Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мэдээг гарчигаар нь дүгнэхээ больё

2020-5-13
0
ЖИРГЭХ

Монгол Улсыг Европын холбооны зүгээс “Хар жагсаалт”-д оруулсан талаар болон Мүүдиз агентлаг манай зээлжих зэрэглэлийг бууруулсан талаар мэдээлэл гарах боллоо. Тэдгээрийн өлгөн тал бүрээс тайлбарлан байгаа нь бидний мэдээлэлд хэр цензуртэй ханддагийг илэрхийлэх нэг сонирхолтой хэмжүүр болж байна. Учир нь дээр дурдсан хоёр мэдээлэл нь хоёулаа төдийлөн тодорхой биш, үнэнийг гуйвуулсан мэдээлэл юм. Тухайлбал Европын Холбооны комиссын веб хуудсан дээр гарсан урт мэдээллийг бүтнээр нь уншилгүйгээр эрт дүгнэлтэд хүрсээр байна. Угтаа Европын холбооноос боловсруулж байгаа бодлогын баримт бичиг нь одоогоор төслийн түвшинд хэлэлцэгдэж байгаа бөгөөд 10 сард эцэслэн баталгаажна.

Ер нь Европын холбоо нь ФАТФ-ын зөвлөмжийг дагаж мөрддөг. Манай орон “Саарал жагсаалт”-д орсныг үндэслэн тус холбооноос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа. Хэрэв манай улс ФАТФ-ын зөвлөмжийг бүрэн мөрдлөг болгож, тайлангаа хамгаалж, саарал жагсаалтаас гарч чадвал хар луу оруулах шаардлагагүй болох юм. Түүнээс биш Европын улс орнууд энэ мэдээг үндэслээд Монголчуудын мөнгийг гацаагаад байна гэсэн үг биш. Уг мэдээлэлд ч Европын Парламент болон Зөвлөлөөр 1-2 сарын хугацаанд хэлэлцэж баталснаар албан ёсны шийдвэр болно гэдгийг тэмдэглэжээ. Шийдвэр болоогүй мэдээллийг банк санхүүгийн байгууллагууд мөрдлөг болох нь юу бол. Хэрэв тэгдэг байсан бол бүх мэдээллийг мөрдлөг болгоод сүйд болох биз.

ФАТФ болон Ази номхон далайн бүсийн хамтарсан бүлгээс өгсөн 4 бүлэг 6 ажлын 3 нь аль хэдийн энэ оны эхээр бүрэн биелсэн. Одоо энэ долоо хоногт дараагийн тайлан хамгаалалт болж, шийдвэр нь гарахаар байгаа. Хэрэв үлдсэн 3 ажлыг биелүүлсэн гэж үзвэл, ФАТФ-ын ажлын хэсэг Монгол Улсад ирж, газар дээрх үзлэг хийсний үндсэн дээр эрсдэлтэй улс гэсэн ангилал буюу “Саарал жагсаалт”-аас гарах аж. Энэ нь ойролцоогоор 10 сард эцэслэх тул Европын Холбоо заавал манайхыг эрсдэлтэй гэж үзээд байх албагүй болно.

Тэгээд ч манай улс Европын холбооны хар жагсаалтад ороход хүмүүсийн яриад байгаа шиг сүйдтэй юм болох нь юу л бол. Бид сааралд орох эрсдэлтэй байна гэсэн сургаар дийлэнх банкууд манайхтай харилцаагаа тасалсан. Тэгээд ч манайх тус холбоотой санхүүгийн гүн харилцаанд ороогүй. Яахав Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг төслүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулагчдын мөнгөний орох урсгал багасч, удааширч болно. Гол нь манайх саарал жагсаалтад орсон дотоод шалтгаан болон дэлхий даяар Ковид 19-ийн цар тахал тархаж байгаа гадаад орчноос болж хөрөнгө оруулалтууд аль хэдийн буурсан үед тийм ч хүчтэй цохилт болохгүй. Харин бид саарал жагсаалтаас яаралтай гарч чадвал илүү хүчтэй нөлөөг бий болгож болно. Өнгөрсөн жил саарал жагсаалтад орсны дараа хэдэн хүнээр туг тахиад, хэвлэлээр баахан сүржигнэж цаг алдсан. Тэр алдсан хугацаанд юу эсийг хийж болох байв? Тэгэхлээр одоо сонгуулийн өмнө элдэв сенсаци гаргаж байхынхаа оронд үнэлгээгээ хурдан ахиулахаа бодвол зохино.

Нөгөөтээгүүр, Мүүдиз агентлагаас гаргасан мэдэгдэлд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан гэдэг нь ташаа мэдээлэл. Харин уг мэдэгдэлд манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг B3 хэвээр хадгалж, төлөвийг тогтвортой байсныг сөрөг болгосон талаар бичжээ. Зээлжих зэрэглэл бууруулах, төлөвийг бууруулах хоёр нь алд дэлэм мэт ялгаатай. Зээлжих зэрэглэл буурвал бодитоор зээл татахад эрсдэлтэй буюу илүү их зардалтай болдог бол төлөвт өөрчлөлт оруулахад тийм хүчтэй нөлөөлөхгүй. Төлөв өөрчлөгдөхөд нөлөөлсөн гадаад болон дотоод шалтгаан байгаа ба цаашид өөрчлөгдөж болох аж.

Зээлжих зэрэглэлийн төлөв өөрчлөгдсөн нь манайд анхааруулга болж байгаа нь үнэн. Өөрөөр хэлбэл хэрэв дорвитой арга хэмжээ авахгүй, Ковид-19 эсрэг эдийн засгийг сэргээх арга хэмжээ гэдэг нэрийдлээр мөнгө цутгаад байвал зээлжих зэрэглэлийг чинь жинхэнээсээ бууруулна шүү гэсэн дохио юм. Харин тэр үед удахгүй төлөгдөхөөр хүлээгдэж буй олон зээлтэй манай улсад бодит асуудал болж ирэх нь тодорхой.

Энэ хоёр жишээнээс харахад Монголчууд бидний мэдээлэлд хандах хандлага харагдаж байна. Мэдээллийг бүтнээр нь уншиж нягтлахгүйгээр, зөвхөн гарчиг төдийхнөөр дүгнэлт гаргаад байвал бидний толгойг эргүүлэхэд их амархан байх нь гарцаагүй. Мэдээллийг ганц бус олон эх үүсвэрээр авч, шалгаж дүгнэлтээ хийж чадвал цаашид гаргах шийдвэр, үг үйлдэл ч цэгцтэй байна. Ер нь мэдээг гарчигаар нь дүгнэхээ болих хэрэгтэй. Монголд заримдаа мэдээг зарахын тулд анхаарал татахуйц, айхавтар гарчиг өгөх нь түгээмэл. Гэтэл гарчиг нь үнэндээ мэдээ, нийтлэлийнхээ агуулгыг гаргаж чадахгүй байгаа нь цөөнгүй юм.

 

Н.Баттүшиг

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    6 цаг 56 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    7 цаг 3 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    8 цаг 37 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    9 цаг 32 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    9 цаг 40 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    9 цаг 54 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК