Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сугар: Төрийн банк 146 харилцагчид 6.9 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна

2021-3-19
0
ЖИРГЭХ

Төрийн банк “Ажлын байрыг дэмжих зээл”-г хэрхэн олгож байгаа талаар тус банкны Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугартай ярилцлаа.


-Төрийн банк “Ажлын байрыг дэмжих зээл”-н хүрээнд иргэдэд хэдий хэмжээний зээлийг олгоод байна вэ? Энэ асуултаар яриагаа эхэлье гэж бодлоо. Магадгүй иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуулт байх?

-Төрийн банк зээл хүсэгч иргэдийн хүсэлтийг 3 дугаар сарын 10-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн бөгөөд холбогдох гэрээ, журмыг албажуулснаар 17-ны өдрөөс зээлийг олгож эхэллээ. Хоёр өдрийн дараа буюу өнөөдрийн байдлаар нийт 2,625 иргэний 109 тэрбум төгрөгийн хүсэлт ирснээс 114 иргэнд 4.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. 

-Аж ахуйн нэгжийн хувьд?

-ААН-н хувьд гэвэл 2 дугаар сарын 23-ны өдрөөс зээлийн хүсэлтийг онлайн болон салбар нэгжээрээ дамжуулан авсан. Харин 3 дугаар сарын 10-ны өдрөөс олголт хийж эхэлсэн. 2 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 2,164 аж ахуйн нэгжийн 542 тэрбум төгрөгийн хүсэлт ирсэн бөгөөд Төрийн банк 32 аж ахуйн нэгжийн 2.3 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Тэгэхээр иргэн болон ААН-ийн нийт 146 харилцагчийн 6.9 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлэн олгосон гэсэн үг. Мөн одоогоор  судлагдаж олгогдоход бэлэн болсон 309 харилцагчийн 17 тэрбум төгрөгийн зээл байна. Үүний 84 хувь нь иргэдийн зээл байна. “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн эрэлт их байгааг эндээс харж болно.

-Иргэдийн дунд энэхүү зээлийг авахад хэцүү байна. Зээл олгохгүй байна гэсэн гомдол цахим орчинд харагдах болсон. Энэ тал дээр та тайлбар өгнө үү?

-Зээлийн эрэлт их байгааг түрүүнд дурдсан. Хүсэлт өгсөн харилцагчдаас гадна, салбарт болон лавлах төвөөр дамжуулан мэдээлэл авсан олон харилцагч байна. Төрийн банкны хувьд энэхүү зээлийг аль болох олгох чиглэлд анхаарлаа хандуулж хурдан шуурхай олгохоор ажиллаж байна. Мөн банк зээлийг судалж зээл олгох шийдвэр гаргасны дараа зээлдэгч барьцаа хөрөнгөө үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ажил дээр хугацаа орж байгаа, түүний дараа зээлийг шуурхай олгон ажиллаж байна. Хэрвээ энэхүү зээлийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдол байвал манай лавлах төв болох 1800-1881-д хандаж болно. Эрэлт их байгаагаас шалтгаалан янз бүрийн хардалт гарч байгааг үгүйсгэх аргагүй. Мөн манай харилцагч, иргэд бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Иргэдийг бухимдуулж байгаа буюу андуурал гараад байгаа нэг зүйл нь ХХААХҮЯ-ны ЖДҮДСангаас жил бүр арилжааны банкуудаар дамжуулан олгож байсан ЗГ-ын эх үүсвэртэй жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлтэй энэ зээлийг андуурч ойлгоод байгаа. “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн зориулалт маань, цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдсон Аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх, ажлын байрыг цомхотгохгүй хадгалж үлдээх, бусад эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг нь санхүүжүүлэх зорилготой хэрэгжүүлж буй хөтөлбөрийн зээл бөгөөд эх үүсвэрийг арилжааны банкууд өөрсдөө гаргаж байгаа.

-Иргэд тус зээлийн санхүүжилтийг Засгийн газраас арилжааны банкууд руу шилжүүлсэн гэж ойлгож байгаа. Энэ талаар...?

-Өмнөх асуултад дурьдсаны дагуу эх үүсвэрийг арилжааны банкууд өөрсдөө гаргаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн Газраас арилжааны банкуудын эх үүсвэрийн зардлыг нөхөх хэмжээнд буюу жилийн 6-7 хувийн хүүгийн дэмжлэг өгч байгаа. Банкуудын хувьд энэхүү хөтөлбөрт нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, цар тахлын нөлөөг төр засаг, харилцагч нарынхаа хамт даван туулах зорилготой оролцож байгаа бөгөөд ямар нэг ашиг олохгүйгээр хэрэгжүүлж байна. Нөгөө талаас, арилжааны банкуудын эх үүсвэрийг ашиглаж, хүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь эдийн засагт бэлэн мөнгө хэвлэх замаар их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийхээс зайлсхийж, макро эдийн засгийн бусад үзүүлэлтэд огцом сөрөг нөлөө үзүүлэхгүй байх оновчтой арга болж байгаа юм.

-Тэгвэл энэхүү зээлийн нөхцөл ямар байгаа вэ? Иргэд болон ААН-ийн зээл дээр тавигдах шаардлага нь ямар ялгаатай байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Энэ зээлийн нөхцлийн хувьд, жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, ААН-дэд 500 сая хүртэл, иргэдэд 50 сая хүртэл төгрөгийг олгох нөхцөлтэй. Барьцаа хөрөнгийн дутагдалтай ААН-д зээлийн дүнгийн 60 хүртэл хувьд Зээлийн Батлан Даалтын Сангаас /ЗБДС/ баталгаа гаргуулах боломжтой. Мөн үндсэн зээлийн төлөлтөөс 12 сар хүртэл хугацаанд чөлөөлөх боломжтой. Харин иргэдийн зээлд ЗБДС-гаас батлан даалт гаргахгүй, учир нь ЗБДС-гийн дагаж мөрдөх хуулийн дагуу зөвхөн ААН-д батлан даалт гаргах зохицуулалттай байдаг.

Тавигдах шаардлагын хувьд, иргэн бол сүүлийн 6 сар, ААН бол сүүлийн 12 сар тасралтгүй тухайн бизнесийг эрхэлсэн туршлагатай байх шаардлага тавьж байгаа, энэ шаардлага нь тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байсан гэсэн шаардлага биш харин тухайн бизнесээ өнгөрсөн хугацаанд холбогдох зөвшөөрлийг авч, эрхэлж байсан туршлагыг баталгаажуулах шаардлага гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шууд шинээр ААН байгуулаад уг зээлийг авах хүсэлт гаргаж байна уу, зориулалтын дагуу ашиглах нөхцөл бүрдсэн байна уу гэдгийг нягтлах юм. Мөн ААН-ийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх хэрэгтэй бөгөөд иргэнд энэ шаардлага хамаарахгүй.

Эцэст нь, Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай зээл авах тохиолдолд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1 дэх заалт, 7.1 дэх хэсэгт заасан шаардлага буюу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой гэсэн шаардлагыг хангасан ЖДҮҮЭ хуулийн этгээд байх гэж заасан байгаа. Үүнд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэл гэсэн заалт болохоос эргэлтийн хөрөнгө нь 2.5 тэрбум төгрөг байх ёстой гэсэн заал биш юм.

-Ярилцсанд баярлалаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (64.119.24.208)
    15 жил даатгал татвараа төлөөд явж бгаа хувийн жижиг эмнэлэгт лав олгохгүй гэсэн.хуюиараа болхоор яах юм бүү мэд.худлаа ингэж ярихаа болих хэрэгтэй.улсаас нэгч төг зээл авч байгаагүй ажилаа хийж бгаа газар болгонд улсаас дэмжиж жаахан ч гэсэн зээл өгч ахуйгаа сэргээх арга хэмжээ авах байх гэсэн чинь бараа зардаг аа нэгжид бараагаа хуримтлуулах зээл гэж ойлгосон.энэ хэцүү үед хэн бараа авах гээд бх юм.хоолоо яах вэ? гэж бхад ингэж аа нэгжид ялгаж хандах юм бол зээл өгч бна гэж хуураад яахав .адилхан л хандах хэрэгтэй.бидэнд их хэмжээний зээл хэрэггүй таарсан жижиг хэмжээний зээл хүсэж бсан.бүтэхгүй юм бна вэ.
    2021 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    1 цаг 9 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    1 цаг 16 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    2 цаг 49 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    3 цаг 45 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    3 цаг 52 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    4 цаг 7 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 13 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    22 цаг 16 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    22 цаг 23 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    22 цаг 26 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК