Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.ЕРМЕК: Иргэд ханиад гэсэн онош өөртөө тогтоочихоод сүрьеэгээр өвчилснөө мэддэггүй

2021-3-22
0
ЖИРГЭХ

Жил бүрийн 3 дугаар сарын 24-ний өдрийг дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Цар тахлын үед сүрьеэ өвчний нөхцөл байдал дүүргийн эмнэлгүүдэд ямар байгаа талаар Сүхбаатар дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн сүрьеэгийн эмч Ж.Ермектэй ярилцлаа.

 

-Манай улс халдварт өвчин, тэр дундаа сүрьеэ өвчнийг бууруулахад олон жил ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүрэгт сүрьеэ өвчний гаралт хэр зэрэг байна вэ?


-Монгол Улсад сүрьеэгийн тандалтын тогтолцоо 1962 оноос өнөөг хүртэл явагдаж байгаа. Энэ өвчнөөр жилд 4000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Нийт халдварт өвчний 10 гаруй хувийг сүрьеэ өвчин дангаар эзэлдэг гэсэн үг. Тиймээс манай улс олон улсын донор байгууллагуудтай хамтран өвчлөлийг бууруулах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудыг тогтмол хийдэг. Үүний үр дүнд жил ирэх тусам өвчлөлийн тоо буурч, илрүүлэлтийн тоо нэмэгдсэн судалгаа гарсан. Гэсэн хэдий ч бид тайвшралгүй сүрьеэ өвчнийг бууруулах бүх талын оролцоогоо нэмэгдүүлэх нь чухал. Сүхбаатар дүүргийн ЭМТ-д жилд дунджаар давтан болон шинээр 180-200 тохиолдол бүртгэгдэж, амбулаториор эмчлэн хяналтад авдаг. Харин сүүлийн жилүүдэд манай дүүрэгт эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний тохиолдол буурч байгаа.


-Ер нь юунаас шалтгаалж сүрьеэ өвчин тусдаг вэ?


-Сүрьеэ нь агаар дуслын замаар халддаг нийгмийн халдварт өвчин. Ханиад, томуутай адил амьсгалын замаар халдварлагддаг учир энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Өөрөөр хэлбэл сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг, хүнээс хүнд амьсгалын замаар халдварладаг тул аль ч насны, ямар ч мэргэжлийн хүн өвдөж болно. Сүрьеэ нь ядуурал, ажилгүйдэл болон ажлын хэт өндөр ачаалал зэрэг сөрөг үр дагавараас хамааран өвчлөл нэмэгддэг. Мөн дам тамхидалтад өртөх, Д амин дэмийн дутагдалтай байх, улирлын өөрчлөлт, сүрьеэгийн ойрын хавьталтай байх, хавсарсан өвчтэй нас нэмэх тусам сүрьеэгийн халдвар авах эрсдэл нэмэгддэг нь судалгаагаар тогтоогдсон.
Түүнчлэн уушгины халдвартай сүрьеэгээр өвдсөн хүн 15-20 хүнд агаар дуслаар халдвар тараадаг гэж үздэг. Тиймээс иргэд амны хаалт сайн зүүх, ханиаж найтаахдаа амаа дарах, салфетка хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ сүрьеэ бол эдгэрдэг өвчин. Тиймээс тууштай эмчилгээгээ хийлгэсэн олон хүн эрүүл саруул болж, ажил төрлөө хийгээд явж байна.


-Иргэд ханиад хүрсэн гэж яваад сүрьеэ өвчин туссанаа мэдэхгүй хүндрүүлэх тохиолдол байдаг гэж байсан?


-Өвчний эхлэл ихэнх тохиолдолд аажим явагдах бөгөөд хэдэн долоо хоног үргэлжилж болно. Тухайлбал хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах, ядрах, жин буурах, хөлрөх, цустай цэр гарах, халуурах, хоолонд дургүй болох, цээжээр өвдөх, амьсгаадах шинж тэмдэг илэрнэ.  Дээрх шинж тэмдгүүд илэрч, зовиурлаж байвал та яаралтай харьяа аймаг, дүүргийн сүрьеэгийн эмчид хандаж онош тодруулах, онош нь батлагдсан тохиолдолд яаралтай сүрьеэгийн эмчилгээнд орох  хэрэгтэй.  Иргэдийн дийлэнх нь ханиад хүрсэн байна гэсэн онош өөртөө тавиад сүрьеэгээ хүндрүүлээд ирэх тохиолдол их гардаг. Хүндэрсэн тохиолдолд хийгдэх эмчилгээнээс эхлээд, эдгэх нь удаан үргэлжилдэг гэдгийг ойлгох нь чухал.  Уушгины сүрьеэтэй хүний хувьд мэдэхгүй удаан явснаас болоод өвчин хүндэрч,  уушгинд хөндий үүсч, заавал хагалгаанд орох шаардлагатай болдог тохиолдол ч бий.


-Сүрьеэгийн халдвар авсан, өвчилсөн гэсэн хоёр өөр ойлголтууд яригдаж байна. Халдвар авсан хүмүүс цаашдаа өвчлөх магадлал өндөр гэсэн үг үү? Ер нь энэ хоёр ойлголтыг уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу?


-Сүрьеэгийн хувьд халдвар авах, өвчлөх гэдэг хоёр өөр ойлголт. Дээр хэлсэнчлэн сүрьеэ бол амьсгалын замын халдварт өвчин. Тиймээс хэн ч өвдөж болно. Халдвар авсан хүний биеийн дархлаа сулрахаар биед орсон халдвар нь идэвхжээд өвчилдөг.
Халдвар авсан гэдэг нь сүрьеэгийн микробактерийн эсрэг хүний дархлааны систем идэвхжиж, сүрьеэгийн микробактерийг унтаа байдалд оруулдаг. Өөрөөр хэлбэл сүрьеэгийн халдвар авсан нь сүрьеэгээр өвчилсөн гэсэн үг биш. Энэ тохиолдолд  байнгын дасгал хөдөлгөөн хийж, дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй. Мөн халдвар авсан хүн бусдад халдвар тараахгүй. Харин сүрьеэгээр өвчилсөн гэдэг нь ерөнхийдөө дархлаа нь суларсантай холбоотойгоор дээрх шинж тэмдгүүд илэрч, оношилгоогоор батлагдсан тохиолдлыг хэлнэ. Энэ үед эмчилгээг эрт эхлүүлэх нь чухал.
Ер нь харьцангуй эрүүл хүн бол сүрьеэгээр өвчлөхгүй гэсэн үг. Амьдралын зөв хэв маягтай, зөв хооллолт, спортоор хичээллэдэг, архи согтууруулах ундаа зохицуулж хэрэглэдэг, тамхи татдаггүй, архаг суурь өвчнөө маш сайн хянадаг хүмүүс сүрьеэгээр өвчлөх нь бага. Манай улсын хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдвар авсан гэж үздэг. Гэвч бүгд өвчлөхгүй байгаа нь амьдралын хэв маягтай шууд холбоотой.


-Урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд сүрьеэгийн шинжилгээг өгч болох уу?


-Болно. Манай улсын хувьд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон жил ажилласны үр дүнд тогтсон зохион байгуулалттай болсон. Иргэн сүрьеэгийн шинжилгээ өгөхөөр бол дүүргийнхээ болон харьяа аймгийнхаа эмнэлэгт очоод үнэгүй шинжилгээ өгч, эмчийн үзлэгт орно. Шинжилгээний хувьд цээжний рентген болон цэрний шинжилгээ /түрхэц, Xpert MTB/RIF/ зэргийг хийдэг.
Сүрьеэгээр халдварлагдсан эсэхийг тодруулах, ялангуяа хүүхдийн сүрьеэг илрүүлэхэд туберкулины сорилыг өргөнөөр хэрэглэдэг. Сүүлийн жилүүдэд халдварын болон вакцины дараах урвалыг ялгахын тулд туберкулины сорилыг орлох IGRA сорил хэрэглэх болсон. Үүнийг цусны шинжилгээгээр хийдэг. Тухайлбал, туберкулины сорил тавиулж, 72 цагийн дараа хэмжилт хийж хариу гардаг байсан бол IGRA сорилын хариу нь 24 цагийн дотор гардаг болсон.  


-Сүрьеэ эдгэрдэг өвчин боловч эмчилгээний үр дүн янз бүр байдаг. Үүний шалтгаан юу вэ?


-Эмчилгээний үр дүн олон зүйлээс хамаарна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон өвчтөний  дэглэм маш чухал. Аль болох эрт оношлогдож, эрт эмчилгээнд орж, эмч, сувилагчийн шууд хяналтад эмээ таслахгүй ууснаар бүрэн төгс эмчилгээ болж, эдгэрдэг. Харамсалтай нь эрт оношлогдож чадаагүйгээс болж өвчнөөр хүндрэх, ойр дотны хүмүүс болон бусдад халдвар тараах эрсдэлтэй.
Сүрьеэгийн гол эмчилгээ нь сүрьеэгийн эсрэг эмийг хэрэглэх. Энэ эм нь өвчтөнд үнэ төлбөргүй олгогддог бөгөөд оношилгоо, эмчилгээ нь ч үнэ төлбөргүй. Нөгөө талаараа сүрьеэгээр өвчилж буй хүмүүсийн ихэнх нь санхүүгийн чадамж муутай, эмчилгээ хийлгэхгүй бол нас баралтаар төгсөх, үхэн үхтлээ халдвар тараах архаг явцтай өвчин учраас эмчилгээг үнэ төлбөргүй хийдэг байгаа. Эмчилгээнд эрт орж, эмчилгээний зарчим баримталснаар өвчтөн 15-20 хоногт халдвар ялгаруулахгүй болно. Өөрөөр хэлбэл ингэснээр гэр бүлийнхэндээ болон ойр орчимдоо халдвар тараахгүй гэсэн үг. Тиймээс эмээ таслахгүй хугацаандаа уух нь чухал. Сүүлийн илүүдэд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ,Сүрьеэгийн төслөөс хэвтэрт байгаа, эмнэлэгт очиж эмээ уух боломжгүй иргэдэд явуулын баг гарган эмийг нь уулгах, эмчилгээг нь хийх ажлууд тогтмол хийгдэж байна.


-Манай улсад ид хөдөлмөр эрхлэх насны хүмүүс эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвдөх тохиолдлууд нэмэгдсэн гэсэн. Эмчинй заавраар эмээ уухгүй бол яваандаа эмэндээ дасалтай болдог гэсэн үг үү?


-Сүрьеэ нь мэдрэг болон эмэнд дасалтай гэсэн хоёр төрөл байдаг. Эмэнд дасалтай сүрьеэ нь гол үйлчилгээ үзүүлдэг үндсэн эмэнд тэсвэртэй, нянгаар үүсгэгдсэн хэлбэр юм. Өвчтөн эмчилгээний горимыг дагаж мөрдөөгүйгээс, эмийг зохих тунгаар бүрэн хугацаагаар уугаагүй үед нян устахгүй үлдэж, нэг болон хэд хэдэн эмийн дасалтай болдог. Харин эмэнд дасалтай өвчтөн ярих, найтаах, ханиалгах үед эмийн дасалтай нян агаарт цацагдаж, өмнө нь сүрьеэгээр өвдөх болон сүрьеэ эмчилгээ хийлгэж байгаагүй эрүүл хүн эмэнд дасалтай сүрьеэгээр анхдагчаар өвддөг. Тиймээс олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ хийлгэдэг. Эмэнд тэсвэртэй сүрьеэ нь хоруу чанар ихтэй, илүү хүндэрсэн хэлбэр рүүгээ орж байгаа юм.


Манай улсын хувьд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол жилд 200 гаруй бүртгэгдэж, 80 орчим хувь нь эмчилгээнд хамрагддаг судалгаа байна. Бусад орны хувьд дархлаа султай, өндөр настай хүмүүс сүрьеэгээр илүү өвчилдөг бол манай орны хувьд ид хөдөлмөрийн насны буюу нийгмийн идэвхтэй харилцаанд байдаг залуучуудын дунд тархалт хамгийн их байгаа нь ажиглагддаг. Нөгөө талаас энэ нь манай хүн амын дунд сүрьеэгийн тархалт өндөр, үүгээр өвчлөх биологи, нийгэм, эдийн засгийн эрсдэлт хүчин зүйл их байгааг харуулж байгаа юм. Тиймээс тогтмол оношилгоонд хамрагдах, эмчилгээ хийлгэж байгаа бол эмчийн заавраар огт таслахгүй хийлгэх нь маш чухал. Ингэснээр та өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ уг өвчнөөс хамгаалах юм. Сүрьеэ нь нийгмийн халдварт өвчин гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.


-Иргэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?


-Хамгийн гол нь биеийн дархлааг сайн байлгах, тэжээллэг хоол хүнс хэрэглэх, ажил амралтаа зохицуулж ядрахгүй байх, Өрөө тасалгаандаа байнга агааржуулалт хийх, эмчийн заавраар Д аминдэм хэрэглэх, архи тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах хэрэгтэй. Мөн олон нийтийн газар ханиаж, найтаах нь ариун цэврийн хувьд ч , эрүүл ахуйн хувьд ч анхаарах зүйл учир амаа таглаж, халдвар тараахаас сэргийлэх дадалтай болох хэрэгтэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    2 цаг 34 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    2 цаг 38 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    2 цаг 43 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    2 цаг 50 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    2 цаг 51 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    2 цаг 53 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК