлөжээ. Тухайн үед телевизээр гардаг уг шоуны талаар төдийлөн мэдлэггүй байсан учраас яг ямар шоунд, хэрхэн оролцох талаараа найзуудаасаа асуухад “Чам шиг хүн инээлгэх авьяастай хүмүүс орж, мөнгө хождог юм” хэмээх хариултыг өгчээ.

“Хүн инээлгэж мөнгө хожно. Хачин л шоу байна даа” гэж бодсоор гэртээ ирэн фэйсбүүкээр хайлт хийн үзжээ. Хүн дурсамж бүтээж амьдардаг. Эр хүн байна даа. Өөрт тохиолдсон хөгжилтэй түүхүүдээсээ хүмүүст ярьж, инээлгэж үзье гэж бодон Боловсрол телевизэд очин бүртгүүлж, оролцох эрхээ авчээ.

“Би бэлтгэлээ төдийлөн сайн хийж чадаагүй ээ. Хөгжилтэй зүйлүүдээ бүгдийг нь дугаарлаад гарын алган дээрээ үзгэн балаар бичсэн. Тайзан дээр гарахаас өмнө гараа угаачихсан юм. Гэтэл бүдгэрээд арилсан. Тэгээд л санаанд байгаа зүйлүүдээ ярьж эхэлсэн. Цаг хараад сандраад бүжиглээд л бөөн инээдэм болсон доо. Шүүгч Анхаа ах “Би инээх гээд байна” гээд л. Батаа ах араас үргэлжлүүл гээд л. Тэгээд үзээд алдая гэсэн итгэл төрөөд гурван үеийг амжилттай давж чадсан даа. Эр хүний замын хүзүү урт. Амьдралд олон сайхан боломж гарч ирнэ. Аливаа зүйлд шунаж болохгүй. Тэгээд л цааш үргэжлүүлээгүй” хэмээн үргэлжлүүлэн ярилаа.

Шоунд мөнгө хожих зорилготой орж байгаа учир шунах хэрэггүй гэсэн бодлоор үргэлжлүүлээгүй гэсэн түүнтэй ярилцахад алиа хошин зантай гэдэг нь мэдрэгдэж байв. А.Сүхбат шоунаас 500 мянган төгрөг хожвол монгол гутал, харин саяыг хожсон бол сургалтын төлбөрийнхөө талыг хийх бодолтой хэмээн байжээ. Учир нь, Батлан хамгаалах их сургуулийн жилийн төлбөр 1.8 сая төгрөг. Үүнийхээ талыг нь ч болтугай өөрөө хийх хүсэл түүнд төрсөн хэрэг.

Шоуны маргааш өглөө хичээлдээ очиход ангийнхан нь баяр хүргэж магтаалын үг хэлсэн байна.  Дээд курсийн ах нар нь ангидаа оруулж, хамтдаа дурсгалын зураг татуулж, “Хүнд инээд бэлэглэх шиг буянтай ажил байхгүй. Сайн байна” хэмээн түүнийг урмын үгээр шагнажээ. Харин дээд курсийн эгч нар нь “Жүүс, шүүс, зуушаа” хэлээд өг хэмээн өхөөрдсөн гэнэ. Түүнчлэн гэртээ харих замд нь “Гурван саяын инээд” шоуны ах байна. Нөгөөх чинь явж байна” гэж хошигнох, инээмсэглэх хүнтэй олон тааржээ. Түгжрээд зогсч байгаа машины жолооч хүртэл эрхий хуруугаа гозойлгож, лайк тэмдэг над дээр дараад байна хэмээн хээв нэг хэлж байхтай нэг бус удаа таарсан гэнэ.

Долдугаар ангиасаа ажил хийж анхны цалин 400 мянган төгрөг авч билээ

Ажил хийвэл ам тосдоно гэдэг. А.Сүхбат долдугаар ангиасаа ажил хийж, ахуйн хэрэглээгээ өөрөө хангаж эхэлжээ.  Амралтаараа хотод ирж блокны үйлдвэрт ажиллаж, хичээлийнхээ хэрэгслийг авахаас гадна өөрийгөө хувцаслаад нутгийнхаа зүг буцдаг байсан талаараа хуучиллаа. Түүний анхны цалин 400 мянган төгрөг. Хөдөлмөрч байхыг эрхэмлэдэг тэрбээр анхны цалингаа авснаар ахиж ажил хийх хэрэгтэй гэх сэдэл төрсөн гэдгээ нуусангүй. “Би ажил хийж, амьдрал ахуйдаа нэмэр болдог. Долдугаар ангийнхаа зуны амралтаас ажиллаж эхэлсэн. 12 настай хүүхэд блок байнга өргөж, зөөнө гэдэг хэцүү. Нэг ширхэг блок 20 кг. Өргөөд машинд ачина. Ууттай цемент зөөж, шороо хүрздэж буулгана. Хэцүү байлаа гээд шантраагүй ээ. Өнгөрсөн зунаас эхэлж гэрийн модны үйлдвэрт ажиллаж, унь хийж эхэлсэн. Харин одоо амралтынхаа хоёр өдрөөр ажиллаж Хийж бүтээж хөдөлмөрлөх тусам хүний амьдрал илүү үнэтэй цэнэтэй санагддаг юм” гэв. А.Сүхбат 2017 оны зун амралтаараа ажиллаж 800 мянган төгрөгийн цалин авсан байна. Багаасаа л барилдах сонирхолтой байсан болоод ч тэрүү өөртөө зориулж, Нарантуул захаас 120 мянган төгрөгөөр монгол гутал худалдаж авсан ч хоёр бэлтгэл хийгээд харамсалтайгаар ханзарч унажээ. Харин хүн инээлгэж, эерэг энерги түгээж олсон хожлынхоо мөнгөөр чанар, эдэлгээ сайтай сайхан монгол гутал худалдаж авна гэдгээ хэлсэн юм. Овог нь ч, нэр нь ч дархан аварга А.Сүхбаттай амьдаа тэрбээр багаасаа л барилдах сонирхолтой. Жүдо, чөлөөт бөхөөр хэсэг хичээллэж аймаг, бүсийн тэмцээнд амжилт үзүүлсэн түүхтэй.

Сумын заан болох хүсэлтэй

Наадамд гурван даваатай, найранд гурван дуутай гэж үг бий. Багаасаа барилдах сонирхолтой байсан тэрбээр үндэсний бөхийн бэлтгэл хийж, сумын заан болох туйлын хүсэлтэй. Түүний хүндэлж, дэмждэг бөх нь улсын арслан Ц.Содномдорж, Д.Ганхуяг гэнэ. Эр хүн ямар байх талаар асуухад “Ямар ч цаг үед, шударга өөрийнхөөрөө, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Зорьсон зорилготой. Зорилгынхоо төлөө хөдөлмөрлөж, хөлс хүчээ дуслуулдаг хүнийг эр хүн гэнэ. Эрэгтэй хүн бүрийг “Эр хүн” гэхгүй л гэж боддог. Ганц амьдрах хорвоод зөв л амьдаръя гэж бодож явдаг. Амьдралыг уул гэж төсөөлөхөд бэлээс нь юу ч харагдахгүй. Уулын оргил өөд тэмүүлэх хүсэлтэй” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.

С.Ичинхорлоо

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • hahahaha (185.39.141.204)
    baterdene avargiin hoit dvr bishvv .. ingej hvchnii baiguullagat orchihno .... dataa ni huu hamagchidad suudal avch ugch huu tonoson ulugchin shvvdee . baterdene geech tsuvdaaa .
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • amraa (66.181.161.71)
    Buhin sain gutaltai boloosoi doo saihan dvvd amjilt hvsii gaihaltai
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Zuv (150.129.142.31)
    Zuv bodoltoi sain zaluu baina. Amjilt. Buhin sain gutaltai boloosoi doo
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Ts Byambasuren (64.119.21.24)
    Sain eejiin sain huu bna ooriinhooroo uhaalag yum saihan zaluu bna bie toohgui ulam hicheej amidaraarai saihan ineed saihan energi beleglesen huud amjilt husie
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • t (103.57.92.71)
    oniichood....daruu huu bn lee
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (125.2.217.92)
    mundag zaluu bnaa amjilt
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Monhtogoo (202.126.89.60)
    Mundag dvv bna amjilt
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Muugii (66.181.161.123)
    Mundag uhaantai hvvgere eejni baharhaj bga bhda surlaga hudulmuriin amjilt hvsie zaaval zorisondoo hvrerei
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • ganaa (64.119.16.78)
    яасан ухаантай мундаг хүү вэ амжилт хүсье.Зөв бодолтой эерэг энергитэй залуу байнаа
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    12 цаг 43 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    12 цаг 50 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    14 цаг 24 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    15 цаг 20 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    15 цаг 27 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    15 цаг 42 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК