Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Цагаан-Эрдэнэ: Онцгой дэглэм тогтоосон энэ үед аюулгүй ажиллагааг чухалчилж байна

2019-3-20
0
ЖИРГЭХ

Улсын онцгой объект Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад сахилга бат, дэг журам, аюулгүй ажиллагаа, зөв ёс зүй, өндөр технологи, стандарт, сайн зохион байгуулалт, бүтээмжтэй ажлын арга барил нэн чухал. “Аюул ослоос ангид байя” уриатай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтэс ХАБ-ын чиглэлээр хийгддэг дөрөвдүгээр шатны үзлэгээ эхлүүлжээ. Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын орлогч, ХАБЭАБОХХ-ийн дарга Д.Цагаан-Эрдэнэтэй ярилцлаа.

-Онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан гарсан Ерөнхий захирлын тушаалын хэрэгжилт хэр байна вэ?
-Ерөнхий захирлын тушаалыг үндэслэн ажилчдын сахилга батыг хангах, эрүүл, аятай таатай орчинд, аюулгүйгээр ажил үүргээ гүйцэтгэхэд анхаарч байна. Бүх нийтийн амралтын өдрүүдэд цех, нэгжийн удирдлагууд хариуцлагатай жижүүрээр ажилласан. Онцгой дэглэм тогтоосон энэ үед, манай хэлтэс холбогдох нэгжүүдтэй хамтран алслагдсан объектуудын харуул хамгаалалт, жижүүрүүдийн сахилга хариуцлагад хяналт тавьж байна. Онц байдал зарласан гээд үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдах ёсгүй. Хаврын улиралд нэг анхаарах зүйл нь гал түймрийн аюул байдаг. Гал унтраах 58 дугаар ангитай хамтран хяналт тавьж байна. Мөн Онцгой байдлын Ерөнхий газраас Монгол улс даяар энэ сарын 20-21-нд Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага хийх тухай мэдэгдэл ирсэн. Энэ ажлаа хэрэгжүүлж байна. Компанийн хэмжээнд хэвшил болсон нэг том ажил нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дөрөвдүгээр шатны иж бүрэн үзлэг юм. Энэ үзлэгийн ажлын хэсэг нь 22 гишүүнтэй, тэд төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа юм. Шалгалт Баяжуулах фабрик дээр үргэлжилж байна.

-Оны эхний улирал дуусч байна. Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад танай хэлтэс төлөвлөгөөт ямар ажлууд хийж байна вэ?
-Бид өнгөрсөн онд үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, нэгдүгээр сарын 11-нд дүнгийн хурлаа танилцуулсан. Энэ хуралд компанийн төлөөлөл, үйлдвэрийн удирдлагуудаас бүрдсэн 443 хүн оролцож, ажлаа дүгнэлээ. Мөн ажиллагсдын дунд нээлттэй санал авч нэгтгэсэн. Бид дүнгийн хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн 2019 оны ажлаа төлөвлөж, үйлдвэрийн Ерөнхий захирлаар батлуулан, хэрэгжүүлж эхлээд байна.
-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь уул уурхайн салбарт маш чухал асуудал байдаг. Манай үйлдвэрийн тухайд?
-Бид сүүлийн таван жилийн үйл ажиллагаандаа харьцуулалт хийж, дүнгийн хурлаар танилцуулсан. Эндээс харахад 2017, 2018 онд үйлдвэрлэлийн ослын тоо эрс буурсан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахаар хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн гарч байна. Үйлдвэрлэлийн осолд шууд тооцох боломжгүй. Мөн үйлдвэрийн автобус явдаггүй, чиглэл заагаагүй газраас хувийн тэргээр зорчдог ажилчид манайд цөөнгүй. Хальтиргаа гулгаатай өвлийн улиралд эдгээр ажилчдынхаа аюулгүй нөхцөлийг зохицуулах үүднээс хамтарсан гэрээ хийж, зөвшөөрөл олгож ажиллалаа. Ойрын үед хамгаалах хэрэгсэл, халуун хоол, хор саармагжуулах бүтээгдэхүүнээр ажиллагсдаа хангах компаниудыг сонгон шалгаруулна.  
-Ажилчдын эрүүл мэндийн чиглэлээр хийж байгаа онцлох ажлуудаас дурьдвал?
-Манай хэлтэс Үйлдэрчний эвлэлийн холбоотой байгуулсан “Хамтын гэрээ”-ний хэрэгжилтийг хангадаг. Тухайлбал, үйлдвэрийн ажилчдын халуун хоол,  хор саармагжуулах хүнсний болон сүү сүүн бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж, витаминжуулдаг. Мөн үйлдвэрийн бүс дэх цэвэр усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ус цэвэршүүлэх 20 гаруй төхөөрөмж байрлууллаа. Ээлж харгалзахгүйгээр халуун хоолны үнийг 9800 төгрөг болгосон нь хоолны чанарыг сайжруулахад нөлөөлж байна. Манай хэлтэс Эрдэнэт сувиллын цогцолбортой хамтран үйлдвэрийн нийт ажилчдын эрүүл мэндийн хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.
-Ижил төстэй үйл ажиллагаатай, уул уурхайн компаниудтай туршлага солилцох ажлын үр дүн гарч байна уу?
-Манай үйлдвэр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад манлайлж оролцсон ажилчдаа урамшуулж, мөн ХАБ-ын инженерүүдээ бусад уул уурхайн компаниудад туршлага солилцуулах ажлыг тогтмол зохион байгуулдаг. Эрдэнэт үйлдвэр, “Оюутолгой” компанитай хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр гэрээ үзэглэж, гурван жил хамтран ажиллаж байна. Бид уул уурхайн ууган үйлдвэр, жишиг компани хэдий ч “Оюутолгой” компаниас суралцах зүйл чамгүй бий. Тус компанид хэрэгждэг Ноцтой эрсдэлийг удирдах менежментийг үндсэн цехүүддээ нэвтрүүллээ. Эрдэнэт үйлдвэр Монгол улсын бүх л стандарт, хууль тогтоомжийг мөрдөж ажиллах ёстой. Тиймээс ч шинээр гарсан Олон улсын ISO45001 чанарын стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Энэ хавар хуурайшилт ихтэй, салхитай байгаагаас болж цагаан тоосны дэгдэлт үе үе гарч байна?  
-Үйлдвэрийн хаягдлын аж ахуйн цагаан тоосны дэгдэлтийг бууруулах ажлын хүрээнд Орхон аймаг, үйлдвэр хоёр хамтран ажиллахаар болоод байгаа. Энэ хүрээнд Хангалын голын бохирдол, цагаан тоосны асуудлаар ажлын хэсэг байгуулж, аймгийн Засаг даргын зөвлөл, Иргэдийн хурлын тэргүүлэгчдээр хөтөлбөрөө хэлэлцүүлсэн. Бид хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлсийг бууруулахад анхаарч ажиллах болно. 2018 онд цагаан тоосны 42 удаагийн дэгдэлт бүртгэгдсэн. Энэ өвөл цас багатай, хавар нь хуурайшилт ихтэй байгаа тул тоос дэгдэж байна. Эрдэнэт үйлдвэр цагаан тоос дарах шинэ туршилтаа дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    37 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    1 цаг 8 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    1 цаг 37 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    1 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    1 цаг 49 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    1 цаг 52 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    2 цаг 3 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    2 цаг 19 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    2 цаг 53 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    3 цаг 10 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    3 цаг 27 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    3 цаг 31 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    19 цаг 55 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    20 цаг 20 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    20 цаг 28 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    20 цаг 44 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    21 цаг 23 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    21 цаг 48 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    21 цаг 54 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    22 цаг 35 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК