Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрын ачаар хүүхдүүд баярлаж, эмзэг бүлгийнхэн байртай болох нь

2020-5-09
0
ЖИРГЭХ

Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний хоёр дахь арга хэмжээг танилцуулсан. Энэ үеэр 0-18 насны хүүхдүүдэд зургаан сар 100 мянган төгрөг өгөх, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай бага орлоготой 122 мянган хүнд сар бүр олдог хүнсний талоны мөнгийг хоёр дахин нэмэгдүүлж 32 мянган төгрөг, хүүхдэд найман мянган төгрөг олгодгийг 16 мянга болгож өсгөх, нийгмийн халамжийн тэтгэврүүдийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх зэргээр тусламж зайлшгүй шаардлагатай бүлэгт чиглэсэн шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбогдуулан зарим улстөрч, мэргэжилтнүүдийн шүүмжлэлтэй хандаж сонгууль хүртэл л үргэлжлэх амлалт гэж үзсэн ч иргэдийн амьжиргаа буурч байгаа энэ үед иргэдэд таалагдах шийдвэр болсон нь дамжиггүй юм.

Түүнчлэн Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас эрсдэлт бүлэгт амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ хийж, 90 өрхөд тусламж үзүүлээ. Уг үнэлгээнд улсын хэмжээнд нийт 109.991 өрх хамрагдсанаас нийт өрхийн 20 мянга нь эрсдэлтэй, 50 мянган өрх цаашид хөл хорио тогтоох ажил үргэлжилбэл эрсдэлт нөхцөл рүү шилжих магадлалтай гэсэн дүн гарчээ. Эрсдэлт бүлэгт багтсан гэр бүлийн гишүүдийн 94 орчим хувь нь 31-35 насныхан, зургаа орчим хувь нь 40-46 насныхан байгаа бөгөөд нэг өрхөд дунджаар 0-18 хүтэлх насны 2-7 хүүхэд амьдарч байна. Ер нь хүүхдийн 20 мянган төгрөгөөр амьжиргаандаа зарцуулдаг олон мянган өрх бий.

Дээр нь ажилгүйдэл улам бүр нэмэгдэж байгаа энэ үед Засгийн газраас гаргасан хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгох шийдвэр цаг үеэ олсон нь уг судалгаанаас харагдаж байна.

Мөн ирэх даваа гарагаас эхлэн Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан нэг сарын танхимын сургалт орох шийдвэр гарлаа. Учир нь хөл хорионы дэглэмийн улмаас ялангуяа төгсөх ангийн сурагчдад муугаар нөлөөлж байгаа талаар эцэг, эхчүүдийн санал гомдол их байсан. Тиймээс хөл хорионы дэглэмийг сайтар баримталж, сахилга баттайгаар төгсөх ангийн сурагчдад давтлага өгч болно гэж үзжээ. Сургалтын үеэр Улсын онцгой комиссоос гаргасан хүн хоорондын зайг сайтар сахих бөгөөд нэг ангид 10-15 сурагч суулгаж, давтлага оруулахаар төлөвлөөд байна. Ингэхдээ нэг сурагч дээд тал нь гурван хичээл сонгох боломжтой юм. Ингэснээр хүүхдүүд багштайгаа илүү ойр тулж ажиллах боломж бүрдэх бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалтдаа өндөр амжилт үзүүлнэ гэсэн найдлага байна. Мөн өмнө нь БУСШУЯ-аас сурагч тус бүрт элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэж болох жишиг даалгавар өгсөн бөгөөд одоо хүүхдүүдийн хувийн зохион байгуулалт, хичээл зүтгэлээс шалтгаалах юм.

Түүнчлэн орон байргүй, тэнэмэл иргэдэд зориулсан тусгай орон сууц барихаар болсон тухай Хотын дарга мэдэгдсэн нь энэ долоо хоногийн онцлох сэдэв байлаа.

Орон байргүй иргэдийг байрлуулах тусгай орон сууцны ажил энэ оноос эхлэх бөгөөд тэднийг нийслэлийн бүтээн байгуулалтад гар бие оролцуулах тухайлбал, ногоо, мод тариулах, зам талбай цэвэрлүүлэх зэргээр нийтэд тустай ажил хийлгэх аж. Өөрөөр хэлбэл, орон байргүй иргэдийг орон гэрээр хангаж оронд нь нийслэлийн бүтээн байгуулалтад ажиллуулах замаар нийгэмшүүлэх юм.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлээс орон байргүй 850 иргэнийг тусгаарлах байранд хамруулж, ариутгал хийх, хоол хүнсээр хангажээ. Эдгээр иргэдийн 80 гаруй хувь нь эрэгтэй, үлдсэн нь эмэгтэйчүүд байгаа юм. Тэдний 46 орчим хувь нь 18-40 насны хөдөлмөрийн насны иргэд байгаа юм. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа уг ажилд иргэд талархалтай хандаж байна. Учир нь тэдэнд амьдралаа өөрчлөх хоёр дахь боломж бий болгох, ажлын байраар хангах эргээд нийгэмд тустай ажил хийх нь нийгэмд эерэг хандлага бий болгоно гэж үзсэн юм.

Ийнхүү эрсдэлт бүлэгт ороод байгаа хүүхдүүд Засгийн газрын шийдвэрийн ачаар мөнгөтэй болж, орон байргүй иргэд гэртэй болох нь.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.111.68.3)
    Сүүлийн 30 жилд хүүхдүүдээ хүн гэж үзсэн анхны тохиолдол юмуу даа. Тэд маань сонгууль өгөхгүй болохоороо дандаа л гадуурхагддаг байлаа. Автобусанд сурагчид 200-г төлнө. Оюутан үнэгүй гэх мэт.
    2020 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.195.193)
    Уг нь хүүхдүүд баярлах нь сайхан шүү дээ. Мөн орон гэргүй иргэдийг орон гэрээр хангаж ажил төрөлтэй болговол бас л том ажил. Үүнийг улс төржүүлэх нэг нь дураараа л болно биз. Тэр бол цөөн хүмүүсийн тэр тусмаа өөрөө хийж чадахгүй байж чадсан нэгэндээ атаархдаг увайгүй хүмүүсийн л ажил. Нийт олонхийн эрх ашиг хангагдаж тэр тусмаа хүүхдүүд хожиж баярлаж байвал болоо шүү дээ.
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • Монгол хүн (66.181.176.43)
    Сая төгрөг нэхээд, хүүхдүүд өлсөж хэцүүдлээ! гээд байсан хүүхнүүд чинь дараа нь хүүхдүүдтэйгээ барьцаад новширч өгсөн шүү дээ! Манайхны тэмцэл ч гэж, дандаа ЗГ-н эсрэг, шахаж шантаажлах ажлыг л АН-н захиалгаар х ын цалинжиж байдаг шал худлаа шантаажчингууд байдаг! Тэдэнд Улс орноо сайн сайхан болоосой гэхээсээ илүү, өөрсдийнх нь түр зуурын ашиг сонирхол биелэх л чухал байдаг юм. Битгий тоогоорой тэд нарыг!
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • иргэн (66.181.187.188)
    Ногоон байгууламжийгхамгаалагчаар энэ ажилгүйчүүдээр хийл гэж болноо доо
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Тэмүүлэн: Хар тамхитай хуулийн байгууллагууд хатуу тэмцэх ёстой
    1 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    27 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    44 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    2 цаг 12 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    2 цаг 14 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    2 цаг 29 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 30 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    2 цаг 37 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    2 цаг 50 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    3 цаг 58 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    4 цаг 16 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    4 цаг 24 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    4 цаг 28 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    5 цаг 2 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    5 цаг 8 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    5 цаг 20 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    5 цаг 24 мин
  • Нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орно
    5 цаг 35 мин
  • Үйл явдал: Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэлнэ
    5 цаг 39 мин
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
    5 цаг 45 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК