Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нүдний эмч Ж.Баттуяа: Та анзаараарай, хүүхэд ухаалаг төхөөрөмж ашиглаж байхдаа нүдээ бараг цавчдаггүй

2020-5-08
0
ЖИРГЭХ

П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Ж.Баттуяатай ярилцлаа.


-Техник технологийн хөгжлийг дагаад иргэдийн нүдний хараа муудаж байгааг эрдэмтэд онцолдог. Хэдийгээр хараанд сөргөөр нөлөөлөхгүй дэвшилтэт технологийг хэрэглээнд нэвтрүүлж байгаа ч тийм ч ахицтай биш байх шиг. Танай эмнэлэгт үйлчлүүлсэн иргэдийн дунд нүдний ямар өвчлөл зонхилж байна вэ?

-Мэдээллийн эрин зуунд хараагаар дамжуулж мэдээлэл авах ачаалал эрс нэмэгдсэн. Ядаж л бүх төрлийн үйлчилгээний газраас эхлээд гэртээ хүртэл гар утсаа ширтээстэй байхаар арга ч үгүй юм. Нүд бусад эрхтэн шиг ялгаагүй л ядарч, цуцдаг эрхтэн. Тиймээс мэдээллийн эрин зуунд ялангуяа бага насны хүүхэд өдөрт нэг цагаас илүү дэлгэц ширтэж болохгүй. Аливаа зүйлийн хэм хэмжээ хэтрэхээрээ хор болдог шүү дээ.

Бага насны хүүхэд, ялангуяа найм хүртэлх насанд гар утас ашиглуулах шаардлага бий юү гэдгийг эцэг, эхчүүд сайн бодох хэрэгтэй. Уг нь энэ төрлийн сэрэмжлүүлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга дамжуулж байгаа харагддаг. Даанч тоож хардаг нь цөөхөн бололтой. Гэр бүлийнх нь гишүүд нэг нэгэндээ зөвөөр үлгэрлэж байж л өрх гэрээрээ эрүүл байна шүү дээ. Өвчлөлийн хувьд нүдний өвчнийг өндөр настан, залуу насных гэж ангилж болно. Залуусын дунд харааны ачаалал ихэссэнээс болж харааны хугарлын гажиг хөнгөн зэргээр элбэг тохиох болсон.

Үүнээс гадна нүдний өвчлөлийн дийлэнх нь настай хүмүүст тохиодог. Өөрөөр хэлбэл, нүд нь насыг дагаж мөн л хөгширдөг эрхтэн. Манай нүд судлалын салбарын судалгаанаас харахад Монголд зонхилж тохиолддог нүдний өвчний нэгдүгээрт, болрын бүдэгшил. Болор яагаад бүдэгшдэг гэхээр ихэнх нь насжилттай холбоотой. Бусад шалтгаан нь эмийн хордлого, тамхины хэрэглээ, хортой нөхцөл болон нүдний даралт, үрэвслээс хүндэрч байдаг. Хоёрдугаарт, нүдний даралт ихсэх өвчин. Мөн л насжилттай холбоотой.

Тиймээс 40-өөс дээш насныхан урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдах ёстой. Бүр онцгойлж хэлбэл, нүдний даралтын удамшилтай, харааны шил зүүдэг хүмүүс энэ төрлийн үзлэгт заавал хамрагдах ёстой. Энэ хоёр өвчин хоорондоо ямар ялгаатай вэ гэхээр болрын цайлт нь мэс заслын аргаар хиймэл болор суулгаснаар эргээд хараа орох боломжтой. Харин нүдний даралт нь алдсан харааг эргэж бий болгоход хэцүү. Шинж тэмдэг илэрсэн л бол заавал эмчилгээ хийлгэж, хяналтад орох ёстой.

-Нүдний даралт ихсэх өвчтэй боллоо гэдгээ иргэд өөрсдөө оношлох боломжтой юу?

-Анхан шатанд нь ажиглаж мэдэх хэцүү. Нүдний даралт нээлттэй, хаалттай өнцөг гэсэн хоёр хэлбэрээр явагддаг. Нээлттэй хэлбэр нь тухайн хүнд ямар ч зовуурь өгдөггүй. Хараа бүрэлзээд 2-3 дугаар үедээ орсон хойно нь эмнэлэгт хандсанаар мэдэх, эсвэл урьдчилан сэргийлэх үзлэгээр гарч ирдэг. Харин хаалттай нь маш хурдан хугацаанд тухайн хүнд мэдрэгддэг. Өөрөөр хэлбэл, гэнэт хурц өвдөх, нүд улайх, хараа бүрэлзэх зэргээр зовуурь өгдөг.

Нүдний лазер эмчилгээ манай улсад эрчимтэй хөгжиж байна. Энэ утгаараа хаалттай өнцгийн хурц өвдөлттэй ирсэн тохиолдол сүүлийн 10 жилд эрс багассан. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаар хаалттай эсвэл нээлттэй эрсдэл бий эсэх нь гарч ирнэ шүү дээ. Хаагдах эрсдэлтэй үед лазер эмчилгээ хийлгэвэл ямар ч эрсдэл учрахгүй.

Ялангуяа 40-өөс дээш насныхан, нүдний шил зүүдэг, нүдний даралтын удамтай хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдах ёстой. Нээлттэй хэлбэрийн хувьд маш хэцүү. Мэдэгдэхгүй явсаар эцэстээ хүндэрдэг. Ялангуяа нэг нүдэндээ өөрчлөлт түлхүү өгдөг. Зарим хүн “Нөгөө нүд харж байгаа юм чинь” гэж тайвширсан тохиолдол олон бий.

-Өнгөрсөн жилүүдэд танай эмнэлэгт технологийн дэвшил цөөнгүй хийгдсэн. Тэр дундаа танай тасагт шинэ мэс засал хийдэг болсон гэсэн. Ямар мэс засал шинээр хийдэг болсон талаар сонирхуулахгүй юу?

-Технологийн шинэчлэлийн хувьд манай нүдний салбарт нэлээдгүй ахиц гарсан. Хувийн эмнэлэгт хийгддэг байсан хагалгааг эрүүл мэндийн даатгалаар улсын эмнэлэгт хийлгэх боломжтой болсон. Нүд гэдэг эрхтэн харахад жижигхэн хэр нь маш нарийн тогтолцоотой, түүнийг судалж, оношлоход олон талаар дахин мэргэших хэрэгтэй болдог. Мэргэшчихээд мэс засал хийх болбол мэдээж орчин үеийн техник технологигүйгээр мэс ажилбар хийх ямар ч боломжгүй. 

Энэ утгаараа манай эмнэлгийн удирдлагууд үүнд ихээхэн ач холбогдол өгсөн. Хамгийн наад зах нь гэхэд нүдний ухархайн нөхөн сэргээх эмчилгээ гэхэд сүүлийн хоёр жилийн хугацаанд маш эрчимтэй хөгжиж байна. Өөрийн эмнэлэгтээ урьд өмнө нь огт хийгдэж байгаагүй орбит окулопластик буюу ухархай нөхөн сэргээх мэс заслыг сүүлийн хоёр жилийн хугацаанд 230 өвчтөнд хийсэн. Мөн найман хүүхдэд энэ төрлийн хагалгааг амжилттай хийлээ.

Энэ утгаараа залуу боловсон хүчнийг гадаадад нарийн мэргэжлээр суралцаж, эх орондоо ажиллах боломжийг манай эмнэлэг нээж өгсөн. Ялангуяа техник технологийн хөгжлийг дагаад эмчилгээний арга технологи өөрчлөгдсөн. Нүд судлалын салбарт, Энэтхэг Улсад суралцсан эмч нар туршлагатай сайн боловсон хүчний тоонд зүй ёсоор орно гэж би боддог.

Энэтхэг Улсад мэргэжил дээшлүүлсэн Оюунгэрэл эмч дээрх мэс заслаас гадна нүдний хавдрын мэс заслыг 18 өвчтөнд хийсэн байна. Офтальмолог-онколог гэх салбарыг өөрийн эмнэлэгтээ хөгжүүлж мэс заслаа хийсний дараах туяа, химийн эмчилгээг Хавдар судлалын үндэсний төвийн эмчийн хяналтад явуулж байна.

Эдгээрээс гадна нүдний торлог шилэнцэр буюу торлог цөцгийн мэс засал дотооддоо хийдэг боллоо. Хэдхэн жилийн өмнө гэхэд л гадаадад эмчилгээнд хамрагддаг байлаа шүү дээ. Энэ төрлийн мэс засал өндөр өртгөөр хийгддэг. Дээр нь маш нарийн мэргэших шаардлагатай. Энэ утгаараа манай улсад хэдэн жилийн өмнөөс хувийн эмнэлгүүдэд хөгжсөн юм. Улсын эмнэлгийн хувьд анх удаагаа улсын төсвөөс тоног төхөөрөмжийн зардлыг гаргаж манай эмнэлэгт суурилуулсан.

Ингээд сүүлийн гурван жилийн хугацаанд энэ төрлийн мэс засал хийж байна. Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний жагсаалтад хамрагдсан учраас иргэд нийт төлбөрийн 25 хувийг л гаргадаг. Өнгөрсөн онд 30 гаруй хүнд энэ төрлийн мэс засал хийсэн байна лээ. Хэдийгээр улсын эмнэлэгт ийм мэс заслыг хийж байгаа боловч боловсон хүчний хүрэлцээ дутмаг байгаа. Бид нарийн мэргэжлийн эмч гадаадад суралцуулахаар бэлдэж байна. Тиймээс хувийн эмнэлгийн эмч нартай гэрээ байгуулж, төлөвлөгөөт мэс засал хийж байна.

-Гаднын эмч нартай гэрээ байгуулж ажилладаг гэлээ. Залуу эмч нарыг гадаадад бэлтгэхэд багадаа гурван жил шаардагдана. Дагаад гурван жил хувийн эмнэлгийн эмч нартай гэрээ байгуулж ажиллах шаардлагатай болох байх. Хувийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч та нарын хүссэн цаг тухайд ирж мэс засал хийх боломж байх юм уу?

-Тийм учраас мэс заслын тоо хязгаартай байдаг. Улсын төсөв хэмжээ хязгаартай шүү дээ. Жилд тэдэн хүнд мэс засал хийх боломжтой гэж төсөв батална. Тэр төсөвт л баригдахаас өөр замгүй. Жишээ нь, нүдний болор цайх мэс заслыг 2017 онд 1075 өвчтөнд хийсэн байна лээ.

Би болорыг яагаад ярихгүй байна вэ гэхээр П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн топ мэс заслын ажилбарын тоонд зүй ёсоор багтдаг учир орхисон юм шүү. Уг нь Монгол Улсад 8,000 хүнд болорын мэс засал хийх судалгаа гарсан. Хөдөө орон нутагт энэ төрлийн мэс засал хийдэг болчихвол иргэдэд амар шүү дээ.

-Хавдартай холбоотой бүхий л хагалгааг Хавдар судлалын үндэсний хүрээлэнд хийдэг гэж бодож байлаа. Гэтэл “Нүдний хорт хавдрын мэс заслыг манайх тасагтаа хийдэг” гэж таныг хэлэх үед их гайхлаа. Яагаад танай эмнэлэгт хийдэг юм бэ?

-Хавдрын ургацаг нүдний ойр орчимд үүсдэг болохоор Хавдар судлалын үндэсний төвд биш нүдний эмчид ханддаг байх. Нүдний салстын, зовхины арьсны, судаслаг бүрхүүлийн, нулимсны эрхтний, харааны мэдрэлийн гээд олон хортой, хоргүй хавдар байдаг. Манай эмнэлэгт мэс заслыг хийж эхлэхээс өмнө Улсын нэгдүгээр төв эмнэлэг, “Орбита” эмнэлэгт хийдэг байсан. Гаднаас харахад зовхин дээр гарсан жижигхэн шарх мэт боловч шинжлээд үзэхээр хортой хавдар байх жишээтэй.

Ийм тохиолдолд хавдрын байрлалаас хамаарч бүрэн авах пластик мэс заслыг гоо сайхан алдагдуулахгүй хийдэг^Мөн нүдийг ухархайгаар нь авахаас гадма цаана байгаа бүхий л эд эсийг мэс заслын аргаар авахаас өөр аргагүй болсон үед өөрийн мэт харагдах хиймэл эд орлуулах нөхөн сэргээх эмчилгээ хийдэг юм. Зарим тохиолдолд хоёр үе шаттай мэс засал хийх ч үе гардаг. Түүнчлэн торлог шилэнцэрийн эмч гадаадад бэлтгэж байна. Торлог шилэнцэрийн эмчилгээ дотроо эмийн, мэс заслын гэж хоёр салбарладаг. Эмийн гэдэг нь эмээр, нөгөөх нь мэс заслаар хийдэг эмчилгээ гэсэн үг. Эдгээрийн аль нэгийг орхигдуулахаар учир дутагдалтай болно биз дээ.

Сүүлийн жилүүдэд торлог шилэнцэр төрлийн өвчлөл огцом нэмэгдэж байна.

Нэгдүгээрт, чихрийн шижин өвчин. Сүүлийн судалгаагаар Монгол Улсад арван хүний нэг нь чихрийн шижинтэй гэсэн. Чихрийн шижингийн хувьд зүрх, бөөр, хөлийн захын мэдрэл нэрвэгдэхээс гадна нүдний торлогийн судас бөглөрөх, хавагнах, хагарах зэрэг эрсдэл үүсдэг. Ингэхээр хараа алдах магадлал өндөр. Тиймээс л чихрийн шижинтэй өвчтөнг өвчний үе шатаас хамаарч жилд 1-4 удаа нүдний үзлэгт хамрагдахыг шаарддаг. Ингэж байж л алсын хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Дээр нь цусны даралт ихсэх өвчин байна. Мөн л торлогийн судас нэрвэгдэнэ. Үүнээс гадна шар толбоны сөнөрөл гэж бий. Энэ бол болортой яг адилхан. 60, 70-аас дээш настай хүмүүст голчлон тохиолддог. Энэ үед ямар шинж тэмдэг илрэх бэ гэхээр хүний нүдний юм харах хамгийн чухал цэгт тэжээлийн доройтол явагддаг. Хавагнана, цус хурна, шингэн үүснэ. Бас л хөгшрөлттэй холбоотой. Хөгшрөлтийг яаж удаан барих вэ, хүндрэлээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэхээр тухайн хүний эрүүл амьдрах хэв маягаас шууд хамаарна. Хөгшрөлтийг чанартай явуулж болно шүү дээ.

-Танай эмнэлэгт технологийн нөөц бололцоогоороо хэчнээн төрлийн нүдний мэс засал хийх боломжтой вэ?

-Төрөл зүйлээр нь авч үзвэл, 25-30 төрлийн мэс засал хийж байна. Дотроо жижиг, том, хавсарсан гээд өөр өөр л дөө. Зөвхөн манай эмнэлэгт гэлтгүй улсын эмнэлэгт хийгддэггүй эвэрлэг бүрхүүлийн мэс заслын эмчилгээ гэж бий.

Донорын хууль батлагдахаар улсын эмнэлэгт хийгдэж эхлэх байх. Одоогоор хувийн эмнэлгүүдэд гаднын улсаас донорын эрхтэнг авч хагалгаа хийж байна. Энэ өвчний хувьд Монгол орон их онцлогтой. Ялангуяа тал хээрийн бүсэд салхитай, нартай үед мотоцикл, морь унах үед нарны малгай, шил зүүж хэвших хэрэгтэй болов уу.

-Эвэрлэг бүрхүүл гэмтэх нь ямар аюултай юм бэ?

 -Аливааг чанартай харахгүй гэсэн үг. Харааны шил зүүгээд ч нэмэргүй.

-Мэс засалд ашигладаг багаж хэрэгсэл хэр хангалттай байдаг вэ. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хувьд иймэрхүү хүндрэл цөөнгүй байдаг гэх юм билээ. Тэгвэл танай эмнэлгийн хувьд?

-Болорын мэс засалд нэг удаагийн багаж хэрэгсэл ашигладаг. Хүрэлцээний хувьд хангалттай. Гол нь ухархайн нөхөн сэргээх мэс засал хийхэд байнгын багаж ашиглагдах ёстой. Эмнэлгийн удирдлагууд төсөл хөтөлбөрийн шугамаар ч, улсын төсвөөс ч тэр аль болох багажийн хэрэглээг хангах тал дээр ажилладаг.

-Гадаадад мэргэшүүлж сургах нь өндөр зардалтай. Энэ хэрээрээ эмнэлгийн удирдлагын зүгээс ч, та болон тухайн эмчийн зүгээс ихээхэн хүчин чармайлт гаргадаг нь ойлгомжтой. Арай хийж гадаадад мэргэшил дээшлүүлээд эмнэлэгтээ ажиллуулах гэхээр хувийн эмнэлгүүд өндөр цалин амлаж “урвуулах” тохиолдол их гардаг юм билээ. Магадгүй танайд ч ийм зүйл тохиолдсоныг үгүйсгэхгүй. Үүнээс яаж урьдчилан сэргийлдэг вэ?

-Эмч хүн гэдэг хүнд тусалъя, хүнийг эмчилье, сурч мэдье гэдэг чин сэтгэлтэй нэгнийг хэлэх байх. Түүнээс биш өөр сэтгэхүйтэй хүнээс энэрэнгүй үзэл гарах юу л бол. Цалин бага нь бага. Гэхдээ хаана ажиллах нь чөлөөтэй шүү дээ. Хувийн эмнэлэгт ч ажиллаж болно. Манай эмнэлэг гадаадад сургах эмчээ тодорхой шалгуураар шалгаж авдаг. Таны хэлснээр эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Үүсэж ч байсан. Тиймээс хамгийн багадаа 10 жил ажиллах гэрээ байгуулж байгаа.

-Мэргэжлийн хүний хувьд бусад нүдний эмч нартай холбоотой ажилладаг байх. Та ярилцлагынхаа эхэнд залуучууд харааны хугаралд өртөх болсон гэж хэлсэн. Үүнээс гадна тэр дундаа бага насны хүүхдийн хувьд нүдний ямар өвчлөл зонхилж байна вэ?

-Жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийг “Хүүхдийн хараа хамгаалах өдөр” болгосон. “Хүүхдийг төрөхөөс эхлээд товлолын вакцинд хамруулдагтай адил 3-6 настайд нь нүдний үзлэгт хамруулаач ээ” гэж уриалж байгаа юм. Найман наснаас өмнө ямар нэгэн гажиг бий эсэхийг тодорхойлж чадвал эмчилгээ хурдан авна.

Ярилцлагынхаа төгсгөлд хэлэхэд, нүд ялгаагүй л цуцаж ядардаг эрхтэн. “Бага насны хүүхдэд удаан хугацаанд гар утас, компьютер битгий ширтүүлээч ээ” гэж хүсмээр байна. Хэрвээ та анзаарсан бол хүүхэд ухаалаг төхөөрөмж ашиглаж байхдаа нүдээ бараг цавчдаггүй. Анзаараад нэг хараарай. Тиймээс гэр бүлийнх нь гишүүд өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй гэдгийг дахин хэлье.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.69.68)
    Мундаг сайн эмч шүү, сайхан ярилцлага болсон байна, амжилт хүсье
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Тэмүүлэн: Хар тамхитай хуулийн байгууллагууд хатуу тэмцэх ёстой
    2 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    27 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    45 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    2 цаг 13 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    2 цаг 15 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    2 цаг 29 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 31 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    2 цаг 38 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    2 цаг 51 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    3 цаг 59 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    4 цаг 17 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    4 цаг 25 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    4 цаг 28 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    5 цаг 2 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    5 цаг 8 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    5 цаг 20 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    5 цаг 25 мин
  • Нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орно
    5 цаг 36 мин
  • Үйл явдал: Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэлнэ
    5 цаг 39 мин
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
    5 цаг 46 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК