Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Шинжилгээнд хамрагдах иргэдийн 20 гаруй хувийг уул уурхайн компанийн ажилчид эзэлж байна"

2021-3-12
0
ЖИРГЭХ

Гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан шинжилгээний цэгүүдийн ачаалал эрс нэмэгдээд байгаа. Үүсээд  байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа.

-Шинжилгээний цэгүүдийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан НЭМГ-аас ямар зохион байгуулалт хийж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд PCR шинжилгээ хийх суурин найман цэг, халдварын ойрын болон  дам хавьтлыг илрүүлэх, тандах явуулын 16 багт 120 гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд дээрх найман цэг, гуравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд 22 цэгийг ажиллуулсан. Харин гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн шинжилгээний найман цэгийг зохион байгуулан ажиллаж байна. Ердийн үеийнхээс ачаалал эрс нэмэгдэж, өнөөдөр хоёр цэгт иргэдийн дараалал нэмэгдсэн асуудлын шалтгаан нөхцлийг тодруулахаар судалж байна. Ихэнх иргэдийн хувьд www.eruul.gerege.mn сайтаас авсан цаг товлолын дагуу дарааллаараа шинжилгээнд хамрагдаад хэвшсэн байгаа.

-Орон нутаг руу зорчих иргэдийн хувьд шинжилгээний 72 цагийн хүчинтэй хугацааг зааж өгсөн. Энэ хэрээр шинжилгээний цэгт ачаалал нэмэгдэж байгаа байх?

-Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлтийг судалж үзэхэд дийлэнх хувь нь хөдөө орон нутагт зорчих зорилготой байна. Гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан шинжилгээний 22 цэгийг зохион байгуулж, нэлээд өндөр хүчин чадлаар ажилласан. Энэ хүрээнд хоногт 19 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулж байсны хүчинд 12-15 мянган иргэн орон нутаг руу зорчиж байсан. Өчигдрийн байдлаар, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор хөдөө орон нутгаас нийслэл хотод 4000 хүн ирсэн бол, 11 мянга гаруй иргэн орон нутаг руу зорчсон байна. Тэгэхээр орон нутгийн зорчих хөдөлгөөний урсгал шинжилгээний цэгүүдийн ачаалалд тодорхой хувиар нөлөөлж байгаа.

Мөн уул уурхай болон бусад албан байгууллагын шаардлагаар PCR шинжилгээ өгөх эрэлт нэмэгдсэн. Үүн дээр албан томилолт болон амьдралын зайлшгүй шаардлагын улмаас орон нутаг руу зорчих хүсэлтэй цөөн тооны нийслэлийн иргэд нэмэгдэнэ.

Монгол Улсын Засгийн Газар, УОК, ЭМЯ, НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн сувгаар дамжуулан иргэд, олон нийтэд PCR шинжилгээг ямар нөхцөлд хийх ёстойг тасралтгүй мэдээлж байсан. PCR шинжилгээгээр тухайн агшинд уг иргэн халдвартай юу, үгүй юу гэдгийг л тогтоодог болохоос халдварын эрсдэлд өртөхгүй гэсэн баталгаа биш юм. Та нийгмийн харилцаанд орж л байгаа бол халдварт өртөх эрсдэл өндөр гэсэн үг. Тиймээс шинжилгээ өгөх гэж хэт улайрах, эсвэл шинжилгээний хариу СӨРӨГ гарсан гээд тайвшрах, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг орхигдуулах мэтээр иргэдийн дунд “хөөсрөл” үүсээд байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, буяны ажилд оролцох, албан томилолт болон амьдралын зайлшгүй шаардлагын улмаас PCR шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлтэд тулгуурлан Сар шинийн баярын өмнө болон дараах өдрүүдэд өдөрт 6000 гаруй хүнд шинжилгээ хийж байсан. Энэ бол иргэдийн ердийн эрэлт хэрэгцээнд тохирсон арга хэмжээ. Харин өнөөдөр үүссэн нөхцөл байдлын учир шалтгаан, иргэдийн эрэлт хэрэгцээг судалж үзэхээр ажиллаж байна.

-Шинжилгээний цаг авах гэхээр ойрын өдрүүдэд товлох боломжгүй, бүгд дууссан талаар иргэд хэлж байгаа. Үүнээс үүдэн цаг аваагүй иргэд шинжилгээний цэгт олноор очиж байгаа байх?

-Тийм ээ, нийслэл маань 1.5 сая хүн амтай. Ихэнх иргэд маань ажил амьдралынхаа асуудлыг зохицуулж, шинжилгээний цагаа урьдчилан авч байгаа нь аль, аль талдаа хүндрэл, чирэгдэл учруулахгүй. Товлолын дагуу шинжилгээнд хамрагдаж сурсан соёлын нэг илэрхийлэл. Нөгөө талаас нь авч үзвэл, шинжилгээнд хамрагдах иргэдийн 20 гаруй хувийг уул уурхайн компанийн ажилчид эзэлж байна. Байгууллагаас нь шаардсаны дагуу шинжилгээнд хамрагдах цагаа орон нутаг руу зорчихоос хоёр хоногийн өмнө захиалж авч байгаа. Гэтэл шинжилгээнд хамрагдсанаас хоёр хоногийн дараа ажил төрөлдөө орох үед  халдвар авахгүй гэх баталгаагүй. Тиймээс уг шинжилгээний мөн чанар, халдварын тархвар зүйн байдалд анализ хийж, нотолгоотой зөв шаардлага тавих хэрэгтэй. Энэ шаардлагыг тавиагүйн улмаас иргэдийн хэт бөөгнөрөл үүсгэх хэмжээнд эрүүл мэндийн салбарын ачааллыг нэмэгдүүлж, үйл ажиллагаанд нь хүндрэл учруулж байна.

-Өнөөдрийн байдлаар хичнээн лаборатори ажиллаж байна вэ?

-PCR шинжилгээний сорьцыг шинжлэх 11 лаборатори ажиллаж байгаа. Эдгээр лабораторийн хүчин чадалд тохируулан өдөрт 15 мянга гаруй хүнд шинжилгээ хийвэл хариу нь өдөртөө гарах бүрэн боломжтой. Мөн дээрх 15 мянгаас 6000 нь зайлшгүй шаардлагатай иргэд байхаар тооцож, шинжилгээний суурин цэгт хамруулахаар төлөвлөж байна. Үлдсэнийг нь халдварын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх, тандах, хариу арга хэмжээ авах явуулын багийн шинжилгээнд хамруулахаар тооцсон. Энэ дагуу бид өдөр, өдөрт нь төлөвлөлт хийж, суурин 8 цэг болон явуулын 16 багийг зохион байгуулан ажиллаж байгаа.

-Тэгэхээр шинжилгээний цэгийн тоог нэмэх шаардлагагүй, энэ хүчин чадлаараа ажиллах боломжтой гэж үзэж байна уу?

-Тийм. PCR шинжилгээг зайлшгүй хийлгэх шаардлага, нотолгоонд суурилсан зөв шаардлагыг бид авч үзэх хэрэгтэй. Хэдийгээр өртөг өндөртэй боловч Засгийн газраас ард иргэдээ үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Олон улсын түвшинд манай улс ард иргэдээ хамгийн өргөн хүрээнд шинжилгээнд хамруулсан байдлаараа тэргүүн эгнээнд явж байгаа. Нэг талаараа, бид ард иргэддээ нийгмийн эрүүл мэндийн тусламжийг авах чанар, хүртээмжийг нэмэгдүүлж байгаа боловч нөгөө талаасаа заавал шинжилгээнд хамрагдах ёстой гэсэн хэт үндэслэл, нотолгоогүй шаардлагыг тавьж байна. Голомтын өргөтгөсөн тандалт, судалгаанд хэрэглэгддэг шинжилгээний аргаар PCR шинжилгээг хийх нь зүйтэй гэдгийг хэлээд байгаа юм л даа.

-Шинжилгээний цэг, дархлаажуулалт, халдварын тандалт илрүүлэг гээд эрүүл мэндийн салбарынхан ачаалалтай ажиллаж байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан маань маш олон ажлыг давхар хийж, ачааллыг үүрээд явж байна. Сүүлийн 120 гаруй хоногийн хугацаанд халдварын ойрын болон дам хавьтлын шинжилгээ, тусгаарлах байр болон гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн үзлэг хяналт, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод зохион байгуулж буй эрүүл мэндийн хяналт, суурин цэгийн болон явуулын шинжилгээ, халдварын эсрэг вакцины дархлаажуулалт зэрэг ажлыг зохион байгуулж байна. Хамгийн чухал нь, энэ олон ажлын хажуугаар манай Өрх, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийнхэн ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ тасралтгүй үзүүлж, үндсэн үйл ажиллагаагаа орхигдуулахгүй ажиллаж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн албанд нийтдээ 7000 гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байна. Ард иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хүн хоорондын зай барьж, урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг хэрэгжүүлээд явбал халдварт өртөх эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна. Заавал шинжилгээ хийлгэснээр өөрийгөө хамгаална гэсэн үг биш. Халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг бид голомтын өргөтгөсөн тандалт шинжилгээнд хамруулж, хавьтлыг тодорхойлох, халдварыг хумих байдлаар ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байгаа.

Л.ЗЭНДМАА: ХҮН АМЫН 60-ААС ИЛҮҮ ХУВИЙГ ДАРХЛААЖУУЛСНААР ХАЛДВАРЫН ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛНА

Иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн талаар НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаагаас тодрууллаа.

-Коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын явц ямар байна вэ?

-Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 23-наас эхлэн 15 дахь хоногтоо зохион байгуулагдаж байна. Эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хамруулж, үйл ажиллагаа 10 гаруй хоногийн хугацаанд үргэлжилсэн. Гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн бусад салбарын ажилтнуудыг хамруулах үйл ажиллагаа нэлээд эрчимтэй явагдаж байна. Бид дархлаажуулалтын үйл явцад тогтмол хяналт тавьж, эрүүл мэндийн байгууллага тус бүрд хийгдэж байгаа дархлаажуулалтын тоо, эзлэх хувь зэргийг тодорхой байдлаар гаргаж байгаа. Өнөөдрийн байдлаар, нийт 62.900 орчим хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу одоо эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, цахилгаан, дулаан, ус суваг зэрэг үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах ёстой албан байгууллагын ажилтнуудыг хамруулж байгаа. Мөн энэ долоо хоногоос эхлэн худалдаа үйлчилгээ, боловсролын байгууллагын багш ажилчид болон дайчлагдан ажиллах захиргааны нэгжүүдийн албан хаагчдыг хамруулж эхэлсэн.

-Дархлаажуулалтын хэчнээн цэгт эрүүл мэндийн байгууллагын ажилтан ажиллаж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 44 цэг, 96 багт 600 гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Бид шинжилгээний суурин болон явуулын цэг, дархлаажуулалтын цэг, багийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тоо судалгааг нарийвчлан гаргаж байгаа. Эрүүл мэндийн байгууллагууд маань цаг үеийн нөхцөл байдалд тохируулан оновчтой, зөв зохион байгуулалтад орж ажиллах, төр засгийн зүгээс энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх байдлаар бидэнтэй хамтарч ажиллаж байна.

Бид жил шахам хугацаанд дотооддоо халдвар алдаагүй. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард халдварын тохиолдол анх бүртгэгдэхэд ч эмчилгээний шинэ технологи, вакцины туршилтууд олон улсад нэвтрээд эхэлчихсэн. Ингэснээр бид халдварыг нас баралт, хүндрэл багатай даван туулах боломжтой болсон. Засгийн газраас богино хугацаанд ард иргэдээ вакцинд хамруулах аяныг зохион байгуулаад эхэлчихлээ. Өдөрт 20 мянга гаруй хүн, шаардлагатай бол үүнээс ч олон хүнийг вакцинд хамруулахаар зорьж ажиллаж байна. Тиймээс үйл ажиллагааны төлөвлөлтийн дагуу гүйцэтгэлийн ажил, боловсон хүчний хуваарилалт гээд зөв зохион байгуулалттай ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарынхан маань туйлдатлаа ажиллаж байгаа ч энэ их ачааллаас хойш суугаагүй юм шүү. Тиймээс бид нарт итгээрэй. Хүн амын 60 хувийг дархлаажуулахад л халдварын эрсдэл багасч, аюул холдоно гэдгийг ДЭМБ болон олон улсын байгууллагуудаас тогтоочихсон.

Эхнээсээ хүн амынхаа 90 хувийг дархлаажуулсан улс орнууд байна. Манай улс ч эдгээр орнуудын тоонд удахгүй орно. Жил гаруй хугацаанд хилээ хааж, хатуу хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин удаан тэсч ирсэн иргэдийн хувьд тэвчээр алдрах, бухимдал үүсэх зэрэг асуудал байлгүй яахав. Гэхдээ энэ вирус, халдварт өвчинд ямар нэгэн арын хаалга, “За, больё доо” гэх зүйл байхгүй. Өөрийнхөө эмгэг жамаар явагдаж байдаг өвчний л нэг төрөл. Үүний эсрэг ард иргэдийн хичээл зүтгэл, аж ахуйн нэгжүүдийн хүчин чармайлт, төрийн байгууллагуудын дэмжлэг, эрүүл мэндийн байгууллагуудын зөв зохион байгуулалт хэрэгтэй. Төр, эрүүл мэндийн байгууллагууд өнөөдөр бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж чадаж байгаа. Тиймээс аж ахуйн нэгж, албан байгууллагууд төдийгүй ард иргэд маань халдвараас хамтдаа сэргийлж, дор бүртээ үүргээ ухамсарлаж, хэт бөөгнөрөл үүсгэхээс зайлсхийж, халдварын эрсдэлтэй орчинд нэг дор олноороо цугларахгүй байх зэрэг арга хэмжээг алхам тутамдаа хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

-Вакцины эхний тунг хийлгэснээр дархлаа бүрэн тогтохгүй. Тиймээс дараагийн тун хийлгэтэл иргэдэд юу зөвлөх вэ?

-Эхний тунг хийлгэлээ гээд тайвширч болохгүй. Мөн хоёр дахь тунг хийлгэснээр тодорхой хувийн дархлаа тогтох боломжтой, хэчнээн хүнд дархлаа тогтсон зэргийг цаг тухайд нь судалгаа хийгээд явна. Мөн дархлаажуулалтын цэг бүрд түргэн тусламжийн эмч мэргэжилтэн ажиллуулж, вакцин хийлгэсний дараах хариу урвалаас хамаарч иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг нь ханган ажиллаж байгаа. Зөвхөн нийслэл бус дүүрэг, хороод гээд олон байгууллагууд хамтарч, эдгээр ажилд бүхий л талаас нь дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Тиймээс дараагийн тунг хийлгэх хүртэл иргэд халдвар хамгааллын дэглэмээ урьдын адил мөрдөж, халдвар авахгүй байх хэрэгтэйг анхааруулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    4 цаг 39 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    4 цаг 44 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    4 цаг 49 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    4 цаг 56 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    4 цаг 57 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    4 цаг 58 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК