Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сумъяабазар: Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ

2021-3-25
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт эмнэлгийн газартай холбоотой асуудал олны анхаарлыг татсан. Та үүн дээр дорвитой өөрчлөлт гарна, хавдрын эрт илрүүлгийн оношилгооны төв байгуулна гэсэн. Ер нь сургууль, эмнэлгийн газар зардаг асуудал үеийн үед яригддаг, шүүмжлэл дагуулдаг. Та газартай холбоотой асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Улаанбаатар хотын хамгийн том сэдвийн нэг бол газар. Хоёрдугаарт, барилга, хот байгуулалт, хот төлөвлөлттэй холбоотой асуудал. Барилгын зөвшөөрөл олгох тал дээр иргэд нэлээд бухимддаг. Иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бол боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, нийгмийн салбарын байгууллагын эзэмшиж байгаа газраас алдагдаад байгаа асуудал. Тухайн үеийн удирдлагууд шийдвэр гаргасны дагуу газрын албаны хариуцаж байгаа хүмүүс газрыг хуульд нийцүүлээд олгодог. Нийгэм, эрүүл мэндийн чиглэлээр үйлчилгээ явуулж байгаа байгууллагын ойр орчмын газрыг хуулийн хүрээнд олгодог гэж тайлбарладаг. Үүн дээр маш их эсэргүүцэл гардаг. Тухайн байгууллагын ажилтан, албан хаагчид, орон нутгийн  иргэд ч хүсэлт гаргадаг. Нийслэлийн Засаг даргын удирдлагын баг Улаанбаатар хотод зөвшөөрөл олгосон газруудад хяналт тавьж, давхар мониторинг хийж байгаа. Жишээ нь, 116 барилга зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гэсэн асуудал яригдсан. Энэ нь 140 газар болох жишээний. Олгосон газарт зөвшөөрөлгүй барилга барьсан, эсвэл газрын гэрчилгээгүй газарт барилга барьсан асуудал олон байна. Энэ асуудлыг судлаад үүрэг, чиглэл өгсөн. Газартай холбоотой маргаан дэгдээж байгаа, хууль, дүрэм зөрчсөн асуудлыг нэг талд нь гаргах, процессийн шатандаа, эсвэл тухай албан хаагчдын хариуцлагагүй үйлдлээс болсон төлбөрийн асуудал, төлбөрөө төлөөгүй хойшлуулсан, хүндэтгэх шалтгаантай эсэх зэргийг тодруулж, их хотын бүтээн байгуулалт буюу хаврын их ажил эхэлж байгаа энэ цаг үед түргэн, шуурхай шийдэхээр үүрэг даалгавар өгсөн.

Эрүүл мэндийн салбар, тэр дундаа ХӨСҮТ болон ХСҮТ-ийн эргэн тойрны газартай холбоотой санал, хүсэлт олон ирдэг. Үүнтэй уялдуулаад тухайн байгууллагын ажилтан, албан хаагчид, удирдлагуудтай уулзсан. Тухайн байгууллагын алдагдсан газрыг эргүүлж өгөх, байгууллага нь тэндээ хавдрыг эрт илрүүлэх төв, 24 цагаар ажиллаж байгаа албан хаагчдын хүүхдүүдэд зориулж цэцэрлэг байгуулах ажилд нь нийслэл дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан. ХСҮТ-ийн ард зөвшөөрөлгүй гарааш байна. Эдгээрийн эзэмшигчидтэй уулзаж, зөвшилцөх ажлыг нийслэл өөр дээрээ авч байгаа. Цаашид энэ мэтчилэн олгосон сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, нийгэм, шинжлэх ухааны байгууллагын газрыг буцаан авч, хууль дүрмийн хүрээнд ажиллана. 

-Хотод сул газар хэр олон байгаа вэ. Газартай холбоотой асуудал хөндөгдөхөөр иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг шүү дээ.

-Газар гэхээр иргэд маш эмзэг ханддаг. Би нэг зүйлийг тодорхой хэлье. Газар авсан иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээд хууль, дүрэм журмын хүрээнд газрын асуудалдаа хандахыг хүсэж байна. Газрын төлбөр, дуудлага худалдааны төлбөрөө төлөөгүй, зөвшөөрөл авсан газартаа барилгаа 2-3 жилийн хугацаанд бариагүй зэрэг маш олон асуудал гардаг. Үүний дагуу асуудал хөндөгдөж, газрын маргаан үүсдэг гэдгийг газрын албаны холбогдох мэргэжлийн хүмүүс байнга хэлдэг. Иргэддээ хандаж хэлэхэд, эзэмших гэрчилгээ авсан, орон сууцны зөвшөөрөл авч байгаа тохиолдолд хууль, дүрмийнхээ хүрээнд ажиллах хэрэгтэй. Ингэж байж төр, иргэнийг холбосон ойлголцол зөв шатандаа гарна. Хэн нэгэн хариуцлагагүй ажилтны улмаас газрын төлбөрөө төлөөд явж байгаа иргэд хохирох асуудал гарч байгаа. Асуудал хаа хаанаа байна. Үүн дээр мэргэжлийн байгууллагууд аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, асуудлыг хуулийн хүрээнд шийдэхэд дэмжлэг үзүүлэх, болохгүй бол өөр газар дүйцүүлэн олгох зохицуулалт хийж байгаа.

Богд уулыг тойрсон газрын маргаан бол Улаанбаатар хотын хамгийн төвөгтэй асуудлын нэг болсон. Яармагийн бүсэд хотын эзэмшлийн 870 га орчим газар дээр БОАЖЯ зөвшөөрөл өгсөн. Гэтэл зөвшөөрөл олгож болохгүй маргаан их байна. Энэ мэтчилэн асуудалд хотын захиргаа хуулийн хүрээнд хандаж зохицуулахаар УИХ-ын түвшинд ярих, БОАЖЯ-аар дамжуулж хил хязгаарыг тогтоохоор бэлдэж байна.  

Хотын төвд газартай холбоотой асуудал их гардаг. Иргэдийн авсан газар, дуудлага худалдааны анхны үнээ төлөөгүй газар маргаан дагуулдаг. Үүнийг аль нэг тал гэхээсээ илүү хууль зөрчсөн эсэхийг судалж, тухайн аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлэх, хугацаа өгөх, аль болох эв зүйгээр зохицуулах, улс төржихгүй байх, төрийн захиргааны дарамт шахалтгүй зохицуулах чиглэл барин ажиллаж байна.

-Нийтийн тээврийн салбарт ямар шинэчлэл хийхээр төлөвлөж байна вэ?

-Хотын хамгийн чухал үйлчилгээний хэсэг бол нийтийн тээвэр. Тийм учраас бид нийтийн тээвэрт онцгойлон ач холбогдол өгч ажиллаж байгаа. Нийтийн тээвэр дотроо автобус, такси үйлчилгээ чухал. Зүүн Европт хөнгөн галт тэрэг үйлчилгээнд явж байна. Цагт 12-15 мянган хүн тээвэрлэдэг нийтийн тээвэр Европт байна. Дэлхийн нийтийн тээврийн хөгжлийн хамгийн зөв хувилбар бол метро. Метроны асуудлыг бараг жил бүр, Хотын дарга солигдох бүрд ярьдаг. 2008 оноос хойш Улаанбаатар хотыг метротой болгоно гэж сонгууль бүрээр ярьсан. Энэ нь хэрэгждэггүй, хэрэгжих бололцоогүй, эдийн засгийн суурь судалгаагүй байдаг.  Эдийн засгийн судалгаагаа хийгээд, техник эдийн засгийн үзүүлэлтээ харахаар ашигтай, ашиггүйн тухай ярьдаг. Дагаад хөрөнгө оруулалтын асуудал яригддаг. Хөрөнгө оруулалтын асуудал ярихаар эрсдэл өндөртэй, зээлжих зэрэглэлд богино хугацаатай, өндөр хүүтэй эх үүсвэрүүд санал тавьдаг. Иргэддээ зөв ойлгуулахгүй бол метро барина гэсэн хүлээлт 2008 оноос хойш байсан. Үүнийг хийхийн тулд бид өөрсдөө манлайлж, зардал, өртгөө тооцох ёстой. Монголчуудыг төмөр зам барьж чадахгүй, барууны өндөр технологи нэвтэрсэн орон, эсвэл Япон, Солонгосын туршлагатай компаниуд төмөр зам тавьдаг гэсэн ойлголт 2018 он хүртэл байлаа. Төмөр зам барих асуудалд У.Хүрэлсүх даргын үед зоригтой шийдвэр гарч, ҮАБЗ-д оруулж явуул гэдэг үүрэг, даалгавар өгч байсан. Би тэр үед Уул уурхайн яамыг хариуцаж байсан. Үүний хүрээнд үндэсний бүтээн байгуулалтын ажлууд хийсэн. Төрийн нэгдсэн ойлголтын үр дүнд бүтээн байгуулалтын бүх ажилд хөрөнгө санхүү, бодлогын хувьд дэмжлэг үзүүлж ажилласан. Энэ зангилаан дээр одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дарга ажиллаж байсан. Ингээд харахаар, чадахгүй, бүтэхгүй гэдэг бол хий хоосон яриа. Өнөөдөр эрдэм боловсролтой, чадалтай, бүтээн байгуулалтад гар бие оролцоод босгоод ирье гэсэн залуус манайд маш олон байгаа. Метроны асуудлаар ажлын хэсэг байгуулъя, ЖАЙКА-гийн хийсэн судалгааг өөрсдөдөө суулгая, Батлан хамгаалах яамтай ярья гэж байгаа. Оюутолгойн гүний уурхайд 1350 метрийн гүнд хүнд даацын машин, техник хэрэгсэл явах хонгилын систем хийчихсэн. Оюутолгойн гүний уурхайн ухалт малталтыг стандартын дагуу хийж байгаа нь Монголын компани. Улаанбаатар хотод гол зам дагуу 17 км орчим хонгилын байгууламж барих монгол залуучууд бий. Эдгээр компаниудтай, Жанжин штабтай бид уулзалт хийх гэж байна. Энэ бол үндэсний хэмжээний том бүтээн байгуулалт, 6-7 жилийн хугацаанд хийх байх. Тооцоо, судалгаатай, шинжлэх ухааны тооцоололтой, боловсон хүчний нөөцөө судалж үндэсний хэмжээний бүтээн байгуулалт болгоно. Энэ ажилд Зам, тээврийн хөгжлийн яам оролцоно. Ерөнхий сайдад танилцуулахаар бэлдэж байгаа. Бид 16 км хоёр замтай нэг урт шугамыг хотдоо барьж чадна гэдэгт би итгэлтэй байгаа. Хэдэн км, хэдэн давхар метро барих бол асуудал биш. Гадны улсын мэргэжлийн зөвлөх авна, тэд ажиллана. Гол нь үнийн санал, хөрөнгө оруулалтын асуудлыг яах вэ, бид ямар хугацааны эх үүсвэрийг татах вэ гэдэгт урьдчилсан байдлаар тооцоо, судалгаа хийх, хэдий хэмжээний хөрөнгө, санхүү хэрэгтэй болох, хэдэн жилийн дараа үүнийгээ нөхөх вэ гэдгийг бид нарийвчлан судалж байгаа.  

Үүний өмнө хийх нэг ажил бол хөнгөн галт тэрэг. Энэ бол урт болон дунд хугацаанд хийх ажил. Богино хугацаанд нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ. Шинэ автобус худалдаж авах ажлыг өргөн хүрээнд хийх бодолтой байгаа. Жишээ нь, өнөөдөр 900 автобуснаас 650 орчим нь чанарын шаардлага хангахгүй болчхоод байна. Энэ асуудлыг Засгийн газарт танилцуулахаар Улаанбаатар хөгжлийн корпорац судалгаа хийж байна.

-Хотын гудамжинд амархан шатдаг, хямд гэрэл олон байна гэдэг. Та ажил аваад удаагүй ч гэсэн хотын гудамжаар хэр их алхаж байна вэ?   

-Хотын гудамжаар алхалгүй яах вэ. Явган хүний зам, хайс, гэрэл гээд бүгдийг л харж байна. Мэргэжлийн хүмүүстэй ч явж хардаг. Манай хотод энэ асуудлыг жигд хөгжүүлсэн газар маш ховор байна. Жишээ нь, Төрийн ордныг тойроод харахад л зөвхөн машин эргэлтэд зориулсан замын хашлага байна. Явган хүнд зориулж замаа налуу байдлаар хийгээгүй газруудыг засах хэрэгтэй. Явган хүний зам төв замтай нийлээд алга болчихдог асуудал ч  байна. Энэ мэтчилэн хүн рүүгээ чиглэсэн ажлуудыг хийж,  эхнээс нь цэгцэнд оруулаад явна. Нөгөө талд, бид Улаанбаатар хотын стандартыг бүх түвшинд гаргаж ирнэ. Стандарт гэхээр зөвхөн бүтээгдэхүүн дээр байдаг гэж ойлгож болохгүй. Төрийн бичиг хэрэг стандарттай байдаг. Үүн шиг үйлчилгээний, барилгын, аюулгүй байдлын стандарт гээд бүх зүйл стандарттай.  Автобус, таксины стандарт ч бий. Манайх энэ стандартуудаа нэгдсэн байдлаар эмхэтгээд, яг энэ стандартаар барилга барина, энэ стандартаар зам барина, гэрэлтүүлэг хийнэ гэж, хүн рүүгээ чиглэсэн байх ёстой. Иргэддээ аюулгүй Улаанбаатар болно. Иргэндээ ээлтэй хот болно гэж бодлогын бичиг баримт гардаг. Түүндээ хүрсэн стандартаа гаргаж, дүрэм журмаа зохицуулж өгөх хэрэгтэй. Үүнийг хийх үүрэг, чиглэлийг холбогдох удирдлагуудад өгсөн. Хотын ажил эндээс эхэлнэ.

Улаанбаатар хот Энхтайваны, Чингисийн гэсэн хоёр том өргөн чөлөөтэй. Гадны зочид төлөөлөгчид явдаг гол зам Чингисийн өргөн чөлөө. Манай иргэдийн гол явдаг нь Энхтайваны өргөн чөлөө. Энэ хоёр өргөн чөлөөгөө олон улсын түвшинд хүрсэн, хотын стандартад нийцсэн, шаардлага хангасан болгох хэрэгтэй. Иргэд шөнө алхаж байхдаа, замын хөдөлгөөнд оролцож байхдаа гэнэтийн осолд орохгүй байх зохицуулалтыг хийх ёстой. Улаанбаатар хотын ерөнхий удирдлага буюу гэрэлтүүлэг, камерыг хянаж байдаг газрыг шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Ингэж байж бид хотоо бүрэн хянах, гэмт хэрэг хаана гарч байгааг бүрэн хянах боломжтой. Улаанбаатар хотын гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулснаар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл, дээрэм, гэмт хэргийн гаралтад анхаарал хандуулж ажиллана. Маш их бодлогын бичиг баримт, дүрэм журам гарсан байдаг. Түүнийгээ хэрэгжүүлдэггүй, эсвэл мэддэггүй, хэрэгжүүлэхийг хүсдэггүй байж болохгүй. Төрийн алба гэдэг бол өөрийн гэсэн дүрэмтэй, хугацаатай, үүрэг чиглэлтэй явдаг. Хотын удирдлагууд иргэддээ түргэн, шуурхай үйлчилгээ үзүүлдэг байх хэрэгтэй. Хүнд суртал, захиргааны дарамтаас иргэд залхсан. Үүнийг эрс багасгана гэж би байнга хэлж байгаа. Нийслэлийн хэмжээний харьяа байгууллагууд, есөн дүүргийн бүх төрийн албан хаагчдад үүрэг, чиглэл өгч ажиллахад тодорхой хугацаа хэрэгтэй.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах агентлаг байгуулахаар судалгаа хийж байгаа. Барилгын ухсан нүхэнд ус дүүрч, хүүхэд унаж эндэх, өндөр хүчдэлийн шугаманд цохиулж нас барах, гэмт хэрэгт өртөх гээд маш олон эрсдэлтэй бүс хотод байна. Энэ бүгдийг есөн дүүргийн хэмжээнд судлаад, агентлагийн хүмүүс эрсдэлтэй хэсгийг тэмдэглэж, улаан туг хатгах, үүнийг засварлаж нэгдсэн мэдээллийн санд оруулах, стандарттай болгох ажлуудыг давхар хийнэ. Энэ нь маш энгийн хэрнээ иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж байгаа том ажил гэж бид дүгнэж байгаа.

-Та Улаанбаатар хотын унаган иргэн, хотод төрж өссөн. Таны хүүхэд байхад байсан орчин өнөөдөр яаж өөрчлөгдсөн бэ гэдгээс хотын хөгжил харагдах болов уу?

-Би Хоёрдугаар төрөх эмнэлэгт төрсөн. Хуучин Октябрийн район буюу одоогийн Чингэлтэй дүүрэг, Үндэсний телевизээс зүүн хойшоо миний өссөн орчин байгаа. Миний өссөн гудамж, тоглож байсан газарт одоо чанарын ялгаа харагдахгүй байна. Гэр хорооллын орчинг өөрчилнө гэж ярьдаг боловч хийж, хэрэгжүүлэх талдаа жаахан хойрго ханддаг. Сэтгэл дутдаг гэж хардаг. Г.Мөнхбаяр даргын үед гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, тэнд нь төлөвлөлт хийх ажлыг эхлүүлсэн. Э.Бат-Үүл даргын үед газрыг дахин төлөвлөж, орон сууцны хороолол барьж байгуулаад, гэр хорооллын амьдралын чанарыг өөрчилнө гэсэн том зорилт тавьсан. Энэ хоёр бодлого хоёулаа зөв байсан. Гэхдээ гүйцэтгэл дээр алдаа гарсан. Одоо эхнээс нь засаад хийгээд явж байгаа. Гэр хорооллыг орон сууцжуулах гэдэг бол нийслэлийн бодлогын хамгийн гол асуудал. Мэдээж үүнд замын асуудал яригдана. Хурдны зам тойрсон газрын үнэ цэн, дэд бүтцийн шугам сүлжээний асуудал, тэнд байгаа газар эдийн засгийн эргэлтэд орох зэрэг олон сайн үр дагаврыг гаргаж ирнэ. Ингэж байж бидний үеийн орчин өөрчлөгдөнө.

-Төлөвлөсөн олон ажлыг хийхийн тулд хувийн хэвшил, концесс, олон улсын гэрээ ярьдаг. Хотын эрх зүйн байдлын тухай хууль нэг тийш болоогүй байгаа. Үүнийг шийдэж байж төсөв, санхүүгийн ажил яригдана. Энэ хаврын чуулганаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг эцэслэн шийдэх болов уу гэсэн хүлээлт байна?

-Эрх зүйн зөв шинэчлэл, зохицуулалтгүйгээр бид цаашид хотын хөгжлийг тодорхойлох аргагүй. Тодорхойлоогүй шалтгаан нь өнгөрсөн хугацаанд хот гэдэг айл маань өөрөө төсвийн хараат, олон талын оролцоотой явж ирсэн. 1.5 сая иргэний эрх ашгийг хамгаалж ажиллах гол зохицуулалт бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль мөнөөсөө мөн. Цаг үе тулчихаад байна. Үүнийг эртнээс батлуулсан бол хотын ажил, амьдрал одоогийн түвшнээс өөр түвшинд гарах байсан нь ойлгомжтой. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд олон зохицуулалтын асуудал байгаа. Ялангуяа нийслэлийн чиг үүргийг маш сайн ярилцаж, бодолцож оруулсан. Нэгжийн хуультай уялдуулсан, хот, нийтийн аж ахуйн үүргийг нарийн тусгасан. Энэ болгон нь өөрөө Үндсэн хуультай уялдаж байгаа. Хоёрдугаарт, нийслэлийн эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргаж ирнэ. Улаанбаатар өөрөө тусгай чиг үүргийн статустай хот. Энэ хотод эдийн засаг, нийгмийн бие даасан байдлыг бий болгох асуудал тулаад ирсэн. Үүнийг шийдэхээс өөр гарц байхгүй. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж ирж байж хууль, эрх зүйн байдлаасаа дархлаа тогтож, хамгаалалттай болно гэсэн үг. Нөгөө талаас засаглалын хувьд шатлал ахина. Хотын олон талт оролцогчийн тоо багасна. Хотын Засаг дарга Засгийн газрын гишүүн байхаар хуулийн төсөлд оруулсан. Тэгж байж хот гэдэг бодлогыг хамгаалахгүй бол Соёлын яам нь Соёлын төв өргөөгөө, БХБЯ нь Газрын алба, барилгын ерөнхий төлөвлөгөөний газраа, ЭМЯ нь Нийслэлийн эрүүл мэндийн газраа, БШУЯ нь Нийслэлийн боловсролын газраа хариуцна гэдэг байж болохгүй. Хот гэдэг бол иргэдийнхээ төлөө ажилладаг, хяналтаа тавьдаг, гүйцэтгэдэг, үйлчилгээгээ үзүүлдэг цогцолбор төв.  Москва хотын их театр гэж ярьдаг. Түүнээс биш ОХУ-ын их театр гэж ярьдаггүй. Нью-Йорк хотын их театр, Ленинград хотын их театр гэж ярьдаг. Тэгэхээр Улаанбаатар хот маань 1.5 сая иргэнийхээ соёл, үзвэр, үйлчилгээг зохион байгуулах Соёлын төв өргөөгүй байж болохгүй. Сумын төв, аймгийн төвүүд ч соёлын төвтэй байдаг. Тийм учраас Улаанбаатар хот маань тусгай чиг үүргийн нутгийн өөрөө удирдах байгууллага юм. Хотын нэгжийн хуулийг дагаад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуультай дагалдах төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга орж байгаа. Үндсэн хуультай уялдуулаад зохицуулалтууд хийж байгаа. Үүн дээр өмчийн харилцаа, зохицуулалттай холбоотой асуудал яригдана. Хотод салбарын яам, гадаадын элчин сайдын яам, олон улсын байгууллагууд зэрэг бүх онцгой чиг үүргийн байгууллагууд байгаа учраас Улаанбаатар хот бол аймгуудаас ялгаатай бүс. Тийм учраас хотын асуудалд бид хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Энэ хотоос яам, сайд, төрийн албан хаагчид гээд бүх иргэн үйлчилгээгээ авч байгаа. Тэгэхээр хотын эдийн засгийг бат бэх болгох үүднээс бид эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах ёстой. Сангийн яамтай ярилцаад эхний уулзалтуудаа хийгээд явж байна. Гуравдугаар сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа оруулж, УИХ-д өргөн барих тов байна. Энэ хуулийг өргөн барьснаар хотын санхүүгийн бие даасан байдал нь тодорч гарч ирэх зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, Монгол Улс бол нэгдсэн улс гэж сангийн яамныхан ярьдаг. Ч.Хүрэлбаатар сайд ч ярьдаг байсан. Тэгсэн мөртлөө нийслэлд татан төвлөрүүлж байгаа бүх орлого улсын төсөвт ордог. Буцаагаад хуваарилалт ирэхдээ шууд орлогоос авдаг учир хот өөрсдөө нийтийн үйлчилгээндээ зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалд ордог. Үүнийгээ тайлбарлахдаа улсын төсвөөс сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагууд хөрөнгө оруулалт авдаг гэдэг. Олон улсын хөрөнгө оруулалтыг нэмээд, тоог нь 5-6 их наяд гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ энэ улсын хийх ёстой ажил. Хотын шуудын орлого 420 тэрбум байна. Жил жилд 100, 100 тэрбумаар нэмээд явчихдаг. Үүнийгээ тайлбарлахдаа томьёолол нь ийм гэдэг. Томьёоллыг хүн хийдэг. Томьёолол өөрөө шууд гарч ирдэг зүйл биш. Хотын төвлөрүүлэх 230 тэрбум орчим төгрөгийн орлогыг 300, 400 тэрбум орчим төгрөг болгосон. Буцааж өгч байгаа нь 50 тэрбум хүрэхгүй төгрөг. Хотын олон нийтийн үйлчилгээ, тохижилт, ногоон байгууламж, усны хангамж зэрэг маш олон  асуудлыг энэ эх үүсвэрээр зохицуулах ёстой юм. Тэгэхээр хөрөнгийн дутагдалд ордог. Хөрөнгийн дутагдалд орохоороо хаанаас мөнгө босгох уу, хаанаас хөрөнгө оруулалт татах уу, гадаадын зээл тусламжийг хэрхэн хуулийн зохицуулалтад оруулах уу гээд олон асуудал тулгардаг. Юм болгон санхүүгийн эх үүсвэр дээр очиж тулдаг. Үе үеийн Хотын дарга нарын зовлон энэ. Бүгд хотоо сайхан болгоё гэж бодож, төлөвлөж, хүн хүчээ тооцож ажиллаж байсан. Тэгсэн мөртлөө санхүүгийн эрх чөлөө хумигдмал, төсвөөс хараат. Жишээ нь, 1976 онд хотын хүн ам хэд байсан, 1996 онд Баасанжав даргын үед хэд болсон, одоо хэд болсон гэдгээр нь ачаалал нэмэгдэж байгаа юм. Одоо бид дулаан хангамжийн асуудалтай нүүр тулна. Үүнийг яаралтай шийдвэрлэхийн тулд Засгийн газрын түвшинд ярилцаж, Б.Мөнхбаатар сайд нэлээд хүч тавьж ажиллаж байгаа. 

Ирэх онд 12-15 мянган айлын орон сууц ашиглалтад орвол дулааны асуудал тулгарна.  Тийм учраас дулааны эх үүсвэрийн асуудлыг яаралтай шийдэх ёстой. Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн асуудлыг маш богино хугацаанд ажил болгож, хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаар цахилгаан станцад дулааны нэмэлт эх үүсвэр хэрэгтэй. Улаанбаатар хот амьдрахад таатай, шийдэл бүхий байх ёстой гэж би боддог. Манай баг хамт олон, шат шатандаа ажиллаж байгаа удирдлагууд над шиг бодолтой болоод, иргэд аж ахуйн нэгжүүдтэйгээ буруу ойлголцохгүй, аль аль талдаа хариуцлагаа ухамсарлаад ажиллавал бүрэн бололцоо байгаа гэж бодож байна. 

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (64.119.19.30)
    Дэлхийн улс орнуудаас метроогоор алдартай нь ОХУ шүүдээ орсоос туслалцаа авч метро барих юм бишүү
    2021 оны 03 сарын 25 | Хариулах
  • Иргэн (64.119.19.30)
    Шинээр орон сууцны хороололыг барихдаа сургууль цэцэрлэгийг нь эхлээд бариулах цогц хороолол байвал яасан юм бэ барилга бариад байдаг сургууль цэцэрлэг нь байхгүй ийм байдал давтагдаад л байхуу зүүн баруун дөрвөн замд гүүрэн гарц бариач дээ хотын түгжрэл буурхад явган зорчигчид хөдөлгөөнд саад болохгүй болмоор юм ойрын юмаа хараач дээ муу нохой алсын оононд санаархах гэдэг болоод байна
    2021 оны 03 сарын 25 | Хариулах
  • зочин (59.153.84.246)
    Яармагийн сургуулиудийн ойролцоо гүүрэн гарцны асуудал шийдэж өгнө үү
    2021 оны 03 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    1 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    1 цаг 51 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    1 цаг 56 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    2 цаг 3 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    2 цаг 4 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    2 цаг 6 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК