Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Энхзаяа: Энэ сонгуульд олон бие даагч нэр дэвшиж байгаа нь ард түмний захиалга юм

2020-6-01
0
ЖИРГЭХ

Монгол-германы технологийн их сургуулийн үүсгэн байгуулагч, доктор профессор Ч.Энхзаяатай ярилцлаа.


-Сайн байна уу, та өөрийгөө товч танилцуулна уу?

-Би нийслэлийн Баянгол дүүрэг буюу тухайн үеийн Октябрийн районы төмөр замын эмнэлгийн төрөхөд төрсөн. МУИС-ийг олон улсын харилцааны мэргэжилтэн, ХБНГУ-ын Дрездений технологийн их сургуулийг эдийн засгийн ухааны доктор зэрэгтэй төгссөн. Монголдоо МУИС-ийн багш,  Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын зөвлөх, олон услын төслийн зөвлөх, ахлагч, төслийн захирал гэх мэт ажил үүргийг гүйцэтгэж ирсэн. Германд дээрх сургуульдаа багш, эрдэм шинжилгээний ажилтан, Дойче банк болон Европын парламентын судалгааны албаны шинжээч, хэлэлцээрийн зөвлөхөөр ажиллаж байсан. 2012 оноос хойш дэлхийн мэдлэгийг монгол хөрсөн дээр нутагшуулах үйлсэд зүтгэж Монгол-германы технологийн их сургуулийн үүсгэн байгуулагч багийн гишүүнээр ажиллаад одоо Удирдах зөвлөлийн гишүүн, доктор профессороор ажиллаж байна.  Нутагтаа ирээд Баянгол дүүрэгтээ амьдарч байгаа.

- Гаднынхан монголчуудыг санхүүгийн сахилга батаа сайжруулахыг сануулсаар ирсэн. Санхүүгийн сахилга бат чухам хаана, тодруулбал аль салбарт алдагдаад байдаг юм бол?

-Санхүүгийн сахилга бат аль нэг тодорхой салбараар хязгаарлагдахгүй. Орлогоо яаж зарцуулах талаар урдчилан төлөвлөөд тэр төлөвлөгөөгөө ягштал биелүүлэх хандлагыг хэлэх бөгөөд улсын төсөв төдийгүй хувь хүн, гэр бүл, байгууллагын чадварыг илэрхийлнэ. Өөрт байгаа баялгийг хэдийд, юунд хэрхэн  эрэмбэлэн зарцуулж байгаагаараа бид ахуй амьдарлаа хэр чанартай болгож буйгаа харуулна. Миний бодлоор санхүүгийн сахилга бат нь бодитой төлөвлөгөө гаргахаас эхлэнэ. Төлөвлөгөө мань бодитой бус, амьдралд нийцэхгүй  мөрөөдлийн жагсаалт бол яаж түүнийг сахих билээ? Улсаар яривал дэлхийн зах зээл дэх зэс, алт, нүүрсний үнийг бодитой тооцохгүй, мөрөөдөн төлөвлөөд ард түмний амьдралд хэрэгтэй хөрөнгө оруулалт хийж чадахгүй ёстой нөгөө “урд хормойгоороо хойд хормойгоо” гэгч болдог. Төлөвлөлт, сахилга хоёр бол ур чадвар гэхээсээ илүү хандлага.  

-Гаднын хөрөнгө оруулалтыг илүү татах ямар бодлого бидэнд үгүйлэгдэж байна вэ?

-Дэлхийд баримталдаг хөрөнгө оруулагч татах үндсэн “тоглоомын дүрэм” нь итгэл юм. Итгэл бол тухайн орны эрх зүйн болон бодлогын тогтвортой байдлаар бүрддэг. Өөрөөр хэлвэл өнөөдөр нэгийг хэлээд маргааш нөгөөх болвол итгэл маш хурдан алга болчихдог эмзэг зүйл. Нэгэнт итгэл алдарсан бол буцаад бий болгоход илүү их хугацаа шаарддаг. “Нэр хугарахаар яс хугар” гэж монголчууд хэлдэг шүү дээ. Ийм сайхан амьдарлын ухаантай ард түмэн мөртлөө гадагшаагаа буюу дэлхийн ард түмний итгэлийг бүрдүүлж чадахгүй, янз бүрийн өнгөтэй жагсаалтанд ороод алиагаа алдаад сууж байна. Мэдээж анх тохирсон нөхцөлд өөрчлөлт орох байна. Гол нь  үнэхээр тэгсэн бол үндэслэлээ ойлгомжтой гаргаад, саналаа нэг дуу хоолойгоор дэвшүүлээд, хэлэлцээрийн ширээнд нөгөө талаа уриад, өөрсдөө хариуцлагатайгаа харуулаад харилцан хүндэтгэлтэйгээр хүн шиг ярилцахад ямар ч хүмүүстэй учраа ололцож болно. Дэлхийд тийм жишиг хангалттай байна. 

-Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлыг зарим хүмүүс сонгуулийн шоу гэж үзэж байна. Нийгмийн даатгалаас чөлөөлөх, ахмадын зээлийг тэглэх, хүүхдүүдэд 100 мянган төгрөг гэх мэт ажил. Та энэ бүгдийг хараад эдийн засгийн эх үүсвэр нь баталгаатай, сонгуулийн дараа эргээд эдийн засгийг элгээр хэвтүүлэх шийдвэр биш байгаа?

-Цар тахал бол ирж буй 10-15 жилд байнга бий болох савалгаа, тогтворгүй байдлын  нэг л тод жишээ. Хүн төрлөхтний хамтын амьдарлаа зохион байгуулах нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоо өөрийн эрхгүй өөрчлөгдөх шаардлагатай болсныг харуулсан анхны том үйл явдал. Шинжлэх ухаанчаар хэлбэл парадигм (сэтгэлгээ, үйл ажиллгааны зарчим) өөрчлөгдөхөөс өөр аргагүй болж, системээрээ бид өөр эрин үерүү шилжиж байна. Тиймээс дээр Таны дурдсан арга хэмжээ бол сайнаар хэлвэл зөвхөн өнөө маргаашаа зогоож байгаа хэрэг.  Яг  ингээд явбал эдийн засаг элгээр хэвтэнэ. Үнэндээ өнөөдөр элгээрээ хэвтсэн байгаа. Хуучны ухагдахуунаар яривал Монголд маань хоёр анги тогтсон байна.  Мөнгө хүүлж баян болдог цөөнх, хүүлүүлж тэднийг баян болгодог олонх, гадаадад эмчлүүлдэг цөөнх, дотоодод ороо хүлээж суудаг олонх, хүүхдүүддээ дэлхийн боловсрол олгодог цөөнх, 60 сурагчтай ангид хүүхдээ явуулдаг олонх. Нэг тал нь давамгайлсан ямар ч систем хөгждөггүй.

-Намууд тодруулбал АН 100 сая төгрөгийн дэнчин нэр дэвшигчдээсээ авч байна. Гишүүд нь бүх намд байдаг. Анх удаа АН ил зарласан гэж өмөөрч буй ч энэ үйлдэл нь хэрвээ тэднийг сонговол энэ мөнгөө олж авах ажлаа хийнэ гэж хэлээд байх шиг. Та горилогчдоос энэ мэт мөнгө авч буйг юу гэж үздэг вэ. Өөр ямар гарц байж болох вэ?

-Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөндөөн ярьсан.  Ямар ч гоё нэртэй байсан мөн чанар нь өөрчлөгдөхгүй. Мөнгө төлж эрх мэдэлтэн болох замд гарна гэдэг ямар ч хүний ухаанаар бодоход ёс зүйгүй үзэгдэл биз дээ? Тиймээс нам гэдэг институци Монголд онолын болон практик мөн чанараасаа гажисан. Шинэчлэгдэхгүй бол бид улс орноороо гацаанд орно. Гарц нь намын институцийн, улс төрийн тогтолцооны шинэчлэл.  Шинэчлэгдэхийн тулд өдөөгч, өрсөлдөгч хувилбар хэрэгтэй, нам өөрөө сайн дураараа шинэчлэгдэхгүй. Хүчтэй өрсөлдөгч, олон янзын хувилбар гарч ирж хэмээн улс төрийн систем бүхлээрээ өөрчлөгдөнө.

-Та өрсөлдөгч хубилбар гэж бие даагчдыг хэлж байх шиг байна. Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?

-Өмнөх асуултын хариултад үүнийг хөндсөн байгаа. Олон хүн бие дааж нэр дэвшиж байгаа нь хөгжлийн жам буюу ард түмний захиалга. Манай улс төр, нийгмийн тогтолцоо мань шинэ эрин үед шилжихэд шаардлагатай нөхцлийг хангаж чадахгүй, гацаанд орсон тул ард түмэн өөр хувилбарыг хүсэж байна. Иргэд нам гэдэг төлөөллийн байгууллагаар дамжуулж өөрийн эрх ашгийг хамгаалуулж чадахгүй байгаа учираас иргэдийн шууд төлөөлөл болох бие даагчид олноор гарч ирсэн.

-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?

-Улс төрийн тогтолцоо нь олон оролцогчтой, нам бол нэг оролцогч буюу нэг л институци. Намаас гадна шийдвэр гаргахад нөлөөлдөг мэргэжлийн болон сонирхолын бүлгүүд гэх мэт олон өөр институциуд бий. Харин ардчилал бодитой, олонход үйлчлэх амин сүнстэй байхын тулд бусад институциуд буюу оролцогчид хүчтэй байх шаардлагатай. Эс тэгвэл тэнцвэр алдагдаж, нэг оролцогчийн дарангуйлал буюу гажуудал бий болсон нь манай өнөөгийн ардчилал. Олон янзат байдал бол байгаль амиа тэтгэж оршин тогтох суурь, тэгвэл улс төрийн тогтолцоон дахь олон янзат байдал бол улс орны ардчилал амьтай байж, бодитой үйлчлэх суурь мөн. Тиймээс бие даагчид олноор сонгогдвол намын барьцаанд ороогүй тул УИХ-д цэвэр агаар оруулж, шилжилтэнд орсон дэлхийтэй хөл зэрэгцэн шинэ эрин үеийг Монгол гэртээ авчрах боломж гарна.

Зургийг бүхлээр нь, удаан хугацаанд харж чаддаг, явцуу эрх ашигт хөтлөгддөггүй,  аль нэг бүлгийн давамгайллыг тэнцвэржүүлж чаддаг, Монголчуудыг шинэ эрин үеийн шилжилтэд ухаанаар, үлгэрээр, ёс зүйгээр манлайлан явж чадах удирдагчид байвал бид Монгол шийдлийг гарцаагүй олж чадна гэдэгт би итгэлтэй байна.

-Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.

-Баярлалаа. Танай хамт олон болоод уншигчиддаа эрүүл мэнд, энх амгаланг хүсэн ерөөе.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • лхам........... (139.5.219.223)
    Дэмжмээр ярьжээ.Тэмцэхийг нь хармаар эмэгтэй байна.
    2020 оны 06 сарын 01 | Хариулах
  • Buj shaa (202.55.188.81)
    Buu Shaa tehuu hen chamaig zahialsiin devsheechgui bhdaa hudal shaaj bgaa ene avgai icheh heregtei
    2020 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.57.92.44)
    HAR AVGAI HOL OCHIJ HUTS
    2020 оны 06 сарын 01 | Хариулах
  • сонгогч (202.9.46.144)
    энэ удаагийн сонгууль бол өмнөх сонгуулиуд шиг өөрт таалагдсан нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгох төдий зүйл биш. Маш хариуцлагатай сонгууль. Учир нь монголын хамаг байдгыг хууль бусаар гартаа оруулж, ард иргэдийг ядуугийн туйл руу түлхсэн МАНАН-мафийг бүр мөсөн устгаж булшлах уу? аль эсвэл тэдэнд боломж олгож монгол эх орныхоо ирээдүйг сүйрүүлэх үү ? гэдэг түүхэн сонголтын өмнө бид ирээд бна. Үүнийг хувьсгал хийсэнтэй дүйж болно. Одоо үүнийг хийхгүй бол маргааш гэж үгүй. Иймээс сонгогч та аль намын хэн нь хамаагүй, хамгийн чухал нь МАНАН-мафийг бүр мөсөн устгаж булшлахад хувь нэмрээ оруулж чадах тийм нам, эвсэл, хүнийг сонговол та иргэн хүний үүргээ ёс төртэй биелүүлж, эх орныхоо ирээдүйн хөгжилд өөрийн хувь нэмрээ орууллаа гэж сэтгэл тэнэгэр, итгэл дүүрэн амьсгалж болно. Монголын ард түмний буян заяа мэдтүгэй!!!
    2020 оны 06 сарын 01 | Хариулах
  • Ууртай Монгол (203.91.115.55)
    МанАн-ын захиалгатай олон хүн бий
    2020 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.90.114)
    МАН захиалгаар хуцаж байна уу тэгэг авгай
    2020 оны 06 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    45 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    46 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    1 цаг 1 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    1 цаг 3 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    1 цаг 10 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    1 цаг 23 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    2 цаг 31 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    2 цаг 49 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    2 цаг 57 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    3 цаг 0 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    3 цаг 34 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    3 цаг 40 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    3 цаг 52 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    3 цаг 57 мин
  • Нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орно
    4 цаг 7 мин
  • Үйл явдал: Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэлнэ
    4 цаг 11 мин
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
    4 цаг 18 мин
  • Абрахам Линкольн боолчлолыг халж ТҮҮХ эргүүлсэн ОНЦГОЙ өдөр
    4 цаг 56 мин
  • Хоббитын өдөр: “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолын шүтэн бишрэгчдийн хувьд ЧУХАЛ өдөр
    4 цаг 56 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    19 цаг 55 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК