Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Баярхүү: Нүүрсний экспортын тээвэрт маш том цохилт болж байна

2021-3-27
0
ЖИРГЭХ

Тавантолгойгоос Чойрын чиглэлд нүүрс тээвэрлэдэг жолооч нар Өмнөговь аймгийн нутгийн удирдлагын газрын урд талбайд майхан барьж, эсэргүүцлээ илэрхийлсэн нь нийгмийн анхааралд орсон. Тэд төр, засаг болоод холбогдох яамны сайд, албан тушаалтнуудад шаардлага хүргүүлэн, эс тоомсорловол эсэргүүцлийн дараагийн арга хэмжээг авч, эцсээ хүрэл тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Өдөрт хоёр сая ам.долларыг оруулдаг Чойрын тээврийг ямар учраас гацаагаад байгаа талаар “Баянзам”  тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүтай ярилцлаа.  


-Нүүрс тээврийн жолооч нар төр, засагт хандаж шаардлага тавьсан. Шаардлагын гол зорилго юу байв. Энэ асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзсан гэлээ. Ямар шийдэлд хүрэв?

-Хятадын  талаас нүүрс таталтыг багасгаснаас болоод нүүрс ачсан 2000 автомашин Хятад руу гарах гээд түгжирчихээд байна. Өөрөөр хэлбэл, өдөрт 30,  арав хоногт 300 гэхээр одоогоор гацаад байгаа 2000 автомашиныг хэд хоногт гаргах вэ. Тиймээс автомашинуудыг хил гарах дарааллыг нь тогтоож өгөөд, жолооч нарыг буулгаач ээ. Амраагаач гэсэн шаардлага тавьсан. Хятадын  талтай яриад нүүрс таталтыг ойрын хугацаанд хийхгүй бол хил дээр үүссэн энэ түгжрэлийг аймгийн онцгой комисс, Зам тээврийн хөгжлийн яам хамтран ажиллаж, ойрын хугацаанд шийдвэр гаргая гэж энэ удаагийн уулзалтаар тогтлоо. Өнөөдрийн байдлаар, уурхайгаас Цагаан хад руу нүүрс хүргэдэг  тээврийн 80 хувь  нь зогссон. Өөрөөр хэлбэл, монгол компаниудын нүүрс тээврийн автомашинуудын дийлэнх сул зогсч, ямар ч ажил, ачаагүй болсон гэсэн үг. Тэдгээрийн дийлэнх жолооч Улаанбаатарын иргэд. Тиймээс хот руу буцчихвал голомтот бүс рүү ороод гарч чадахгүй болчихно. Энэ үүднээсээ автомашинаа орхиод явж чадахгүй, сахиад суухаас аргагүй ийм зовлонтой байдалд орчихоод байна. Жолооч нар ажилгүй зогсчихоор мөнгөгүй, түлшгүй болж, эцэстээ гэр орон руугаа ярьж, хоолны мөнгө авч байна.  Тиймээс дотоодын тээвэртээ зохицуулалт хийх ганц  боломж бидэнд бий. Цаашлаад Чойрын тээврийг Зам тээврийн хөгжлийн яамнаас зогсоочихсон байсан. Бид нээгээд өгөөч гэж янз бүрийн санал тавиад хоёр сар явсан. Орон нутгийн иргэдтэй ярилцаад  “Эко жишиг тээвэр” төсөл боловсруулсан. Тодруулбал, тээвэрчид нэгдэж, мөнгөө гаргаад байгаль орчинг сүйдэхгүйгээр замаа засч, тээвэр хийе гэж байгаа юм. Энэхүү төслөө аймгуудын болон Зам тээвэр, хөгжлийн яамны холбогдох хүмүүст танилцуулж, хуралдсан. Яамныхан сонсоод зарим нэг зүйлийг өөрчилж  сайжруулснаар туршиж үзье гэж  урьдчилсан байдлаар тохирлоо. Эцсийн шийд  гараагүй гэдгийг ойлгоорой. Мөн ойрын тээврийг нээх талаар дахин судалж үзэхээр, ирэх долоо хоногт эргэн ярилцахаар болсон. Ер нь бол хилийн зүг чиглэсэн тээвэр үндсэндээ бүх боомтод 80  хувь түгжигдсэн. Жишээ нь, Замын-Үүд боомтоор  тээврийн автомашинууд гарч чадахгүй, Хятадын тал өөрийнхөө хил рүү оруулахаа байсан.  Замын-Үүдийн боомтод төмөр  замаас бусад ачаа тээвэр нам зогссон. Үндсэндээ 16 мянга орчим шалаанз, хүнд даацын автомашин зогсчихлоо. Ингэснээр 20-иод мянган хүн ажлын байр, орлогогүй боллоо. Үүнийг дагаад олон аж ахуйн нэгж, цаана нь 50-иад мянган өрх орлогогүй болсон гэх мэтээр экспортын тээвэрт маш том цохилт болж байна.

-Манай улс Хятадын талтай ямар нэгэн хэлэлцээр хийж байгаа болов уу. Энэ талын мэдээлэл байна уу?

-Манай улс нүүрсний экспортоо нэмэгдүүлэх асуудлаар Хятадын талтай дипломат шугамаар ярьж байгаа юм билээ. Хятадын тал ерөнхийдөө “Танай явцыг харж байна. Нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ” гэсэн ч одоогоор тодорхой шийд өгөлгүй “царцаасан” байдалтай байгаа юм билээ.

-Үүнийг шийдэх гарц байгаа юу. Та бүхэн тооцож үзэв үү?

-Цагаан хаданд 2000 автомашины багтаамжтай зогсоол бий. Энэхүү зогсоолын үнэ тарифыг хөнгөлөөд автомашинуудыг түр байрлуулаач гэсэн саналыг жолооч нарын 50 хувь гаргаж байгаа. Үлдсэн 50 хувь нь энэ хавьдаа компанийнхаа гадаа парклая гэж байгаа. Хоол хүнстэйгээ ойртох гэсэн санаа л даа. -Коронавирусний халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цагт жолооч нарын бөөгнөрөл эрсдэл дагуулах нь тодорхой. Жолооч нар халдвар, хамгааллын дэглэмээ хэрхэн сахиж байгаа вэ?

-Олзуурхууштай нь, вакцинжуулалт 50 хувьтай яваа.  Тодруулбал, одоогийн байдлаар, 3000 орчим жолоочийг хамруулсан гэсэн мэдээлэл бий. Гэхдээ хоёрдахь тунг тариулж байж, дархлаа тогтоно. Тиймээс дор хаяж нэг сар манай жолооч нар автомашинаа манаад амьдрах болж байна. Ямар ч хөдөлгөөнгүй. Тэгэхээр тээвэрчдийн байдал хүндэрнэ гэсэн үг.

-Одоо та бүхэн холбогдох албаныхнаас эн тэргүүнд ямар зүйлийг хүсч байна вэ?

-Тээвэрчдийг автомашинаас нь салгаач. Халдваргүй бүсэд байгаа тээвэрчдийн баталгааг хангаад гэрт нь хариулах журмаа тодорхой болгож өгөөч. Өмнө ээлжээсээ буусан жолооч нарыг татаж авалгүй, журмаа гаргахгүй байсан учраас жолооч нар оргож, ажлын байрандаа олноороо очсон. Аргагүйн эрхэнд цалингаа олохын тулд шүү дээ. Эндээс явуулбал эргэж яаж авчрах дүрэм журмаа тодорхой болговол жолооч нарын 30-40 хувь нь гэртээ харьчихаад хүлээж баймаар байна гэдэг. Журмаа тодорхой болгохгүй бол айгаад явахгүй байна.

-Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтарын гаргасан тушаалыг тээврийн жолооч нар ихээхэн эсэргүүцсэн. Харин одоо хэл амаа олж чадсан уу?

-Л.Халтар сайд орон нутгийн иргэдийн гомдол санал олноор ирсэн учраас Чойр чиглэлийн замыг зогсоох чиглэл өгсөн байсан. Гэхдээ байгаль экологид учруулж буй хохирлыг хэрхэн бууруулах төлөвлөгөөгөө аваад ир. Тэгвэл эргэж ярилцъя гэсэн.

-Нүүрсний экспортыг гацааснаар манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Улсын эдийн засагт маш их нөлөөлнө. Гашуунсухайтын боомт оргил үедээ өдөрт бараг 20-иод сая төгрөгийн нүүрсийг экспортод гаргадаг. Экспортын нүүрс тээврийн 70 хувийг ганцаараа гаргадаг боомт байсан. Удвал улсын эдийн засаг цаашдаа бүр хүндэрнэ. Одоохондоо хүндрэхгүй байгаа шалтгаан нь манай тал  нүүрсээ худалдчихсан, Хятадын худалдан авагчид мөнгөө өгчихсөн учраас тэр юм. Тэгэхээр Хятадын талын худалдан авагчид давхар хохирч байгаа юм. Өөрөөр хэлбэл, мөнгөө төлсөн ч нүүрсээ татан авч чадахгүйгээс бизнес нь зогсонги байдалд орж, худалдан авагчид нь алдангид орж, асар их мөнгө түгжигдсэн нь Хятадын бизнес эрхлэгчдэд хүндээр тусч байгаа. Харин энэ байдал яваандаа Монголын уул уурхайд бас хүнд тусна. Засгийн газрын төвшинд онцгой анхаарах асуудал мөн үү. Мөн гэж хэлмээр байгаа юм.

-Та бүгдийн эн тэргүүнд хүлээх шийдвэр юу вэ?

-Ачаатайгаа гацсан 2000 тээвэрчний автомашинд дугаар өгч парклаад жолооч нарыг амруулах, зарим нэгийг гэрт нь хариулах, мөн дотоодын тээврээ нээх. Ийм л хүсэлт тавьж байгаа. Зөвхөн биднээс хамаарах төмөр зам руу чиглэсэн дотоодын замаа нээн хатуу сахилга баттайгаар экспортын тээврийн ядаж 30 хувийг ажилтай, орлоготой байлгах чухал юм. Гуравдугаарт, маш хүнд байдалд орсон тээврийн компаниудыг татвар, өрийн дарамтыг хөнгөлөх. Жишээлбэл, нэмүү өртгийн албан татвар экспортын тээвэрт тэг хувьтай байгаа. Гэтэл дотоодын тээвэр нэмүү өртгийн албан татвар авдаг болчихсон. Татварын энэхүү дарамтаас болоод зарим компани 20 гаруй тэрбумын татварын өрөнд орчихсон байгаа юм билээ. Доод тал нь 15 тэрбум. Энэ бүр их дарамтад оруулж буй нь тодорхой.

-Холбогдох албаныхан хэдий хугацаанд хариу өгөхөөр тохиролцсон бэ?

-Ер нь ирэх долоо хоногийн лхагва гарагаас  хэтрэхгүйгээр эргэж уулзалдан зохих шийдвэрээ гарган, тодорхойгүй асуудлыг боловсруулаад явъя гэж ярилаа. Жишээлбэл, аймгийн онцгой комисс болоод Зам тээвэр, хөгжлийн яам хамтран  богинын тээврийн 2000 жолоочийн асуудлыг нэг тийш шийдвэрлэх юм. Харин дотоодын  тээврийг зохицуулах нь Зам тээврийн хөгжлийн яамны цэвэр хариуцлага. Татварынх Сангийн яам, Засгийн газар анхаарна гээд тус тусдаа асуудлаа шийдчихвэл энэ удаагийн хүндрэлтэй нөхцөл байдлаас удахгүй гарна гэдэгт найдаж байна.

-Баярлалаа танд.

У.Тэргэл

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (150.129.140.218)
    Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барьсан бол хяиадын танк орж ирэх аюулбайсан манай их жолоодогчийн мэргэн ухаан олж харж бид их удирдагчаа дахин ерөнхийлөнчөө болгоно
    2021 оны 03 сарын 28 | Хариулах
  • saraa (59.153.114.129)
    Ereend baigaa mongol joloocn naraa zogsoj bgaa ene ueiig asniglan huatadiin taltai uariltsaj uaraltai baktsnijuulah talaar anhaarmaar bna
    2021 оны 03 сарын 28 | Хариулах
  • зочин (64.119.27.213)
    төмөр замтай байсан болоосой
    2021 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (172.58.141.49)
    Jenko shunal tt ruu dairch tz zogsooj mongoliig horolson shuu Jenko geed baiga ork uuda
    2021 оны 03 сарын 27 | Хариулах
  • зочин (139.5.219.150)
    Гашуун Сухайтыг яаралтай дуусгахгүй бол энэ асуудал шийдэгдэхгүй
    2021 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.193.126)
    Таван толгой- Гашуун сухайтын 267 км төмөр зам барьсан бол өдийд ингэж ухнатаж байхгүй л байсан даа!!! Гэтэл оросууд энэ хооронд Алс Дoрнодоор Хятад руу төмөр замаар нүүрсээ зөөгөөд Монголд орох байсан олон тэрбум долларыг завшсаар л байна!!! Монголыг хэн ингэж хорлов оо???
    2021 оны 03 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    57 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    1 цаг 1 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    1 цаг 6 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    1 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    1 цаг 14 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    1 цаг 16 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК