Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Хүрэлбаатар: ХААН банкийг ориг япон авсан гэдэг бол одоо онигоо болсон

2022-1-21
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан зарим мэдээллийг хүргэжээ. Түүнийг ХААН банкинд санаархсан, албан тушаалаа ашиглан хувьцаа эзэмшигчийг сүрдүүлсэн, АТГ-т шалгагдаж байгаа гэх зэрэг олон мэдээлэлд тэрбээр үүгээрээ хариулт өгсөн байна. Мэдээллийг бүрэн эхээр нь уншигч танд хүргэе.

Тэрбээр, "УИХ-ын чуулганы хуралдаан дээр ХААН банкны хэсэг хувьцааг эцсийн эцэст яг хэн авсан бэ? Цэвэр мөнгөөр авсан уу? гэж асууснаас хойш олон үйл явдал өрнөлөө. Чуулган завсарлаж, сэвхийх зав гарсан учир өнгөрсөн үйл явдлыг тоймлон бичиж, өөрийн бодлоо та бүгдэд хүргэж байна. Бичлэг тасалж, эвлүүлж, зохион бичлэг хийж элдвээр л дайрч доромжилж байна. Хууль бус үйлдэлд нь саад болсон, саад болдог, саад болох хүнээ, бас дургүй аль эсвэл өрсөлдөгчөө элдэвлэдэг танил технологи явж байна. Манай монголчууд “Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй”гэдгээр намайг гүтгэж доромжилж буй үйл ажиллагааг хэн хэрхэн зохион байгуулж байгааг эрхбиш гадарлана. Сүүлийн 5-6 жил энэ хар пиарын бай болж, амьдарч ажиллаж ирлээ ш дээ. Мэднэ, мэдээлэл авна, бас мэдэрнэ. Сүүлийн 3 сар над руу болон ажлын хэсгийн гишүүд рүү дайрч давшилж байгаа хэдийг нэрлэе, эздүүдийг та хэд андахгүй дээ.

1. Женкогийн троллууд

2. Мөнгө угаахтай холбоотойгоор Банкны тухай хуулинд орсон өөрчлөлтийг эсэргүүцэж бичигсэд

3. Худалч босстой том дүнтэй хаалтын гэрээ байгуулж, захиалгаар ажиллаж буй хөлснийхөн. Одоо зарим гүтгэлэгт тайлбар өгье.

1. Хүрэлбаатар Баатарсайхантай хуйвалдан ноён Савадад ноогдол ашгийг нь өгөхгүй дарамталсаар байгаад хувьцааг нь авах гээд чадаагүй, түүндээ хорсоод байна гэх гүтгэлэг. Энэ гүтгэлгийг хэдэн өдөр сэвжээ сэвж. Үнэндээ банкны хувь эзэмшигчдэд ноогдол ашиг хуваарилахыг нь Монголбанкны Ерөнхийлөгч асан Золжаргал 2015 онд тушаал гаргаад хориглочихож. Ийм тушаал гаргасан учир шалтгаанаа Золжаргал тайлбарлана биз. Би энд илүүднэ. Хаа хамаагүй юмыг надад тохож наах шаардлагагүй.

2. Сүүлийн 2 жил ноён Савадагийн хувьцааг Хүрэлбаатар заруулаагүй гэх гүтгэлэг. Харин эсрэгээрээ сүүлийн 2 жил ноён Савадагийн ХААН банкны хувьцааг ерөнхийлөгч асан Х.Баттулга авсан гэнэ, ХХБ авсан гэнэ, хотын дарга Сумъабазар хөөцөлдөөд хүмүүстэй уулзаж гэнэ гэдэг яриа хавтгай явж байсан гэдгийг хэлье. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ тухай мэдээлэл гарч байсныг та бүгд санаж байгаа байх. Монголбанкны үе үеийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудаас ХААН банктай холбоотой ямар нэгэн, бүүр ямар нэгэн шүү, асуудлаар асуулт ч асууж байгаагүйг минь тодруулчихна биз дээ. Надад огтхон ч хамаагүй асуудал.

3. Монголбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэн зөвшөөрөл өгчихжээ гээд албан ёсоор надад хандаж эхэлсэн цаг мөч буюу 2021 оны 10-р сараас эхэлж энэ талаар асууж тодруулж эхэлсэн. Монгол улсыг саарал жагсаалтаас гаргах Ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд, Монгол улсыг саарал жагсаалтанд дахин битгий ороосой гэж бодож явдаг хэнбугай нь ч энэхүү асуултыг асууна. Одоо энэ асуудлыг ажлын хэсэг шалгаж байна. Савадагийн хувьцаа зарагдсан талаар, тэрхүү наймааны талаар УИХ болон монголын нийгэмд зөндөө яригдана. Яригдах ч ёстой.

4. Хүрэлбаатарыг АТГ шалгаад эхэллээ гэх ярианы талаар бас санал бодлоо хэлье. Өнгөрсөн цаг хугацаанд Женкогийн хүсэлт, захиалгаар АТГ-д олон удаа шалгуулсан. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан Бат-Ялалт АТГ-д намайг шалгуулахаар өгч байгаа тухай би уншсаан уншсан. Намайг АТГ-д өгөх өөр бусад хүмүүс байвал матаасаа бичээд л бай. Шалгуулахад бэлэн. Харин миний амыг барина гэж бодож байгаа бол санасны гарз.

5. Савадагийн ХААН банкны хувьцааг зарах зөвшөөрлийг олго гэмээн шахсан томоохон албан тушаалтны бичиг харин Монголбанканд ирсэн тухай өчигдөр сонслоо. Тийм бичиг ирсэн нь үнэн гэнэ. Энэ бол асуудал шүү. Хууль хяналтын байгууллага нь шалгана биз. Огт хамаагүй хүнийг гэсгээх маягаар дайрч байснаас Монголбанкыг хууль зөрчүүлэн байж зөвшөөрөл олгоход нөлөөлсөн хүмүүсээ тодруулж, бичиж эхэлбэл яасан юм бэ? Өнөөдрийн байдлаар иймэрхүү. Ориг япон худалдаж авсан гэдэг бол одоо онигоо болсон. Буруу замаар мөнгөтэй болсон хэсэг хүмүүс банк авснаа нуух гээд ядчих юм. Баригдана даа баригдана" гэжээ.

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • зочин (103.80.210.106)
    наад хүрэлбаатар гэдэг феодолыг гүйцэт шалгаач.худлаа асуудлыг саармагжуулах юм аа
    2022 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (64.119.23.117)
    Uneniig helsen hund manaihan yagaad durgui baidag ve
    2022 оны 01 сарын 25 | Хариулах
  • Нямсүрэн (139.5.219.99)
    Хотгор шанага Хүрэлбаатар хулгай хийхгүй байна гэж байхгүй ээ
    2022 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.187.135)
    Женко
    2022 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.181.41)
    Ene talaar denduu udaan yarij baina. Xen avsniig ni odoo boltol etsesleegui baigaa yum uu.
    2022 оны 01 сарын 23 | Хариулах
  • Сараа (223.62.203.243)
    Хүрэлбаатар мундаг хүн шүү .
    2022 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.195.150)
    Хотгор шанага уурхайгаа яаж зарсанаа ХАЛААЧ хамаа??????
    2022 оны 01 сарын 21 | Хариулах
  • С.Баатар (124.158.65.129)
    хүрлээ гишүүн маш сайн байна. Наад хулгайч дээрэмчидтэй сайн тэмцээрэй дэмжиж байна. ХААН банкийг авсан нөхдийг ил болгочихоо. Тэднийг ард түмний шүүхээр оруулья.
    2022 оны 01 сарын 21 | Хариулах
  • төмөрбаатар (192.82.87.22)
    чамд ер нь буруу гэж байна уу? авгай чинь бичиг ирсэн гэж чамд хов хүргэв үү? ажлын нууцыг ар гэртээн яриад байвал шийтэгэлтэйг мэднэ биздээ?! чи удахгүй .
    2022 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.183.254)
    ХААН банкны хувьцааг заруулахгүй гээд байгааг ер нь ойлгохгүй юм. САВАДА Монголд биш өөр улсад байсан бол хувьцаагаа аль 2 жилийн өмнө зарчихсан Ноогдол ашиг авахгүй байж баахан мөнгөө түгжих тэнэг хүн энэ хорвоод байхгүй. Баатарсүрэн сэргэлэн тулдаа Таван богд ХХК наас ХААН банкны худалдан авалтыг өндөр үнээр хийж ашигаа арай өөрөөр авдаг байж. Зүгээрл тэр Японыг хувьцааг нь заруулчихаач
    2022 оны 01 сарын 21 | Хариулах
  • л (202.72.245.125)
    яанаа жуха аваагүй бол яамай
    2022 оны 01 сарын 21 | Хариулах
  • bi (192.82.65.32)
    hurlee zuvuu
    2022 оны 01 сарын 21 | Хариулах
  • зочин (150.129.141.150)
    ХҮРЭЛБААТАР монголчуудтайгаа УИХын гишүүдтэй хэрэлддэг байсан.Одоо гадаадын иргэдтэй хэрэлддэг болжээ.Үнэн хэрүүлч дурак юм аа
    2022 оны 01 сарын 21 | Хариулах
  • zochin (103.242.45.45)
    hurelbaatar unen hel bna shu. Mongolbanknii Lhagvacvreng shalgaval ih ym garna daa
    2022 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (192.82.68.250)
    Банк авсан хүмүүсийн мөнгөний эх үүсвэрийг нь шалгаач
    2022 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.178.144)
    Женко энэ байтугай зөвхөн урагш тавих байсан төмөр замыг гадны захиалгаар гацаасан гэмт хэрэгтээ хатуу ял авах ёстой этгээд шүү!!! Хүрэлсүх хаацаайлаад байгаа юм уу, яагаад байгаа юм??
    2022 оны 01 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    21 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    28 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    49 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    1 цаг 2 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    1 цаг 14 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    1 цаг 31 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    1 цаг 31 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    1 цаг 39 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    1 цаг 46 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    1 цаг 51 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    1 цаг 58 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    2 цаг 8 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    2 цаг 42 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    2 цаг 54 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    3 цаг 20 мин
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    18 цаг 10 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
    18 цаг 15 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    19 цаг 59 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    20 цаг 33 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК