Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүн биш цэрэг “үхэж” байна

2021-2-22
0
ЖИРГЭХ

Ингэж хэлэхээр хэн бүхэн эгдүүцэх нь лавтай. Гэвч үнэндээ эгдүүцэх ч багадах ийм хэрэг ар араасаа гарч, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчид цаг бусаар хорвоог орхисоор, харин бид тоолсоор.

Тангараг өргөн цэргийн алба хаах нь эр хүн бүрийн зүрхний чанадад байдаг нууцхан хүсэл гэж хэлж болно. Харамсалтай нь, өнөөдөр цэргийн ангиудад дарамт шахалт, дэглэлт их байдгаас амиа хорлох, оргож зугатах, эд эрхтэнээрээ хохирох, өөрийгөө буудах, автомашинтай осолдох зэрэг ноцтой хэргүүд гарсаар байна. Харин ХЗДХЯ, Зэвсэгт хүчний жанжин штаб амиа алдсан байлдагчийн ар гэрийхнээс нэг ч удаа уучлал эрж байсан удаагүй. Залуус цэргийн албанаас шантарсандаа оргож, зугтаж байна, амиа хорлож буй нь ар гэрийнхнээс нь болдог. Хэргийг шалгаж байна гэсэн улиг болсон жижүүрийн хэдэн үгтэй.

 “Намайг эндээс аваач ээ”

Эх орныхоо манаанд зогсож, эр цэрэг болоод ирнэ хэмээн итгэл дүүрэн мордсон хүүгийнх нь цогцсыг ар гэрийнхэнд нь хүргэж ирэх эмгэнэл биш гэж үү. Жишээ нь, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат  21-хэн настай залуу Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0129 дүгээр ангид алба хааж байхдаа 2021 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр харамсалтайгаар амиа алдсан юм. Түүнийг гэрээслэл бичин амиа хорлосон хэмээн тус ангийн удирдлагууд ар гэрийнхэнд нь хэлж, цогцсыг нь хүргүүлэхэд талийгаачийн ар гэрийнхэн болоод Шарга  сумын иргэд эсэргүүцэн эмээл, хазаараа бэлдэн эх орноо хамгаална хэмээн хилийн цэрэгт явсан залуу юуны учир амиа хорлох болов хэмээн амийг нь нэхэн жагссан билээ. Харамсалтай нь, Хилийн цэргийн 0129 дүгээр ангийнхан хүүг өөрийгөө боомилон амиа алдсан байхыг бид олсон. Аав, ээждээ “Хүү нь түрүүлээд явлаа” хэмээн гэрээслэл бичин үлдээсэн  гэдгээс өөрийг хэлж чадаагүй юм.

Байлдагч хамгийн сүүлд гэрийнхэн рүүгээ залгаад “Намайг эндээс аваач ээ” гэдгээс өөрийг хэлээгүй байна. Учрыг нь олоогүй аав, ээж нь хүүгээ хилийн цэргээс шантарч дээ. Удахгүй эргэж очъё хэмээн ярилцаж байтал удалгүй хүүгийнх нь цогцсыг хүргэж иржээ. Харамсалтай нь энэ явдал анхных, бас эцсийнх биш. Хилийн цэрэг яргаллын үүр уурхай болсон юм уу. Энэ тухай олон эцэг, эх асууж, хариултаа нэхсээр сууна. Цаашид ч ийм жишээ үргэлжилнэ.  

Цэрэг хадлан бэлтгэх гэж яваад осолдлоо

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Н нь 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын “Өлзийт” гэдэг газар хадлан бэлтгэж байх явцдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчсөнөөс болж чиргүүлтэй автомашин дээрээс унаж, амь насаа алдсан. Тухайн үед өвс ачсан автомашин дээр цэргүүд суулгасан нь Хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн. Тиймээс тэр үед хариуцан ажиллуулж байсан албан тушаалтнууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиагүйгээс ийм асуудал болсон гэж урьдчилан дүгнэж байгаа бөгөөд тус хэргийг  Дорнод аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.

Адуунд яваад сураггүй болсон байлдагч моринд чирэгдэн амиа алдсан...

Дорноговь аймагт Хилийн цэргийн байлдагч нас баржээ. Хэргийг тодруулбал, тус аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А нь адуунд явна хэмээн цэргийн ангиас гарч сураггүй алга болжээ. Улмаар цэргийн анги болон цагдаагийн бие бүрэлдэхүүн байлдагчийг 48 цаг эрэн хайснаар хилийн 767 дугаар тэмдэгт орчмоос цогцсыг нь олжээ. Дээрх хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба урьдчилсан байдлаар байлдагч А нь моринд чирэгдэж нас барсан гэх мэдээлэл байна. Талийгаач нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат бөгөөд тус ангид цэрэгт татагдан ирээд удаагүй байсан ба талийгаачийн ар гэрийнхэн хүүгийнхээ үхлийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Хамт адуунд явсан гэх хүмүүс эргэж ирсэн ч талийгаач ганцаараа сураггүй болж, ийнхүү нас барсан байдалтай олджээ.

Тэмээ хайхаар гарсан цэрэг бутнаас өөрийгөө боомилжээ

Сүхбаатар аймгийн Хилийн цэргийн ангид дахин нэг цэрэг амиа алджээ. Тодруулбал, тус аймгийн Онгон сумын хилийн цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч Б нас барсан байна. Уг хэргийг одоогоор тус аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж. “Талийгаач Б бусад гурван алба хаагчийн хамт тэмээ авчрахаар явсан. Харин удалгүй бутнаас өөрийгөө боомилж нас барсан байсан” хэмээн ангийн удирдлагууд хэлжээ.

Байлдагч зэвсэгтэйгээ оргосон ч амиа алдсан байхад нь олов

Увс аймгийн Баруун туруун суман дахь хилийн 0311 дүгээр ангид алба хааж байсан байлдагч харуулын байраа орхин зэвсэгтэйгээ оргосон хэрэг гарч байв. ХХЕГ, ЦЕГ болон орон нутаг дахь хилийн ангиудын хамтарсан эрлийн баг оргосон байлдагчийг хайж, ОХУ-ын тал руу хил давсныг нь тогтоосон ч хэрэг гарснаас хоёр хоногийн дараа байлдагчийг нас барсан байдалтай байхад нь олж байв.

19 настай байлдагч А буудуулсан, дарга нартаа дэглүүлж амиа алдсан...

Өмнөговь аймгийн 167 дугаар цэргийн ангид харуулд гарч байсан 19 настай байлдагч  А буудуулсан байж болзошгүй амиа алдсан. Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар  ангид алба хааж байсан байлдагч дарга нартаа дэглүүлж, амь насаа алдсан. Увсад хил манаж байсан байлдагч буу зэвсэгтэйгээ сураггүй алга болж, хэд хоног хайсны эцэст Тувагийн нутаг дэвсгэрт амь насаа алдсан байсныг олсон. Ийнхүү 2019, 2020 онд гарсан хүн амины ноцтой хэргүүдээс заримыг түүвэрлэн хүргэлээ. Түүвэрлэхгүйгээр тоочвол дэндүү их цаг хугацаа, бичиг цаас шаардлагатай болно.

Хугацаат, гэрээт цэргийн алба хаагчид, байлдагчид харгис дэг, дарамт шахалтын золиос болсоор байх уу. Хүн биш цэрэг учраас дэглүүлдэг, хүн биш цэрэг учраас ямар ч тушаалыг үг дуугүй биелүүлнэ, хүн биш цэрэг учраас тэр гэж үү.

Үргэлжлэл бий...

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (203.91.119.46)
    Хилийн цэрэг, Зэвсэгт хүчнээ ялгахгүй байж бас юм бичих гэх юм.
    2021 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (122.201.22.189)
    Одоо албан хүчээр биш сайн дураар цэрэгт явуулдаг болгосон нь дээр дээ бас тэр мөнгө төгрөг дүйцүүлэх билүү тэрийгээ ч болиулмаар ингэх юм бол элдэв асуудал гарах нь багасна гарахгүй ч биз
    2021 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.178.116)
    Монгол Улс байлдвал Орос, Хятад хоёртой л байлдаж таарна. Гэтэл энэ 12-ын эсрэг яаж байлдах билээ??? Хэрэв хүч хэрэглэн байлдаад нэмэргүй юм бол армиар бид юу хийх юм бэ?? Татвар төлөгчдийн асар их мөнгийг ингэж үрж байхын оронд хилийн цэргээ орчин үеийн дээд зэргийн зэвсэг тоноглолтой болгоод хилээ сайн манаад байвал болох биш үү???
    2021 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.142.1)
    Одооны хүүхдүүд бие сэтгэлийн хат байхгүй, бидний үеийнхэн бол дэглүүлж ,зодуулж ,алуулж л явлаа арми сайхаан гэж онгирдог хүмүүс хүүхдээ цэрэгт явуулдаггүй байх аа.
    2021 оны 02 сарын 22 | Хариулах
    • зочин
      тэнэг хүн гуай цэрэгт дэглүүлж зодох алах ёсгүй цэргийн эрдэм боловсрол цэргийн хүмүүжил эзэмших ёстой чи хууль дүрэм зөрчдөг хүн юм шиг байна ийм муухай хүмүүс монголоор дүүрсэн болотой
      2021 оны 02 сарын 22
  • Зочин (202.21.120.187)
    Хүүхдээ явуулахгүй ээ.
    2021 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    1970. 80 аад аад оны цэрэг армийн дэг одоог хүртэл байсаар байгаа нь энэ орны хөгжлийн хэмжүүр харагдана Зэвсэгт хүчинд ажилагсадын ухамсар тархи толгой өөрчлөгдсөнгүй дээ МАН ынхан
    2021 оны 02 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    9 цаг 3 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    9 цаг 8 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    9 цаг 13 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    9 цаг 20 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    9 цаг 21 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    9 цаг 22 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК