Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардын хувьсгалын тэмдэглээгүй баярт зориулсан 10 тэрбум төгрөг хаачсан бэ?

2022-1-06
0
ЖИРГЭХ

2021 он бол тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн олон тэгш ой тохиосон жил байсан. Энэ ч утгаараа Үндэсний их баяр наадмыг, ардын хувьсгалын 100 жилийн ойг эрх баригч МАН-ынхан нижгэр тэмдэглэхээр зэхэж байсан юм. Гэсэн ч цар тахлын хэцүү үед олон тэрбумын зардал гарган наадахыг эсэргүүцсэн иргэдийн жагсаалаас улбаалан Засгийн газар Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй гэсэн шийдвэрийг долдугаар сарын 2-нд гаргаж байлаа. Гэхдээ Засгийн газар ийм шийдвэр гаргахаасаа өмнө баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай өөр өөр шийдвэрүүдийг хоёрхон долоо хоногийн дотор гаргаж байсан юм. Үндэсний их баяр наадмын талаар Засгийн газар, Наадмын комиссын гаргаж байсан шийдвэрүүдийг танилцуулъя.

Нэг. 2021.06.16 Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулахаар болов. Уг шийдвэрийг танилцуулахдаа “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын энэ үед аймаг, сумын наадам хийхгүй. Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах чиглэл өгсөн. Хэмнэгдэх зардлыг цар тахлын хариу арга хэмжээнд зарцуулах нь зүйтэй гэж үзлээ” хэмээж байв.

 

 

Хоёр. 2021.06.25 Баяр наадмын комиссын мэдээлэл. Наадмын зохион байгуулах хорооны ажлын хэсгийн дарга Н.Баатархүү “Энэ жил наадмыг Хүй долоон худагт цахим байдлаар зохион байгуулахаар бэлтгэл ажил эхэлж байна. Энэ жилийн наадмыг 2.8-3 тэрбум төгрөгийн хооронд хийнэ. Ардын хувьсгалын 100 жилийн ойн тэмдэглэл үүнээс тусдаа, бүтэн жил үргэлжилнэ. 10 тэрбум төгрөг нь 100 жилийн бүтэн жилийн үйл ажиллагааны санхүүжилт” гэж хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

 

 

Гурав. 2021.07.02 Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргав. Баяр наадмыг хойшлуулж хэмнэсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсон гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдэгдэв.

 

 

Засгийн газар ийнхүү баяр наадмыг хойшлуулж, хэмнэсэн зардлаараа эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлнэ гэсэн шийдвэр гарсан боловч үүнтэй зэрэгцээд Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан Соёлын сайд Ч.Номин арван тэрбум төгрөгөөр 34 арга хэмжээг санхүүжүүлж байгаа тухай хэвлэлүүд мэдээлэв. Харин үүнийг үгүйсгэн Ч.Номин сайд өөрийн сошиал хуудсаар дамжуулан “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний зардалд 10 тэрбум төгрөг зарцуулах төсөв байсан билээ. Гэвч коронавируст цар тахлын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж, хэн хүнгүй санаа зовниж байгаа энэ хүнд үед дээрх 10 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт, иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд зарцуулах асуудлыг Засгийн газар УИХ-д оруулахаар боллоо. Иймд төсвийн зориулалтыг өөрчлөхийн тулд Засгийн газар УИХ-д төсвийн тодотгол өргөн барих бөгөөд УИХ хэлэлцэн батлах юм. Хүн ардынхаа үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэхийн төлөө манай яам ажиллах бөгөөд амаргүй цаг үеийг хамтын хүч, эв нэгдэл, хүндлэл ойлголцлоор даван гарцгаая” хэмээн 2021 оны зургадугаар сарын 24-нд нийтэлсэн байдаг юм.

Гэтэл энэ 10 тэрбум төгрөг эрүүл мэндийн салбар руу ороогүй, ихэнх нь төлөвлөсөн 34 арга хэмжээндээ зарцуулагдсан тухай мэдээлэл байна. Эдгээр 34 арга хэмжээний дөрөв нь тус бүр тэрбум төгрөг давсан санхүүжилттэй байсан бөгөөд бүр тодруулбал, Ардын хувьсгалын 100 жилд зориулсан уран сайхны кино бүтээх ажлыг эхлүүлэхэд нэг тэрбум 200 сая төгрөг, 21 аймгийг брэнджүүлэхэд нэг тэрбум төгрөг, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медальд нэг тэрбум төгрөг, бусад арга хэмжээ гэсэн багцаар нэг тэрбум 190 сая төгрөг төсөвлөсөн. Соёлын сайд Ч.Номингийн Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд зарцуулах 10 тэрбум төгрөгийн задаргааг хүснэгтээр харуулъя.

 

 

Соёлын сайд энэ мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар шилжүүлнэ гэж сошиалаар мэдэгдэж байсан ч эхнээсээ эдгээр 34 арга хэмжээнд зарцуулсан баримтуудын гүйлгээ ил болсон. Эс бөгөөс гүтгэлэг гэвэл эрүүл мэндийн салбар руу эрх шилжүүлсэн баримтаа тайлагнана уу, Ч.Номин сайд аа!

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (66.181.184.244)
    Багш нар ёстой ажил хийдэггүй хүүхдүүдэд асар их даалгавар гэрт нь өгөөд хүүхдүүдийг амраана гэсэн ойлголт БАГШИД ТҮЙ МАЙ Ч БАЙХГҮЙДЭЭ. БАГШ нар хүүхдээр бизнес хийдэг хачин муухай бузрын зантай хулгайчууддаа.Багшийн цалинг нэг ангийн хүүхдүүдийн унших,бодох, бичих чадвар ямар байгаагаас цалингийн хэмжээг бодож олгох хэрэгтэй.Багш нар шалналт ирэх сургаар хичээлдээ муу хүүхдүүдээ суулгадаггүй шүү их зальтайдаа багш нар
    2022 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.121)
    Мэдээнийхээ утгыг уншихгүй л шууд харлуулах юм бичих юм аа. Соёлын салбарт хийж гаргасан контентуудыг үзсэн. Хоосон салхинд хийсээгүй л юм шиг байгаан. Соёл өөрөө хийсвэр ойлголт гэдгийг барилга байшин бүтээн байгуулалттай харьцуулах хэрэггүй байх.
    2022 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.121)
    Залуу хүний хувьд шинэ тутам яамыг богино хугацаанд эмх цэгцэнд оруулж чадаж байгаа гэж харж байгаа.
    2022 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.194.166)
    Шууд харлуулах гэсэн улсууд байхын асуудлыг сайн нягтлалдаа. Салбартаа шинэ салхи оруулах боломжуудыг нээж өгөлдөө
    2022 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.82)
    Zaluu huniig hiilgeechee taanuud hayaj bolohgui salbar shde ug ni soyoliin. Salbar gdg bol
    2022 оны 01 сарын 06 | Хариулах
  • zochin (103.242.45.45)
    Ard irgediinhee amidraliig boddog gishuun said nar mongold bna uu
    2022 оны 01 сарын 06 | Хариулах
  • Zochin (150.129.142.90)
    Hen n toriin mongiig hurdan ideh ve,uraldaan zarlasan uym u,haishaa uym
    2022 оны 01 сарын 06 | Хариулах
  • Хар (202.9.46.181)
    Хар гичийгээс болж үймээн самуун гарахвийдээ дөмхөн эр тавьчихаач
    2022 оны 01 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    1 цаг 30 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    1 цаг 58 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    2 цаг 4 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    2 цаг 25 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    2 цаг 38 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    2 цаг 50 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    3 цаг 7 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    3 цаг 8 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    3 цаг 15 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    3 цаг 23 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    3 цаг 27 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    3 цаг 34 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    3 цаг 44 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    4 цаг 18 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 30 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    4 цаг 56 мин
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    19 цаг 46 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
    19 цаг 51 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    21 цаг 36 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК