Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Онон: Телевизүүд нэг нам, нэр дэвшигчдэд илүү боломж олгодог байдал хэвээр байна

2020-6-12
0
ЖИРГЭХ

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс УИХ-ын 2020 оны сонгуулийн үйл явц болон нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгааны мониторинг хийжээ. Энэ талаар “Глоб интернешнл” төвийн хөтөлбөрийн менежер Б.Ононгоос зарим зүйлийг тодрууллаа.

-Мониторингийн ажлын ажлын эхний дүн гарсан байна. Судалгааны ажлын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-2004 оноос хойш УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулиар хэвлэл мэдээллийн байгууллагын гүйцэтгэх үүрэг, хуулиа биелүүлж байгаа эсэх дээр хяналт шалгалт тавьдаг болсон. Энэ жилийн хувьд хуулийн хэрэгжилт болоод хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүргийн сайжруулах зорилгоор мониторинг хийж байна. Мониторинг энэ сарын 2-ноос 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хийх бөгөөд нэгдүгээр үе шатны дүн гарсан. Судалгаанд МҮОНРТ, NTV, UBS, MN-25, TV9 зэрэг телевиз хамрагдсан. УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд орсон өөрчлөлт гэвэл, хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл бэлтгэж түгээх үүрэгтэй гэсэн заалт оруулсан нь онцлог. Сонгуулийн үед тухайн хэвлэл мэдээллийн цацаж байгаа мэдээлэл нь ямар утга агуулгатай явж байна гэдгийг мөн голчлон харсан. Тухайлбал, сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл хэдэн хувийг эзэлж байна. Хоёрдугаарт, далд сурталчилгааны шинжтэй мэдээлэл явж байна уу. Гуравдугаарт, хууль ёсны зөвшөөрөлтэй мэдээллийн хязгаарлалтынхаа цагийг баримталж байна уу гэдэгт хяналт тавьж ажиллаж байна.

-Далд хэлбэрийн сурталчилгаа энэ жилийн хувьд буурсан үзүүлэлттэй байж чадаж байна уу. Уг нь нэгдсэн зохицуулалт, бодлого гаргаж ажиллаж байгаа шүү дээ?

-Телевиз өдөрт 60 минут төлбөртэй сурталчилгаа  явуулах эрхтэй. Ингэхдээ нэг нам, эвсэл, нэр дэвшигчид 15 минут л оноох юм. Өөрөөр хэлбэл, нэг намд 16 минутын төлбөртэй сурталчилгаа явуулж болохгүй гэсэн үг. Хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ хязгаарлалтыг барихыг хичээдэг. Гэвч төлбөртэй сурталчилгаа гэж танигдахааргүй мөртлөө далд хэлбэрийн сурталчилгаа явдаг. Энэ нь телевизийн цаг үеийн мэдээ зэргээр явдаг. Уг нь сүлжээний ямар нэг хөтөлбөрөөр нэр дэвшигч, сонгуультай холбоотой мэдээлэл хүргэхийг хуулиар хориглодог ч  аль нэг нам, нэр дэвшигчид илүү боломж олгож байгаа нь хэвээр байна.

-Сонгогчдын боловсролд зориулсан мэдээ мэдээлэл хэр байна вэ?

-Энэ жилийн хувьд телевизүүд сонгогчдын боловсролд зориулсан мэдээ мэдээлэл бэлтгэхийг их зорьж ажиллаж байгаа нь анзаарагдаж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад уг талын мэдээлэл, судалгааны ажил их хийж байна. Аливаа нэр дэвшигч, нам, эвслийн тэгш оролцоо, тэнцвэртэй байдлыг хангаж, мэтгэлцээний хэлбэрээр зохион байгуулбал төлбөртэй сурталчилгаа гэж үзэхгүй гэж заасан. Энэ заалтыг ашиглаж мэтгэлцээн их явуулж байна. Энд нэг сөрөг хандлага нь сонгуулийн халз мэтгэлцээн нь өөрөө тусдаа зарчим, дүрэмтэй. Гэтэл телевизүүдийн нэг дутагдал нь оролцогчдын тэгш байдлыг хангаж чадахгүй хэлэлцүүлэг маягаар хийж байгаа байдал ажиглагдаж байна.

-Арилжааны дөрвөн телевизийг яаж сонгосон бэ?

-Зах зээлд удаан хугацаагаар оршин тогтносон, үзэгчдийн рейтинг өндөр, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй, агаарын долгион ашигладаг зэрэг шалтгаанаар сонгосон. Үзэгчдийн рейтингээрээ өөр телевизүүд бий ч  интертайнмент чиглэлийнх учраас жагсаалт доошилдог юм.

-Сонгуулийн үеэр цахим сүлжээгээр мэдээлэл тараах нь элбэг. Энд хяналт тавих боломжтой юу?

-Энэ асуудлаар манай байгууллага өмнө нь сонин дээр хийдэг байсан. Цахим сүлжээнд өөр байгууллагууд хяналт тавьж байгаа.

-Телевизүүдийн тэгш байдлыг хангах байдал нь ямар байна вэ?

-Тэнцвэртэй байдлыг тэнцвэртэй цаг хуваарилалт хоёрдугаарт, мэдээллийн өнгө аясыг хардаг. Цаг хуваарилж байна гэдэг боловч тухайн нам, эсвэл, нэр дэвшигчийн талаар сөрөг мэдээлэл цацагдсаар байвал тэнцвэртэй биш болчихдог. Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн дүгнэлтээ оруулах нь мөн тэнцвэртэй байдлын нөлөөлөл болдог. Ихэнх тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагууд нэр дэвшигч, намуудын бэлтгэсэн мэдээллийг цацдаг нь сонгогчдод хүрдэг. Энэ нь сонгуультай холбоотой мэдээллийн дийлэнх хувийг эзэлдэг нь сул тал гэж хэлж болно. Эндээс сонгогчид төөрөлдөөд хэрэгтэй мэдээлэл олж авахад төвөгтэй нөхцөл байдал үүсдэг юм.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Өвгөн (49.0.212.118)
    Тэр судалгаа гэдгийнхээ тоог бичихэж болохгүй байна уу, хууранбаа гуй.
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    23 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    25 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    41 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    48 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    1 цаг 1 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    2 цаг 9 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    2 цаг 27 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    2 цаг 35 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    2 цаг 39 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    3 цаг 13 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    3 цаг 19 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    3 цаг 31 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    3 цаг 35 мин
  • Нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орно
    3 цаг 46 мин
  • Үйл явдал: Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэлнэ
    3 цаг 50 мин
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
    3 цаг 56 мин
  • Абрахам Линкольн боолчлолыг халж ТҮҮХ эргүүлсэн ОНЦГОЙ өдөр
    4 цаг 34 мин
  • Хоббитын өдөр: “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолын шүтэн бишрэгчдийн хувьд ЧУХАЛ өдөр
    4 цаг 34 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    19 цаг 33 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК