Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ө.Гантөр: Төрийн банк ЖДҮ болон Орон сууцны ипотекийн зээл олголт дээр манлайлан ажиллана

2021-2-22
0
ЖИРГЭХ

Төрийн банк Засгийн газрын “ Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд хэрхэн хамтарч ажиллах талаар тус банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөртэй ярилцлаа.


-Саяхан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталлаа. Энэ хүрээнд Засгийн газрын зүгээс банкуудтай хэрхэн хамтран ажиллах болсон талаар товч танилцуулаач.

-Төрийн банк нь 100 хувь төрийн өмчит банк болохын хувьд Засгийн газрын шийдвэр, бодлогыг хамгийн түрүүнд хэрэгжүүлж манлайлан ажилладаг. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ны хүрээнд Ажлын байрыг дэмжих зорилгоор Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл, Залуучуудад зориулсан орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй гурван их наяд төгрөгийн санхүүжилттэй зээл, Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжихэд хоёр их наяд төгрөг, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжихэд 500 тэрбум төгрөгийн зээл, Монголбанкны нэг их наяд төгрөгийн репо санхүүжилтийн зээлийг хоёр их наяд төгрөг байхаар тусгасан байна. Эдгээр зээлийн тодорхой хэсэг Төрийн банкаар дамжих юм. Манай банкны хувьд орон даяар салбар нэгжтэй, дэд бүтэц сайтай учраас Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл гарахгүй.

Иймд бид Бизнес төлөвлөгөөндөө тодорхой өөрчлөлтүүдийг оруулж, Жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргыг бий болгоход чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх “Үндэсний банк” байх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Зорилтынхоо хүрээнд дээрх зээлүүдийг түргэн шуурхай, хүртээмжтэй олгох, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээнд зориулсан бусад санхүүгийн үйлчилгээнүүдийг мөн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

-Та сая дээрх зээлүүдтэй уялдсан бусад санхүүгийн үйлчилгээнүүдийг хөгжүүлнэ гэлээ. Энэ талаараа дэлгэрүүлж ярих боломжтой юу?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар нь иргэдийн амьжиргааг нэмэгдүүлдэг, ажлын байр бий болгодог чухал салбар. ХХААХҮЯ-наас гаргасан судалгаагаар улсын хэмжээнд 62,263 жижиг, дунд аж ахуйн нэгж ажиллаж байна.  Эндээс харвал энэ салбарт үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нарыг санхүүгийн болон бизнесийн сургалтад хамруулж, үйл ажиллагаанд нь зөвлөгөө өгч, бойжуулж байх хэрэгцээ шаардлага харагдаж байгаа юм. Иймд бид зөвхөн зээл олгоод зогсохгүй санхүүгийн болоод гинжин сүлжээг бий болгох зорилт тавин ажиллаж байна. Мөн сүүлийн үед эрчтэй хөгжиж буй технологийн компаниудыг дэмжин хамтран ажиллах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Хоёрдугаарт Улаанбаатар хотод 217 мянган өрх орон сууцны нөхцөлөө сайжруулах хүсэлтэй байна гэсэн судалгааг Үндэсний Статистикийн хорооноос гаргасан байдаг. Эдгээр өрхүүдийн хэрэгцээнд тохирсон зээлийг олгох шаардлагатай. Үүний  нөгөө талд барилгын компаниудыг дэмжих шаардлагатай. Ингэж байж цогц хөтөлбөр болох юм. Барилга хот байгуулалтын яамнаас өгсөн мэдээллээр улсын хэмжээнд барилгын салбарт 6740 аж ахуйн нэгж үйл явуулж байна.

Гуравдугаарт Төрийн банк бол орон даяар үйл ажиллагаа явуулдаг гэж би дээр хэлсэн. Энэ утгаараа  Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжихэд хүчин чармайлт гарган ажилладаг. Монгол улсын хэмжээнд 344 мянган малчин өрх байна. Мөн тариаланчид байна. Эдгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн санхүүгийн бүтээгдэхүүн шаардлагатай. Бид энэ тал дээр анхаарч ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл ажлын байр бий болгогч баялаг бүтээгчдээ Засгийн газраас дэмжин ажиллана гэдгийг мэдэгдсэн Төрийн банк ч энэ тал дээр идэвх санаачлага гарган цар тахлын үед баялаг бүтээгчдээ дэмжин ажиллана гэсэн үг.

-Цар тахлаас шалтгаалан үргэлжилсэн хөл хорионы дараа эдийн засгаа сэргээхэд тун хэрэгтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Хөл хорионы үед банкны салбарууд хаалгүй ажилласан. Төрийн банкны хувьд хэрхэн ажиллав?

-Хэдийгээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон ч төлбөр тооцоо нэг хором ч зогсож болохгүй. Мөн тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгийг цаг тухайд нь олгохгүй бол иргэдийн амьжиргаа тасалдах эрсдэлтэй.

Иймд Төрийн банк бүх салбар нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж, тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө авдаг 100,647 харилцагчид банкны төлбөрийн карт үнэ төлбөргүй олгосон. Үүний хажуугаар цахим банкны үйлчилгээ буюу Гялсбанканд онлайнаар бүртгүүлэх боломжийг харилцагчиддаа нээж өгсөн. Сар шинийн баяраар зохион байгуулдаг “Хүндэтгэлийн аян”-хаа хүрээнд амьжиргааны түвшин доогуур 600 ахмадад дэмжлэг үзүүлэн ажилласнаас гадна Гялсбанк үйлчилгээнийхээ жилийн хураамжийг чөлөөлж, харилцагчиддаа онлайнаар золгох уриалгыг явууллаа. Арваннэгдүгээр сарын 11-нд хатуу хөл хорио тогтоосноос хойш Төрийн банк ажилтнууд болон иргэдээ эрсдлээс хамгаалан ажиллаж ирсэн. Халамж тэтгэвэр тараах үеэр манай баг хамт олон халдвар хамгааллын дэглэмээ сахин ажиллаж иргэдэд халамжийг 100 хувь тарааж чадсан байдаг. Шүүмжлэх хүн олон байсан ч сайшаасан нь бүр олон бий.

-Энэ цаг үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудлын нэг нь зээлийн хүү болоод байна. Танай банк зээл хойшлуулалт болон зээлийн хүү бууруулах тал дээр ямар бодлоготой байгаа вэ?

-Төрийн банкны хувьд зээлийн хүүг үе шаттай бууруулан ажиллаж байгаа. Бид өнгөрөгч онд 11 төрлийн зээлийн жилийн хүүг 1.2-4.8 хувиар бууруулсан бол Сар шинийн өмнөхөн дахин 13 нэр төрлийн зээлийнхээ хүүг 1.2-4.8 хувиар буурууллаа. Үүнд харилцагчдын хамгийн их авдаг зээлүүд болох цалин, малчны, орон сууцны, бизнесийн зээлүүд багтаж байгаа юм. Мөн өнгөрөгч онд Цар тахлын нөлөөгөөр орлого доголдсон, санхүүгийн хүндрэлд орсон 46,316 харилцагчийн 663.44 тэрбум төгрөгийн зээлийг шимтгэл болон нэмэгдүүлсэн хүүний тодорхой хэсгээс чөлөөлсөн байна.

-Иргэд, аж ахуйн нэгжүүдэд маш чухал шаардлагатай ажлуудыг хийж байгаа юм байна. Сая 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Улсын Их хурлын намрын ээлжит чуулганаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Энэ хүрээнд Төрийн банк IPO хийх үү?

-Энэхүү хуулийн дагуу системийн нөлөө бүхий таван банк 2022 оны  зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргасан байх үүрэгтэй. Иймд Төрийн банк нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах үүрэгтэй бөгөөд хуулийг дэмжин хүлээн авч, бэлтгэл ажлаа хангаж эхлээд байна. Ингэснээр иргэд, хуулийн этгээдүүд Төрийн банкны тодорхой хувийн хувьцааг хуульд заасан шаардлагын дагуу эзэмших боломжтой болох юм. 

-Ярилцсанд баярлалаа,

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    1 цаг 8 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    1 цаг 15 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    2 цаг 49 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    3 цаг 45 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    3 цаг 52 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    4 цаг 6 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 12 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    22 цаг 16 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    22 цаг 22 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    22 цаг 25 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК