Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд "үл тоогдсон" Монголын залуучуудын холбоотой ШӨХТГ хүч хавсарна

2021-3-24
0
ЖИРГЭХ

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд "үл тоогдсон" Монголын залуучуудын холбоотой Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хүч хавсрахаар болжээ. 

Тус холбооноос залуучуудынхаа хүсэлтийн дагуу Зээлийн мэдээллийн нэгдсэн сангийн сөрөг мэдээлэл буюу хар жагсаалтын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзалт товлохоор удаа дараа албан бичиг хүргүүлсэн ч тэрбээр өөрөө хариу ирүүлээгүй байна. Тиймээс холбооны зүгээс өчигдөр Монголбанкны гадаа тайван жагсаал зохион байгуулсан. 

Тус жагсаалын дараа ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ МЗХ-той уулзах хүсэлт илгээжээ. Тодотговол, тэрбээр цахим хуудсаараа дамжуулан "Аливаа аж ахуй эрхлэгчтэй байгуулсан хэрэглэгчийн гэрээний төлбөрийн маргаан, мөнгөн төлбөрийн үүргийн харилцааг Иргэний хуулиар зохицуулдаг. Цаашид хэрэглэгчийн гэрээний улмаас үүссэн аливаа төлбөрийн маргаан, үлдэгдлийг зээлийн мэдээллийн санд бүртгэхгүй байх, хэрэглэгчдэд санхүүгийн дарамт учруулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх саналыг "Монголбанк"-д хүргүүлсэн. Монголын Залуучуудын Холбоо -ны удирдлагуудыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -т уулзалтанд урьж байна.

Цар тахал, Ковид-19 халдвар ихсэж байгаатай холбогдуулан жагсаал цуглааныг урьтал болголгүй, эхний ээлжинд хамтарсан уулзалт хийхийг хүсэж байна" хэмээсэн байна. 

Үүний дагуу өнөөдөр Монголын залуучуудын холбооны удирдлагууд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэтэй уулзаж, дээрх асуудлыг ярилцаж, зөвлөхөөр болжээ. 

Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын мэдээлж буйгаар "Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ард түмнээ бус санхүүгийн байгууллага, банкнуудыг талд үйлчилж, залуусыг хар жагсаалтаас гаргах нь бүү хэл энэ талаар сонсохыг ч хүсэхгүй байна. Бид хүлээцтэй хандаж, өчигдрийн тайван жагсаалаа өндөрлөсөн. Гэхдээ ингээд орхихгүй. Залуусынхаа төлөө ажиллах болно" гэдгээ мэдэгдэв.

Мөн тэрбээр "Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болоод тус банкны удирдлагууд залуучуудаа үл тоож, хүнд суртал гаргаж байна. Залуучууд улсаас мөнгө гуйгаагүй, зээл тэглэж өгөөч гээгүй, гэмт хэрэг хийгээгүй. Зөвхөн боломж олгохыг хүссэн. Залуучууд тэгш боломжийг хүсэж байна. Зээлийн төлөлтөө хугацаа хэтрүүлж төлсөн боловч үүнээс болж зээл олгосон банк, санхүүгийн байгууллага хохироогүй, тэд үндсэн төлбөрөө хүүтэй нь авдаг. Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээлэл зургаан жил хадгалагддаг нь зээл аваад төлбөрөө төлсөн, төлж байгаа залуусыг хохироож ирээдүйн боломжуудыг нь хаасаар байна. Хэрвээ Монголбанк, Сангийн яам энэ асуудлаар ямар нэг хариу өгөхгүй бол ХЭҮК, ҮХЦ-д хандана” гэдгийг хэлсэн. 

Харин Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил "МЗХ-ноос Монголбанкны ерөнхийлөгчийн нэр дээр уулзалтын тов хүссэн албан бичгийг өнгөрсөн хугацаанд гурван ч удаа ирүүлсэн бөгөөд энэ хооронд Монголбанкнаас Тэргүүн дэд ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий зохих хариуг албан бичгээр хүргүүлж, МЗХ-ны тавьсан хүсэлтийг хүлээн авч, яг хариуцдаг чиглэлийн газрын захиралтай уулзуулъя гэсэн боловч зөвхөн Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзана гээд хүлээж аваагүй. Түүнээс Монголбанк ямар нэг хариу өгөхгүй байгаа зүйл бол огт байхгүй гэдгийг мэдэгдье.

Зээлийн мэдээллийн сангийн бүртгэл нь хувь хүний санхүүгийн сахилга баттай шууд хамааралтай бөгөөд цаанаа банкуудын үйл ажиллагаатай, чанаргүй зээлийн үзүүлэлттэй ч мөн шууд хамааралтай юм. 

Зээлийн мэдээллийн санд байгаа иргэдийн түүхийг шинэчлэхэд зөвхөн Монголбанкны ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд тушаал гаргаад шийдчихдэг асуудал биш бөгөөд Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч бусад байгууллагын хамтын шийдвэрээр эцэслэдэг юм" хэмээн мэдэгдсэн.

Ямартай ч залууст боломж олгож, хар жагсаалтын мэдээллийн санг шинэчилж өгөхийг хүссэн МЗХ-ны хүсэлтийг Монголбанкны удирдлагууд бус ШӨХТГ-ын дарга эерэгээр харж, асуудалд хүч хавсрахаар болж буй бололтой.  

Б.Баатар

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    1 цаг 49 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    1 цаг 54 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    1 цаг 59 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    2 цаг 5 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    2 цаг 7 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    2 цаг 8 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК