Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Ганбаясгах: Хүний наймааны хохирогч болсон 16 иргэнээ “COVID-19”-ын үед буюу 2020 онд авчирч чадсан

2021-3-17
0
ЖИРГЭХ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлөөс зохион байгуулж буй хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх “Мөрөөдлийн шүхэр” үндэсний хэмжээний мэдээллийн аянг эхлүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд Хүйсийн тэгш эрх төвийн тэргүүн Г.Ганбаясгахтай ярилцлаа.


-Хүн худалдаалах гэмт хэрэг гэхээр хүмүүс цочирдом хүлээж авдаг. Мөн энэхүү хэргийг гадаадын улс оронд л үйлддэг гэж ойлгодог. Ер нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч боллоо гэж хэчнээн хүн холбогдох байгууллагад хандсан байдаг вэ?

-2008 он хүртэл хуулийн байгууллагад 27 гэмт хэрэгт  “Би хүний наймааны хохирогч боллоо” гэж 130-аад хохирогч хандсан байдаг. Үүнээс ердөө зургаахан хэргийг шүүхээс шийдсэн байдаг. Яагаад гэхээр хүн худалдсан бол худалдан авсан хүн нь байх ёстой гэж үзсэнээс тэр юм. Хууль эрх зүйн хувьд Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэрэг байна гэдгийн нотолгоо энэ  юм. Монгол Улс хүн худалдаалах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа талаарх тайлангаа АНУ-ын Төрийн департментад жил бүр гаргаж өгдөг. Монгол Улсын Засгийн газар бид ингэж ажиллаж байна гэж олон улсын өмнө тайлагнадаг гэсэн үг. Олон жилийн турш  манай улс тайлан өгөхдөө 2017 онд саарал жагсаалтад орж үзсэн. Бусад үед ахисан төвшин гэсэн ангилалд яваа. Хүйсийн тэгш эрх төвийг 2001 онд байгуулж, 2003 оноос хойш өнөөдрийн байдлаар 2000 гаруй хүнд эрх зүйн туслалцаа үзүүлжээ. Үүний 800 нь олон улсын стандартын дагуу хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч гэж тогтоосон. Эдгээрийн 60 орчим хувь нь хуулийн байгууллагад хандан асуудлаа шийдүүлээд явж байна. Хүн худалдаалах гэмт хэрэг далд нууц байдаг хэрнээ өнөөдрийн байдлаар энэ олон хохирогч ил гараад байна гэдэг Монгол Улсад  цөөн үйлддэг хэрэг биш гэдгийг хэлэх гээд байгаа юм.  

-Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хууран мэхлэх замаар урхиддаг гэдэг. Ер нь дийлэнхдээ ямар замаар  энэ хэргийн оролцогч болоод хохирогч болж байна вэ?

-Тухайн хүнийг элсүүлсэн, тээвэрлэсэн, хүлээн авсан, орон байраар хангасан, орогнуулсан энэ бүх үйлдэлд оролцсон бүгд хүн худалдаалах гэмт хэргийн оролцогч болчихож байгаа юм. Сургууль, ажилд оруулаад өгье, эгч, ах нь зардлыг даая, тодорхой хувийг цалин болгож өгье, амьдралыг нь дээшлүүлье гэж амлалт өгдөг. Тодруулбал, эмзэг байдлыг нь ашигладаг гэсэн үг. Бас тухайн хүний нэг удаагийн алдаатай үйлдлээр шантааж хийдэг. Зохион байгуулалттайгаар суан массаж эсвэл гудамж талбай, зочид буудалд биеийг нь үнэлүүлж байсан бол албадан хөдөлмөрлүүлсэн болчихож байгаа юм. Үүнийг хүн худалдаалах гэмт хэрэгт тооцно гээд хуульчлаад өгчихсөн байгаа. Хүн худалдаалах гэмт хэрэгт оролцож байгаагаар нь дэлхийн улс орныг дотор нь гурав хуваадаг. Монгол Улсыг дамжуулагч улс гэж үздэг байсан бол 1999 онд анхны хохирогч гарч ирснээр  илгээгч улс болж хувирсан. Энэ нь иргэд нь гадагшаа яваад хүний наймааны хохирогч болсныг хэлж байгаа юм.

-Өнгөрсөн хугацаанд гаднын улсад хүний наймааны хохирогч болсон хэчнээн иргэнээ татан авсан бэ?

 -ГХЯ, Тагнуулын ерөнхий газар, гаднын улсад суугаа Элчин сайд, консулууд, ХЗДХЯ болон холбогдох бүх талтай хамтраад өнөөдөр бид 400 иргэнээ гадаадын 26 улсаас эргүүлэн авчирсан байна. Зөвхөн “Covid”-ын үед буюу 2020 онд гэхэд л хүний наймааны хохирогч болсон 16 иргэнээ авчирч чадсан. Бэлгийн мөлжлөгийн 75 орчим хувь нь эмэгтэйчүүд, охид байна. Дотооддоо 13-18 насны охидыг зохион байгуулалтайгаар биеийг нь үнэлүүлж байна. Аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэдэг том боломж. Хохирсны дараа харамсах бус. Тиймээс хамгийн түрүүнд мэдлэгтэй, мэдээлэлтэй байх ёстой. Сонсоод өнгөрөх бус яг юу яриад байна гээд сонирхоод уншина гэдэг мэдлэгтэй болж байгаа хэрэг. Найз нөхөд ойр дотнынхондоо хэлнэ гэдэг урьдчилан сэргийлэх эхний алхмыг хийгээд эхэлсэн гэсэн үг. Тиймээс хоёр төвшинд хамгаалалт хиймээр байгаа юм. Нэгдүгээрт, таны хүүхэд хаана хэнтэй явна, цахимаар хэнтэй холбогдож байна. Цар тахалтай холбоотойгоор дэлхий нийтэд урьд өмнө байгаагүйгээр цахим хэрэглээ өслөө. Энэ нь давуу болон сул талтай. Гэмт хэрэгтнүүд сул талыг овжноор ашиглаж байна. Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ чөлөөтэй ярьдаггүйгээс болоод мэдлэг, мэдээлэлгүй байна. Хоёрдугаарт, амьдралын таагүй нөхцөлд орсон залуу бүсгүйчүүд энэ газраасаа явчихвал сайхан амьдралтай золгочихно, гадаад руу явбал их мөнгө олчихно, хөдөөнөөс хот руу орвол найз нөхөдтэй, мөнгөтэй болно гэж ойлгодог. Тиймээс хаана, хэн дээр очиж байгаагаа маш сайн баталгаажуулж байх ёстой. Гуравдугаарт, урьдчилан сэргийлэх нь чухал. Манайхан аливаа зүйлд амархан итгэдэг. Сайн мэдэхгүй байж ганц нэг  уулзахаараа ах аа, эгч ээ, түүнээс олон уулзахаар сайн найз, сайн ах, эгч болдог. Хэн байсан бэ гэхээр Баагий ах, Цээгий эгч л гэдэг. Гэмт хэрэгтнүүд “Чи яваад найзаа олоод ир. Тэгвэл төдөн төгрөг өгье” гэдэг. Эсвэл таксигаар шөнө хэдэн хүн зөөчих цалин өгье, энэ охидыг харж бай гээд олсон орлогоосоо өгдөг. Үүнд оролцсоноор гэмт хэргийн хамсаатан болдог. Хүмүүс хүн худалдаалах гэмт хэргийн талаар ямар сүртэй ярьдаг юм бэ гэдэг. Нийгмийн хор аюулын хувьд хамгийн хортой гэмт хэрэгт тооцогддог учраас тэр юм.

-Энэ төрлийн хэчнээн хэргийг манай улсын шүүхээр шийдвэрлэсэн юм бэ?

-Өмнө нь бүтэн зургаан жил болж байж шүүхээр зургаахан  хэрэг шийдвэрлэж байв. Харин өдгөө эрх зүйн орчин, бодлогыг сайжруулснаар 2020 онд гэхэд л энэ төрлийн найман хэргийг шүүхээр шийдвэрлэлээ. Энэ бол нэг дэвшил юм.

-Хохирогчдыг хэрхэн хамгаалдаг юм бэ. Ялангуяа гадаадаад энэ төрлийн хэргийн хохирогч болсон иргэдээ авчрахад ямар зардал гардаг вэ?

-Үнэхээр хохирогчдод зориулсан зардал дутаад байна. Ер нь их зардалтай. Саяхан Малайзаас энэ төрлийн хэргийн хохирогч болсон нэг иргэнээ Монголд авчрахад тусгаарлалтынхаа зардалтай нийлээд долоон сая төгрөг гарч байна. Ирсний дараа хуулийн байгууллагад хандвал өмгөөллийн зардал нэг хүнд 3-7 сая төгрөг гардаг. Зардалтай гэмт хэрэг. Хамгийн харамсалтай нь, хэргийг шүүхээр шийдүүлээд мэргэжсэн өмгөөлөгч ажиллуулаад явж байтал хохирол огт төлөгддөггүй. Тиймээс Монгол Улс хохирогчийг дэмжих сантай болоосой. Хохирогч өөрийн халааснаас зардлаа төлөөд туслалцаа хүсээд явах биш төр тэр хүнийг хамгаалж чадаагүйнхээ төлөө хариуцлагаа хүлээдэг байх ёстой.

 

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    3 цаг 53 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    3 цаг 58 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    4 цаг 3 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    4 цаг 9 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    4 цаг 10 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    4 цаг 12 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК