Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ашиглахыг хориглосон албан бичигтэй Төрийн ордны 24 баримт

2012-10-11
0
ЖИРГЭХ
d1c264d584086ad7ae8590b85444652a_x3    Төрийн ордонд ороод үзчих юмсан гэсэн битүүхэн бодлыг хүн бүр тээдэг. Тэрхүү хүсэл мөрөөдөл нь болсон Төрийн ордны талаарх содон, сонирхолтой 24 баримтыг дэлгэлээ.

1.    Төрийн ордны тухай хуулинд Төрийн ордон бол Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга байрлаж үйл ажиллагаа явуулж байдаг Монголын архитектор, хот байгуулалт, үндэсний түүх соёл, уламжлал, дизайн урлагийн нэгдмэл зохицлыг илэрхийлсэн төрт ёсны хүндэтгэлийн обьект бөгөөд монгол хүний ур ухаан шингэсэн архитектор урлагийн бүтээл мөн хэмээн заасан байдаг.
2.    БНМАУ-ын төрийн ордон бариулах асуудлыг нийслэл Улаанбаатарын хот байгуулалтын нэгэн хэсэг болгон Төрийн ордны барилгын суурийг 1947 оны дөрөвдүгээр сард тавьж, 1951 онд ашиглалтад оржээ. Төрийн ордонг барихад дотоодын 700, гадаадын 500 хүн ажилласан аж.
3.    1954 онд Төрийн ордны цогцолборын нэгэн хэсэг төрийн ордны бунхант индэр баригдсан байна. Бунхант индрийг 1954 оны долдугаар сарын 8-ны өдрийн 16 цагт Сүхбаатарын талбайд ард нийтийн баяр болгон нээжээ. Бунхант индрийн нээлтийн ёслолын дараа амралт, баяр ёслолын үеэр хөдөлмөрчид, зочид төлөөлөгчид бунханд орж хүндэтгэл үзүүлдэг болсон байна.

uөрийн ордонд ороод үзчих юмсан гэсэн битүүхэн бодлыг хүн бүр тээдэг. Тэрхүү хүсэл мөрөөдөл нь болсон Төрийн ордны талаарх содон, сонирхолтой 24 баримтыг дэлгэлээ.
d1c264d584086ad7ae8590b85444652a_x31.    Төрийн ордны тухай хуулинд Төрийн ордон бол Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга байрлаж үйл ажиллагаа явуулж байдаг Монголын архитектор, хот байгуулалт, үндэсний түүх соёл, уламжлал, дизайн урлагийн нэгдмэл зохицлыг илэрхийлсэн төрт ёсны хүндэтгэлийн обьект бөгөөд монгол хүний ур ухаан шингэсэн архитектор урлагийн бүтээл мөн хэмээн заасан байдаг.
2.    БНМАУ-ын төрийн ордон бариулах асуудлыг нийслэл Улаанбаатарын хот байгуулалтын нэгэн хэсэг болгон Төрийн ордны барилгын суурийг 1947 оны дөрөвдүгээр сард тавьж, 1951 онд ашиглалтад оржээ. Төрийн ордонг барихад дотоодын 700, гадаадын 500 хүн ажилласан аж.
3.    1954 онд Төрийн ордны цогцолборын нэгэн хэсэг төрийн ордны бунхант индэр баригдсан байна. Бунхант индрийг 1954 оны долдугаар сарын 8-ны өдрийн 16 цагт Сүхбаатарын талбайд ард нийтийн баяр болгон нээжээ. Бунхант индрийн нээлтийн ёслолын дараа амралт, баяр ёслолын үеэр хөдөлмөрчид, зочид төлөөлөгчид бунханд орж хүндэтгэл үзүүлдэг болсон байна.
4.    Төрийн ордны барилгад 1961, 1981, 2006 онуудад өргөтгөл хийсэн. Ордны анхны өргөтгөлөөр ордны зүүн, баруун урд талын хоёр жигүүрүүд болон ордны урд хойт талын сүрлэг баганууд, Ардын Их Хурлын танхим бүхэлдээ нэмэгдсэн. Урд талдаа 4 давхар, хойшоо 3 давхар дөрвөлжин хэлбэртэй цагаан байсан ордон хойшоо дундуураа урт, хоёр талаараа богино, урагшаа хоёр талаараа тэлсэн гадна талдаа тразит шавардлагатай саарал өнгөтэй ордон болжээ.
5.    Харин анхны өргөтгөл хийснээс хойш 20 жилийн дараа буюу 1981 онд хоёрдахь өргөтгөл хийгджээ. Өргөтгөл хийгдсэнээр АИХ-ын танхим, туслах танхимуудтай болж нийт 126 ажлын байр шинээр бий болсон. Ордон хааш хаашаа 100 метр, өндөр нь 18,7 метр, нийт 491 ажлын өрөө тасалгаатай, 536 хаалга, 932 цонхтой аж.
6.    Төрийн ордонд 100 хүний суудалтай зоогийн газар болон номын сан, уншлагын газар, хэвлэх үйлдвэр, спорт чийрэгжүүлэлтийн танхим, худалдааны цэгүүд, угаалга, хими цэвэрлэгээ, оёдолчин, үсчин, цайны газар, цэцгийн хүлэмж, эмийн сан, банкны тооцооны төв, холбооны салбар зэрэг үйлчилгээний зориулалттай 40 өрөө тасалгаа бий.
d1c264d584086ad7ae8590b85444652a_x3
7.    Төрийн ордон 35804 м.кв талбайтай, нийт давхаруудын багтаамж 134,299,69 м.куб. Ордонд ажиллагч нэг хүнд дунджаар 4144 м.кв талбай оногддог, албан ажлын өрөөнүүд 13075,7 м.кв, танхимууд 2195 м.кв, дээврийн хөвөө хэмжээ 509,6 м.кв бөгөөд сантехникийн шугам сүлжээний нийт урт нь 30 км шахам юм.
8.    Төрийн ордонд хуралдааны 10 гаруй танхим байдаг. Хамгийн том нь Их танхим  олон улсын болон дотоодын томоохон хэмжээний хурал, зөвлөгөөн явагддаг бөгөөд 800 гаруй хүний суудалтай, 12 хэлээр орчуулга хийх чадвартай болсон бөгөөд соронзон бичлэг хийх өрөө тасалгаатай, радио холбооны орчин үеийн тоног төхөөрөмж байрлуулсан байна. Их танхимыг тойрсон А, Б, В, Г танхимуудад намын бүлгийн болон байнгын хороодын хуралдаан явагддаг.
9.    Тус ордоны ажлын өрөө танхимуудыг ээлж тогтоон засварладаг. Ийм байдлаар нэг өрөө 6-7 жилийн дараа засварт ордог байна.
10.    Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газар, Улсын Их Хурал, түүний Тамгын газар, Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, тэрчлэн Төр засгийн үйлчилгээ аж ахуйг хариуцсан газрын төв аппарат, төрийн ёслол үйлчилгээ, харуул хамгаалалтын албаныхан байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг.
11.    Төрийн ордонд нийтдээ 1000 шахам хүн ажилладаг.
12.    Монгол төрийн энэ ордонд Монгол хүний ур ухаанаар бий болсон урлагийн ховор нандин бүтээл цөөнгүй бий. Одоо төрийн ордонд ахмад болон залуу уран бүтээлчдийн 100 шахам зураг, 10 гаруй уран баримал, сийлбэр, туурган хивс, торго арьсан урлалын бүтээлүүд ордныг чимэглэж байдаг. Эдгээрийн дотор эзэн Чингис хааны гантиг чулуун цээж баримал, есөн хөлт цагаан тугны орчны 87 ам.метр талбай тойрсон чимэглэл, Хүннүгийн үеийн хээ бүхий ширмэл ширдэг, ардын зураач Н.Чүлтэмийн "Талын Айл", О. Цэвэгжавын "Гүүн зэл дээр", М.Цэмбэлдоржийн "Отгонтэнгэр", Б.Гомбосүрэн, Д.Цэрэнпил нарын бүтээсэн "Эх орон" сэдэвт 20 метр туурган хивс, залуу уран бүтээлч Н.Лхагвасүрэнгийн "Төрийн долоон эрдэнэ" түүх уламжлалын сэдэвт 17 метр урт Монгол зураг зэрэг гайхамшигт бүтээдүүд олон бий.
13.    Ордонд буй ховор нандин бүтээлүүдийн дотроос Д.Баяндалайн санаачилгаар нэрт зураач Н.Лхагвасүрэнгийн удирдлагаар бүтээсэн "Төрийн долоон эрдэнэ" хэмээх 17,5 метр урт, 1,5 метр өндөр, 108 үйл явдал бүхий 999 хүн, 64 бөх, 551 айл, 13 гэр, 9 нохой зэргийг Монгол зургийн аргаар урласан хосгүй нандин бүтээл байдаг.
9hoholt_tsagan_tug-middle
14.    УИХ-ын хуралдааны танхим дахь УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үндэсний уран гоё сийлбэртэй сэнтий, мөн Төр засгийн тэргүүн нарт гадаадын дээд зиндааны байгууллага, хүмүүсээс бэлэглэсэн зүйлийн 70 гаруй үзмэр бүхий үзэсгэлэн байдаг.
15.    Бас төрийн ордны дундах чөлөөнд эзэн Чингисийн суумал хөшөө бүхий төрийн хүндэтгэлийн 10 ханатай өргөө гэр бий.
16.    МХЕГ-ын олон удаагийн шалгалтаар муу дүн авч байсан. Цаашид ашиглах боломжгүй талаар ч УИХ-ын Тамгийн газарт албан шаардлага хүргүүлж байжээ. Тухайлбал, 2007 онд Төрийн ордон нурах дөхсөн. Учир нь баруун талд тааз нурж байсан юм. Энэ нь Их танхим дахь доргилтоос болсон гэж үздэг аж. Иймд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Шаравдорж ЗГХЭГ-ын дарга ‘Төрийн ордны Их танхимын аюулгүй байдал талаас авч үзвэл түүнд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж болох эсэх, энэ арга хэмжээнд оролцож буй хүмүүсийн амь насанд аюул учрах бодит нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаар албан ёсны дүгнэлт гаргуулах нь зүйтэй” хэмээн үзэж байжээ.
17.    Монголын рок поп, урлагийн ертөнцөд “Монгол поп” урсгалыг шинээр гаргаж ирсэн “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд тоглолт өнгөрсөн жил тоглолтоо Төрийн ордонд хийсэн. Монголд анхдагч хэмээн цоллогдож байсан түүний араас олон уран бүтээлч тоглолтоо Төрийн ордонд тоглосон. Түүний нэг бол “Sweetymotion” хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч Б.Чинбат мөн тус оны арванхоёрдугаар сарын 17-нд “Давтагдашгүй” тогтолтоо хийсэн.
18.    Төрийн ордонд ганц тоглолтын тайз болсонгүй сүүлдээ киноны нээлт болдог газар болон хувирсан юм. Европт хийгдсэн анхны гэгдэх “Хөх толбот хүмүүс” монголын уран сайхны кино нээлтээ хийсэн.
19.    Кувейт Улсаас Төрийн ордон барихад зориулан 12 сая ам.долларыг өгөх талаар яригдаж байсан ч гишүүд үүнийг эсэргүүцсэн. Шинэ төрийн ордныг одоогийн ордны арын талбайд барихаар төлөвлөж байсан ч зарим гишүүд тэр газар мод тарьсанаар энэ асуудал намжсан.
11926
20.    Төрийн ордон байгуулагдснаас хойш 4 Ерөнхийлөгч, 8 Улсын Их Хурлын дарга, 17 Ерөнхий сайд, давхардсан тоогоор 456 гишүүд сууж байжээ. Тэдний хөрөг зураг ордны хоёр давхарт байрладаг.
21.    Төрийн ордны хамгийн том сенсаац бол УИХ-ын гишүүд хоорондоо гар зөрөлцсөн явдал юм. УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх. Г.Баярсайхан нар чуулганы танхимын үүдэнд болсон уг зодоон Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдснаараа анхдагч хэмээгдэж байгаа боловч үүнээс далдуур зөндөө зодоон болсныг зарим нэгэн эрхэм баталдаг.
22.    Хаалттай байсан Төрийн ордонг 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, төрийн эрхийг авсан АН-ынхан нээлттэй болгосон. Ийнхүү Төрийн ордон нээлттэй болсноор иргэд чөлөөтэй нэвтэрч, Монгол төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр иргэний харилцааны талаарх баримтыг сонирхож, Эзэн Чингис хааныхаа хөшөөнд мөргөж, есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж зургаа татуулах боломжтой болно.
23.    УИХ-ын гишүүдийн зарим нь өрөөгөө голдог бөгөөд хамгийн жижиг өрөө буюу 411 тоотод УИХ-ын гишүүн С.Ганбаатар суудаг. Тэрбээр энэ өрөөндөө сэтгэл хангалуун байдгаа мэдэгдэж байсан. Харин хамгийн тухлаг өрөөгөөр УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн өрөө тодорчээ. Учир нь тэрбээр шинэ УИХ бүрэлдэх үед өрөөгөө өгөхгүй хэмээн УИХ-ын Тамгын газрын шийдвэрийг эсэргүүцэж байсан.
24.    Ордны зоогийн газруудын хоолны үнэ дундаж үнэтэй байдаг ч порц багатай гэдэг.


image

Төрийн ордонд ороод үзчих юмсан гэсэн битүүхэн бодлыг хүн бүр тээдэг. Тэрхүү хүсэл мөрөөдөл нь болсон Төрийн ордны талаарх содон, сонирхолтой 24 баримтыг дэлгэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (202.9.47.131)
    ТИЙМ ШҮҮ
    2012 оны 10 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    11 цаг 8 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    11 цаг 15 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    12 цаг 48 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    13 цаг 44 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    13 цаг 52 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    14 цаг 6 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК