Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Турк улсад бүтэн жил гацсан Шонхоодой хамтлагийн багш Т.Төмөр: Эх орондоо ирээд үнэхээр их баяртай байна

2021-2-26
0
ЖИРГЭХ

Турк улсад тоглолт хийхээр очоод бүтэн жил гацсан “Шонхоодой” циркийн жүжигчин хүүхдүүд эх орондоо иржээ. Тус циркийн бүрэлдэхүүнд амьдралын хүнд нөхцөлд байсан, өнчин хүүхдүүд харьялагддаг байна. “Шонхоодой” циркийн талаар болон Турк улсад бүтэн жил гацсан талаар циркийн багш Т.Төмөртэй ярилцлаа.


-Сайн байна уу. Та бүхэн хэзээ Турк улсыг зорьсон болоод бүтэн жилийн хугацаанд эх орондоо ирж чадаагүй талаараа хуваалцахгүй юу?

-Бид өнгөрсөн оны намар тоглолтоор Турк улсыг зорьсон. Тухайн улсад очоод тоглолтоо хийж, зарим уран бүтээлчид маань арваннэгдүгээр сард Монгол руугаа буцаж, харин би зарим шавь нартайгаа тус улсад үлдсэн юм.  Гэсэн ч дэлхий дахинаа халдварт өвчин гарч, товлосон тоглолтууддаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Тэгээд Турк улсын Анталиа хотод гацаж, улмаар эх орондоо ирэхээр бүтэн жил хөөцөлдсөн ч ирж чадахгүй байсан юм. Бидэнд санхүүгийн болоод олон талын бэрхшээл тулгарсан. Харин хоёр хоногийн өмнөх тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирж, өнөөдөр тусгаарлалтад байна.

-Хамтлагийн гишүүд болоод таны бие сайн биз дээ.

-Бид бүхэн сайн байгаа. Эх орондоо ирээд үнэхээр баяртай байна.

-Турк улсад гацсан хугацаанд та бүхэн хаана байрлаж байв?

-Шонхоодой хамтлагийг урьж тус улсад тоглолт зохион байгуулдаг компанийнхан биднийг өөрсдийн байранд байрлуулж, хоол ундаар хангаж байсан. Сүүлдээ нөгөө байгууллага маань ч хоолны мөнгөөр хангахад хүнд болж, бид хэцүү байдалд орж эхэлсэн нь нууц биш. Тэд уран бүтээлчдийг ойлгож байсанд мөн маш их баярласан.

-УИХ-ын гишүүн С.Одонтуяа та бүхнийг эх орондоо ирэхэд туслалцаа үзүүлсэн гэж байсан?

-Тийм ээ. Бид С.Одонтуяа гишүүнд үнэхээр их баярлаж байгаа. Бүтэн жилийн хугацаанд Турк улсад гацсан байхдаа эх орондоо ирэх талаар чамгүй хөөцөлдсөн ч үр дүн өгөөгүй. Харин гэр бүлийн хүн маань “С.Одонтуяа гишүүнийг гадаадад байгаа иргэдээ татан авахад анхаарна. Төрийн ордонд суулт зарлалаа” гэх мэдээллийг олж үзсэн байсан. Тэгээд тухайн гишүүнд хандахад маш эерэгээр хүлээн авч, бидэнд шуурхай арга хэмжээ авч, тусалсан. Энэ завшааныг ашиглаад дахин баярласан сэтгэлээ илэрхийлмээр байна. Гишүүн Турк улсын Элчин сайдтай холбогдож, биднийг татан авах ажлыг зохион байгуулснаас гадна онгоцны тийз, тусгаарлах байрны зардал зэрэгт ч тусалсан. Үнэхээр эх орон гэж байдаг юм байна.    

-Хамтлагийнхаа талаар танилцуулахгүй юу?

-Шонхоодой хамтлаг маань нийт 40 уран бүтээлч хүүхэдтэй. Хүүхдүүд маань багаасаа энэ хамтлагтаа тоглож, өнөөдөр мэргэжлийн хэмжээний уран бүтээлчид болсонд багшийн  хувьд баяртай байдаг. Шонхоодой хамтлаг маань Дархан-Уул аймгийн Залуучууд театрын дэргэдэх Шонхоодой ардын циркийн хамтлаг гэж явдаг.

-Уучлаарай багш аа. Хамтлагийн дийлэнх нь амьдралын хүнд нөхцөлд байсан, өчин хүүхдүүд байдаг гэх мэдээлэл байна?

-Тийм ээ. Энэ үнэн. Эхнэр бид хоёр циркийн сургуулиа төгссөнөөсөө хойш 16 жил гаднын улс оронд мэргэжлээрээ уран бүтээлээ туурвиж байгаад эх орондоо ирсэн. Тухай үед  хамтлагийнхаа гишүүд болох хүүхдүүдтэйгээ танилцаж, тэднийхээ амьдрал ахуйг ойлгож, дэм тус болох үүднээс өөрсдийн мэдэж сурсан зүйлийг зааж сурган, улмаар хамтлаг байгуулсан. Бяцхан шавь нар маань ч үнэхээр хичээнгүй суралцаж, өнөөдөр ар гэр, амьдрал ахуйгаа авч явж байгаад баяртай байдаг. Эхнэр бид хоёрын хувьд тэднийхээ дутуу сэтгэлийг нөхөж, зарим үед аав, ээж, зарим үед багш нь болоод л өнөөдрийг хүрсэн байна. Хамгийн гол нь хамтлагийн гишүүд болох шавь нарын маань хичээл зүтгэл энд маш их нөлөө үзүүлсэн. Би тэднээрээ үргэлж бахархаж байдаг. Мөн энэ хүртэл тусалж, дэмжиж байсан циркийн урлагийн хамт олон, Дархан-Уул аймгийн нутгийн удирдлагууд, театрын хамт олондоо маш их баярлаж, талархаж явдаг.

-Тэгэлгүй яах вэ багш аа. Шавь нар нь амжилттай явахад түүний ард багш хүний жаргал оршиж байдаг нь дамжиггүй. Та бүхний гаргасан амжилтын талаар дурдвал?  

-Миний хувьд 2011 онд Соёлын тэрүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж, мөн 2011 онд намайг “Энэ цагийн Эгэл баатар”-аар тодруулж байсан. Харин хамтлагийн тухайд “Болор эгшиглэн” улсын уралдааны тэргүүн байрын шагналт, Залуу циркчдын тэмцээний мөнгөн цомын эзэн, Алтан цом Улсын уралдааны цомын эзэд.

-Ардын урлагийг хөгжүүлж, таниулахад мэдээж цаг хугацаа, санхүүгийн хувьд олон бэрхшээл тулгардаг байх. Энэ талаар ярьж өгөхгүй юу?

-Тэгэлгүй яах вэ. Хамтлагийн уран бүтээлчдийн авъяас чадвараас гадна хувцас хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн, сургуулилт, бэлтгэлийн хэрэгсэл гээд маш олон зүйл шаардлагатай байдаг. Бидэнд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгж гэж байхгүй. Зөвхөн бор зүрхээрээ л явж ирсэн дээ. Уран бүтээлч хүүхдүүдтэйгээ аймаг, сумдаар тоглолт зохион байгуулах, цаашлаад гадны улс оронд тоглож, ардын урлагаа таниулахын зэрэгцээ санхүүгийн асуудлаа шийдэж ирсэн. Энэ ч утгаараа Турк улсыг зориод байсан нь энэ. Гэхдээ бид зөвхөн өөрсдийнхөө төлөө бус амьдралын хүнд хэцүүг туулж яваа өрх толгойлсон аав, ээж, өнчин хүүхдүүд , өндөр настан гээд нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслах зорилгоор мөн тоглолт зохион байгуулж, олсон орлогоосоо хэдэнд хандивлах сайн үйлсийн аянг маш ихээр явуулдаг. Энэ бол бидний гол зорилгын нэг.

Ярилцсанд баярлалаа. Та бүхний уран бүтээлд өндөр амжилт хүсье.

Б.Баатар

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • irgen (64.119.24.23)
    ene hun shig mundag hun alga. Gadnaas ireed huuhduudig gertee bailgaad surguulilt hiilgej baisniig ni unshij baisan sanagdaj bn. Ene 2 saihan hund estoi ih bayarlaj bn. Muu sain ulsturchid hajuud ni hen yum be.
    2021 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.41)
    Хамтлагийн
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    8 цаг 15 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    8 цаг 19 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    8 цаг 24 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    8 цаг 31 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    8 цаг 32 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    8 цаг 34 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК