Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Баатарцогт: Нас барсан хүний 1072 хувьцааг гэр бүлийн этгээд нь өвлөх эрхтэй

2020-3-05
0
ЖИРГЭХ

1072 хувьцаатай холбоотой зарим асуудлаар “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 мэдээллийн албаны менежер Э.Баатарцогтоос зарим зүйлийг тодрууллаа.


-1072 хувьцааг өвлөж, бэлэглэх эрх хэзээ нээгдэх вэ. Ингэхийн тулд ямар материал шаардлагатай юм бэ?

-Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд материалаа бүрдүүлж очоод тухайн хувьцаа болон ногдол ашгийг өвлөх, бэлэглэх эрхтэй. Ингэхдээ тухайн этгээдийн хувьцааг хэн нь өв залгамжилж авах юм. Үр хүүхэд, хамаатан садны хүн нь бол мөн гэсэн баримтаа наториатаар баталгаажуулаад иргэний үнэмлэхтэйгээ очих юм.

-Нас барсан аав, ээжийнхээ хувьцааг яах вэ гэсэн асуудал их яригдаж байна. Энэ тохиолдолд өвлөж авах боломжтой юу?

-Нас барсан хүний хувьцаа болон бусад хувьцаат компаниудын хувьцаа түүнийг дагалдсан ногдол ашгийг гэр бүлийн гишүүд түүнтэй хамаарал бүхий ойр дотнын хүмүүс өвлөж авах эрхтэй. Дээр дурдсан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр материалаа бүрдүүлж очих ёстой. 1072 хувьцааны хувьд тавдугаар сарын 1-ээс хойш ногдол ашиг олгоно. Түүнчлэн энэ ондоо багтаж нээлттэй болно. Энд нэг зүйлийг тодруулахад, хувьцаа нээлттэй болох гэдгийг иргэд төдийлөн сайн ойлгохгүй байна. Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зардаг, нэмэгдүүлдэг, өвлүүлдэг, бэлэглэдэг бүх эрх нь хувьцаа нээгдсэн үед өвлөх, бэлэглэх зэрэг эрх нээгдэх юм. Одоогоор "Эрдэнэс Тавантолгой" компани нь хаалттай компани шүү дээ. Бирж дээр хувьцаагаа арилжаалж эхлээгүй.

-Гадуур 1072 хувьцааг авна, зарна гэсэн зар нэлээд явж байна. Энэ тохиолдол өмнө нь ч болж байсан. Энэ талаар ямар зохицуулалт хийж байна вэ?

-Хаалттай компанийн хувьцааг иргэн, иргэн хоорондоо хэзээ ч зарах боломжгүй. Юуг үндэслэж бие биедээ зарж байгаа нь нэгдүгээрт, хуулийн үндэслэлгүй. Хоёрдугаарт, иргэнээс иргэний гарт хувьцааг дамжуулж зардаггүй. Заавал брокерийн компанид захиалга өгч Хөрөнгийн биржээр дамждаг. Иргэд санхүүгийн анхан шатны ойлголт, хөрөнгийн зах зээл дээрх анхан шатны мэдлэг, мэдээлэлгүйн улмаас ийм асуудал үүсгэж байна. Өмнө нь олон тохиолдол гарсан. Зарын дагуу шалгаад тухайн эзнийг нь олохоор бараг 16 нас хүрээгүй хүн байж байдаг. Учрыг асуухаар фэйсбүүкийнхээ хандалтыг нэмэгдүүлэх гэсэн юм гэдэг. Тиймээс иргэд санхүүүгийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Хэрэв мэдэхгүй бол брокерийн компанид хандаж болно. Аливаа мэдээллийг албан ёсны эх үүсвэрээс авах хэрэгтэй. Хэрэв хувьцаа зарах үүсээгүй байхад иргэд хоорондоо зарж, дамжуулсан бол тухайн гэрээ хүчингүй гэсэн үг.

-Тэгэхээр тухайн хувьцааг худалдан авахаар тохиролцож, мөнгөө өгчихсөн иргэн хохирч үлдэх эрсдэлтэй юм байна?

-Тийм. Учир нь нэг нь зарсан, нөгөө нь худалдан авсан гэдгийг нотариат ч баталж чадахгүй.

-Салбарын сайд 2012 оны дөрөвдүгээр сарын 10-аас хойш төрсөн 600 гаруй мянган хүүхдэд хувьцаа олгох боломжтой гэж хэлж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-2012 оны дөрөвдүгээр сарын 10-аас өмнө төрсөн бүх хүмүүст 1072 хувьцаа өгсөн. Иргэдийн гол асууж байгаа зүйл нь хэзээ мөнгөө өгөх юм бэ. Яагаад өгөхгүй байгаа юм бэ. Монгол Улсын иргэнийг ялгаварлаж гэдэг асуудлыг хөндөж байна. Нэгдүгээрт, ялгаварласан зүйл огт байхгүй. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгож, тухайн үеийн 2.897.000 иргэнд өгсөн. Засгийн газар Батааг гурван хүүхэдтэй болно. Ирээдүйд төрөх гурван хүүхдэд чинь өгч байгаа юм шүү гэхгүй шүү дээ. Энэ өдрөөс хойш зогсоосон юм. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй.

-Хувьцааны дансаа хэдэн сард багтаж нээлгэх ёстой вэ?

-Хугацаандаа амжаагүй гэсэн зүйл байхгүй. Одоогоор 1.840.000 иргэн дансаа нээлгэсэн байна. Хувьцааныхаа дансыг банкныхаа данстай холбоход л болно. Түүнээс биш би ногдол ашиг тараахаас өмнө дансаа нээлгэж амжсангүй. Миний ногдол ашгийг өгөхгүй юм байна гэсэн зүйл байхгүй. Тухайн хүний ногдол ашиг байж л байна. Ногдол ашгаа энэ онд авна уу эсвэл ирэх онд авна уу хамаагүй. Ер нь ногдол ашиг авахдаа хувьцааны данстай болчих. Энэ данс зөвхөн 1072 хувьцааны данс биш. "Эрдэнэс Тавантолгой" компаниас гадна 220 компани байна. Энэ дансаараа дамжуулан хуримтлал үүсгэх боломжтой.

-Коронавирусний халдвартай холбогдуулан иргэдийг хувьцааныхаа дансыг нээлгэхдээ технологийн дэвшлийг ашиглаж цахимаар нээлгэхийг уриалж байгаа. Энэ аргачлал хэвээрээ юү?

-Интернэт ашиглан ногдол ашиг, хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах боломжтой. Хэрэв интернет ашиглах боломжгүй газар байвал 1800-1072 рүү залгаж болно. Мөн Утсаар залгаж чадахгүй хүн байж болно. Тэгвэл 158989 дугаар рүү мессеж бичиж болно. Бүр болохгүй бол Эрдэнэс тавантолгой мэдээллийн төв дээр ирээд бүртгүүлээрэй. Гэхдээ энэ нь яг өнөөдрийн хувьд эрсдэлтэй учраас иргэдэд аль болох хялбарчлах үүднээс гэрээсээ бүх үйлчилгээгээ авах байдлаар зохицуулсан юм.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Bat (202.126.89.85)
    Neg sanal baa. Huvicaag unet tsaas helbereer gargaj humuust ugvul une tsene ni deeshlene, uv bolj hadgalagdana. Tsahimaar tul hichneen humuusiin huvicaa uregdej bga bol. Tur zasag uuniig anhaaraa.
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Zochin (66.181.170.73)
    Уул биржийн арилжаа эхлэх хүртэл ЭТТ-ийн хувьцааны бүх эрхийг хязгаарласан байсан даа. Өөр тогтоол гаргаад сэргээсэн юм байхдаав Эсвэл энэ нөхөр худлаа яриад байна уу ?
    2020 оны 03 сарын 05 | Хариулах
  • зөв хэрэглэ (202.21.127.165)
    ийм нөхцөлд "этгээд" энэ тэр гэсэн үг хэрэглэх нь шал тэнэг байна аа, Баатарцогт оо
    2020 оны 03 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    7 цаг 49 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    7 цаг 56 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    9 цаг 30 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    10 цаг 26 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    10 цаг 33 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    10 цаг 47 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК