Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гавьяат Б.Дашдондог яагаад худлаа ярив?

2020-5-05
0
ЖИРГЭХ

Коронавирусний цар тахлын энэ цаг үед Шадар сайд Ө.Энхтүвншингээр даргалуулсан Улсын онцгой комиссоос шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн. Сүүлд буюу өчигдөр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан баар, караокег нээсэн даруйдаа буцаан хаасан нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Харин Улсын онцгой комиссын зүгээс гадаадад гацсан иргэдээ чартер нислэгээр эх оронд нь авчрах ажлыг иргэний агаарын тээврийн “МИАТ” компанийн оролцоотойгоор зохион байгуулж эхэлсэн байдаг. Уг ажлын хүрээнд энэ сарын 3-нд Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгээр 261 иргэн орондоо ирээд байгаа юм. Үүнд өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай 58, жирэмсэн 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 хүн багтжээ.

Дээрх 261 иргэний дунд Авсралид гацсан “The HU” хамтлагийнхан багтаж ирсэн тухай мэдээлэл цацагдсан нь олон нийтийн анхаарлын төвд ороод байлаа. Гэвч хамтлагийн продюсер, гавьяат жүжигчин Б.Дашдондог “Ийм худал мэдээлэл тарсанд гайхаж байна. Тэд эх орондоо ирээгүй, худал мэдээлэл. “The Hu” хамтлагийнхан эх орондоо ирэх хүсэлт гаргасан нь үнэн. Улсаас нааштай шийдвэр гаргахыг хүлээж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь нэг хоногийн өмнөх үйл явдал.

Сонирхолтой нь, “The HU” хамтлагийнхан чартер нислэгээр ирсэн 261 иргэний тоонд багтаж, эх орондоо газардсаныг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг нотлов. Тэрбээр ““The Hu” хамтлагийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш их ярьж байгаа. Монголын “The Hu” хамтлаг дэлхийн олон улс орноор аялан тоглолт хийж байгаад Австрали улсад хоёрдугаар сарын дундуур очсон. Тэр үед Австрали улс хилээ хаагаагүй байсан. Тэднийг очоод удаагүй байхад цар тахлын улмаас Австрали улс дахь бүх тоглолтууд цуцлагдсан. Мөн олон улсын нислэгүүд зогсч, эх орондоо ирэх боломжгүй болсон.

Австрали улсын Элчин сайдын яаманд хамгийн анх хандаж бүртгүүлсэн 30 хүний тоонд “The Hu” хамтлагийнхан багтсан байдаг. Тус хамтлагийнхан өнгөрөгч хоёрдугаар сараас хойш эх орондоо ирэх хүсэлтийг тавьсан. Өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Ухань хот руу ниссэн тусгай үүргийн онгоцоос хойш 12 удаагийн нислэг үйлдсэн. Энэ бүх нислэгт “The Hu” хамтлагийг “Хүндэтгэх шалтгаантай иргэд биш” гэдэг тайлбарыг хэлж, оруулаагүй. Хамтлагийн залуус бидний хүсэлтийг маш хүндэтгэлтэй хандаж ирсэн. Өнөөдөр тавдугаар сар гарчихлаа. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд “The Hu” хамтлагийнхан тэвчээртэй хүлээсэн.

Улсын онцгой комиссоос тус хамтлагийн удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, харгалзан үзэх шаардлагатай гэж эх оронд нь авч ирсэн. Иргэдийн хувьд хэн нэгэн хүнийг гомдоогоод эх орондоо ирсэн гэж битгий ойлгоорой. Тэд өмнөө маш олон хүмүүсийг хүндэтгэн, явуулсан” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, “Тhe HU” хамтлагийг эх оронд нь авчрахгүй бол продюсер Б.Дашдондогийг гудамжинд гарч тэмцэхэд хүргэсэн уг асуудал ийнхүү шийдэгджээ.

Хамгийн гол нь, гавьяат Б.Дашдондог яагаад “The HU” хамтлагийг эх орондоо ирээгүй хэмээн булзайруулж, ташаа мэдээлэл гэж үгүйсгэн, худлаа ярьсанд гайхах хүн олон байна. Тэгтлээ үгүйсгэж, нууцлах шалтгаан байсан уу? Эсвэл аялан тоглолт хийх явцдаа коронавирусний уршгаар Австралид гацсан "The HU" хамтлагийнхан, хүндэтгэх шалтгаантай найман хүний өмнүүр орж, Монголд, эх орондоо ирсэн нь гол асуудал байв уу?. Энэ бүгдийг гавьяат Б.Дашдондог л мэдэж байгаа.

Г.Эрхэс

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Дэмжигч (202.9.46.140)
    өвчин зовлон нүүрлэсэн хүнд хэцүү үед ард түмнээ талцуулж худлаа хов живээр цуурхал тараахаа больж үз. Улсын Онцгой Комисс тайлбараа албан ёсоор өгсөн бна лээ. Дэлхийд Монголын нэрийг гаргаж байгаа ганц зүйл болсон шүүү одоо. Манай бөхчүүд ч сураггүй болсон цагт бид дэлхийд Монголыг мандуулах бахархлаа ингэж харлуулах шаардлагагүй. Элэнцгийн сэтгүүл зүй. Хог новшоор голоо зогоож байгаа хов хутгагч зайлбал таарна.
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • Усан нүдэт (139.5.217.221)
    Улс оронд ямарч хэрэггүй болцон ,гадаадад утаа хүйтнээс зугтаж өвөлжөөд сурцан дарга нарын ах эгч 70-90 насны баян хөгшчүүд, хүүхдүүдээ дагуулсан эгч дүү нарыг нь " гадаадад эмчлүүлж байгаа" гэсэн худлаа шалтгаанаар баахан л нутагт нь зунжуулах гэж зөөлөөшт. Монголынхоо нүүрийг тахалж байгаа цор ганц юм болох хамтлагийг хамгийн түрүүнд авчрах ёстой байсаншт
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.24.43)
    “Hu” хамтлаг 3 сарын 17-нд Австралийн Brisbane хотод тоглолтоо хийсэн шүү дээ. Тэгэхээр яаж 2-р сараас хойш нутаг явах хүсэлтээ илгээсэн байх юм бэ? Тоглолтууд нь цуцлагдаагүй байхад нутаг буцах гэж байсан болж байна уу???? Тусгай үүргийн онгоцоор ирэх өндөр настны насны хязгаарыг 75 болгоод “HU”-г авчирч байгаа юм уу?
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • ЗОЧИН (43.242.243.90)
    ДАШДОНДОГИЙН ХҮНИЙХ НЬ УГ НАТУР ЧАНАР , ТОЛГОЙНЫ ХЭМЖЭЭ НЬ ТЭР !!! УРЛАГИЙНХАН ИХЭНХИ НЬ ИЙМ !!!
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.91.112.133)
    худлаа хэлээд байх юу байхав дээ, хүмүүс яахаараа ийм сонин байдаг юм бол доо. Ямар ч гэсэн л эх орныхоо нэрийг гадаадад гаргаж яваад ирлээ, Албан тушаалтнууд шиг ууж идэж, луйвар хийгээгүй, бас зарим нэг хүн шүүмжлэхээс өөр юм мэддэггүй хүмүүс шиг зүгээр суугаад бусдыг элдвээр бичээд байгаагүй. Эх орноо таниулж, бүр сайнаар таниулж яваад л ирсэн байх
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • хуучин цэрэг (150.129.142.225)
    Дүлий, сохор нөхдүүд сонсоно уу? Болино уу? хэнд хамаатай юм. ХҮ дэлхийд МОНГОЛыг бүтээж..., сонсгож..., харуулж... бидний гэх өөр хэний ч биш тийм үнэ цэнэт зүйлийг бүтээж яваа хүмүүс. Монгол хүн дэлхийд яагаад хямдхан үнэлэгддэг болсныг мэдэх үү? Монголын төр нь ч..., хүмүүс нь ч.... хүн шиг хүмүүсээ үнэлж..., хайрлаж... хүндэтгэж... хамгаалж... чаддаггүйгээс л энэ. Энэ тамын тогооноосоо гарч сэтгэ! Хүн шиг амьдарцгаая л даа!...
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (192.82.69.68)
    Энэ одоо юу бичээд байгаа юм бэ? Ирүүлээч гэж байж саяны онгоцоор ирлээ шд. Юун худлаа ярив энэ тэр гээд мэдрэл юм бичээд байгаа юм бэ дээ сэтгүүлч минь. Гэмт хэрэгтнээ хүртэл авчирч байж энэ хэдэн сайхан залуучуудаа авчралгүй яахавдээ. Өөр сайхан сэдэв олдохгүй нь үү? Сэтгүүлч нар ч цар тахлын үед үнэн нүүр царайгаа харуулж байна дөө.
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (64.119.21.103)
    Яг хуний сэтгэлд хоногшсон ямар дуу дуулсан улс вэ хэлж огно уу? Аса шиг ондор настаны ангилалаар ирсэн уу, Гундалай шин жирмэсэний ангилалаар ирсэн уу.
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • Zochin (66.181.177.210)
    Irsen ni bolj dee, hen ni ch bsan ireh erhtei.
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.46.59)
    Хү мандтугай
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.91.115.48)
    монголын нэрийг дэлхийд алдаршуулсан хүмүүсийг үзэн яддаг нэг хэсэг хүн манайд байдаг бололтой. Ху хамтлаг монголынхоо төлөө их ч юм хийсэн гавьяатай хүмүүс шүү.
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.0.242)
    Энэ нэг юм бас улс төрд хутгалдаад хэдэн цаасаар өөрийгөө үнэлж байгаа л биз
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.55.188.39)
    Ер нь нийгэм ийм болсон ярьчихаад яриагүй хийчихээд хийгээгүй гээд шууд худлаа ярина уг нь Дашка ирэх хэрэгтэй 2дахь цомог нь чухал гээд яриад гуйгаад байсан биздээ. Манай хүүхдүүд ирсэн төр засагтаа баярлалаа ард түмэндээ баярлуулсан хандивын тоглолт хийнээ гээд болох байсан даа. Юунд мэдэхгүй гэж суух нь сонин байна даа
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
  • zochin (31.165.215.200)
    uilan duulaad l toroo muulaad baisan avahgui baina geed tegsen chin genet irchihsen sejigtei muuhai hudalch hymyys ni haragdaj l baina shyydee
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
  • m.mandahai. (88.156.136.40)
    . sonin xun be.
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
  • E (103.26.194.21)
    Dashdondog yagad hidal yariad bgaa tailbar hiine uu
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
  • D (103.26.194.21)
    Ed nar hend heregtei yum iim uvchin garaad hul horiod bhad yah gej yavsan yum be yu butergerg bgaa uursdiiguu od geed bodchihson
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.91.115.50)
    Хэнд ч хэрэггүй, нийгэмд баялаг бүтээдэггүй иймэрхүү ямаанууд хэнд ч хэрэгтэй юм. Өөрсдийгөө хэтэрхий дөвийлгөсөн одонцорууд!!!. Та нарын нэгч бүтэн дуу шиг юмыг чинь сонсоогүй шүү. Цаашаа хуцаарай!!!.
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
    • Лаалрииин Сугаааны үсний салтаа дуугай л тэр зохиолын дуугаа гудар гэзэгэндээ сэрэлтэй псда
      2020 оны 05 сарын 05
    • German
      Haha,chamaig bodvol delhiid mongoliinhoo neriig duursgaj bishruulj yvaa mundag zaluuchuud shuu
      2020 оны 05 сарын 05
  • Зочин (66.181.187.188)
    мэдээлэл авч амжаагүй л байх л даа нэг их сүржигнэх хэрэггүй
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
    • бид 80-аад онд амьдарч байгаа билүү, тэнэгтээрэй малнаас дор дашдондогтойгоо таарсан амьтан бэ чи 2 дахь цомгоо гаргана гэлүү хэн сонсохын тэрийг нь
      2020 оны 05 сарын 05
  • ZOCHIN (64.119.24.196)
    Дашдондог жудагтайхан байгаараа Өвөг Дээдсийнхээ зиндаанд байгаарай
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
    • Hon hereenuud
      Ter hun chin uls orniihoo neriig delhiid taniulah gej zutgej bas chadaj bgaa gedgiig ehleed oilgochih
      2020 оны 05 сарын 05
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Тэмүүлэн: Хар тамхитай хуулийн байгууллагууд хатуу тэмцэх ёстой
    2 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    27 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    45 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    2 цаг 13 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    2 цаг 14 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    2 цаг 29 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 31 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    2 цаг 38 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    2 цаг 51 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    3 цаг 59 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    4 цаг 17 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    4 цаг 25 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    4 цаг 28 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    5 цаг 2 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    5 цаг 8 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    5 цаг 20 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    5 цаг 25 мин
  • Нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орно
    5 цаг 35 мин
  • Үйл явдал: Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэлнэ
    5 цаг 39 мин
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
    5 цаг 46 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК