Аялал жуулчлал, хотын амьдралын чиглэлээр мэдээлдэг Time Out сэтгүүл 2026 оны дэлхийн хамгийн сонирхолтой, эрч хүчтэй 40 хорооллын жагсаалтыг гаргалаа. Энэ жилийн жагсаалтын тэргүүн байрыг БНСУ-ын нийслэл Сөүлийн Jongno 3-ga эзэлсэн байна.

Time Out-ийн дэлхийн хотууд дахь орон нутгийн редактор, мэргэжилтнүүд хорооллуудыг нэр дэвшүүлж, редакторууд нь хоол, ундаа, шөнийн амьдрал, бие даасан бизнесүүд, амьдрах орчин болон олон нийтийн уур амьсгал зэрэг шалгуураар эцсийн жагсаалтыг гаргажээ.
Сөүлийн Jongno 3-ga нь олон зуун жилийн настай солонгос уламжлалт hanok байшингууд, кафе, ресторануудаараа алдартай. Харин сүүлийн үед оройн цагаар ажилладаг хямд үнэтэй хоолны газрууд, гар урлалын жижиг урлан, үнэт эдлэлийн студи, баар олширч, залуусын очих дуртай бүс болжээ.
Хоёрдугаарт Мароккогийн Рабат хотын L’Ocean District, гуравдугаарт Грекийн Афины Neos Kosmos орсон бол АНУ-ын Лос-Анжелесийн Chinatown дөрөвдүгээрт, Шотландын Глазгоугийн Govanhill тавдугаарт эрэмбэлэгджээ.
Ялангуяа Глазгоугийн Govanhill нь олон үндэстний иргэдтэй, бие даасан дэлгүүр, баар, урлагийн орон зай болон орон нутгийн фестивалиудаараа онцлог. Тус хороолол сүүлийн жилүүдэд илүү идэвхтэй соёл, худалдаа, үйлчилгээний бүс болон хөгжсөн байна.
Мөн Азийн хотуудаас Осакагийн Kitakagaya, Токиогийн Koenji, Хошимин хотын Tân Định, Бангкокийн Talat Noi, Шанхайн Changning, Чэндугийн Yulin, Хонконгийн Starstreet Precinct зэрэг хороолол жагсаалтад багтжээ.
Бангкокийн Talat Noi 14 дүгээрт орсон нь тус хотын хувьд Time Out-ийн энэхүү жагсаалтын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Өмнө нь тус бүс нь боомт, дараа нь автомашины эд ангийн худалдаа, засварын төвөөр хөгжиж байсан бол сүүлийн үед хуучин барилгуудын дунд кафе, баар, бүтээлч студиуд нэмэгдэн орчин үеийн өнгө төрхтэй болжээ.
Европын хотуудаас Ромын Esquilino, Валенсиагийн Russafa, Лиссабоны São Bento, Стокгольмын Slakthusområdet, Будапештийн Rákóczi tér, Роттердамын Crooswijk, Парисын Quartier d’Aligre, Портогийн Boavista зэрэг газрууд багтсан байна. Америк тивээс Боготагийн Chapinero Alto, Рио-де-Жанейрогийн Laranjeiras, Чикагогийн West Town, Буэнос-Айресын Chacagiales, Сан-Паулугийн República, Нью-Йоркийн Financial District, Лимагийн Centro Histórico зэрэг хороолол оржээ.
Австралиас Брисбэний New Farm, Хобартын North Hobart, Мельбурны South Melbourne жагсаалтад багтсан бол Африк тивээс Кейптауны Kalk Bay 31 дүгээрт орсон байна. Далайн эрэг, уулын зам, түүхэн боомт, гэр бүлийн жижиг кафе, урлагийн галерей, хуучин эдлэлийн дэлгүүрүүдээрээ тус бүсийг онцолжээ.
2026 оны дэлхийн хамгийн “гоё” 40 хороолол:
-
Jongno 3-ga – Сөүл, БНСУ
-
L’Ocean District – Рабат, Марокко
-
Neos Kosmos – Афин, Грек
-
Chinatown – Лос-Анжелес, АНУ
-
Govanhill – Глазгоу, Их Британи
-
Kitakagaya – Осака, Япон
-
Chapinero Alto – Богота, Колумб
-
Koenji – Токио, Япон
-
Downtown – Сент-Катаринс, Канад
-
Esquilino – Ром, Итали
-
Russafa – Валенси, Испани
-
Tân Định – Хошимин, Вьетнам
-
São Bento – Лиссабон, Португал
-
Talat Noi – Бангкок, Тайланд
-
Slakthusområdet – Стокгольм, Швед
-
Humayunpur – Дели, Энэтхэг
-
Laranjeiras – Рио-де-Жанейро, Бразил
-
West Town – Чикаго, АНУ
-
Rákóczi tér – Будапешт, Унгар
-
Jalan Besar – Сингапур
-
Crooswijk – Роттердам, Нидерланд
-
Chacagiales – Буэнос-Айрес, Аргентин
-
Bandra West – Мумбай, Энэтхэг
-
Cathedral Quarter – Белфаст, Их Британи
-
República – Сан-Паулу, Бразил
-
Changning – Шанхай, Хятад
-
Oost – Амстердам, Нидерланд
-
Financial District – Нью-Йорк, АНУ
-
New Farm – Брисбэн, Австрали
-
Quartier d’Aligre – Парис, Франц
-
Kalk Bay – Кейптаун, Өмнөд Африк
-
North Hobart – Хобарт, Австрали
-
Newington Green – Лондон, Их Британи
-
Yulin – Чэнду, Хятад
-
Mount Pleasant – Ванкувер, Канад
-
Centro Histórico – Лима, Перу
-
Boavista – Порту, Португал
-
Starstreet Precinct – Хонконг
-
South Melbourne – Мельбурн, Австрали
-
Distillery District – Лексингтон, АНУ
Энэ жагсаалтад Ази, Европ, Хойд болон Өмнөд Америк, Африк, Австралийн олон хотын хороолол багтсан бөгөөд хотын төвөөс эхлээд далайн эргийн бүс, хуучин үйлдвэрийн дүүрэг, түүхэн хороолол хүртэл харилцан адилгүй орчинтой газруудыг хамруулжээ.
Л.Баяр





















































