Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Deaf Cats: "Playtime"-ийн онцлох хамтлагийн нэг болсондоо баяртай байна

2022-7-06
0
ЖИРГЭХ

20 жилийн түүхтэй хамгийн том амьд хөгжмийн фестиваль болох “Playtime” наадам маргааш эхлэх гэж байна. Залуусын хүсэн хүлээдэг энэхүү наадам цар тахлын улмаас түр хугацаанд завсарлага аваад байсан бол энэ жил эргэн ирэлтээ өргөн хүрээнд хийж байгаа нь энэ юм. Бид энэхүү наадмын онцлох хамтлагийн нэг “Deaf cats” амьд хөгжмийн хамтлагийн гишүүдтэй маргааш болох “Playtime” наадмын талаар хэсэг ярилцлаа. Онцлох гэсний учир нь тэд Монголдоо блюз урсгалийг хөгжүүлэхээр өөрсдийн сонирхол, зүрх сэтгэлдээ хөтлөгдөн нэгдсэн залуу уран бүтээлчид юм. “Deaf cats” байгуулагдсан цагаасаа эхлэн блюзд суурилсан цоо шинэхэн уран бүтээлийг өөрсдөө туурвиж сонсогчдийн хүртээл болгосоор иржээ. Ингээд та бүхнийг “Deaf cats” хамтлагийн басс гитарчин Б.Итгэлт, дуучин Ц.Ариунбулган нартай уулзуулъя.


- Бидний урилгыг хүлээж авсан та бүхэнд баярлалаа. Юун түрүүнд удахгүй болох “Playtime” фестивалийн бэлтгэл ажил хэдэн хувьтай ямар шатанд явна вэ? үүгээр яриагаа эхэлье.

- Сайн байна уу. Манай хамтлагийн хувьд сүүлийн хэдэн долоо хоног “Playtime” наадмын бэлтгэл ажилд зориулаад байна. Одоогоор 80 орчим хувьтай бэлтгэл хангагдсан гэж хэлж болно. Сонсогчдод аль болох шинэ уран бүтээлтэй орох бодолтой байгаа. Тиймээс шинэ уран бүтээлийн найруулга, аян дээрээ илүү их цаг зарцуулж байна.

- Танай хамтлагийн хувьд энэхүү фестивальд хоёрдох жилдээ оролцож байгаа гэсэн. Энэ жилийн хувьд юугаараа ялгаатай байна вэ? Өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас түр хугацаанд завсарлага авсан. Мөн энэ жил 20 жилийн ой гэдэг утгаараа илүү өргөн хүрээл зохион байгуулагдаж байх шиг байна.

- Тийм ээ. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс маш их ялгаатай. Цар тахлын улмаас хоёр жил хөл хорионд өнгөрүүллээ. Энэ хугацаанд “Playtime virtual” буюу цахимаар болсон. Харин энэ жилээс эргээд Монгол шилтгээндээ, амьд тоглолттойгоор эргэн ирж байна. Тэр ч утгаараа зохион байгуулалт сайтай,дотоод, гадаадын илүү олон хамтлагууд ирж оролцож байна.

- Энэ жил наадмын 20 жилийн ойд зориулаад баримтат кино, үзэсгэлэн зэрэг гаргаж байсан. Сая гуравхан хоногийн өмнө хүртэл “Playtime pre party” болсон шүү дээ. Үүнд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаач? 

- Фестиваль маань улам хөгжиж байна. Өмнөх жилүүдээс илүү сайн зохион байгуулалттай, илүү олон үйл ажиллагааг хамраад дэлхийн фестивалийн хэмжээнд очиж байна гэж харж байгаа. Арын албанд нь 2000 орчим хүмүүс ажиллаж байгаа гэсэн. Тийм ч учраас хоёр сарын өмнөөс эхлээд фестивалийн уур амьсгал оруулж эхэлж байна. Тэр бүх хүмүүсийн сэтгэл, хөдөлмөр шингэсэн илүү өндөр хэмжээний зохион байгуулалттай болж байгаад баяртай байгаа. Фестивалийн өмнөх парти буюу “pre party”-гаар дамжуулж бид юу бэлдсэн бэ, ямар үйл ажиллагаа болох вэ гэдгийг цухас дурдсан гэж хэлж болно. Энэ бол ердөө таван хувийг нь амтлуулаад үлдээсэн.

- Анх энэхүү фестивальд орох саналыг хэн тавьж байв. Эсвэл шалгаруулалтаар орж байсан уу?

- Монголд байгаа амьд хөгжмийн хамтлагуудын хамгийн эхний зорилго “Playtime”-ийн тайз байдаг байх. Монголдоо байгаа хамгийн том, хамгийн сайн дуугаралттай амьд хөгжмийн фестиваль. Тэр ч утгаараа нэг жилийн өмнөөс эхлээд хамтлагуудаа сонгон шалгаруулалтаар авдаг. Бид тэрхүү сонгон шалгаруулалтад тэнцээд энэ тайзан дээр гарахаар болсон.

- Хэдэн жилийн өмнө фестивалийг зөвхөн рок хөгжмийн фестиваль гэж ойлгох хүмүүс олон байсан. Тухайн үед магадгүй толгойгоо сэгсрэх нь гоё байсан бол одоо ирж байгаа хүмүүс арай өөр ойлголттой болсон болов уу? Юу гэж бодож байна вэ?

- Тиймээ. Одоо ирж байгаа хүмүүс өөрсдийн хүссэн төрөл жанрын хөгжмийг сонсох боломжтой шүү. Hip hop, techno, electronic, амьд хөгжим гэх мэт. Энэ нь зөв л дөө, яагаад гэвэл энэ бол хөгжмийн фестиваль шүү дээ. Ингэж байж ирж сонирхож байгаа хүмүүс маань сонирхдог хөгжмийн соёлоо бие биеэсээ суралцана.

- Манай сайтын уншигчдад зориулаад хамтлагийнхаа талаар танилцуулаач?

- Амьд хөгжим гэхээр үсээ савдаг, рок хөгжим гэж ойлгодог үе ард үлдсэн. Бүх хөгжим амьд. Бидний сонсдог репперүүд хүртэл бүгдээрээ ардаа амьд хөгжимтэй дуулдаг. Манай хамтлагийн хувьд блюз жанрт суурилж уран бүтээлээ туурвидаг. Энэ нь блюз урсгалын элементийг ашиглаад өөр олон урсгалын хөгжмийг нийлүүлж турших маягаар бүтээдэг гэж ойлгож болно. Блюз рок, блюз хип хоп, блюз фолк ч юм уу блюз дээр суурилсан.

- Анх хамтлагаа хэрхэн байгуулж байсан бэ. Гишүүдийн хувьд хөгжмийн сууриа хаанаас олж авч байв?

- Бид дөрвүүлээ мэргэжлийн бус уран бүтээлчид. Цэвэр сонирхлоороо нэгдсэн гэж хэлж болно. Миний хувьд багаасаа рок хөгжим сонсох дуртай, хүүхэд байсан. Гитар тоглож үзэхийг хүсдэг байсан ч гитар байхгүй болохоор тоглож үзэх боломж олддоггүй байсан юм. Харин 11 дүгээр ангид байхдаа утсаа зараад банзан гитар аваад өөрөө youtube ухаж байгаад анх гитар тоглож сурч байсан. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл ямар нэг сургалтад хамрагдаагүй, өөрөө оролдож үзэж байгаад сурсан.

"Deaf Cats" хамтлагийн дуучин Ц.Ариунбулган: Дөрвөн өөр мэргэжилтэй, дөрвөн өөр насны хүмүүс нэгдсэн

-Би ч бас тийм мэргэжлийн дуучин хүн биш, хамтлагийн маань басс гитарчин Б.Итгэлт бид хоёр найзууд байсан юм. Тухайн үедээ блюз хамтлаг байгуулмаар байна гээд надад ярихад нь дэмжээд өнгөрсөн. Гэтэл удалгүй намайг хамтлагтаа дуулах санал тавьсан. Би чинь мундаг дуулдаг хүн биш шүү дээ, намайг дуулуулж үзээд яг болох юм байна гэсэн. Ингээд бид Б.Итгэлтээр дамжаад хамтлагаа байгуулж байсан. Бид бүгд блюзтэй ямар нэг байдлаар холбоотой хүмүүс байсан. Миний хувьд тухайн үед блюз хөгжмийг сонирхож сонсдог байсан бол манай хамтлагийн гурван гишүүн энэ урсгалд “маш их” дуртай, бүр хайрладаг хүмүүс. Монголд харин энэ төрлийн амьд хөгжмийн хамтлаг ер байдаггүй. Блюз урсгалын ковер хийдэг хамтлаг байдаг хэдий ч өөрсдөө ая, үгээ бичнэ гэдэг амаргүй. Тиймээс блюзийг Монголд хөгжүүлье гэдэг бодлоос бид  эхэлсэн. Хамтлагийн гишүүдийн хувьд дөрвөн өөр чиглэлийн, дөрвөн өөр насны хүмүүс бий. Хамгийн бага маань энэ жил ЕБС-аа төгссөн, харин хамгийн ахмад нь би. Саяхан их сургуулиа төгссөн. Манай бөмбөрчин сая их сургуульд орсон .

- Дурлаж, хайрладаг гэхээр хөгжмөөр маш гүнзгий мэдрэмж  өгдөг байхнээ. Магадгүй блюзийг үгээр илэрхийлбэл?

- Энэ бол үгээр илэрхийлшгүй зүйл. Өмнө нь дандаа хүнд хөгжим сонсдог байсан надад эцэст нь блюз л жинхэнэ хөгжим юм байна гэдэг бодол төрсөн. Магадгүй сонсоод үзвэл мэдрэх байх. Анх боолчлолын үед цагаан арьстнууд харуудад өөрсдийн хэрэггүй болсон хөгжмөө өгч, түүгээр нь өөрсдийн тухайн үеийн мэдрэмжийг яг байгаагаар нь нэг нотоор тоглодог байсан гэдэг. Юунд ч баригдахгүй, ямар нэг ийм байх ёстой гэсэн зүйлгүй гэж хэлж болно. Амархан мэт сонсогдож байв ч хамтлагийн гишүүн бүр нэг нэгнээ мэдэрч шууд “jam” хийнэ гэдэг маш их чадвар шаардахаас гадна хэцүү шүү дээ.

- “Deaf cats”-ийн анхны тайз хаана байв. хамтлаг байгуулснаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд гарсан хамгийн том тайз аль тайз байв?

- Бид баарны тайзнаас анх эхэлсэн.Бид Харин хамгийн том тайз маань “Playtime” байсан. Өнгөрсөн зун "Digital nation" арга хэмжээн дээр бас тоглосон юм байна.

Басс гитарчин Б.Итгэлт: “Playtime” фестиваль бол олон төрлийн хөгжмийн соёлыг нэгтгэсэн томоохон наадам, хүмүүс энд бие биеэ хүндэлж, суралцаж байдаг

- Амьд хөгжим гэхээр үсээ шидэлсэн, рок хөгжим гэдэг ойлголт ард үлджээ. Залуус үүнийг соёл гэдэг талаас нь илүү мэдэрч ойлгодог болсон. Магадгүй анх хамтлагаа байгуулна гэхэд иймэрхүү асуудал тулгарч байсан уу?

- Нийгмийн масс өмнөх үеэ бодвол ойлгож хүлээж авдаг болсонд баяртай байна. Илүү бие биеэ хүндэлдэг болсон байна.Рок, хип хоп сонсох үе байлгүй яах вэ. Энэ бүгдийг нэг цэгт нэгтгэж байгаа зүйл нь өөрөө амьд хөгжмийн наадмууд байдаг. Хүмүүс өмнө нь амьд хөгжим гэхээр “үсээ шидэлдэг” гэж ойлгодог байсан бол одоо соёл, урлаг гэдэг утгаар нь хүндэлдэг болсон.

- Тэгэлгүй яах вэ, бид багадаа дуу шүлэг сурч анх урлагийн боловсрол авч байсан үеийнхэн. Яг түүгээрээ л төгсөж байсан. Бидний үеийнхэнд урлагийг ойлгож, уншина гэдэг ойлголт бараг л байгаагүй шүү дээ. Магадгүй урлагийн боловсролыг ямар хэлбэрээр хүүхдүүдэд заах ёстой гэж бодож байна вэ?

- Хөгжмийн боловсрол гэдэг хичээл дээр хэрэгтэй хэрэггүй онол, нот заагаад үлддэг. Хэрэгтэй, хүртээмжтэй боловсрол олгож байна уу гэвэл асуудалтай шүү дээ. Тиймээс багаас нь, ЕБС-д байхаас нь хүүхэд бүрт хөгжим заагаад өгчих хэрэгтэй. Заавал эцэг эх нь мөнгө төлж хүүхэд нь хөгжмийн авьяасаа нээх биш сургуульд нь хүссэн хөгжмөөр нь хичээллүүлдэг байх боломжоор хангах хэрэгтэй. Хөгжмийн хичээл дээрээ төгөлдөр хуур, гитар, бөмбөр ч юмуу дуртайгаа сонгоод түүгээрээ хичээллэх боломж өгч байж багаасаа урлагийг ойлгодог болно. Хөгжим тоглох, урлаг ойлгодог байх гэдэг том ур чадвар. Наад зах нь хувь хүний төлөвшил, хандлагад хүртэл нөлөөлдөг. Хүн урлагаар хүмүүждэг гэдэг дээ. Яг л үүнтэй адил. Урлагтай ойр өссөн хүүхэд өөрөө биеэ дааж сурна гэж бодож байна.

- Маш их баярлалаа. Маргааш болох фестивальд нь амжилт хүсье. Уншигч, сонсогчиддоо хандаад юу гэж хэлмээр байна вэ?

- Баярлалаа. Бид энэ жилийн “Рlaytime”-д олон шинэ уран бүтээлээрээ гэнэтийн бэлэг барих болно. Удахгүй тэнд уулзацгаая.

Т.Мөнхжаргал 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    8 цаг 29 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    8 цаг 36 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    10 цаг 10 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    11 цаг 5 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    11 цаг 13 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    11 цаг 27 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК