Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ашиг, орлогоороо тэргүүлсэн 10 киног үнэ төлбөргүй үзүүлнэ

2019-9-03
0
ЖИРГЭХ

Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ үргэлжилж байна. 

Энэхүү хүрээнд БНХАУ-ын шилдэг арван уран сайхны киног "Тэнгис", "Өргөө", "Гэгээнтэн", "iCinema" театруудад үнэ төлбөргүй үзэгчдэд үзүүлэхээр болжээ.

Нэр бүхий 10 киноны тавыг орчуулагч Ж.Амарбаясгалангийн орчуулснаар, Н.Нэргүйбаатар, Ш.Батболд, О.Бэлгүтэй нарын жүжигчдийн дуу оруулснаар хүргэх бол үлдсэн тавыг нь ӨМӨЗО-ы Үндэсний кино орчуулан үйлдэх төвийн уран бүтээлчид дуу оруулснаар үзэгчдэд хүргэх юм байна.

Ингээд БНХАУ-д ашиг орлогоороо тэргүүлсэн шилдэг 10 киноны товч агуулга болон үзвэрийн хуваарийг танилцуулъя.


1. НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙ / THE WANDERING EARTH
 

ҮЗВЭРИЙН ХУВААРЬ:

Тэнгис кино театрт: Есдүгээр сарын 2-нд 19:00 цагаас, Есдүгээр сарын 6-нд 20:50 цагаас

Өргөө кино театрт : Есдүгээр сарын 3,4-нд 20:00 цагаас

iCinema кино театрт : Есдүгээр сарын 5,6-нд 19:00 цагаас гарна.

ТОВЧ АГУУЛГА:

Эрдэмтэд нар асар хурдтай тэлэн томорч байгааг мэднэ. Манай дэлхий нарны аймгийн бусад гарагийн хамт наранд залгиулж сөнөх мөхлийн эрмэгт хүрнэ. Ингээд хүн төрөлхтөн нэгдэн “Нүүдэлчин дэлхий” хэмээх төлөвлөгөө хамтран боловсруулна.

Үүний үр дүнд манай дэлхий гадаргуу дээрээ 10000 хүчит хөдөлгүүртэй, бүх хүмүүс нь газар доороо амьдардаг, нүүн шилжих байгууламж болж хувирна. Хүн төрөлхтний энэ төлөвлөгөө амжилттай хэрэгжиж дэлхий байрлалаа сэлгэн өөр нарны аймаг руу шилжих их нүүдлээ эхлүүлэх боловч нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадийн таталцлын хүчинд автаж мөргөлдөнө. Харин энэ үед гадаах ертөнцийг үзэхийг хүссэн ах дүү хоёр газар доорх хотоосоо оргон зугтааж гарч ирсэн үетэй давхацсанаар амь өрссөн адал явдал өрнөж эхэлнэ.


2. ДҮҮЛЭН НИССЭН ОН ЖИЛҮҮД / PEGASUS
 

ҮЗВЭРИЙН ХУВААРЬ:

Тэнгис кино театрт: Есдүгээр 5-нд  18:30 цагаас, Есдүгээр сарын 6-нд 16:00 цагаас

Гэгээнтэн кино театрт: Есдүгээр сарын 4-нд 19:00 цагаас

iCinema кино театрт: Есдүгээр сарын 4-нд 19:00 цагаас

ТОВЧ АГУУЛГА:

Нэр хүндтэй авто ралигийн уралдааны тамирчин Жанчы, дүрэм зөрчин нийтийн гараашинд уралдсанаар тэмцээнд орох эрхээ таван жил хасуулан, нэр хүнд, мөнгөгүй болж, гудамжинд хоол зарж амьдардаг нэгэн болов. Нэг өдөр үл мэдэх хүн машинд жаахан хүүхэд үлдээнэ. Тэрбээр тэр хүүхдийг хүүхдийн асрамжид өгөх гэсэн боловч чаддаггүй. Ингээд аавын үүрэг оногдоно.

Таван жилийн дараа тэмцээнд орох эрхээ сэргээлгэн, нэр төрөө сэргээхийг завдтал авто ралигийн тэмцээн хуучныхаас хамаагүй өндөр шалгууртай, асар их хөрөнгө мөнгө шаардсан бэрх спорт болсон байв. Тэрбээр хуучин багийнхныгаа олж, эргэн нэгдэж нэр хүнд нь алдаршиж яваа залуу тамирчин Линь Жэн Дунтай уралдахаар тохирно. Ивээн тэтгэгчгүй, мөнгөгүй, олон жил жолоо бариагүй Жанчы хэрхэн өрсөлдөх бол...


3. СҮҮДЭР / SHADOW
 

ҮЗВЭРИЙН ХУВААРЬ :

Тэнгис кино театрт: Есдүгээр сарын 3-нд 21:00 цагаас, Есдүгээр сарын 6-нд 18:30 цагаас

iCinema кино театрт : Есдүгээр сарын 3-нд 19:00 цагаас гарна.

ТОВЧ АГУУЛГА

Пэй улсад дайн байлдаан, эзлэн түрэмгийлэл тасардаггүй учир хаад, ноёд, хэргэм зэрэгтнүүд дунд өөртэйгөө царай зүс ойролцоо хүнээр өөрийгөө орлуулан хүмүүсийн дунд байлгаж, өөрөө ард нь нууц байдлаар заавар чиглэл өгөн амьдарна. Эдгээр орлон тоглогчдыг сүүдэр хэмээн нэрлэнэ. Сүүдэр буюу орлон тоглогчид хэрхэн амь насаа хамгаалах бол?


4. ӨМНӨД ТУЙЛЫН ХАЙР / TILL THE END OF THE WORLD
 

ҮЗВЭРИЙН ХУВААРЬ:

Тэнгис кино театрт: Есдүгээр сарын 4-нд 18:30 цагаас, Есдүгээр сарын 5-нд 16:00 цагаас

Өргөө 1 болон 5 кино театрт: Есдүгээр сарын 5,6-нд 20:00 цагаас

ТОВЧ АГУУЛГА:

Хуримын компанийн эзэн, физикч хоёр санамсаргүй байдлаар учирна. Үг, хэл,санаа сэтгэл, үйлдэл зэрэг нь үргэлж зөрчилдөж байдаг хоёр залуу Өмнөд туйлд 75 өдөр амьдралын төлөө тэмцэнэ. Чөмөг ташим хүйтэн, хоол хүнс хязгаартай, эзгүй зэлүүд газар амьд үлдэх хүсэл тэдний цорын ганц зорилго болно. Тэд цаашдаа амьд гарч чадах болов уу?, тэдний хооронд хайр дурлалын харилцаа үүсэх болов уу...


5. САЛХИ ХАГАЛАГЧ / TO THE FORE
 

ҮЗВЭРИЙН ХУВААРЬ:

 Тэнгис кино театрт 2019.09.05-нд 20:40 цагаас

ТОВЧ АГУУЛГА:

Дугуйн уралдааны “Гялбаа” баг Солонгосын чадварлаг тамирчин Чон Жи Воныг багтаа аван гол довтлогчоо болгоно. Түүнийг чиглүүлж, зам заах ба Салхи хагалагч гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.  Сонгон шалгаруулалтад өөртөө итгэлтэй, зоригтой Чю мин, шударга Чю тянь хэмээх хоёр залуу тэнцэж “Гялбаа” багийн салхи хагалагчид болно.

Дугуйн уралдааны тэмцээний үеэрх хүнд хэцүү бартаа саад дүүрэн замд тамирчдын ур чадвар, тэсвэр хатуужил илрэн гарах ба хүн чанар, хүнлэг сэтгэлийн шалгууртай мөн нүүр тулах ажээ.

“Гялбаа”-гийн гол өрсөлдөгч “Сүнс” баг мөн л тэднээс дутахгүй сайн тамирчидтай. Жил тойрон олон орон дамжин явагддаг тэмцээнд энэ хоёр баг хэрхэн өрсөлдөх бол...


6. ТОМ ЗАГАСНЫ ДОМОГ / BIG FISH AND BEGONIA
 

ҮЗВЭРИЙН ХУВААРЬ :

Тэнгис кино театрт: Есдүгээр сарын 2-нд 17:00 цагаас, Есдүгээр сарын 4-нд 16:00 цагаас

iCinema кино театрт: Есдүгээр сарын 4-нд 17:00 цагаас

ТОВЧ АГУУЛГА:

Сансар огторгуйг дэлхийтэй холбосон гүн далайн хөлгүй ёроолд түмэн бодисын оршин байх хуулийг зохицуулж байдаг “Өөр төрөлтнүүд” буй. Тэрхүү нууцлаг ертөнцөд амьдардаг “Чунь” охин 16 насныхаа төрсөн өдрөөр далайн гахай болж хувиран далайн мандалд гарч ирээд загасны торонд орж хүмүүст баригдахын даваан дээр хүн төрөлхтний жирийн нэг хүү таарч амийг нь авраад, өөрөө гүн хөх далайд живэн харамсалтайгаар амиа алдана.

Өөрөөс нь болж сайхан сэтгэлт хүү амиа алдсанд ихэд гэмшин харамссан охин эрхийн чинээхэн жаахан загас болж хувирсан хүүгийн сүнсэнд туслахаар шийднэ. Ингээд тэрбээр аварга загас болон хувираад далайн аяллаа эхлүүлнэ. Олон саад бэрхшээл, аюул заналыг даван хүүгийн сүнс амьд төрлийг олон эргэн амилах боловч энэ явцад Бурхдын ертөнцийн маш олон хууль зөрчигдөж, үүнээс үүдэн гайхалтай адал явдал тасралтгүй өрнөнө...


7. ЧОНОН СҮЛД / WOLF TOTEM
 

ҮЗВЭРИЙН ХУВААРЬ :

Тэнгис кино театрт: Есдүгээр сарын 3-нд 16:00 цагаас

 Гэгээнтэн кино театрт:  Есдүгээр сарын 3-нд 16:00 цагаас

ТОВЧ АГУУЛГА:

1969 он. Илгээлтийн эзэн залуухан Чэн Жэн Өвөр Монголын малчин айлд хуваарилагдан ирэв. Суурин хэв маягт амьдралаас шууд нүүдэлчин ахуйд орсон залуу Монголчуудын соёл, онгон байгальд дасан зохицож Монгол малчин бүсгүйд дурлана.

Тэрбээр чонын хийморь, хүч чадлыг биширч бэлтрэг тэжээх ба нутгийн удирдлага гэнэт ойр хавийн бүх чоныг устгах даалгавар ардуудад өгнө. Ингээд түүний хайртай чонын амь нас заналхийлэлд өртөнө. Залуу чоноо хэрхэн хамгаалах бол...


8. БАРУУНД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ / THE MONKEY KING 2
 

ҮЗВЭРИЙН ХУВААРЬ:

Тэнгис кино театрт: Есдүгээр сарын 3-нд 18:30 цагаас ганцхан удаа гарна.

ТОВЧ АГУУЛГА:

Тансан багш гурван шавьтайгаа баруун тийш зорчин аялна. Замд нь Хохимой шулам Тансан ламыг булаахын тулд зальт арга сэтгэн урхи тавьсан байв. Овжин сэргэлэн шавь Сун У Кун үүнийг мэдэн олон бэрхшээлийг даван байж зангыг эвдэн аюулаас гэтэлгэх боловч багш Тансан багш түүнийг буруу ойлгон өөрийг нь хороох гэж байна гэж ойлгон түүнийг хөөнө.

Хохимой шулам Тансан ламыг булаан одоход хөөгдсөн шавь Сун У Кун шуламтай тэмцэн, номын багш Тансан багшийн амийг авран, Хохимой шулмыг бүр мөсөн дарснаар багш шавийн үл ойлголцол арилж, хамтдаа аян замаа цааш үргэлжлүүлнэ.


9. БАЯЖИХЫН ЗАМНАЛ / HOLD YOUR HANDS
 

ҮЗВЭРИЙН ХУВААРЬ :

Тэнгис кино театрт: Есдүгээр сарын 2-нд 22:00 цагаас ганцхан удаа гарна.

ТОВЧ АГУУЛГА:

Киноны гол дүр Ян насаараа цэргийн албанд зүтгэж байгаад халагдан нутагтаа ирнэ. Уг кино нь Хятадын төр засгаас орон даяар зарлан хэрэгжүүлсэн “Ядуусыг дэмжье” нэрт стратеги төлөвлөгөөгөөр үйл явдлын сууриа болгосон бүтээл бөгөөд Ян болон түүний гэр бүл, ах дүүс, найз нөхөд, эргэн тойрныхон нь хэдэн үе дамжсан ядуу тарчиг амьдралаас элбэг хангалуун, шинэ соёлт амьдрал уруу шилжих явц дахь үзэл бодлын болон амьдралын хэв маягийн өөрчлөлтийг сонирхолтой, зөрчилтэй, сургамжтай байдлаар дүрслэн үзүүлэх ажээ.


10. ТОМООЖООГҮЙ 28 НАС / SUDDENLY SEVENTEEN
 

ҮЗВЭРИЙН ХУВААРЬ :

Тэнгис кино театрт: Есдүгээр сарын 4-нд 21:00 цагаас ганцхан удаа гарна.

ТОВЧ АГУУЛГА:

28 настай Лян Шяа бүсгүй арван жил үерхсэн найз залуу Мао Лянтай хуримлаж аз жаргалтай амьдарна гэдэгтээ туйлын итгэлтэй жаргалтай нэгэн байв.

Хоёр хос дотны найз болох Бай Шяо Нингийн хуримд уригдан очсоноор хуримын онцгой уур амьсгалд хэтэрхий догдолсон Лян Шяа найз залуудаа түргэхэн гэрлэхийг шаардтал найз залуу нь салмаар байгаагаа дуулгана.

Гэвч гэнэтийн цохилтод өртөн сэтгэлээр унаж, амьдрал нь орвонгоороо эргэсэн Лян Шяад нэгэн санаандгүй явдал тохиолдож 17 насандаа эргэж очин элдэв хэрэгт орооцолдон, бужигнуулж явахдаа Янь Янь-тай танилцсанаар хувь заяаны гайхалтай өөрчлөлттэй нүүр тулав. Цаашид үйл явдал хэрхэн өрнөх бол….

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    12 цаг 30 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    12 цаг 37 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    14 цаг 10 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    15 цаг 6 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    15 цаг 13 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    15 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК