Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 23 мянган тонн нүүрс нөөцлөөд байна

2020-5-14
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг ээлжит XXXIII хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж, баталлаа. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг сонсов. Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал тогтоолын хэрэгжилтийн явцыг танилцууллаа.

Уламжлалт зуухыг хэрэглээнээс халах, нийтийн тээвэрт шинэчлэлт хийх, “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажилд 2008-2016 онд 160 тэрбум гаруй төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй аж. Харин 2017-2020 онд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 62 дугаартай тогтоолыг хэрэгжүүлснээр агаарын бохирдол 50 орчим хувиар буурсан байна. Үүнийг дагаад хөрсний бохирдол ч буурсан үзүүлэлтэй байгаа юм. Тус тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд сайжруулсан түлш нөөцлөх агуулах барьж, ашиглалтад оруулахын зэрэгцээ түлш нийлүүлэх, борлуулах ажлыг нийслэлээс бүрэн хариуцсанаар халаалтын улирлыг бэрхшээлгүй давжээ. Мөн сайжруулсан түлш хэрэглэх, заавар зөвлөгөө өгөхийн зэрэгцээ айл өрхүүдийн 45 мянган зуухыг холбогдох албаныхан цэвэрлэж, битүүлж өгөхийн зэрэгцээ халаалтын зуухыг буулгаж, янданг цөөлөх хүрээнд 700 гаруй бага, дунд оврын зуухыг буулгасан байна. Мөн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг гэр хорооллын гудамжаар анхааруулахын зэрэгцээ, зөвлөгөө мэдээллийг олон нийтийн сүлжээ болон телевизээр өгч байгаа аж.

2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төвийн зургаан дүүргийн иргэдийг сайжруулсан түлшээр хангах ажлыг өнгөрсөн гуравдугаар сараас эхлүүлжээ. Энэ хүрээнд одоогийн байдлаар 23 мянган тонн түлш нөөцлөөд байгаа аж. Мөн Гандантэгчинлэн хийд орчмын айл өрхийг инженерийн шугамд холбох болон зургаан байршилд төвлөрсөн дулаан хангамжийн төв магистрал шугам барих ажлыг эхлүүлжээ. Мөн зургаан дүүргийн гэр хорооллын тоосжилт ихтэй 22 байршилд 27 тэрбум төгрөгөөр 36 км хатуу хучилттай зам тавихаар ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний үнсийг дахин ашиглах чиглэлээр 11 мянган өрхийг сонгон туршилт хийж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдлыг бууруулах төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэллээ. Мөн дулааны цахилгаан станцуудын үнсийг дахин ашиглах чиглэлээр туршилтын ажил хийж байна.

Танилцуулгыг сонсоод төлөөлөгчид тодруулга мэдээлэл авч, саналаа хэлсэн юм. Заримаас нь дурдвал, тоосжилтыг бууруулах хүрээнд тоосгоны үйлдвэрүүдийг хотоос нүүлгэх, гэр хорооллын дахин төлөвлөлт болон дахин барилгажуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйг онцолсон. Мөн тоосжилтыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авах нь зүйтэй гэв.
Ээлжит XXXIII хуралдааны төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг бид хуралдаан бүрээрээ хэлэлцдэг уламжлалтай. Энэ бол нийслэлийн 1.5 сая оршин суугчийн хууль ёсны эрх ашигтай холбоотой чухал асуудал. Алдаж эндсэн зүйл бий. Гэхдээ бид сэтгэл нэгтгэж, нэг зорилгоор ажилласан болохоор өвлийг гал алдахгүй давж, агаарын бохирдлыг 50 орчим хувиар буурууллаа. Ирэх өвөл бид сайжруулсан түлшийг айл өрхүүдэд хүргэх гэж биш, өөр ажилд анхаарлаа хандуулж, амжилт гаргах ёстой” гэсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    11 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    29 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    1 цаг 57 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    1 цаг 58 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    2 цаг 13 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 15 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    2 цаг 22 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    2 цаг 35 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    3 цаг 43 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    4 цаг 1 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    4 цаг 9 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    4 цаг 12 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    4 цаг 46 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    4 цаг 52 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    5 цаг 4 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    5 цаг 9 мин
  • Нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орно
    5 цаг 20 мин
  • Үйл явдал: Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэлнэ
    5 цаг 23 мин
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
    5 цаг 30 мин
  • Абрахам Линкольн боолчлолыг халж ТҮҮХ эргүүлсэн ОНЦГОЙ өдөр
    6 цаг 8 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК