Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Энхцэцэг: Монголд нэг нам зонхилсон олон намын тогтолцоо бий болж байна

2021-3-01
0
ЖИРГЭХ

МАН-ын 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ жил Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Уг ойг тохиолдуулан МАН ХХХ Их Хурлаа хийж, дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахаар тов гараад буй. Ингээд улс төрийн нам манай улсад утгаараа хөгжиж чадсан эсэх болон бусад асуудлаар Нээлттэй нийгэм форумын судлаач Д.Энхцэцэгтэй ярилцсанаа хүргэе.


-Энэ жил МАН-ын 100 жилийн ой тохиож байна. Ер нь манай улсад нам гэдэг субъект утгаараа хөгжиж чадсан уу?

-Монгол Улсад 1921 онд анх улс төрийн нам байгуулагдсан гэж ярьдаг. Үүнээс хойш социализмын үеийн нэг нам давамгайлсан ардчилсан бус систем 70 орчим жил ноёрхсон. Манай улсад олон намын системийн суурь ардчилалд шилжсэнээс хойш бий болсон шүү дээ. Үүнээс хойш ардчиллын замаар хөгжөөд 30 жил боллоо. Гэсэн ч Монголд олон намын систем жинхэнэ утгаараа оршиж байна уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр байна.

Судлаачдын дүгнэснээр Монголд нэг нам зонхилсон олон намын систем бий болж байна гэж үздэг. Үүнийг тодорхойлох нэг арга нь сонгогчдын санал парламентын төлөөлөлд хэрхэн тусаж байгааг авч үзэх байдаг. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан нам парламентын суудлын 80 гаруй хувийг авсан. Өнөөг хүртэл найман удаагийн УИХ-ын сонгууль болоход зургаад нь МАН олонх болсон байдаг. Харин АН бусад намуутай эвсэл болсон үед л ялалт байгуулж байсан байдаг. Өөрөөр хэлбэл, өөр нам олонх болох боломжгүй явсаар өдийг хүрсэн гэж үздэг юм. Зөвхөн энэ үзүүлэлтийг л жишээ болгон авч үзвэл манай улс олон намын систем рү бүрэн шилжиж чадсан уу гэдэг нь эргэлзээтэй.

-Үүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь юу вэ?

-Хэдийгээр намууд бий болж, иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх нь байгаа ч ийнхүү эвлэлдэн нэгдсэний дараа нам байгууллага болохын хувьд байр сууриа бэхжүүлэх, хөгжих, улстөрд шударга өрсөлдөх боломж нь хумигдмал байна. Энд хамгийн гол нөлөөлж буй хүчин зүйл нь санхүүжилт. Манай улсад үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хууль 1995 онд батлагдсан. Анхны Үндсэн хууль батлахаас өмнө нэг намын системээс олон намын системд шилжихэд чиглэсэн  шилжилтийн үеийн гэж тодорхойлж болох улс төрийн намын тухай хууль гэж гарч байсан байдаг юм. Энэ үед төрөөс намыг аль болох тусгаарлах гэж оролдсон байдаг. Намд төрөөс аливаа дэмжлэг үзүүлэхгүй, өөрийгөө санхүүжүүлнэ гэж зохицуулсан байдаг нь үүнтэй холбоотой. Гэхдээ нам гэдэг нь байгууллага учраас өдөр тутмынхаа үйл ажиллагааг санхүүжүүлэхээс гадна өөрийнх нь гол үүрэг сонгуульд оролцох. Сонгуульд оролцох зардал шаардах учраас энэ санхүүжилтийг хаанаас гаргах вэ гэдэг эргэлзээтэй том орон зайг энэ хуулиар тодорхой болгож чадалгүй үлдээчихсэн юм. Үүнийгээ сүүлд баталсан хуулиараа нөхөх гэж оролдлоо.

1995 оны Улс төрийн намын тухай хуулиар төрийн санхүүжилтийг парламентад суудалтай намуудад олгоно гэж заасан. Үүнтэй холбоотой ямар хүндрэл үүссэн бэ гэхээр зөвхөн анхнаасаа дэмжигчдийн болоод бусад нөөц бололцоотой, тэр хэмжээгээр сонгуульд амжилт үзүүлэх боломжтой байж ирсэн намуудад л төрийн санхүүжилт очих болсон юм. Дээр нь гол асуудад болох улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг огт зохицуулалгүй орхисон нь өнөөдөр ч хэвээр байна. Өөрөөр хэлбэл, социализмын үеийн бааз суурьтай, тодорхой хэмжээний үл хөдлөх хөрөнгөтэй, түүнээсээ орлого олох боломжтой, төрийн эрх барьж байгаа учраас бусад давамгай эрхийг эдлэх боломжтой одоогийн хууль илүү боломж олгож байна гэж хэлж болно. Харин шинээр бүрэлдэн бий болсон  намуудад тэгш боломжийг дээрх хуулиар бүрдүүлж чадаагүй. Үүний үр дагаврыг өнөөдөр бид бэлхнээ харж байна. Тиймээс Монголд улс төрийн нам төлөвшсөн үү гэвэл ихэнх судлаачид төлөвшиж чадахгүй байна гэж үздэг.

-Аль нэг талд давамгай байдал бий болох нь ямар хор уршигтай вэ. Энэ асуудлыг шийдвэрлэхээр төр хэрхэн ажиллаж байна гэж та дүгнэж байна?

-Сонгууль сонголтгүй болж байна гэдэг шүүмжлэл хамгийн наад захын жишээ. Сонгогчид улс төрөөс залхах, намд итгэх итгэл нь сулрах, бодлогоор өрсөлдөх нам байхгүй байгаа нь үүнээс үүдсэн үр дагавар. Энэ нь цаашлаад намууд санал худалдаж авах буруу тогтолцоо газар авах, цаашлаад мөнгөнөөс хэт хамааралтай улс төр, авлигыг өөгшүүлэх нөхцөл үүсгээд байна.

Энэ нөхцөл байдлаас хэрхэн ангижрах вэ гэдгийг сүүлийн үед эрчимтэй ярьж хэлэлцэж байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зөвхөн парламентад суудалтай намд биш улс төрд тэгш өрсөлдөх нөхцөлийг хангахад чиглүүлэн төрөөс санхүүжилт намуудад олгох, энэ замаар олон намын тогтолцоогоо төрөөс тордох эхний чухал алхам хийгдсэн. Цаашлаад нам гэдэг институцийг дотооддоо ардчилалтай байх шаардлагыг бий болгоё гэдэг өөрчлөлтийг тусгасан. УИХын хаврын чуулганаар үүнтэй холбоотой хуулийн төслийг боловсруулж хэлэлцэнэ гэж ярьж байгаа. Ер нь Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх асуудлыг 2011 оноос эрчимтэй яригдаж эхэлсэн. Гэвч хэд хэдэн парламент солигдоход огт өөрчлөгдөөгүй өдийг хүртэл явж ирсэн юм. Одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд энэ асуудлыг гарцаагүй ярихаас өөр аргагүй болсон учраас дээрх асуудал шийдэгдэх байх гэж найдаж байна. Ирэх чуулганаар хуулийн төсөл бэлэн болно байх гэж бодож байна.

-Ер нь нам гэдэг институцийг юу гэж ойлгох вэ. Компани шиг ажилладаг гэдэг шүүмжлэл олон нийтийн дунд бий шүү дээ?

-Намыг өмнө нь хүмүүсийн сайн дураар бий болгосон хувийн байгууллага мэт ойлгож ирсэн бол энэ ойлголт хуучирсан, буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь нам гэдэг сонгуулиар дамжуулаад төрийн эрхэнд гарч татварын мөнгийг захиран зарцуулж, бидний амьдрал, улс орны хөгжлийг удирдан чиглүүлж байна. Ийм том үүрэгтэй институцийг хувийн байгууллагын хэмжээнд ойлгож болохгүй нь тодорхой юм. Тиймээс үүнд дүйцэх үүрэг, хариуцлагыг хуулиар тодорхой болгох, нөгөө талаа аливаа эрсдэл зүй бус нөлөө дагуулахгүй санхүүжилтийн орчныг хэрхэн бий болгох, нам доторх засаглалын зарчмуудыг тодорхой болгох нь чухал байна. Эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд намын бүтэц, үйл ажиллагаа, сонгуулийг аль болох зардал багатай төсөр аргаар зохион байгуулах асуудал ч яригдана. Намыг санхүүжүүлэхээс гадна иргэдийн итгэлийг хүлээх хэмжээнд тэднийг төлөөлөх үүргээ илүү сайн гүйцэтгэдэг болгож төлөвшүүлэх вэ гэдэг асуудлыг зайлшгүй ярих ёстой.

-Дээр нэг нам зонхилсон олон намын тогтолцоотой болж байна гэж хэлсэн. Эрх баригч намын 100 жилийн ойтой холбогдуулан МАХН нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Ер нь парламентад олонх болсон нам бусад намаа өөртөө нэгтгэж эхэллээ. Буцаад нэг намын тогтолцоотой болох вий гэсэн болгоомжлол нийгэмд бий?

-Ардчилсан тогтолцоонд нам шинээр бий болох, нэгдэх нь энгийн үзэгдэл. Манай улсыг хоёр намын тогтолцоотой гэж яриад байдаг. Гэвч манай нөхцөлд юуны учраас ийм үзэгдэл гараад байна вэ гэдэг дээр ул суурьтай дүн шинжилгээ хийж үзвэл өмнө миний ярьсан санхүүжилт болон тогтолцоотой холбоотой шалтгаанууд гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, нэг нам давамгайллаа хадгалах бололцоотой өнөөгийн нөхцөлд бусад намууд нь байр сууриа бэхжүүлж, сонгуульд тэнцвэртэй өрсөлдөх боломж тааруу. Олонх болж байгаа намын хувьд нь бүр социализмын үеэс дэмжигчдийн суурь, бүтцийн хувьд тогтворжсон учраас сул өрсөлдөгчдөө ялсаар ирлээ шүү дээ.

Тогтолцооны асуудлаас гадна жижиг намуудын хувьд барууны орнуудын жишээнээс харахад office seeking буюу эрх мэдэл, албан тушаалын төлөө нам байгуулж эвсэлд нэгдэх ч үзэгдэл бий. Тиймээс намууд нэгдэж байгаа нь ямар учир шалтгаантай гэдгийг ул суурьтай дүн шинжилгээ хийж, ялгаж салгаж үзэх хэрэгтэй гэж боддог.

-Нөлөө бүхий нам нь бусад жижиг намдаа өрсөлдөх боломжоор нь хангахгүй байх шиг харагддаг?

-Нам бий болох, үйл ажиллагаа тогтвортой явуулах бол хоёр өөр хэрэг. Үйл ажиллагаа явуулахын тулд тодорхой боломж, нөхцөлүүд шаардагдана. Намын үзэл баримтлал, үнэт зүйлээрээ сонгогчдыг татаж оролцуулах, төлөөллийг бий болгох нь өөрөө зардалтай ажил учраас нөгөө л нэг санхүүжилтийн асуудал босч ирнэ. Тиймээс Монголд улс төрийн намын санхүүжилт гол асуудал нь байдаг. Гэвч улс төрийн намуудад нам шиг нам байх, бодлогоор тэгш өрсөлдөх боломж Монголд байхгүй байна. Өнөөдөр намын санхүүжилтийн ерөнхийдөө хувийн эх үүсвэрээс бүрдэж байгаа. Ийм нөхцөлд намаа санхүүжүүлэх замаар нам гэдэг гүүрээр дамжин төрийн эрх мэдэлд очиж давамгай эрх эдлэх бололцоотой байна шүү дээ.

Бусад улсуудад намууд нь нэр дэвшигчээ дэмжээд сонгуульд оролцуулдаг бол манайд эсрэгээрээ нэр дэвшигч нь намаа ивээн тэтгэх байдлаар сонгууль явдаг. Ийм учраас сонгуулийн санхүүжилттэй холбоотой дуулиан шуугиан тасрахгүй байна.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • чөтгөр ав энэ худлаа мэдамхийрэгчдийг (202.21.108.30)
    Хуцваа ардчилсан намын идэж хандаггүй гахайнууд гарч ирээд улс орныг цөлмөж байхад дуугардаггүй ийм хачин юмнуудыг баривчилж ял асуух хэрэгтэй.
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (124.158.105.2)
    яг номоороо явж байна
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    8 цаг 14 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    8 цаг 19 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    8 цаг 24 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    8 цаг 31 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    8 цаг 32 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    8 цаг 33 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК