Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сувдаа: Эрэгтэйчүүд татварын хуулийг илүү зөрчдөг гэсэн судалгааны дүн бий

2019-11-29
0
ЖИРГЭХ

Өнөөдөр Сангийн яам, Татварын ерөнхий газар,МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран зохион байгуулсан “Татварын хуулийн шинэчлэл эдийн засагт үзүүлэх үр нөлөө” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн илтгэгч болох МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор Д.Сувдаа энэ удаагийн татварын шинэчлэлд хөндлөнгийн байр сууринаас хийсэн судалгааныхаа дүнг танилцуулж, “Татварын бодлогын шинэчлэл, чиг хандлага” сэдэвт илтгэлийг тавьсан юм. Тэрээр судалгаагаараа дэлхийн улс орнуудад ямар татварын шинэчлэлийн чиг хандлага явагдаж байгаа талаар мөн шинэчлэн батлагдсан Татварын багц хууль энэ чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж чадаж байгаа эсэх зэргийг хөнджээ.

Дэлхийн улс орнуудын татварын шинэчлэлийн чиг хандлага хаашаа чиглэж байна вэ?

  1. 2000 оноос хойш дэлхийн улс орнууд тэр дундаа ЭЗХАБ-ын гишүүн 36 орнуудын хувьд бага хувь хэмжээ, өргөн суурь татварын бодлого явагдаж байна.
  2. Ялангуяа аж үйлдвэржсэн орнуудын хувьд хэрэглээний татварыг өсгөх хандлагатай байна. 2012 оны байдлаар дэлхийн 150 гаруй оронд НӨАТ-ын аль нэг төрлийг хэрэглэж, 2012 оноос эхлэн хувь хэмжээг нэмэгдүүлж ирсэн.
  3. ХХОАТ-аар дамжуулан нийгмийн ажилгүйдэл, ядуурал, орлогын ялгаатай байдлыг бууруулах бодлогууд хүчтэй хэрэгжиж байна. 2008-2009 онд Европын орнуудад орлого багатай хүн амын ХХОАТ-ыг бууруулах, ачааллыг багасгах шинэчлэл хүчтэй өрнөж байна.
  4. Орлого ихтэй хэсгийн тансаг хэрэглээний бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгөд ногдуулах орлогыг нэмэгдүүлж, орлогын тэгш бус байдлыг бууруулах зохицуулалт хийж байна.
  5. Архи, чихэрлэг ундаа, согтууруулах ундаа зэрэг нийгэмд сөрөг нөлөө үзүүлдэг бараа,таваарт татварыг хэрхэн ногдуулах талаар анхаарч байна.
  6. Татварын ил тод байдлыг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох байдлаар татварын давхардуулж ногдуулахгүй байх, нөгөө талаас татвараас зайлсхийх явдлыг үгүй хийх арга хэмжээ/ PEBS/ авч байна.
  7. Цахим худалдааны НӨАТ, бараа үйлчилгээний албан татвар дээр ямар өөрчлөлтүүдийг хийх нь тулгамдсан асуудал болсон.

1980-аад оноос хойш дэлхий даяар хийгдсэн татварын шинэчлэлийн хувьд аль болох татварын ачааллыг бууруулах,тэр дундаа компанийн орлогын албан татвар, ХХОАТ-ыг бууруулах чиг хандлага давамгайлж байна. Манай улсын хувьд бага ХХОАТ-ын хувь хэмжээтэй улс орнуудын тоонд ордог.

2019 онд дэлхийн улс орнуудын татварын орчинд ямар шинэчлэл хийгдэж байна вэ?

Ажил олгогчдын татварын ачааллыг бууруулах чиглэлээр НДШ-ийн хувь хэмжээг бууруулахад чиглэсэн татварын шинэчлэлүүд хийгдэж байна

 

  • Компанийн орлогын татварын хувь хэмжээг бууруулахаас илүүтэйгээр Татварын суурийг багасгаж, ашиг шилжүүлэх BEPS –ийн эсрэг арга хэмжээг эрчимжүүлэх ажил хийгдэж байна. Мөн бага болон дундаж орлоготой ажилчид, өндөр настнуудын ХХОАТ-ыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
  • Ядуурал, орлогын ялгаатай байдал нэмэгдэж, ажилгүйдэл бий болсонтой холбоотойгоор Белги, Герман,Франц, Финланд зэрэг Европын улсуудад ХХОАТ-ын суурийг бага орлоготой, өндөр настнуудад багасгах бодлогыг хэрэгжүүлж байна.
  • НДШ-ийн хувь хэмжээ нэг талаас ажил олгогчдын хувьд маш том зардал байдаг бол нөгөө талаас хувь хүний орлогоос өндөр хувь хэмжээг авч байна. ЭЗХАБ-ын гишүүн орнуудын хувьд нийт татварын орлогын гурваны нэгийг дангаараа НДШ бүрдүүлдэг.Ажил олгогчдын татварын ачааллыг бууруулах чиглэлээр НДШ-ийн хувь хэмжээг бууруулахад чиглэсэн татварын шинэчлэлүүд хийгдэж байна.

Сегментед чиглэсэн татварын бодлогыг нэвтрүүлэх шаардлага: Эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүд татварын хуулийг зөрчдөг..

Дэлхийн татварын шинэчлэлийн үед тулгамддаг буй гол асуудал нь татвараас зайлсхийх, зугтах зөрчил байна. Тухайлбал, ХХОАТ дээр авч үзвэл татвар төлөгчийн нас, хүйс, орлогын төвшин, хуулийн ойлгомжгүй байдал, үйл ажиллагаа эрхэлж буй салбар зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг. Дээрх хүчин зүйлс болон татварын зөрчил хоорондын уялдаа холбоог олж харж, цаашид энэ чиглэлийн татварын сегментед чиглэсэн татварын бодлогыг нэвтрүүлэх нь зүйтэй.

Татварын зөрчилд нөлөөлж буй хүчин зүйлсийн хоорондын хамаарлын талаар хийгдсэнсудалгааны үр дүнгээс авч үзвэл:

Нас болон татварын зөрчил: 1970-аад оноос хойш 2000 он хүртэл 30 гаруй эрдэмтэн, судлаачдын 10 улс орны жишгээр хийсэн судалгааны дүнд татвар төлөгчийн нас болон зөрчлийн урвуу хамаарлыг гаргаж ирсэн байдаг. Настайчуудаас илүү залуучууд татварын зөрчил гаргадаг.

Хүйс болон татварын зөрчил: Хэд хэдэн судалгааны дүнгээс харвал эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүд татварын хуулийг зөрчдөг гэж дүгнэсэн байдаг.

Үйл ажиллагаа эрхэлж буй салбар болон зөрчил: Ялангуяа ХХОАТ-ын хувьд хувиараа бизнес эрхлэгч, тэр дундаа ХАА-ын салбарын хувьд татвараас зайлсхийх хандлага байдаг.Манай улсын хувьд ч малчдыг татварт хамруулж чадахгүй нөхцөл байдалтай тулгараад байна.

Монгол улсын татварын шинэчлэлийн хувьд дэлхийтэй зэрэгцэн алхаж чадаж байна уу?

  • 1990-ээд оны эхэн үед шинээр бий болж байсан ААН , хувь хүмүүсийн орлогын албан татварын хувьд 40-50 хувийг бүрдүүлж байсан. Татварын хувь хэмжээг бууруулах арга хэмжээг авсантай холбоотойгоор өнөөдөр энэ төрлийн орлого нийт татварын орлогын 20 орчим хувийг бүрдүүлж байна.
  • НДШ нь татварын орлогын хамгийн тогтмол эх үүсвэрүүдийн нэг.
  • Нийт татварын орлогын гуравны нэгийг дангаараа НӨАТ бүрдүүлж байна.
  • Бусад буюу байгалийн нөөц хэрэглэсэн татвар өсөх хандлагатай байна.

Доктор Д.Сувдаа энэ удаагийн татварын шинэчлэлд хийсэн шинжилгээ, судалгааныхаа үр дүнг “Татварын бүтэц нь тухайн улс орны эдийн засгийн хөгжлийн төвшинг харуулдаг. 2020 онд хийгдсэн татварын шинэчлэл нь эдийн засаг, бизнесийг дэмжих, хуулиар ногдуулсан татвараа бүрэн хураах, шударга татвар төлөгчөө дэмжих зорилготой хийгдсэн гэж үзэж байна. Монгол улсын татварын шинэчлэл олон улсын татварын шинэчлэлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж байна. Энэ удаагийн Татварын шинэчлэл нь татварын хялбаршуулсан горимыг нэвтрүүлсэн, татвар төлөгчдийг сегментэлж, тэдгээрийн онцлогт тохирсон зорилтот бодлогыг тусгаж өгсөн нь давуу талтай болжээ” хэмээн танилцуулсан юм.

Мөн тэрээр “Харин цаашид ХХОАТ-аар дамжуулаад орлого хураалтын бодлогыг хэрэгжүүлэх, орлогын тэгш бус байдлыг зохицуулах чиглэлээр арга хэмжээ, бодлогыг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Хувь судлаачийн хувьд ХХОАТ-ыг өсөн нэмэгдэх шинж чанартай байх хэрэгтэй гэж үзэж байна” хэмээсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    9 цаг 27 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    9 цаг 34 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    11 цаг 8 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    12 цаг 4 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    12 цаг 11 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    12 цаг 26 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК