Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батчимэг: Өндөр өртөгтэй шинжилгээний үнийн 70 хувийг төр, 30 хувийг иргэн өөрөө хариуцна

2021-3-01
0
ЖИРГЭХ

“Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” тогтоолыг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Батчимэг мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.


-Гуравдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс хорт хавдрын хими эмчилгээ, томоохон хагалгаанууд үнэ төлбөргүй болж, иргэд харьяалал харгалзахгүйгээр өөрсдөө эмнэлгээ сонгохоор болж байгаа.  Энэ талаар болон бусад хэрэгжүүлж эхэлж буй шийдвэрээс танилцуулахгүй юү?

-Хорт хавдартай хүн химийн эмчилгээний хамтын төлбөрийг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлж төлөхгүй болж байгаа юм.  Хамтын төлбөрийн тухайд өвчтөний төлбөрийг иргэн, даатгал хэдийг төлөх вэ гэдгийг журамд шинэчлэн оруулсан. Нөгөөтэйгүүр, төр шимтгэлийг нь даахаар болсон учир групптэй, ахмад настан, хоригдол, хүүхдээ асарч байгаа зэрэг зорилтот бүлгийнхэн ор хоногийн мөнгө төлөхгүй болсон. Мөн өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээний багцыг тусгайлан баталж өгсөн. Энэхүү багц нь өртөг өндөртэй оношилгоо, шинжилгээ гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Ерөнхий шинжилгээгээр онош нь тодрох боломжгүй, нарийвчилсан шинжилгээг эмчийн заавраар хийхээр зохицуулсан. Өндөр өртөгтэй шинжилгээний жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын газрын даргын тушаалаар батална. Шинжилгээний төлбөрийн 70 хувийг Эрүүл мэндийн даатгалын сан, 30 хувийг иргэн өөрөө хариуцна. Өндөр өртөгтэй оношилгооны багцад MRI, компьютер томографи, дурангийн оношилгоо, ажилбар, судсан дотуур хийх оношилгооны ажилбар, судасны бус ажилбар, цөмийн оношилгоо, зүрхний эхо, холтер зүрхний бичлэг, электромиографи зэрэг орсон. Өндөр өртөгтэй шинжилгээний багцад хамаарах шинжилгээний жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар батлах бөгөөд Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ”-г баримтлан эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. Мөн багцын зардлын бүрэлдэхүүнд эмчийн дүгнэлт, тухайн оношилгоо, шинжилгээг хийхэд шаардлагатай урвалж, бодис, лабораторийн зардал болон холбогдох шууд болон шууд бус зардал хамаарна. Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг тухайн оношийн хүрээнд хийгдэх ерөнхий оношилгоо, шинжилгээгээр онош нь тодрох боломжгүй, нарийн оношилгоо хийлгэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд зөвхөн эмчийн заалтаар хийх зохицуулалттай..

-Хувийн эмнэлгээс үйлчилгээ авахад буцаан олголт авах боломжтой юу?

-Иргэд хувийн хэвшлийнхнээс тусламж үйлчилгээ авахдаа Эрүүл мэндийн даатгалын газартай гэрээ байгуулсан уу, үгүй юү гэдгийг судлах хэрэгтэй. Гэрээ хийсэн бол буцаан олголт авч болно. Хамгийн гол нь даатгуулагч эмнэлгээ зөв сонгох хэрэгтэй. Иргэд өнөөдрөөс хувийн эмнэлгийг амбулаторийн үзлэгийг Эрүүл мэндийн даатгалын газраас санхүүжүүлэх үү гэж маш их асууж байна. Тиймээс иргэн даатгуулагч тухайн хувийн эмнэлгийг гэрээгээ шинэчилсэн үү гэдгийг маш сайн асуух хэрэгтэй.

-Дурангийн хагалгааг Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөх үү?

-Дурангийн хагалгааг хэд хэдэн төрлөөр хийж байгаа. Хэвтүүлэн эмчилгээ хийж байгаа тохиолдолд оношилгоо, эмчилгээ, хагалгааны төлбөр бүгд багтсан. Дурангаар хийх ажилбар мөн суусан. Дурангийн оношлогоог 60, дурангийн ажилбарыг 100 мянгаар санхүүжүүлнэ.   

-Жирэмсэн эхчүүд хувийн эмнэлэгт хяналтад орж болох уу?

-Болно. Хамгийн гол нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагадаа жирэмсний хяналтдаа ороод лавлагаа шатлалын хяналтыг энэ эмнэлэг дээр хийнэ гэдэг 13А маягтаар зохицуулна. Ингэхдээ иргэн эмнэлгээ сонгох эрхтэй.

 

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (49.0.142.33)
    Дурангийн мэс засал жишээ нь мухар олгойг интермед 2500,000 аар авдаг 100,000ыг эмд гаргах юмуу? 1 р эмнэлэгт 700,000 аар авна бас 100000 ыг эмдаатгалаас бусдыг хувиасаа төлөх юм уу? 70/30 харьцаа амьдрал дээр ийм байна даа!!!
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    7 цаг 22 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    7 цаг 27 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    7 цаг 32 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    7 цаг 39 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    7 цаг 40 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    7 цаг 41 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК