Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт хүсэж байна. Ангийн захирагчийг ажлаас чөлөөлсөн"

2021-3-31
0
ЖИРГЭХ

Хугацаат цэргийн алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсантай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд мэдээлэл хийлээ.


Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны Удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг: Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г нь гуравдугаар сарын 28-ны өдөр харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ харуулд гарч байсан байлдагч Б-ын биед халдан хүнд гэмтэл учруулсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб, Хуурай замын цэргийн командлалаас яаралтай арга хэмжээ авч, байлдагч Б-г Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт цаг алдалгүй хүргэж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байсан боловч байлдагч Б гуравдугаар сарын 30-ны өдөр харамсалтайгаар амь насаа алдлаа.

Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт хүсэж байна. Гарсан хэрэг зөрчилтэй холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Мөн дараах шийдвэрүүдийг гаргаад явж байна. Нэгдүгээрт, 326 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Батболдыг албан үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 

Хоёрдугаарт, Хуурай замын цэргийн командлалын зарим албан тушаалтан хэрэг гарсан тухайн өдөр ажиллаж байсан алба хаагчдад шат дараалсан арга хэмжээ авахаар ажиллаж байна. Түүнчлэн Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг хамруулан цахим хурал зохион байгуулж, үүрэг чиглэл өгөөд байна. Үүнд: Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж бүх шатны офицер, ахлагч нарын албаны төлөвшил, мэргэжлийн бэлтгэлийн түвшинг яаралтай тогтоохоор шийдвэрлээд байна.  Хугацаат цэргийн алба хаагчдын нөхцөл байдлыг эцэг эх, ар гэрийнхэнд нь танилцуулах арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. 

Цэрэг зодож аминд нь хүрсэн салааны дарга Г-г Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Цаашид ийм зүйл гаргахгүйн тулд Хуурай замын цэргийн ангийн бусад албан тушаалтнуудыг шалгаж, цэргийн алба хаагчдад ёс зүйн сургалт оруулна. Байлдагч Б-г нас барсан үндэслэлээр хуулийн дагуу ар гэрт нь таван жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болон оршуулгын зардлыг Зэвсэгт хүчний жанжин штабаас гаргах шийдвэр гарсан.

Б.Амгаланбаатар: Бид хариуцлага хүлээнэ. Хариуцлагаас зугтахгүй

Хуурай замын цэргийн команплагч Бриагдын генерал Б.Амгаланбаатар: Зэвсэгт хүчний жанжин штабаас гүн эмгэнэл илэрхийлье. Анги бүрэлдэхүүнээрээ амарч байсан ба үлдсэн бүрэлдэхүүн харуул манааны үүрэг гүйцэтгэж байсан. Өнөөдөр хэрэг боллоо маргааш нь таслан зогсоох боломж алга. Бид боломжит аргаа хэрэглэж таслан зогсоох тал дээр хууль хяналтын байгууллага, хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Харамсалтай нь үр дүн сайн гарахгүй байна. 

Бид хариуцлага хүлээнэ. Хариуцлагаас зугтахгүй ээ. Хуурай замын цэрэг нь ганцхан намрын цэрэг татлагатай. Саяны асуудал офицер цэрэгтэй харьцсан үйлдэл. Зүй бус харьцаа гардаггүй ангиуд бий. Харин гараад байгаа үйлдлийг таслан зогсоох ажлыг үе шаттай зохион байгуулах болно.

Цэргийн ангид архидалт байх ёсгүй. Хугацаат цэргийн алба хаагчдын байранд камертай. Шаардлагатай бол цагдаагийн байгууллагаас бичлэгийг гаргаж болно. Гэхдээ бүх газрыг камержуулах боломжгүй байна. Хүний сэтгэхүйд байгаа зүйлийг арилгахгүй л бол энэ ёс бус зүйлийг зогсоох хэцүү. Гарсан гэмт хэрэгтэй тэмцээнд үр дүнд хүрэхгүй байгааг ойлгож байна. Урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч байгаа.  Цэргийн дүрмээр тогтоосон хэм хэмжээ гэж бий. Бас офицер ахлагчийн ёс зүйн дүрэм гэж бий. Энэ дүрэм журмын дагуу л ажиллах ёстой юм. 

БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Д.Ариунболд: ЗХЖШ болон Батлан хамгаалах яамны зүгээс цэргийн сахилга зохион байгуулалттай гарч байгаа хэрэг зөрчлийг судлан шалгадаг. Урьд нь гарч байсан цэрийн албаны сахилга зохион байгуулалттай зөрчил, гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүдийг тухай бүрд нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгадаг.

Сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний хэмжээнд гарч байгаа гэмт хэрэг болон хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой осол зөрчлүүдийн талаар судалгааны ажил явуулан холбогдох албанд танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажлаа бүрэн тодорхойлсон.

Мөн цэргийн албаны сахилга зохион байгуулалтын зөрчил гаргасан цэргийн ангийн удирдлага болон холбогдох алба тушаалтнуудад цэргийн сахилгын дүрмийн дагуу сахилгын шийтгэл оногдуулсан. Тухайлбал, хамгийн сүүлд Зэвсэгт хүчний 032 дугаар анги дээр цэргүүд дүрмийн бус харьцаа гаргасан зөрчлийг шалгаж, холбогдох албан тушаалтнууд буюу тухайн өдөр ажиллаж байсан офицер, ахлагч нарт цэргийн сахилгын дүрмийн 32-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулж, зарим албан тушаалтны цолыг бууруулан өөр анги руу шилжүүлэх арга хэмжээ авсан.

Тухайн хэргийг үйлдсэн гэх дэслэгч Г-ийн урьд нь гаргаж байсан сахилгын зөрчлийн асуудалд ч албаны шалгалт явуулж байна. Цагдаагийн байгууллагын шалгалтаар дэслэгч Г нь тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Тухайн үед танхайн сэдлээр үү эсвэл өөр ямар сэдлээр энэ хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад тогтоогдоно.

 

Б.Баатар

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • зочин (64.119.24.160)
    шууд л огцрох ёстой шд өргөдлөө өгөөд
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.188.242)
    Tavchiktai shine torsion ehiig zoom zasag bureldhuuneeree ogtsorson.harin ta nar angina zahiragchiig l halaad boloo you.
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
  • зочин (139.5.217.218)
    Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Тийм шүү. Ардчилал гэж байхгүй улс орон өөр өөрийн ёс зан заншил уламжлалаа авч явах ёстой гэж ТРАМП хэлсэн шүү дээ.Барууныг хэт шүтсэн хийрхэл улс орныг ийм болгож байна.
      2021 оны 03 сарын 31
  • Зочин (83.20.231.208)
    Jun huurai zamyn tsereg 1 brigad hurehgui tsereg tekhnikgui baizeez tiim tom baagad hereg bn uu zategeed jonhuu gedeg hulgaich komandlagch kkkkk hol yavahgui uls bn
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (150.129.143.45)
    Ogtsroochee
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • нээх сүржин гуншинтай дарга нар тэгээд хариуцлагаа үүрээч муу хогийг новшнууд (192.82.64.147)
    ллл
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • zochin (148.253.16.229)
    эмгэнэл илэрхийлье, харамсалтай байна. Ангийн захирагч нь тэтгэвэртээ гарахгүй яасан юм дээ, тултал шаах гээд чичирч байхаар, оронд ажиллах офицер олддоггүй юм уу, ЦНДС-иас хойшхи офицерууд ч гэж дээ, өөрсдөө цэрэг байж үзээгүй, цэргийн хуаранд байж үзээгүй, 4-5 жил цүнх үүрсэн энгийн оюутангууд шүү дээ, чааваас гэж
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • Ухаан суутал нь торго (202.126.88.134)
    ЗХЖштаб мөн тэр ангийн дарга удирдлагуудаас өндөр хэмжээтэй мөнгөн төлбөр оногдуулж талийгч хүүгийн гэр бүлд өгөх ...Тэрнээс биш татвар төлөгчдийн хармаа улсын мөнгөнөөс өгөөд байвал энэ дарга нар "ухаажихгүй" шдээ
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (150.129.141.240)
    Odoo bolioch de. Heden huuhdiin amiar naad ajil chin saijrah estoi yum be. Bugdeere ogtsrooch e. Tsergiin angi deer, armiin angi negtgel deer arhidalt bolj ur dund ni gemgui huuhed amigui boltloo zerlegeer zoduulj ar gertee ntdogtsos bolood butslaa. Enenees oor yamar notolgoo heregtei yum be, armid yamar ch sahilga batgui, jiriin tsereg baildagchiig hun gej uzdeggui, udirdlaga, tom tsoltoi general darga nar ajlaa hiidegguin hamgiin tom notolgoo ene bish gej u
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.57.94.131)
    "ajlaas choloolson"... aluulsan huug yah uu???
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    15 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    19 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    24 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    31 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    32 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    34 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК