Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Мөнхбаяр: Хөгжлийн банк аль болох урт хугацаатай зээлийг бага хүүтэйгээр олгох байр суурь баримталдаг

2019-5-07
0
ЖИРГЭХ

Хөгжлийн банк 9 том зээлдэгчтэй. Тэдгээрийн тав нь асуудалтай.  Жишээ нь  “Капитал” банк дампуурсан.  Иймээс Хөгжлийн банкны зээлийн хүү болоод хугацаа хийгээд эргэн төлөлтийн эргэн тойронд Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Хөгжлийн банкин дахь зээлийн үлдэгдэл хэд байгаа вэ?

-Банкны зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 2.6 их наяд байна. Хөгжлийн банк хоёр үндсэн хэлбэрээр зээл олгодог. Нэг нь аж ахуйн нэгжүүдэд шууд олгоно. Нөгөө нь арилжааны банкуудаар дамжуулан зээл олгодог. Шууд олгосон зээлийн үлдэгдэл 2.1 их наяд төгрөг.  Арилжааны банкуудаар олгосон зээлийн үлдэгдэл 500 тэрбум төгрөг байна. Энэ дүн хоёр жилийн өмнө 1.5 их наяд төгрөг байсан. Сүүлийн хоёр жилд эрчимтэйгээр бууруулж, 500 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг хөгжүүлэх хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг идэвхитэй дэмжиж байгаа гэж ойлгож болно.

-Зээлдэгчдийн тоон үзүүлэлтийг сонирхуулж болох уу?

-Зээлдэгчийн тоогоор нь авч үзвэл Хөгжлийн банк 61 зээлдэгчтэй. 12 арилжааны банк болон өөрийн охин компаниудаараа дамжуулан зээлийг олгодог. Хөгжлийн банк өөрт байгаа нийт активынхаа 60 орчим хувийг зээлд гаргаж байгаа. Үлдсэн хувийг арилжааны банкуудад байршуулах, шаардлагатай нөөцийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор хадгалдаг.

-Зээлийн хүү болоод хугацаа, ямар валютаар олгодог вэ?

-Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн 37 хувь нь төгрөгөөр, 46 хувь нь ам.доллараар, 9.3 хувь нь еврогоор олгогдсон. Хөгжлийн банкны жигнэсэн дундаж хүү нь 7.8 хувь. Харилцагчид санал болгож байгаа хүү 10-12 хувийн хүүтэй. Энэ нь тухайн харилцагчийн эрсдлийн түвшинээс шалтгаалж өөр байдаг. Дундаж хугацаа 5.7 жил. Аль болох урт хугацаатай зээлийг бага хүүтэйгээр олгох байр суурь баримталдаг.

-Хөгжлийн банкны шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөр маш бага байдаг гэж байсан. Хэр өндөр шаардлага тавьдаг болоод тэр вэ?

-Хөгжлийн банкны шаардлагыг хангасан төслүүд ховор байдаг. Орж ирж байгаа төслүүд нь импортыг орлох чиглэлтэй. Хэт жижиг. Эсвэл ТЭЗҮ-гээрээ эдийн засгийн үр ашиг нь нотлогддоггүй ч юм уу. Иймэрхүү хүндрэлүүд бий. Үүний шалтгаан нь тун энгийн. Аж ахуйн нэгж, иргэд бүгдээрээ өөрийн хийж, бүтээж байгаа бүтээгдэхүүнээ экспортлох сонирхолтой. Экспортлох гэхээр нөхцөл нь бүрдээгүй. Тухайн бүтээгдэхүүн нь гадаад зах зээл дээр гараад өрсөлдөх чадваргүй байдаг ч юм уу. Ийм шалтгааны улмаас зарим харилцагчийн хүсэлт буцаагдах тал бий.

-Хөгжлийн банк сүүлийн үед ноолуурын салбарт нэлээд анхаарч, энэ чиглэлд зээл түлхүү гаргах шиг болсон?

-Зээлийн үлдэгдлийн салбараар нь ангилбал боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 1 их наяд 139 тэрбум, барилгын салбарт 688 тэрбум, дамжуулан зээл буюу арилжааны банкуудаар дамжуулан нийт 483 тэрбум төгрөг. Мөн уул уурхайн салбарт 232 тэрбум, эрчим хүчний салбарт 138 тэрбум, агаарын тээвэрт 42 тэрбум, хөдөө аж ахуйд 41 тэрбум төгрөг, бусад салбарт 39 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгоод байна. Аль болох олон эдийн засгийн бүхий л секторыг дэмжих бодлого баримталдаг.

Хөгжлийн банкнаас олгосон зээлийг газар зүйн байршлаар нь www.dbm.mn цахим хуудаст байршуулсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хаана, ямар төсөл хэрэгжиж байгааг тэндээс харах бүрэн боломжтой. Ямар нэртэй төслийг хаана хэрэгжүүлсэн, хугацаа, хэрэгжилтийнх нь түвшин гээд бүхий л мэдээлэл гарч ирнэ.

-Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт хэр байгаа вэ. Чанаргүй зээл олширсон гэх мэдээлэл бий?

-2017 онд 1 их наяд, 2018 онд 827.6 тэрбум төгрөгийг төлүүлсэн. Хамгийн сүүлийн буюу 2019 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар бизнес төлөвлөгөөтэй харьцуулсан үзүүлэлт 79.8 тэрбум буюу 80 орчим хувиар зээлээ эргүүлэн төлүүлж авсан. Зээлийг аль болох тодорхой хэмжээгээр төлүүлэхийг хичээдэг. Гэхдээ тухайн бизнесийнх нь үйл ажиллагаатай холбоотой хугацаа сунгах хэрэгцээ шаардлага гардаг. Үйлдвэр нь ашиглалтад ордоггүй ч юм уу иймэрхүү бэрхшээлүүд амьдрал дээр бий.

-Чанаргүй зээлийн үзүүлэлт..?

-2018 он хүртэл 8.4 хувийн чанаргүй зээлийн багцтай байсан. Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу нийт зээлийн багцынхаа 8.4 хувийг чанаргүй зээлийн багц гэсэн ангилалд оруулчихсан явж байсан. Харамсалтай нь, “Капитал” банк дампуурснаар  энэ үзүүлэлт өсч, 10.4 хувь болоод байна.

-Ингэснээр банкны шалгуур үзүүлэлтийн зохистой харьцаа алдагдсан гэсэн үг үү?

-Үгүй ээ. Хөгжлийн банкин дээр хэд хэдэн шалгуур үзүүлэлт, зохистой харьцаанууд тавигдсан байдаг. Хөгжлийн банкны хуулиар хоёр том шалгуур үзүүлэлт тавигддаг. Нэгдүгээрт, нийт зээлийн багцыг 30 дахин нэмэгдүүлсэнээс дээш хэмжээгээр зээл олгож болохгүй. Одоогоор энэ харьцаа 12 дахин бага байгаа юм. Өөрөөр хэлбэл, үзүүлэлтээ хангаж байгаа. Нөгөө нь том зээлдэгчийн зээлийн багц. 300 гаруй тэрбум төгрөгөөс дээш зээлийн багцтай харилцагч байдаггүй. Тэгэхээр энэ үзүүлэлтээ хангаж ажиллаж байна.  

-100 тэрбум төгрөгөөс дээш зээлийн үлдэгдэлтэй 9 зээлдэгч Хөгжлийн банкинд бий гэж танилцуулж байсан. Эдгээр 9 зээлдэгч нь нийт зээлийн багцын 55.4 хувийг эзэлдэг. Гэвч эдгээрээс 5 зээлдэгч нь асуудалтай?

-“ТОСК”, “Хөтөл”, “QSC”, “Эрэл”, “Капитал" гээд таван том зээлдэгч байна. Тэдэнд 2014 он хүртэл 863 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Өнөөдрийн байдлаар энэ таван том зээлдэгчийн зээлийн үлдэгдэл нь 731 тэрбум төгрөг. Энэ 731 тэрбум төгрөгт 265.7 тэрбум төгрөгийн эрсдлийн санг байгуулчихсан. Энгийн үгээр хэлбэл, энэ 5 том зээлдэгч зээлээ төлж барагдуулчихвал энэ хэмжээгээр банкныхаа ашгийг нэмэгдүүлэх, энэ мөнгийг өөр харилцагчид гаргах боломжууд нээгдэнэ.

-Хэрэв зээлийг төлүүлж чадвал Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлтэд том нөлөө гарах байх?

-Хэрэв төлүүлж чадвал хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлт дараагийн шинэ түвшинд хүрэх боломж бий. 2019 оныг активын удирдлагыг сайжруулах, активын чанарыг сайжруулах жил болгон зарласан. Энэ хүрээнд ТОСК төрийн өмчийн компанийн зээлийн үлдэгдэл 270 тэрбум төгрөгийг барагдуулахын тулд Засгийн газар дээр ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Харин “Хөтөл” компанийн хувьд улсын комисст хүлээлгэж өгөх ажлыг хийж байна.

“QSC” компанийн хувьд Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор суутган тооцох тухай Засгийн газрын тогтоол гарсан. “Эрэл” дээр мөн адил төр хувийн хэвшлийн түншлэлээр энэ үйлдвэрийг цаашид ашиглалтад оруулбал барилгын салбарт ямар ахиц гарч болох уу, иргэдийг хямд төсөр орон сууцаар хангах ямар боломж байна гэдгийг Засгийн газар дээр ажлын хэсэг гарчихсан судалж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ жил дээрх 5 том зээл дээр ямар нэгэн байдлаар ахиц гаргавал 2019 оны жилийн эцэст Хөгжлийн банкны санхүүгийн  үзүүлэлт эрс сайжирна.

-Эрсдэлийн санг нэмэгдүүлж байгаа нөгөө талаар Хөгжлийн банкны ашиг тэр хэрээр багасч байна гэж ойлгож болох уу?

-Эрсдлийн санг ирээдүйд хүлээж болзошгүй алдагдлаа нөхөх зорилгоор байгуулдаг. 2016 оны 9 сарын 30-ны байдлаар 111.5 тэрбум төгрөгийн сан байгуулсан байсан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан 2012 оноос хойш 2016 оны 9 сарын 30 хүртэл 111.5 тэрбум төгрөгийн сан байгуулсан. Энэ сан нь нийт зээлийн багцынхаа 1.9 хувийг эзэлж байсан. Сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд 231 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингэснээр эрсдэлийн сан 342.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, нийт зээлийн багцын 13.3 хувийг нөхөх боломжтой болсон. Нийт байгуулсан эрсдлийн сангийн 90 хувийг 2017 оноос өмнө олгосон зээлүүд эзэлж байна. Эрдслийн санг жил болгон хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажуулдаг. Товчхондоо, Хөгжлийн банк дэлхийн томоохон 4 аудитын компаниар жилд хоёр удаа хөндлөнгийн аудит хийлгэдэг.

-Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    14 цаг 34 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    14 цаг 40 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    16 цаг 14 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    17 цаг 10 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    17 цаг 17 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    17 цаг 32 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК