Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тойм: Хүчирхийлэл бага нас руу

2020-6-20
0
ЖИРГЭХ

Ирэх дөрвөн жилийн хувь заяагаа шийдвэрлэх чухал алхам хийхэд гурав хоногийн хугацаа үлджээ. Сонгуулийн санал хураалт тулсан энэ хугацаанд зарим нь байр сууриа хадгалж үлдэх, зарим нь эрх мэдэлд хүрэхийн тулд өмнөх өдрүүдээс илүү идэвхтэй ажиллах нь ойлгомжтой. Тэд 639-үүлээ. Үүнээс ердөө 76 нь барианд орох юм. Тэдний дунд жагсагчаас эхлээд төрөл бүрийн мэргэжилтэй хүн бий. Тиймээс дараагийн дөрвөн жилээ шийдүүлэх гэж байгаа иргэд бидний хувьд саналаа хэрхэн өгөх нь чухал алхам болох юм. Ингээд энэ долоо хоногт нийгэм, эдийн засагт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэе.


Хүүхэд нас, гэгээн үеэ хөтлөн харгислал руу алхаж буй бидний ирээдүй

Хүүхэд нас. Мөрөөдлөөрөө жигүүр хийн хорвоогийн бүхий л зүйлстэй анхлан танилцаж буй хамгийн гэгээн үе. Яг л үүн шиг. Энэ насанд хүүхэд бүр өдөржин, шөнөжин ханатлаа тоглож, зугаацах юмсан гэсэн чин хүсэл тээдэг нь үнэн.

Яг л энэ л насанд нь сүүдэр хургах учиргүй. Тэдний чин хүсэл, зориг мохох учиргүй ч сүүлийн жилүүдэд бид боловсрол талдаа хэт анхаарч харин хүн байхын утга учрыг гээгдүүлж буй мэт.

Ерөөс хүнлэг чанараа гээж орхиж.

Нулимсандаа халтардаж, хоёр алгаа дэвсэн харгис эцгийнхээ, халамжгүй эхийнхээ гарын шүүс болохгүйн тулд арга буюу гуйлга гуйж, уйлан дуулан суугаа хүүхдүүдийн хажуугаар өр өвдөх нь битгий хэл, жишим ч үгүй бид зөрдөг. Бид ийм л болсон. Хүүхдээ эрхлүүлээд зөрдөг. Муухай хараад зөрдөг. Яг л ийм байдлаар бид хүнлэг чанараа өдөр өдрөөр гээсээр байна.

Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн харилцаа чухал гэж ярьдаг ч хүүхдийнхээ дэргэд хэрүүл маргаангүй, элдэв хараал хэлэхгүй ярилцаж үзсэн бил үү гээд бодоод үзээрэй. Хүүхэд бол ээж аавын толь, тусгал. Хүчирхийлэлд өртөж байсан эсвэл хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхэд хүчирхийлэгч болдог гэдгийг сэтгэл зүйчид ч нотолдог. 

Саяхан гэхэд цахим бүлжээгээр 14 настай охиныг тоглоомын талбай дээр мөн ижил насны зургаан хөвгүүн нүүр нүдгүй, хайрлалгүй дэвсэлж буй элэг эмтрэм, халагламаар бичлэг цацагдав.

Бид юун дээр алдчихав аа. Эмэгтэй хүнийг хүндэлдэг, эмзэг юм гэж хайрладаг хүнлэг ёсоо хаана гээчихэв.

Түүнийгээ бид хаймаар байна. Олж аваад нандигнамаар байна. Үеийн охиноо харгисаар зодож буй хөвгүүдийг буруутгахаас эхлээд бид өөрсдөөсөө, нийгмээсээ бурууг хайцгаая. 

Д.Сүнжид: Танд шаардлагатай байгаа зүйлийг бодлогын түвшинд хэрэгжүүлж чадах нэгнийг сонгоорой

Нээлттэй нийгэм форум, Хүний эрхийн Үндэсний комисс хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” ээлжит уулзалт “Сонгох эрх ба залуусын оролцоо” сэдвээр боллоо. Энэ үеэр хуульч Д.Сүнжид “Та өөрийнхөө байгаа орчиндоо сэтгэл хангалуун байна уу гэдгийг залуус өөрсдөөсөө асуугаад үзээрэй. Олон хариулт мэдээж гарна. Таны дутаад байгаа бүхнийг бодлогын түвшинд хийж, хэрэгжүүлж чадах тэр хүнийг л сонго гэж хэлмээр байна. Хоёрдугаарт, өмнө нь сонгож байсан хүмүүсээс асуух асуух нь тодорхой. Юу гэж амалсныг нь харж болно. Тухайлан юу хийсэн гэдгийг нь асуух хэрэгтэй. Байхгүй бол сонгох шаардлага байна уу гэдгийг бодох хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.

АТГ: Ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц 13 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгэ байна
Авлигатай тэмцэх газар 2020 оны зургадугаар сарын 8-12-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 276 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Өнгөрсөн долоо хоногт 272 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 370 урьдчилсан мэдүүлгийг хянан үзсэн байна. Хянан шийдвэрлэсэн 276 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 255, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан найм, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 13 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн аж. Одоогоор ажиллагаанд 97 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

АХБ-ны 30 сая ам.долларын санхүүжилтээр Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлнэ

АХБ-ны 30 сая ам.долларын санхүүжилтээр Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлнэ
Монгол Улс болон БНХАУ-ын хооронд байгуулахаар төлөвлөж буй эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн чухал бүрэлдэхүүн болох “Замын-Үүд” чөлөөт бүсийг хөгжүүлэхэд зориулан 30 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банк (АХБ) шийдвэрлэжээ.  

“Замын-Үүд” чөлөөт бүс нь хөл хөдөлгөөн ихтэй олон улсын хилийн боомтын зэргэлдээ оршдог тул тухайн орон нутгийн эдийн засаг төдийгүй иргэдийн амьжиргаа нь хил дамнасан худалдаа наймаа, түүний эргэлтээс ихээхэн хамааралтай байдаг.

2025 оны 12-р сард хэрэгжиж дуусах энэхүү төслийн нийт өртөг 35.76 сая ам.доллар бөгөөд үүнээс  5.76 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэх юм.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.98)
    ХҮН - ыг нилээд залуу эрч хүчээр ажиллана гэсэн чинь мөн л урдахаа муу хэлсэн шинэ соргог юу ч үгүй юм. Найдах хэрэггүй юм бхйна
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.141.10)
    ХҮН НАМЫН ЗАЛУУС ЭХ ОРО АРД ТҮМНЭЭ АВРАХААР ЗОРИГ ШУЛУУДАН ЧАДЛААРАА Л МӨНГӨТЭЙ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДТЭЙ ТЭМЦЭЛДЭН ӨРСӨЛДӨЖ БАЙГААД МОНГОЛЫН АРД ТҮМЭН БИД БАЯРТАЙ БАЙНА, УЛС ТӨРИЙН ЦОО ШИНЭ ХҮЧИН ХҮН НАМЫН ЗАЛУУСЫГ ОЛНООР НЬ СОНГОЁ ТА НАРЫГ БУРХАН ИВЭЭГ.
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    6 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    8 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    23 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    25 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    31 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    44 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    1 цаг 52 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    2 цаг 10 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    2 цаг 18 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    2 цаг 22 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    2 цаг 56 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    3 цаг 2 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    3 цаг 14 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    3 цаг 18 мин
  • Нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орно
    3 цаг 29 мин
  • Үйл явдал: Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэлнэ
    3 цаг 33 мин
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
    3 цаг 39 мин
  • Абрахам Линкольн боолчлолыг халж ТҮҮХ эргүүлсэн ОНЦГОЙ өдөр
    4 цаг 17 мин
  • Хоббитын өдөр: “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолын шүтэн бишрэгчдийн хувьд ЧУХАЛ өдөр
    4 цаг 17 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    19 цаг 16 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК