Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын төд цаасан дээр буулгасан баримт бичиг хангалттай ч түүнийг хэрэгжүүлэх залгамж чанар үгүйлэгдэж байна

2021-12-24
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы энэ өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Ганибалаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан энэ оны долдугаар сарын 29-ний өдөр тавьсан “Нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад сонсголоо.

Монгол Улсын Их хурал нь хууль батлахын зэрэгцээ баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй байдаг. Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй Засгийн газар энэ үүргээ хангалттай биелүүлэхгүй, ялангуяа нийгмийн хамгааллын чиглэлийн хуулиудыг сурталчлах  үйл ажиллагаа дутмаг байгаагаас иргэд ямар нэг байдлаар халамж хүртэх нөхцөл байдал үүссэн ч мэдээллийн дутмаг байдлаас хуулийн хугацаанаас хоцрох, авах ёстой халамжаа хүртэж чадахгүй боломжоо алдах, хохирох байдал түгээмэл ажиглагдаж байгааг Н.Ганибал гишүүн Асуулгадаа дурдсан байна.

Сайдын мэдээллийг сонссоны дараа гишүүд асуулт асууж, асуулга тавьсан Н.Ганибал гишүүн үг хэлсэн юм. Тэрээр асуулгадаа зургаан асуудал хөндсөний нэг нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх заалтын хэрэгжилтийг тодруулсан байна. Манайд улс төрийн сонгуулийн үр дүн, эрх баригч намын нөлөөллөөр төрийн алба хаагчдыг хоморголон халдаг. Дараа нь шүүх дээр баахан зарга үүсч, нөхөн төлбөрийн асуудал яригддаг. Хууль бусаар халагдсан нь шүүхээр тогтоогдсон ажилтанд ажилгүй байсан хугацааных нь цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь олгох үүрэг хүлээдэг. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ.”, 103.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 103.1-т заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна.”, 103.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна.” хэмээн тус тус заасан байдаг.

2015 онд батлагдаж, 2016 оны долдугаар сараас мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн эдгээр заалтын хэрэгжилт маш хангалтгүй байгаад  Н.Ганибал гишүүн шүүмжлэлтэй хандаж байв. Тэрээр хэлэхдээ “ШШГЕГ-аас надад ирүүлсэн мэдээллээс үзэхэд, 2016 оноос 2021 оны зургадугаар сар хүртэл хууль бусаар ажлаас халагдсан 1535 төрийн тусгай болон жинхэнэ албан хаагчид нийт 11,7 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох шүүхийн шийдвэр гарснаас 1068 албан хаагчид  6,67 тэрбум төгрөгийг улсын төсвийн байгууллага болон ХЗДХ-ийн сайдын багцаас барагдуулсан байна.

Гэтэл ТАЗ-өөс гаргасан мэдээллээр, 2019-2021 онд нийт 29 сая төгрөгийн дүн бүхий таван нэхэмжлэл шүүхэд гаргаснаас 9,6 сая төгрөгийг давах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож, 8,2 сая төгрөгийн нэхэмжлэлийг буцааж, ердөө 6,8 сая төгрөгийн хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэр гарсан байна. Үндэсний аудитын газар 2018-2020 онд нийт 2,8 тэрбум төгрөгийн төлбөрийн акт, албан шаардлага шүүхэд хүргүүлснээс 576 сая төгрөг төлөгдөж, үлдсэн 2,25 тэрбум төгрөгийн нэхэмжлэл биелэгдээгүй байна.

Албан тушаалтнуудын төрд учруулсан хохирол 6,8 тэрбумаар хэмжигдэж байхад холбогдох байгууллагуудаас хохирол барагдуулахаар нэхэмжилсэн дүн, эргэн төлөлтийн дүн яагаад ийм их зөрүүтэй байгаа юм бэ? Үүний цаана ялсан намын ашиг сонирхол яваад байгаа юм бишүү гэсэн хардлага төрүүлж байна. Мөн энэ хуулийн хэрэгжилтийг хангах үрэгтэй ТАЗ, ҮАГ, ШШГЕГ, ШЕЗ зэрэг байгууллагууд өөр хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, шүүхийн шийдвэр болон тэдгээр шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтлөлтийг сайжруулж, нэгдсэн мэдээллийн сантай болох шаардлагатай байна” гэв.

Аливаа төрд урт хугацаанд баримтлах бодлого, түүнийг ягштал мөрдөж хэрэгжүүлэх засаглал, төрийн албаны залгамж чанар маш чухал. Монголын төрд цаасан дээр буулгасан бодлогын баримт бичгүүд хангалттай ч түүнийг хэрэгжүүлэх залгамж чанар үгүйлэгдэж байна. Төрийн бодлогыг залгамжлан хэрэгжүүлэх гол субьект нь төрийн алба хаагчид байдаг. Тийм ч учраас улс төрийн сонгуулийн үр дүн, эрх баригч намын нөлөөллөөр төрийн алба хаагчдыг хоморголон халахаас хамгаалж, хуулийн зохицуулалт хийсэн ч энэ нь хэрэгжихгүй байгааг Н.Ганибал гишүүний тавьсан асуулга, сайдын мэдээллээс тодорхой харагдаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    13 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    2 цаг 10 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    2 цаг 38 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    2 цаг 44 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    3 цаг 5 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    3 цаг 18 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    3 цаг 30 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    3 цаг 47 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    3 цаг 48 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    3 цаг 55 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    4 цаг 3 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    4 цаг 7 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    4 цаг 14 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    4 цаг 24 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    4 цаг 58 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    5 цаг 10 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    5 цаг 36 мин
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    20 цаг 26 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
    20 цаг 31 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК