Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагаан сарын цагаан дурсамжууд

2022-2-02
0
ЖИРГЭХ

АНХНЫ БЭЛЭГ

Социализмын үеийн багш аав, ээж минь огт тэмдэглэдэггүй байсан болоод ч тэр үү арваад нас хүртлээ би Цагаан сарын тухай ямар ч ойлголтгүй нэгэн байв. 1992-93 оны үе шиг санагддаг. Дөнгөж арав ч хүрээгүй л байсан юм даг. Улласан эсгий гуталтай алхаж байсан минь бүүр түүрхэн санагддаг юм. Тэгэхээр арванхоёр, эсвэл нэгдүгээр сар байсан болов уу даа. Багын найз Б.Саруултайгаа тоглохоор хүргэн ах Б.Эрдэнэбатынх руу нь эсгий гуталтай ч хэрэндээ л дэгдээд очлоо. Сака маань Норовоо эгчдээ хань болон Эрдэнэбат ахынд амьдардаг байсан юм. Б.Эрдэнэбат ахынх сумын төвийн зүүн урд Байшинтай байранд, манайх багш нар голдуу амьдардаг Хонхорын байранд. Босго алхсан цагаас л тоглох сонирхол алга болж хамаг анхаарал Сакагийн зүүсэн хүзүүний зүүлтэд төвлөрөөд байснаа санадаг. Найзын маань хүзүүнд миний хэзээ ч харж байгаагүй чамин гоё чернилэн ягаан гурван давхар хэлхээ зүүлттэй байгааг хараад зүүхсэн, бүр авахсан гэж хэчнээн их хүсч байснаа одоо ч санадаг. Хэлээгүй ч, хүсэл минь нүдэнд ил байсан биз ээ. Норовоо эгч аль хэдийнэ анзаарчихсан “Окодоо ах эгч хоёр нь малчдын баяраар ийм зүүлт бэлэглэнэ ээ” гэхийг сонсоод баярлаж догдолсон би буцаад дэгдчихлээ. Ээжээс “Малчдын баяр гэж ямар баяр байдаг юм, хэзээ болдог юм” гэдгийг асуух санаатай яарч байгаа нь тэр. Тэгж л анх Цагаан сар гэж баяр байдгийг, тэрийг нь тэр цагт Малчдын баяр гэж нэрлэдгийг мэдэж билээ. Ёстой л хоног тоолон хүлээсэн дээ. Тэр жилийн Малчдын баяр хэдэнд ч болж байсныг одоо мартаж, ямар ч л байсан шинэ гарахаас урьтаж Норовоо эгч намайг дуудлаа. Яг Сакагийнх шиг хэлхээтэй, арай цайвар ягаан хүзүүний зүүлт надад бэлджээ. Хамгийн их хүсэж мөрөөдөж байсан зүүлт болохоор ч тэрүү хөл газар хүрэхгүй гэр рүүгээ жирийлгэж билээ. Гартаа мөрөөдлийн хэлхээгээ тас атгачихсан, жаварт хайруулсан ув улаан хацартай над шиг жаргалтай хүн буйдхан Мөнххаанд минь байсан юм болов уу даа, тэр цагт. Ингэж би цагаан сартай танилцаж,ингэж би анхны бэлгээ авч байлаа. Цагаан сарын хамгийн анхны бэлгийг надад өгөхдөө хорвоогийн бүх аз жаргалыг алган дээр минь дэлгэж байсан Б.Норов эгч маань Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумандаа ажиллаж амьдарч байгаа.

ГЭР ЦЭВЭРЛЭДЭГ ӨДӨР

Би эрхээрээ хатсан амьтан байсан юм. Ижий ааваасаа, төрсөн гэр орноосоо ичдэг хүн эрхээрээ хатсан надаас өөр байхгүй...

Дөнгөж сурвалжлагч болсон би хөдөөний томилолтыг алгасахгүй явахыг хичээдэг байлаа. Ялангуяа Сүхбаатар руу томилолт гарвал “Би, Би, Би” гээд л уухайн тас ухасхийдэг жаал байв. Улс төрийн албаны сэтгүүлч болохоор голдуу л улс төрийн хүрээнийхэнтэй томилолтоор явж таардаг байв. Тэр олон томилолтын ихэнхэд нь Ч.Улаан сайдын багт орон Сүхбаатар аймаг руугаа явдаг билээ.

Ч.Улаан сайд ч нутаг руугаа их явна, тэр болгонд л уухайн тас багтчихаад нутгийн зүг хурдалдаг байв. Тэр олон томилолтын нэг нь цагаан сарын урдхан болж таарсан юм. Урагшаа (Баруун-Урт руу) явах бүртээ Ч.Улаан сайд Мөнххаан дээр зогсож “Сүхээ багшийнхаараа орж цай уугаад гаръя” гээд аавынхаар орж цайлаад гардаг байлаа. Харин тэр жилийн аварга малчны шагнал гардуулах цаг давчуу байсан болоод ч тэр үү Мөнххаан дээр зогсолгүй шууд Баруун-Уртын зүг довтолгов. Цаашаа Асгатын сайн малчин Баяраа гуайнд шагнал гардуулаад Баруун-Уртад ирж хоноглосон бид өглөө эртээ Улаанбаатар руу хөдөллөө. Тэр өдөр гэр цэвэрлэдэг өдөр байсан юм. Баруун-Уртаас буцаж явахдаа Улаан сайд “Цагаан сар болж байна, Сүхээ багшийнх руугаа ороод гаръя, тэгэх үү Оноон. Аав, ээжтэйгээ уулзаад гарсан нь дээр биз дээ” гэж байна. Урагшаа явахдаа ороогүй юм чинь аавынхаар орж амжихгүй нь дээ, буцахдаа ямар ордог биш гэж бодож байсан би тэр үгийг сонсоод нүд харанхуйлаад л явчихлаа. Аав, ээжтэйгээ уулзах сайхан ч өнөөдөр гэр цэвэрлэдэг өдөр гэдэг бодол толгой руу ённн хийгээд орж байна. Гэр цэвэрлэдэг өдөр манайх гэдэг айл хөл толгой нь мэдэгдэхгүй, хүн гишгэх зайгүй байдгийг мэдэх би тэр цагаас л тавгүйрхээд эхлэв. Ядаж байхад сүлжээ тасарчихсан, сумын төв орохын наахна л холбоо барьж болно гэдгийг мэдэхийн дээдээр мэдэх би болдогсон бол түрүүлж нисээд гэр орноо цэгцэлчихээд томилолтын багийнхнаа угтмаар санагдаж байлаа. Баруун-Уртаас хөдлөхөөсөө өмнө хэлсэн бол гэрээ цэвэрлээрэй гээд хэлчихгүй юу гээд Ч.Улаан сайдад уур хүрч байна гэж...Баруун-Уртаас хөдөлсөн бид юу юугүй Баян-Уул руу яваад ирлээ. Эндээс л сүлжээ орно гээд утсаа тас ширтэв. Ядаж байхад сүлжээ нь таг. Тэгж байтал сумын төвөөс арваадхан км-т Таруу дэрсний тэр хавьд сүлжээ орж байна. Ажаа руу гялс “Улаан сайдын багийнхан манай руу орно” гээд мессеж илгээлээ. Гэхдээ арваадхан км гэдэг бол буулгаад хаясан гэр цэгцлэх байтугай аяга угаах л зай байлгүй яахав. Гээд яахав, гэрийн хаяанд хүрээд ирлээ. Ороод очлоо, миний яг төсөөлж байсан орчин угтав. Ажаа гэр цэвэрлэдэг өдөр гэрээ ёстой л буулгадаг байв. Булан тохой бүрээ цэвэрлэнэ гээд бүх тавилгаа буулгаад тавьчихдаг байлаа. Ядаж байхад манай байшингийн зохион байгуулалт нь том өрөө рүү орохын тулд нөгөө гурван өрөөгөөрөө бараг дамжаад явдаг тийм зохион байгуулалттай. Хөглөрсөн, хөл гишгэх зайгүй гэрээ харчихаад л эрхээрээ хатсан би уйлчихсан. Гүйж гараад хажуу айлдаа шигдчихсэн. Гарч очоо ч үгүй. Ичиж байгаа нь тэр. Цай цүү уугаад хөдлөх гэж байна гээд аав орж ирж байна, миний охин явахгүй юм уу гээд зөөлөн дуугаар аргадаад...Юун явах, тэр хүмүүсийн нүүрийг харахаас ч ичиж байна гээд үлдчихэж билээ. Тэр жилийн томилолтын багт Сангийн яамныхан, одоогийн Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г..Чинзориг, дуучин А.Ширмэнтуяа, Д.Амаржаргал гээд арав гаруй хүн явж байсансан...

Хүүхэд л байж дээ. Юундаа ч тэгж ичиж, юундаа ч тэгж бухимдсан юм.Одоо бол тэр замбараагүй гэртээ аавтайгаа, ээжтэйгээ уулзах ганцхан учрал байвал түүний төлөө юу эсийг хийнэ гэх вэ.

БИТҮҮН

Цагаан сараар бид халуун бүлээрээ цуглардаг байлаа. Гурван хүүхэд нь өрх тусгаарлаагүй тэр үед аавын голомт дүүрэн шинэлдэг байжээ. Гэр цэвэрлэдэг өдрийн оройхон сумандаа, төрсөн гэр рүүгээ 500 км-ын цаанаас очдог би тэр өдөртөө ядарч нялхарсан хүн ээжийн бэлдсэн хоолыг идээд, аавын зассан ор руу шургадаг байв. Харин битүүний өглөө ажаа намайг эртээ сэрээнэ. За тэгээд л жил бүрийн битүүнээр давтагддаг уламжлалт маргаан эхэлнэ дээ. Битүүний энэ өдөр ажаа бид хоёр ёс юм шиг маргалддаг байлаа. Энэ маргаан дандаа би усан нүдэлснээр дуусдаг байв. Гэр орноо цэвэрлэчихсэн ч чимхлүүр ажлуудыг битүүний өдөр бид хийнэ. Чимхлүүр ажил гэдэг нь хог шүүрдэх, шал угаах, хөшиг тюлиэ индүүдэж тогтоох. Надад үүдний амбаар, пийшин байрладаг хэсэг, угаалтуур орчмын шалыг угаах үүрэг ногдоно. Харин гэрийн аль өнгөтэй өөдтэй, хүний нүдэнд түрүүлж тусдаг өрөөнүүдийг ажаа өөрөө цэвэрлэнэ, хөшиг тюлиэ ээжтэй хамжин тогтооно. Үүдний амбаар угаахаас гадна ор хөнжлийн даавуу индүүдэх үүрэг ажаа надад зооно. Жил болгон л айлын том охин болох ажаа маань ийм хуваарь гаргана. Жил болгон л энэ хуваарь миний уур уцаарыг барна. “Би барлаг уу, яахаараа үүдний амбаар угааж, орны даавуу индүүдэх ёстой юм” гээд усан нүдэлнэ. Хөөрхий аав минь тэгэхээр хөмсгөө атируулж, нүдээ гурвалжлуулж ирээд ажаа руу том харна. “Муу дүүгээ дандаа л...” гэж намайг өмөөрч байгаа нь тэр. Харин ажаа харцаараа ширвээд л аавын гурвалжилсан нүдний харцыг нам болгоно. Охидын маргаанд аавын оролцох хэсэг тэгээд л дуусна. Хөөрхий өмөөрнө өө, өчигдөрхөн гэртээ ирсэн, усан нүдлэх бага охиноо өмөөрмөөр байгаа нь харцанд нь ил. Харин ээж бол “Газар дээрх ганц эгчийнхээ өөдөөс олон юм бүү ярь” гэж ганц зандарна. Манайх ер нь эхийн эрх давамгайлсан айл байсан шиг санагддаг. Аливаа шийдвэрийн эцсийн цэгийг ээж л хатгадаг байлаа.  Ингэж ээжийн тушаалаар эмх цэгцээ олсон бид хуваарьт ажлаа чимээгүй дуусгаж битүүлэг эхлэхийг хүлээнэ дээ. Анхны од тэнгэрт үзэгдэх үед ах гаднаас тавгийн боов, идээ шүүсээ оруулж, аав ая данг нь тааруулж ширээгээ засна. Өдөрхөн маргалдаж усан нүдлэж байгаагүй мэт халуун ам бүлээрээ шинэхэн дээлээ өмсөөд ширээндээ суух шиг жаргал хаана байх билээ. Миний хамгийн хайрлан дурсдаг үдэш бол “Ууцаа таллах аав, буузаа жигнэх ээж, Лхам бурханд мөс тавиад орж ирэх ах, өдөржин мөлхөж шалаа угаасан ч ээжийн урдуур бүх ажлыг нь хамжилцах гээд зүтгэх эгч дөрвийгөө тойруулчихаад л буйданд шигдэн бөхийн үзүүр түрүүг шимтэн үзэх би...”-Бид тавын угтдаг байсан тэр битүүний үдэш билээ.

 

ШИНИЙН НЭГЭН

Шинийн нэгнийг би бусдын л адил хүсэн хүлээдэг, шинэ дээл хувцсаа өмсөх гэж яардаг, айл саахалтынхнаараа орж бэлэг цуглуулах гэж догдолдог хүүхэд байлаа. Харин ааваас хойш шинийн нэгний бүх дурсамж алга болчихсон шиг санагддаг. Аавыгаа өөд болсны анхны цагаан сарыг угтах гээд гэр цэвэрлэдэг өдөр сум руугаа явж байхдаа хачин уйтай байсан минь бодогдоод байдаг юм. 2011 он л доо. Тэгэхэд би тэмдэглэлийн дэвтэртээ “Цав цагаан талаар цас манарган давхиж явна. Жил жилийн өдийд яг энэ замаар наран ургах зүг жирийлгэж өгдөг билээ би. Ирэх жилийн шинийн нэгнийг ижий аавтайгаа угтах гээд, бяцхан зээдээ өгөх бэлэг сэлтхэнэ өвөртөлчихөөд яг өнөөдрийнх шигээ замын унаанд дайгдан талын бяцхан суурингаа зорьдог. Ажилд орсноосоо хойш энэ л жимээр, энэ л жамаар Цагаан сартай золгосон гэхээр таван жилийн түүх байх нь. Хамгийн сүүлд энэ замаар аавтайгаа явжээ. Өнгөрсөн намар л даа. Аавыг хүргэж өгчихөөд л шөнөдөө буцна гэсэн төлөвлөгөөтэй, амандаа “Айргийн амт нь чимчгэнэсэн Алтан намрын өнгө юм аа” гэдэг дуу аялаастай. Тал нутаг тэгэхэд ёстой л алтан намрын өнгөнд автчихсан байсан юм чинь... Одоо ч тэр өнгөний зах зухаас байна аа. Дөнгөж өичгдөрхөн орсон болов уу гэмээр шинэхэн цасан дороос цухуйх борог өвс шаргалтан харагдана. Яг миний дуртай өнгө мөн дөө. Намар оройн загсаагаад орхисон тогоотой өрөм шиг тийм нэг дулаан шаргал өнгө...” гээд бичиж байж. Аавын эзгүй анхны Цагаан сарыг угтаж ядан сэтгэлээ тайвшруулж байсан үгс...

Дахиад л тэмдэглэлийн дэвтрээ сөхье. “...Би их хачин зантай. Бусад өдөр эртээ босчихдог байж Шинийн нэгэнд хөнжилдөө шургаад хэвтээд баймаар санагддаг. Нойр сэргэсэн ч босохгүй хэвтээд л байна. Ёс юм шиг аавыг зандарсны дараа л өндийнө дөө. Намайг ганц ч загнадаггүй ааваараа шинийн нэгэнд ингэж өндөр дуугаар дуудуулах дуртай байсан юм...”

...“Би буцаад л яг урьдынхаараа шинийн гурван Улаанбаатарын зүг хөдөллөө. Хаврын эхний өдрүүд ирсэн ч өвлийн жавар тийм амар явахгүй нь бололтой. Хацар шилбүүрдэн тас няс хийнэ. Өмнөх жилүүдэд Улаанбаатарт үлдсэн хүмүүст мартагдах гээд байгаа юм шиг санагдаад гэртээ хоргодох сэтгэлийг минь дарж орхидог байлаа. Харин энэ удаа Улаанбаатар руу яарсангүй. Жавар хургасан нутагтаа сэтгэл хоргодоод болсонгүй ээ. Аавын зурагны өмнө зул өргөх ээж...Шинийн нэгэн болгонд аавын барьдаг байсан эзгүй цагаан хадаг...Ийм дүр зураг сэтгэлд хадаастай Улаанбаатар руу би буцаж явна. Хавах хавар чигээрээ л Мөнххаанд минь ирсэн. Гэхдээ аавын эзгүйд угтсан анхны хавар сэтгэлд юутай гунигтай. Улаанбаатар орох зам юутай урт вэ”... Аав эзгүй цагаан сар 30 хүрээгүй насанд ой тойнд буухгүй байсан юм. Уймраад л, үймрээд л байсан. Ижийнхээ дэргэд уйлахгүй гэж их хичээсэн. Хоймор эзгүй тэр Шинийн нэгэн амьдралын жамыг анх тэгж сануулж билээ. Хоймор эзгүйрсэн ч хорвоо эргэдгээрээ эргэж, хотол түмнээрээ сайхан шинэлсээр л байна.

...Би бусдын л адил Шинийн нэгнийг догдлон хүлээдэг, шинэ хувцсаа өмсөх гэж яардаг, айл саахалтынхнаасаа бэлэг хүлээж, аав ээждээ эрхэлдэг хүүхэд байлаа. Харин одоо бол Шинийн нэгэнд хамаг амьтны амгалангийн төлөө зул өргөдөг болж дээ.

С.Ононтуул

0
ЖИРГЭХ
Санал болгох
ӨНӨӨДӨР: 40 дэх удаагийн "Номын баяр" нээлтээ хийнэ
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (203.91.115.53)
    багш нар маань сайхан хүмүүс байсан шүү.харин цагаан сарыг тэр үед машөргөн тэмдэглэдэг байсан
    2022 оны 02 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    13 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    28 мин
  • УИХ: Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг хэлэлцэнэ
    31 мин
  • ӨНӨӨДӨР: 40 дэх удаагийн "Номын баяр" нээлтээ хийнэ
    47 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    2 цаг 8 мин
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
    16 цаг 46 мин
  • Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо
    17 цаг 2 мин
  • Ажил үйлсээрээ амжилт гарган ажиллаж буй залуу офицеруудыг шагнаж урамшуулав
    17 цаг 10 мин
  • НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ
    17 цаг 11 мин
  • Э.Батшугар: Салбарынхаа өмнөөс гэр бүлээс нь уучлал хүсэж байна
    17 цаг 15 мин
  • ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2.0” ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА
    17 цаг 24 мин
  • Хот нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдлагуудтай хуралдлаа
    17 цаг 26 мин
  • Д.Цогтбаатар: Төр зөв хүндээ зөв цалингаа өгч чадахгүй байна
    17 цаг 28 мин
  • БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна
    17 цаг 36 мин
  • ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    17 цаг 39 мин
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
    17 цаг 40 мин
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
    17 цаг 55 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны дэлхийн хамгийн “гоё” 40 хорооллыг нэрлэжээ
    20 цаг 33 мин
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
    20 цаг 39 мин
  • Ө.Шижир: ТӨК-аар дамжуулж улс төрийн томилгоо хийж, намаа санхүүжүүлж байна
    21 цаг 10 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК