Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Нийгмээрээ намайг нулимах вий гэдгээс айдаг учраас эдгэрсэн хүмүүс ил гарч чаддаггүй юм байна"

2021-3-29
0
ЖИРГЭХ

Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буй. Харин олон нийт албаныханы өгч буй мэдээлэлд төдийлөн итгэхгүй байх, уг өвчнөөр өвчлөөд эдгэрсэн хүмүүс яагаад мэдээлэл өгдөггүй болох талаар эргэлзэх хандлага гарах болсон. Тэгвэл өчигдөр  Улсын Драмын эрдмийн театрын жүжигчин, СТА Г.Амгаланбаатар коронавирусний халдвар аваад эдгэрсэн тухайгаа цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлэв. 

Тэрбээр "УДЭТ-ын уран бүтээлчид гуравдугаар сарын 6-нд "Анна Каренина" жүжгийг тоглож байлаа. Гэтэл уран бүтээлчдийн нэгээс халдвар илэрлээ гэх мэдээлэл гарсан тул тоглолтоо зогсоогоод танхимд байсан үзэгчдээ гаргасан. Ингээд тоглолтод оролцож байсан жүжигчид уран бүтээлчид гээд нийт 112 хүн тэр оройдоо PCR шинжилгээ яаралтайгаар өгсөн. 

Шинжилгээний хариу маргааш нь буюу гуравдугаар сарын 7-ны 16.00 цагаас эхлэн гарч, сөрөг хариу хүмүүсийн гар утсанд ирсэн. Миний шинжилгээний хариу ирдэггүй. Оройн 20 цагаас утас дугарч УОК, ХӨСҮТ, цагдаагаас ярьж байна гээд таны хариу эерэг гарсан тул явсан маршрутаа хэлэхийг хүссэн. 

Шинж тэмдгийн хувьд үнэрлэх мэдрэмж хоёр хоног алдсан. Гэхдээ бүрэн алдаагүй. Сармисыг хамартаа тулгаж байгаад үнэртэхэд бага зэрэг үнэртэж байсан. Хүн хүнд өөр өөр шинж тэмдэг илэрдэг юм билээ.

Би тухайн үед эерэг гэсэн хариуг сонсоод сэтгэл санааны хувьд хүнд цохилтод орсон. Тиймээс ч өөрийгөө тусгаарласан. Харин гэр бүлийн гишүүдийн хариу сөрөг гарах үед сэтгэл амарч, тайвширсан. Ер нь эерэг гэдэг хариуг сонсоод сэтгэл санаагаар их унадаг юм билээ. 

Би Буянт-Ухаагийн шинэ эх нялхасын эмнэлэгт эмчлүүлсэн. Миний хувьд хөнгөн хэлбэрээр туссан учраас 1000-тай витамин С, 4000-тай витамин Д, "мана 4", "норов 7" гэдэг танг өгсөн. Гэхдээ уламжлалт эмчилгээг хавсарч хэрэглэх эсэхийг асууж байгаад өгч байсан. Харин хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг ХӨСҮТ-д эмчилж байсан. Тус газарт эмчлүүлж байсан хүмүүст вифирон гэдэг лаа, арбидол гэдэг эмийг нэмэлтээр өгч байсан гэсэн. Би театрынхаа ҮЭХ-ны даргын хувьд халдвар авсан 49 наснаас дээш насныхандаа "пантоген" гэдэг дусал хийлгэсэн. 

Коронавирус тусаад эдгэрсэн хүмүүс яагаад ил гарч, мэдээлэл өгөхгүй байна вэ гээд гайхаад байдаг. Хүмүүс нийгмийн хандлагаас маш их айдаг юм байна гэдгийг би сайн ойлгосон. Нийгмээрээ намайг нулимах вий гэдгээс айдаг учраас эдгэрсэн хүмүүс ил гарч чаддаггүй юм байна гэж бодсон.

Миний хувьд нэлээд бодсоны үндсэн дээр найз нөхөд, гэр бүлийнхэнтэй зөвлөсний үндсэн дээр энэ мэдээллийг хийж байна. Ингэж байж нийгмээрээ тэмцэх ёстой юм байна гэсний үндсэн дээр мэдээлэл хийж байна. Мөн театрынхаа уран бүтээлчдийг ч мөн мэдээлэл хийж, олон нийтэд сэрэмжлүүлээсэй гэж уриалж байна" гэв. 

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.108.160)
    Зөв таньд баярлалаа Эрүүл энхийг хүсье
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    55 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    1 цаг 0 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    1 цаг 5 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    1 цаг 12 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    1 цаг 13 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    1 цаг 14 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК