Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Манай сумынхан

2020-6-23
0
ЖИРГЭХ

Баасан гараг бүр соёлын төвд даралтад хөгжмийн аянд танц эргэхээ больж, спорт, урлагийн бүх арга хэмжээг хориглосон нам жим суурингийн нэг өдөр нартай уралдаж үнээгээ саахаас эхэлдэг. Гэсэн ч өнгөрсөн хэдэн өдөр сонгуулийн хөлд дарагдаад төв гудамжаар хөл хөдөлгөөн их байв. Замын хоёр талд өөд өөдөөсөө намынхаа тугийг намируулж, үүдэндээ дуу өсгөгчөөр хөгжим хангинуулна. Дэмждэг намынхаа зураг наасан, туг хатгасан машинууд хойшоо урагшаа холхиод л. Наадам болж байгаа аятай л байлаа. Оюутнууд сонин, сэтгүүл тарааж, намдаа үнэнч өвөө, эмээ нар ухуулга хийнэ. Мэдээж хижээл насныхан ч идэвхтэй оролцсон. Нэр дэвшигчид сонгогчидтойгоо уулзалт хийхэд манай сумынхан наадмын талбай дүүртэл цугласан. Сүүлийн зургаан сар ингэж олноор цуглаагүй болохоор арга ч үгүй байх.  Уулзаагүй удсан нэгэнтэйгээ ч хэдэн үг солиод авах боломж. Мэдээж цуглахдаа метр, метрийн зайгаа баримталсан. Уулзалтын үеэр насаараа төрийн байгууллагад ажиллаад тэтгэвэртээ гарсан ч аливаад идэвхтэй оролцдог ахмад настнууд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, намын талаар санал бодлоо илэрхийлж заримыг нь загинаж, зандарсан тохиолдол ч гарав.

Үүнээс гадна үүрийн 05.00 цагт нэгэнрүүгээ утас цохиж “Тэдний намын үүрийн дарга өчигдөр тэнд, энд байсан” гэж хардалт, тандалтын бор шувуу ч нисгэсэн гэнэ.

Сонгуулийн уулзалт, цуглааны хажуугаар оюутан, залуус маань нийлж цэцэрлэгт хүрээлэнгийн сандал, ширээ, сагсны талбайгаа будаж шунхдаад, засахыг нь засаад, шинэчлэхийг нь шинэчлээд авчээ. Олноороо цуглахыг хориглосон энэ үед сонгуулийг залуус ингэж ашиглав.

Сэргэлэн л байна. Энэ мэтээр сонгуулийн сурталчилгааны хэдэн өдөр сайнтай, муутай болдгоороо болж өнгөрлөө.Харин манай сумынхан төвөөрөө засмал замтай болсондоо их олзуурхаж байгаа. Салхи шуургатай үед улаан шороогоор эргүүлдэг төв гудамж засмал зам, гэрэлтүүлэгтэй болсон нь суманд өнгө нэмжээ. Одоо өндөр өсгийттэй алхсан ч болохоор. Өмнө нь өсгийт бүү хэл намхан ултай гуталтай мацаж алхдаг байсан юм. Бүр салхи ихтэй өдрүүдэд бага ангийн сурагчид хичээлээ таслах, эсвэл хэн нэгнийх нь эцэг эх машинаараа хороолол, хорооллоор нь цуглуулж хүргэдэг байсан үе ч бий. Засмалтай болсон манай сумынхан өвөл цас орвол зам дагуу айлууд нь гараад явган хүний замын цасаа цэвэрлэчихнэ. Тэгэх зуур энэ жилийн цаг агаарын байр байдал, өчигдөр өнөөдрийн сонин сайхнаас ярилцаад амжина. Засмал зам дуусахтай зэрэгцээд нарийн боовны цехээс шинэхэн талхны үнэр ханхийнэ. Бас энэ онд төвийн дулаантай холбогдсон тул шинэ халуун усны газартай ч болж. Үсчин, салон, хувь, хувьсгалын сургууль, эмийн сан, сум дундын эмнэлэг гээд манай суманд хүний хэрэгцээний бүхий л зүйл бий. Мөн шинэ, залуу боловсон хүчин хэрхэн сумандаа ажиллаж буйг эмнэлэг, сургуулиас харж болохоор. Эмнэлэг л гэхэд нийт ажилчдын 70-80 хувь нь залуус.

Мөн нарийн мэргэжлийн эмч жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь олзуурхууштай. Шүдээ үзүүлэх гэж аймгийн төвийг зорих хэрэггүй болно.

Нийслэл рүү хэт төвлөрсөн энэ үед залуус сурсан мэдсэнээрээ сум, орон нутагтаа ирж ажиллаж, амьдарч буй нь улс орныхоо хөгжил, дэвшил, нийгэм, эдийн засаг, нутаг дэвсгэр гээд бүхий л зүйлд оруулж буй том хөрөнгө оруулалт. Манай сумын шинэ хорооллууд ч нэмэгдсээр байгаа аж. Энэ онд л гэхэд хаагуур ямар хороолол шинээр бий болох, хаана газар өгөх боломжтой зэрэг газрын кадастрын зураг гарчихсан. Зургийн дагуу газар олгож байгаа юм байна. Энэ бол Увс аймгийн баруун бүсийн шилдэг сум болох гурван мянга гаруй хүн амтай Өмнөговь сум.

Сумын шинэ бүтээн байгуулалтын төсөв, санхүүгийн мэдээлэл өрхүүдэд хүрсэн бөгөөд заримыг нь санхүүтэй нь харьцуулж шүүмжилнэ. Сайн, муу зэрэгцэж оршдог хойно яалтай ч билээ. Хэдийгээр сайн, муу шүүмж байгаа ч иргэд амьдарч байгаа сум, орныхоо талаар мэдээ, мэдээлэлтэй байна гэдэг маш чухал. Тэгж гэмээнэ сум, орон нутгийнхаа төсвийн зарцуулалтад  иргэд хяналт тавина.

Энэ мэтээр сум орон нутгаас эхлээд аймаг, улсын хэмжээнд төсвийн зарцуулалтын талаар иргэд мэдээлэлтэй, хяналттай, эргээд шаардлага тавьдаг болбол төсвийн зарцуулалт бага ч болов цэгцтэй болно. Сумынхаа бүтээн байгуулалтын таалагдсан, таалагдаагүй, санал бодол сэтгэгдлээ иргэдийн хурлаас гадна цахимаар сумынхаа бүлгэмд биччихнэ. Үнээ, тугал, морь мал нь алга болбол сумынхаа бүлгэмд бичээд  хайчихна, олсон, харсан нэг нь хариу хэлчихнэ. Энэ нь гудамжинд зарлалын самбар дээр бичиж нааснаас хэд дахин хурдан, хялбар. Цахим орчныг суманд ийн ашиглаж байна.

Манай сум говирхуу сул шороо ихтэй тул мод хамгийн чухал. Сумын бүх байгууллагууд эргэн тойрноо моджуулсан.

Бяцхан ойн төгөл ч бий. Түүгээр ч зогсохгүй сүүлийн хэдэн жил манай сумынхан хашаандаа, сумаас зайтай газар авч чацаргана ихээр тариалах болж. Мөн өргөст хэмх, үхрийн нүд, хүнсний ногоо, зарим айл алимны мод хүртэл тарьж эхэлжээ. Намар чацарганаа хурааж шүүсийг нь шахаж худалдана. Энэ мэт сумынхан жижиг дунд аж үйлдвэрийг идэвхтэй эхлүүлжээ. Одоо бага хүүтэй зээлийн санхүүжилт чухал хэрэгцээтэй байгааг иргэд дурдаж байсан юм. Учир нь банкнаас зээл аваад үйлдвэрлэлээ эхлүүлэхэд хөл дээрээ босож амжилгүй банкны зээл, хүүгийн дарамтад ордог. Тиймээс бага хүүтэй, урт хугацааны зээл чухал байгаа аж.

Хөгжлийн хамгийн гол түлхүүр нь зам. Увс аймаг Улаанбаатартай засмал замаар бүрэн холбогдсон нь манай сумынхны хот хооронд зорчигчдын тоог нэмэгдүүлсэн. Нэг шөнө хоёр өдөр явдаг. Онгоцны зардал 200-300 мянга байдаг бол автобус 75 мянга. Долоо хоног бүрийн даваа, баасан гарагт сумаас Улаанбаатарын чиглэлд том оврын суудлын автобус явна. Сүүлийн саруудад баасан гарагт явахаа больжээ. Учир нь коронавирус гарсантай холбоотойгоор хот хоорондын гол зорчигчид болох оюутнуудын хичээл цахимаар орж, хоёр тийш явах шаардлагагүй болсон. Коронавирус эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг сумын жишээн дээр харахад ийм энгийн. Тэгэхээр аймаг, бүс, улс, дэлхийн хэмжээнд ямар байх нь ойлгомжтой. Гэсэн ч долоо хоног бүр 45 хүний суудалтай автобус тогтмол явсаар л байгаа. Улаанбаатараас сумын чиглэлд “тарагны” хүүхдүүд их ирж байгаа бол сумаас малын мах, ааруул цагаан идээ гээд ачаа, дайвар мундахгүй.

Улсын нийслэлтэй холбогдсон засмал зам, сумын төвийн засмал зам иргэдийг тав тухтай зорчих, амьдрах орчинг сайжруулахаас гадна эрүүл мэндэд ч нөлөөлж буй. Өглөө, оройд замаар дугуй унах, алхах зэргээр дасгал, хөдөлгөөн ихээр хийх болж. Мөн манай сумынхан сонирхлоороо нийлж гүйх, иог хийх, эрүүл хооллох, жингээ хасах уралдаан зохион байгуулах зэргээр эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг болсон нь сайшаалтай.

Сүүлийн хэдэн сар суманд яригдаж байгаа хамгийн гол сэдэв нь коронавирус, сонгууль. Эрүүл мэндийн яамны мэдээлэл сонсож жаахан хямрана. Нийслэлийнхэнд, дэлхийн бусад улс орны иргэдэд санаа нь зовно. Үр хүүхдүүд рүүгээ утас цохиж ач, зээгээ сум руу цэвэр агаарт явуул гэж ярина. Энэ мэтээр Монгол Улсын баруун хязгаарт нэгэн жижиг суурингийн амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Маргааш манай сумынхан тэрлэгээ өмсөж очоод сонгуулиа өгнө.

 

Ц.Баасансүрэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.167.231)
    Сайхан нийтлэл бичжээ.Дүүдээ амжилт хүсье
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    3 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    4 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    11 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    24 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    1 цаг 32 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    1 цаг 50 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    1 цаг 58 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    2 цаг 2 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    2 цаг 36 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    2 цаг 42 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    2 цаг 53 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    2 цаг 58 мин
  • Нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орно
    3 цаг 9 мин
  • Үйл явдал: Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэлнэ
    3 цаг 13 мин
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
    3 цаг 19 мин
  • Абрахам Линкольн боолчлолыг халж ТҮҮХ эргүүлсэн ОНЦГОЙ өдөр
    3 цаг 57 мин
  • Хоббитын өдөр: “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолын шүтэн бишрэгчдийн хувьд ЧУХАЛ өдөр
    3 цаг 57 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    18 цаг 56 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    19 цаг 35 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    19 цаг 39 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК