Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжилга: Шинэхэн элсэгчид их, дээд сургуулийн босго алхахад бэлэн боллоо

2022-6-30
0
ЖИРГЭХ

Сурагчийн ширээнээс их сургуулийн босго давж байгаа шинэхэн оюутнууддаа зориулан улсын хэмжээний томоохон их сургуулиудын босго оноо болон элсэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг тодрууллаа. Энэ жилийн хувьд их сургуулийн элсэлтийн бүртгэл 100 хувь цахимаар үргэлжилж байгаа нь сургуулийн өмнө үүсдэг байсан урт дарааллыг халж, олон хүний ажлыг хөнгөвчилсөн шийдэл байсныг шинэ элсэгчид хэлж байлаа. Ингээд та бүхэнд дараах мэдээллийг бэлтгэхийн сацуу шинэ элсэгчдийн сэтгэгдлийг сонссоноо хүргэж байна.


Монгол Улсын Их Сургууль 

МУИС-ийн элсэлт бүртгэлийн хэлтсийн дарга Б.Хишигням

-Энэ жил хэчнээн хөтөлбөрөөр элсэлт авч байгаа вэ? Элсэлтийн бүртгэлийн системд хэдэн шалгуулагч бүртгүүлсэн байна вэ?

-МУИС энэ жил багцаар, шууд хөтөлбөрөөр, хамтарсан хөтөлбөрөөр гээд 35 орчим хөтөлбөрөөр элсэлт авч байна. Багцаар гэдэг нь эхлээд ерөнхий эрдмийн хичээлүүд үзэж байгаад хоёрдугаар курсээсээ мэргэжлийн хөтөлбөрөө сонгохыг хэлж байгаа юм. Тухайлбал, Нийгмийн ухааны салбарын багцад ороод тухайн жилээ ерөнхий эрдмийн хичээл үзнэ. Жилийн дараа буюу хоёрдугаар курсд орохоос өмнө голч оноогоор жагсаад мэргэжлийн хөтөлбөрөө сонгоно. Нэг хэсэг нь шуут хөтөлбөрт бүртгүүлж байна. Үүнд байгалийн шинжлэх ухааны таван мэргэжил байгаа. Манай сургууль Эрдэнэт, Завханд салбар сургуультай. 1+3, 2+2 гэсэн хөтөлбөрүүд бий. Тиймээс хоёр жил Завханд, хоёр жил Улаанбаатарт суралцах боломжтой буюу хамтарсан хөтөлбөрт хамрагдаж байна гэсэн үг юм. Элсэлт зургаадугаар сарын 2-ноос зургаадугаар сарын 28-ны 12 цаг хүртэл явагдсан. Нийт 14 мянга орчим хүүхэд бүртгүүлсэн байна. Хяналтын тоо 3700 орчим бий.

-Цахимаар алдаа гарах тохиолдол их бий. Дийлэнх нь ямар алдаа гарч байна вэ?

-Хүүхдүүдийн гаргаж буй алдаа юу вэ гэхээр Боловсролын үнэлгээний төв дээр ЭЕШ өгөхдөө бүртгүүлсэн бүртгэлийн дугаараар сургуульдаа бүртгүүлдэг. Өөрөөр хэлбэл, бүртгэлийн дугаар, нууц үг ижилхэн буюу зөрөхгүй байх ёстой. Гэтэл хүүхдүүдийн бүртгэлийн дугаар, нууц үг зөрөөтэй байна. Одоогоор 300 гаруй хүүхдийн бүртгэлийн дугаар зөрчихсөн байна. Бид утсаар залгаж яриад, систем дээр түүнийг нь зөв болгож зассан.

-Онооны жагсаалтууд гарч дууссан уу?

Өчигдөр үдээс хойш тооцоолсон онооны жагсаалт гарч дууссан. Хүүхдүүд арван төрлийн хичээлээс шалгалт өгдөг шүү дээ. Тухайлбал, хэрэглээний багц-1 хөтөлбөрт орно гэвэл суурь шалгалт, дагалдах шалгалт нь ямар вэ гэдгээс нь хамаарч тооцоолсон оноог гаргадаг. Суурь шалгалтын оноог 0,7 дагалдах шалгалтын оноог 0,3-аар үржүүлээд, нэмсэн нийлбэр байдаг.

-Хувиараа баталгаажуулах хугацаа хэд хоног үргэлжлэх вэ?

-Элсэх эрх олгох үйл ажиллагаа зургаадугаар сарын 30-ны 10 цагаас эхлээд долдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжлэнэ.

-Тухайн алдаанаасаа болоод хувиараа авч чадахгүй тохиолдол байдаг шүү дээ. Ийм тохиолдол гарч байна уу?

-Тийм ээ. Гарч байгаа. Үнэхээр хүссэн хувиараа авчихсан байх юм бол эрхээ баталгаажуулах хэрэгтэй. Тухайн хүүхэд баталгаажуулах хугацаандаа баталгаажуулж амжаагүй бол дараагийн хүүхдэд тэр хувиар шилжинэ. Өмнөх жилүүдээс харахад цагийг нь тулгаж хийдэг. Банк хооронд гүйлгээ хийхэд удаан гэдгийг бид мэднэ. Тухайн хүүхэд мөнгөө шилжүүлчихсэн гээд байдаг, гэтэл манай дансанд орж ирэхгүй байх тохиолдол олон бий. Үүнээс болоод хувиараа авч чадаагүй тохиолдол мэр сэр гардаг. Тиймээс хэдэн цагийн өмнө баталгажуулалтаа хийх  хэрэгтэй.

Элсэлтийн процесс цахимаар явдаг. Ямар нэг хүний гар ажиллагаа ордоггүй. Тийм ч учраас энэ хүүхэд баталгаажуулсан юм байна, манайд орж ирээгүй ч мөнгөө хийсэн юм байна энэ хүүхдийг дээш нь доош нь оруулъя гэсэн зүйл огт байхгүй.

 

Шинэ элсэгч З.Баяржавхлан: Би Нийслэлийн 113-р сургуулийг төгссөн. МУИС-ийн Бизнесийн салбар сургуульд элсэн орохоор бүртгүүлсэн. МУИС цахимаар бүртэл нь явж байгаа. Энэ нь хаана байгаа газраасаа бүртгүүлэх давуу тал болж байна. Цаг хэмнэж байна. Би математик, нийгмийн ухааны хичээлээр ЭЕШ өгсөн. МУИС бол миний эхний сонголт. Харин дараагийн сонголт бол ШУТИС. Тийм ч учраас давхар ШУТИС-д бүртгүүлсэн. ЭЕШ-ийн оноо тийм ч сайн биш учир жагсаалтаа хүлээж байна.

Шинэ элсэгч А.Хишигбат: Би МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны салбар сургуульд орохоор бүртгүүлсэн. Электроникийн инженер мэргэжлээр сурна. Математик, физикийн хичээлээр ЭЕШ өгсөн. Мөн электроник инженерийн ангид ШУТИС-д бүртгүүлсэн.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 

ШУТИС-ийн Сургалтын хөтөлбөр, бүртгэлийн албаны дарга Д.Батдорж

Энэ жил нийт 9000 орчим элсэгчид ШУТИС-д бүртгүүлсэнээс 6000 орчим нь инжинер технологийн чиглэлд бүртгүүлсэн. Үүнээс ерөнхий байдлаар хяналтын тоонд багтсан 5000 орчим сурагчид шинээр элсэн суралцах боломжтой. Нийт 109 мэргэжлийн хөтөлбөрөөр элсэлт авч байгаагаас архитехтур, интерьер дизайн, график дизайн, хувцас дизайн, үйлдвэрлэлийн дизайн, хэвлэлийн график дизайн гэсэн зургаан хөтөлбөрт ур чадварын шалгалт авдаг. Өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны 18:00 цагт ур чадварын шалгалтын хариу гарч онооны жагсаалт бэлэн болно. Улмаар хуваарь сонголт долоодугаар сарын 1-4-ны өдрүүдэд үргэлжилнэ. Энэ жилийн элсэлтийн бүртгэл 100 хувь цахимаар үргэлжилсэн. Ингэснээр олон хүний хөдөлмөрийг хөнгөвчилж өгсөн. Өмнө нь сургуулийн гадна олон өдөр халуун наранд дугаарлаж зогсдог байсан бол одоо орон зайнаас үл хамааран гэр, зуслан, малчны хотноос ч гэсэн мэргэжлээ сонгох боломжтой. Харин цөөн хэдэн тохиолдолд интернет сүлжээ, гар утасны датаны асуудлаас үүдэж мэргэжлээ цаг тухайд нь сонгож чадахгүй байх зэрэг асуудал үүсэж байгаа.

Соёл, Урлагийн Их Сургууль 

СУИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга М.Амартүвшин 

- СУИС энэ хичээлийн жилд хэчнээн хөтөлбөрөөр элсэлтээ авч байна вэ?

- 2022-2023 оны хичээлийн жилд СУИС нийт 24 хөтөлбөрийн 60 орчим мэргэжлийн чиглэлд элсэлтээ авч байна. Эдгээр хөтөлбөрийн 18 нь ур чадварын шалгалтаар элсүүлж байгаа. Үүнээс гадна соёлын сургуулийн мэргэжлийн хөтөлбөрүүдэд  Бүгд Найрамдах Япон Улстай хамтарсан сургалт хэрэгжиж эхэлсэн. Энэ нь Монголдоо сураад үргэлжлүүлээд Японд дадлага хийх, суралцах боломжтой. Төрийн өмчийн зургаан их сургуулиудтай хамтарсан хөтөлбөр ирэх жилээс хэрэгжиж эхэлнэ. Иймд хамтын ажиллагаатай сургууль, төсөл хөтөлбөрт хамрагдах боломж нээлттэй.

- Сургуулийн тэтгэлэгтэй хөтөлбөрийн талаар танилцуулаач. ЭЕШ-ын онооноос хамаарч тэтгэлэг авах боломжтой юу?

- Манай сургуулийн зүгээс олон тэтгэлэгт хөтөлбөрүүд зарладаг. Энэ жилийн хувьд эрэлт ихтэй, тэргүүлэх зэргийн мэргэжлийн хөтөлбөрүүддээ СУИС-ийн захиралын нэрэмжит тэтгэлэг зарласан. Үүнд, Соёлын сургуулийн хөтөлбөрүүд, Номын сан судлал, Маркетинг, Менежмент зэрэг хөтөлбөрүүд зарлагдсан. Мөн суралцах хугацаандаа Боловсролын зээлийн сангийн зээл болон хамтран ажилладаг байгууллагуудын тэтгэлэгт хөтөлдбөрт хамрагдах боломжтой.

- Энэ жилийн элсэлтийн ур чадварын шалгалт ямар зарчмаар явагдаж байна вэ?

- Боловсрол, шинжлэх ухааны яам энэ жилээс эхлэн ур чадварын шалгалтыг хоёрдох хичээлд тооцуулахаар журамласан. СУИС-ийн дийлэнх хөтөлбөрүүд ур чадварт суурилсан байдаг учраас долоодугаар сарын 1-ныг хүртэл ур чадварын шалгалт үргэлжилнэ. Мөн зарим хяналтын тоонд хүрээгүй ангиудад нэмэлт элсэлт авна.

- Элсэлтийн системд хэчнээн элсэгч бүртгүүлсэн бэ. Үүнээс хяналтын тоонд багтсан хэдэн оюутныг элсүүлэх вэ?

- Энэ хичээлийн жилд СУИС 660 орчим шинэ элсэгч элсүүлэх хяналтын тоог батласан. Өнөөдрийн байдлаар бүртгэлийн системд 4500 орчим элсэгч бүртгэлээ илгээсэн байна. Мөн элсэх хүсэлтэй хүүхдүүд маань сургуулийн вэб сайтаас хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

 

Шинэ элсэгч Э.Мөнхзолбоо: Би Сүхбаатар аймгаас ирсэн. Багаасаа урлагт дурлаж өссөн болохоор СУИС-д элсэхээр шийдсэн. Миний хувьд Хөгжмийн найруулагч, Багш урлагийн боловсрол, Орчин цагийн страдын дуулаачийн ангид элсэхээр ур чадварын шалгалт өгөөд гарч ирлээ. Хамт элсэж байгаа хүүхдүүдийг харахад сандрал ихтэй харагдсан. Сэтгэл зүйгээ маш сайн бэлдэх шаардлагатай юм байна. Миний бүртгүүлсэн ангиудын ур чадварын шалгалтад сонсгол, төгөлдөр хуурын ур чадварт суурилж шалгалтаа авсан.

Шинэ элсэгч Б.Төгөлдөр: Миний хувьд СУИС-ийн Орчин үеийн страдын дуулаачийн анги, Хөгжимдөх урлагийн ангид бүртгүүлсэн. Багаасаа дуу хөгжимд хайртай, дуулах дуртай байсан учраас энэ талын авьяасаа хөгжүүлэх гэж энэ ангийг сонгосон. Би өөрөө Дарханых. Манай гэр бүлийхэнд урлагийн талын хүн байхгүй, харин би байж болох юм гэж бодсон.

Шинэ элсэгч Г.Хонгорзул: Намайг Г.Хонгорзул гэдэг. Дорнод аймгаас Дуурийн дуулаачийн ангид элсэхээр ирсэн. Ур чадварын шалгалтын хувьд дуулах ур чадвар, сонсгол, ритм хэмнэл, хөгжимдөх ур чадвар гэсэн байдлаар өгсөн. Би шалгалтынхаа өмнө Ардын жүжигчин А.Долгор багшийн удирдлага дор бэлтгэлээ хийж, Өргөн хангайн нутаг болон Орос ардын дуу Утро туманное гэх хоёр дууг бэлдэж ирсэн.

 

Т.Мөнхжаргал, Д.Батчулуун 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ээж (103.10.21.236)
    Муис г бүү сонго хамгийн дампуурсан ашгийн төлөө сургууль шүү хүүхдийн сурах хүслийг хясдаг сонгох хичээл олдоггүй стрессийн туйл болгодог
    2022 оны 06 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    17 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    23 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    1 цаг 13 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    1 цаг 21 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    1 цаг 39 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    1 цаг 57 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    19 цаг 18 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    19 цаг 19 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    21 цаг 22 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    21 цаг 33 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    22 цаг 30 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    22 цаг 48 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    23 цаг 12 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    23 цаг 52 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • АНУ, Хятад улсууд эдийн засгийн өндөр түвшний хэлэлцээ хийхээр зэхэж байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • POETRY: Б.Алтанхуягийн НАЙМ дахь шүлгийн түүврээс онцлох ТАВАН шүлэг
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК