Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

 Г.Занданшатар: Монгол түмний маань золбоо хийморь бадарч, монгол өрх бүрд аз жаргал бялхах болтугай

2021-12-31
0
ЖИРГЭХ

Он солигдох торгон мөчийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар ард түмэндээ хандаж, баярын мэндчилгээ дэвшүүллээ.


Дэлгэр монгол орондоо болон дэлхийн өнцөг булан бүрт аж төрөн амьдарч суугаа элэг нэгт эрхэм хүндэт монголчууд аа. Та бүхэндээ угтан золгож буй шинэ оны баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье. Улирч байгаа 2021 он дэлхий дахиныг хамарсан “Ковид-19” цар тахал улс орны эдийн засаг, иргэдийн ажил амьжиргаанд амаргүй бэрхшээл үүсгэсэн. Гэсэн ч төр засаг, түмэн олон маань хүчээ нэгтгэж, гарз хохирлыг багасгах чиглэлээр хамтран чармайсны үр дүн гарлаа. Цар тахлын үед ч УИХ тасралтгүй хуралдаж, олон чухал хууль, бодлого шийдвэр гаргалаа. Коронавирусний халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг  цаг алдалгүй хэлэлцэн баталж, дахин сунгалаа. Энэ хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УИХ, Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяадын цогц төлөвлөгөө хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өглөө.

Ажлын байрыг дэмжих, гурван хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт 1,9 их наяд төгрөгийн зээлийг 5.591 ААН, 19.566 иргэнд олгосон байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгал амжилттай үргэлжилж байна. Шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах үндсэн үзэл баримтлалтай шүүхийн тухай багц хуулийг баталлаа. Энэ хуулиар зөвхөн хууль засагладаг, шударга ёс зүйтэй хуулийн тогтолцоо төлөвших учиртай. УИХ хүний эрхийг эн тэргүүнд эрхэмлэнэ гэдгээ тунхаглан зарласан. Монгол хүн үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлж байх ёстой. Монгол хүний эрх хаана ч зөрчигдөх ёсгүй. Тиймээс хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг ази тивд анх удаа батлан гаргалаа. УИХ парламентийн шинэчлэлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж байна. Энэхүү шинэчлэл ард түмний засаглах эрхийг хангах, иргэдтэйгээ хамтран хууль боловсруулж баталдаг болох, парламентийн үйл ажиллагааг сонгодог зарчимд нь нийцүүлэх, иргэдийнхээ парламентийн боловсролыг дээшлүүлэх зэрэг чиглэлээр амжилттай өрнөж байна. УИХ хууль тогтоохын зэрэгцээ түүний хэрэгжилтийг хянан шалгах чиг үүрэгт эн тэнцүү анхаарах болно.

Энэхүү үйл ажиллагааг бид ард түмэнтэйгээ хамтран хийх болно. Ингэснээр сонгодог парламент болох шинэчлэлийн нэгэн шинэ үе шат эхэлж байгаа юм. Баялгийн хуваарилалтыг тэгш шударга болгох, үр өгөөжийг улсын хөгжил иргэдийнхээ сайн сайханд зориулах үндэсний баялгийн сангийн, боловсрол мэдлэгийн үр шимийг дэлхийн төвшинд эзэмшин хүртэх боловсролын шинэчлэлийг бид шинэ оны эхний хагаст багтаан бүрдүүлэх болно. Эрхэм хүндэт ард иргэдээ. Нэгэн зууны тэртээ өвөг дээдэс минь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө ард ноёд, лам гэлтгүй бүгдээр нэгдэн зүтгэж, ялалтад хүрснийг түүх гэрчилнэ. Одоо Монгол Улсын тусгаар тогтнолд эргэлзэх нэг ч хүн байхгүй. Бидэнд эдийн засгийн тусгаар тогтнол нэн чухал байна. Боломжтой бүхнээ өөрсдөө үйлдвэрлэж, бололцоотой салбар бүрд экспортын үйлдвэрлэл хөгжүүлж, дэлхийн төвшний техник технологийг эзэмшсэнээр бид энэ тусгаар тогтнолд хүрч чадна. Энэ бүхнийг зөв мэргэн төрийн бодлого, хаан хуулиар хэрэгжүүлнэ.

Ард түмнийхээ шууд сонголтоор сонгож байгуулдаг төр засаг, хүний эрх, чөлөөт зах зээлийг эрхэмлэдэг ардчилсан засаглал, дэлгэр монгол нутагтаа дүүргэсэн мал сүрэг, цэнгэг ус, ариун агаар, ариун баялаг эрдэнэс агуулсан газар нутаг бидэнд бий. Тиймээс Монголынхоо төлөө цохилох зүрхтэй хүн бүхнийг эвийн хүчээ нэгтгэн, эдийн засгийн талаар тусгаар тогтнож, хөгжин цэцэглэсэн шинэ монголыг бүтээхийн төлөө хамтран зүтгэхийг шинэ оны босгон дээр монгол түмэндээ хандан уриалъя. Монгол эх орон маань сэргэн мандлын шинэ замдаа тууштай орж, монгол түмний маань золбоо хийморь бадарч, монгол өрх бүрд аз жаргал бялхах болтугай. Сайн цаг, сайхан ирээдүйд хөтлөх 2022 оноо айл өрх, ахан дүүсээрээ баяр жаргал дүүрэн сайхан угтаарай. Шинэ оны мэнд хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (192.82.85.141)
    Ahdaa bas mend hurgey :))
    2022 оны 01 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    13 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    2 цаг 11 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    2 цаг 38 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    2 цаг 45 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    3 цаг 6 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    3 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    3 цаг 31 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    3 цаг 48 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    3 цаг 48 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    3 цаг 56 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    4 цаг 3 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    4 цаг 8 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    4 цаг 14 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    4 цаг 25 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    4 цаг 59 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    5 цаг 11 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    5 цаг 37 мин
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 38 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    20 цаг 27 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
    20 цаг 32 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК