Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Нямдорж: Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд техникийн шинэчлэл үр ашгаа өгч байна

2019-3-19
0
ЖИРГЭХ

Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө гуравдугаар сарын эхний 10 хоногт 100-аас дээш хувийн үзүүлэлттэй биелсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл сарын эхний 17 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үйл ажиллагааны гүйцэтгэл ямар явцтай байгаа талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга Д.Нямдоржоос тодрууллаа.

 -Сарын эхний хагаст үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ямар байна вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 2019 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтоо оны эхнээс хэрэгжүүлэн ажиллаж байна. Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан үйлдвэрийн Ерөнхий захирлын “Онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/145 тоот тушаал гуравдугаар сарын 7-ны өдөр гарсан. Уг тушаалд тодорхой зорилтууд, хариуцлага, зохион байгуулалтыг өндөржүүлэх заалтууд тусгагдсан байгаа. Энэ дагуу үйлдвэрийн хэмжээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн тогтвортой үргэлжилж байна. Өнөөдөр сарын эхний 17 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт гарсан. Энэ хугацаанд бид 59,7 мянган метр куб уулын  цул гаргаж, төлөвлөгөөг 105,3 хувиар биелүүлж байна. Хүдэр боловсруулалт 20,7 мянган тонн буюу 101,4 хувиар тус тус биеллээ. Хүдэр дэх металлын агуулгын хувьд энэ сард бид зэсийг 0,460 хувь, молибденийг 0,014 хувь гэж төлөвлөсөн. Эхний 17 хоногийн байдлаар хүдэр дэх зэс 0,456 хувьтай байгаа ч бид төлөвлөгөөт үзүүлэлтэнд хүргэхээр ажиллаж байна.  Харин хүдэр дэх молибдений агуулга 0,017 хувийн үзүүлэлттэй байгаа. Зэсийн металл авалтыг 88,3 хувиар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 88,9 хувьд хүргэж, төлөвлөгөөг 100,8 хувиар биелүүлж явна. Молибдений металл авалтыг 48,5 хувиар төлөвлөснөөс 49,5 хувийн гүйцэтгэлтэйгээр 102,2 хувиар биелүүлсэн. Зэсийн баяжмал ачилт 157,2 тонн буюу 102,6 хувиар биелж, 433 вагон ачилт хийжээ. Энэ нь төлөвлөснөөс таван вагон илүү ачилт хийж, төлөвлөгөөг 101,2 хувиар биелүүлсэн гэсэн үг.  Ер нь  үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөт зорилтуудаа  цаг хугацаанд нь сахилга хариуцлагын өндөр хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд холбогдох цех нэгжүүдэд онцгой дэглэмийн үед хэрхэн  ажиллах тухай Ерөнхий захирлын тушаалыг танилцуулан чиглэл өгч ажиллаж байна.
  
-Оны эхний улирлын ажлын гүйцэтгэл, дүн үзүүлэлт удахгүй гарна. Өнгөрсөн онд манай баялаг бүтээгчид үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдээ түүхэн өндөр хувиар биелүүлсэн. Тухайлбал, металл авалтын хэмжээг 89 хувьд хүргэсэн гэх мэт. Тэгвэл энэ онд энэ үзүүлэлт ямар төлөвтэй байх бол?
-Металл авалтын үзүүлэлт бол Баяжуулах үйлдвэрийн технологи болон хүдрийн агуулгаас  шууд хамаардаг. Мэдээж, ордын нөөц бас чухал нөлөөтэй. Бид энэ онд 88,3 хувь гэж төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Сар, улирал,  жилийн эцэс болон үйл ажиллагааны явцад  энэ үзүүлэлт  хэрхэн биелэх нь тодорхой болно. Өнөөдрийн байдлаар л гэхэд бид металл авалтыг 88,9 хувьд хүргээд байна. Ингэснээр боломжийн үзүүлэлттэй дүр зураг харагдаж байгаа.

-Манай үйлдвэрт техникийн шинэчлэл үе шаттай хийгдэж байгаа. Үйлдвэрлэл найдвартай, тогтвортой үргэлжлэх хамгийн гол үндэс нь мэдээж техникийн бүрэн бүтэн байдал. Техникийн шинэчлэлийн үр нөлөөг та хэрхэн тодорхойлох вэ?
-Техникийн шинэчлэлийн ажил үйлдвэрлэлийн хэвийн үйл явц болон төлөвлөгөөт үзүүлэлтийн биелэлтэнд хамгийн гол эерэг нөлөө үзүүлж байгааг онцлон хэлье. Уурхайчдын хичээл зүтгэл, техникийн найдвартай байдал нь бидний ажлын амжилтын үндэс болдог нь ойлгомжтой. Цаашид бид техникийн шинэчлэлтэйгээ  уялдуулан ойрын болон урт хугацааны зорилт, том төслүүдээ эхлүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж,  тэр чинээгээрээ үйлдвэрийн маань үйл ажиллагаа өргөжинө. Тиймээс Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тогтвортой хөгжлийн цогц бодлогод тусгагдсан технологийн таван төслөө эхлэх нь чухал байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    36 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    1 цаг 7 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    1 цаг 36 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    1 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    1 цаг 48 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    1 цаг 51 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    2 цаг 2 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    2 цаг 18 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    2 цаг 52 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    3 цаг 10 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    3 цаг 26 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    3 цаг 30 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    19 цаг 54 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    20 цаг 20 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    20 цаг 27 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    20 цаг 43 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    21 цаг 22 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    21 цаг 47 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    21 цаг 53 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    22 цаг 34 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК