Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Ганбат: Нэг намын асуудалд нөгөө нам нь гараа дүрж болохгүй гээд Цэцэд хандсан байна лээ

2022-8-11
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, АН-ын тэргүүн дэд дарга Д.Ганбаттай ярилцлаа.


-Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад томоохон хэмжээний айлчлалууд зохион байгуулагдлаа. Энэ үеэр УЦС-уудаа яаравчлахыг сануулж нааштай хариу өгөөд байна. Дээрх айлчлалуудаас онцлох зүйл нь юу байв?

-Манайд болсон айлчлалууд яриа, хэлэлцээний түвшинд санамж бичиг байгуулах байдлаар үргэлжиллээ. Яг өнөөдөр, маргаашийн дотор шийдчих зүйл байхгүй байна. Байшин барилгууд олноороо ашиглалтад орж байна, өвөл тэдний эрчим хүч дулааныг яаж шийдэх вэ гэдэг асуудал бий. Манай улс эрчим хүчний хувьд хараат, 250 сая ам доллароор жил бүр эрчим хүч худалдаж авдаг. Манайхны хувьд шөнөдөө эрчим хүч бага хэрэглэдэг бол орой, өглөөний цагт өндөр ачаалалтай байдаг. Үүний тохиргоог хийж болох хямд эх үүсвэр бол усан цахилгаан станц. Энэ нь эрчим хүчний тохиргоог хийж болдог гэдгээрээ давуу талтай.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар хаврын чуулганаас хойш яригдаж байгаа. Энэ асуудал дээр Ардчилсан нам ямар байр суурьтай байна вэ. Үүнтэй холбоотой ажлын хэсэгт саналаа уламжилсан уу?

-Ажлын хэсэг ажиллаж байна гэсэн битүү юм яригдаад байгаа. Гэтэл албан ёсны эх үүсвэрээс цаасан дээр бичсэн төсөл байхгүй байна. Ийм төсөл байна, үүнээс энийг, тэрийг өөрчилнө гэсэн санал одоогоор гарч ирээгүй байна. Тиймээс албан ёсны төсөл боловсруулсан үед нь байр сууриа илэрхийлэх нь зөв байх. Гэхдээ үнэхээр зөв зүйтэй, Монгол орныг урагшлуулах зүйлийг дэмжихэд бэлэн. Ажлын хэсэг нэрийн дор хүмүүсийн анхаарлыг сарниулах гэсэн, өөр зүгт хандуулах гэсэн оролдлого явцгүй гэсэн байр суурьтай байна.

-Ардчилсан намын 4/11 мэдээллийн үеэр Ховд аймагт зохион байгуулж байгаа батлан хамгаалахын хамтарсан бэлтгэлийн талаар дурдсан шүү дээ. Харин Гадаад харилцааны сайд хэлэхдээ жил бүр зохион байгуулагддаг төлөвлөгөөт ажил гэдгийг хэлсэн. Энэ талаар?

-Хамтарсан бэлтгэл сургуулилтыг жил бүр хийдэг байж болно. Гэхдээ жил бүр цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Манай улсын хувьд Үндсэн хуульдаа, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа энх тайван, аюулгүй байдлыг эрхэмлэнэ гэсэн. Гэтэл дайн, түрэмгийлэл хийлээ гэж шүүмжлэгдэж байгаа улс орны байлдааны бүрэн зэвсэг, 300 гаруй техник хэрэгсэл Монгол Улсыг хөндлөн гулд туулж байна.

Цахимд байгаа мэдээллээс харахад Ховд аймгийн нутаг дэвсгэрт нисдэг тэрэг явуулж байх жишээтэй. Энэ нь эргээд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, сэтгэл зүйд хүртэл нөлөөлж байна. Монголчуудыг найр наадмаа хийж байхад байлдааны зэвсэгтэй хөндлөн явна гэдэг ямар байх вэ зэргийг тооцож үзэх хэрэгтэй.

Нөгөө талаараа урд хөрш маань Булган аймгийн нутаг дэвсгэрт ч юм уу, Алтанбулагийн хажууд хээрийн сургууль хийнэ гээд бас техниктэйгээ орж ирвэл яах юм бэ? гэх мэтчилэн энэ бүгдийг тооцож ажиллах ёстой.

Мөн батлан хамгаалах, арми, зэвсэгт хүчний талаас шүүмжлэлтэй хандмаар байгаа юм. Олон цэрэг нас барлаа, цэргийн ангид сүрьеэ өвчин дэгдсэн байна. Гэтэл энэ талаар мэдээлэл өгөхгүй, нуун дарж байна.

Эдгээр асуудалд хэнд ч хариуцлага тооцож байгаа юм алга. Тухайн цэргийг удирдсан салаа, цэргийн дарга нар, МХЕГ-ийн хурган дарга нартай л хариуцлага ярихаас биш сураг чимээ байхгүй байна.

-Ардчилсан намын дарга, тамганы асуудал одоог хэр нь нэг тийш болоогүй байна. Нам хэзээ нэг талдаа орох вэ?

-Тамганы асуудлаар анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан байгаа. Дараагийн шатны шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа юм байна гэж ойлгосон.

-Та бүлгийн даргын суудлаасаа огцорсон ч Ерөнхийлөгч хүлээж аваагүй шүү дээ. Та бүлгийн дарга хэвээрээ байгаа юу?

-Миний хувьд, хууль өргөн барилаа, баталлаа, үүний дараагийн шат байна. Нэг намын асуудалд нөгөө нам нь хуйвалдаан маягаар олонхоороо оролцоод байдаг. Энэ мэт нэг хүнд зориулсан хууль хийх нь утга учиргүй. Ингэж болохгүй холбогдох хүмүүс Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа юм билээ. Тэр болтол би ажил үүргээ гүйцэтгээд явах байх.

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.176.93)
    CHAM SHIG GULUG AUGAA OROS ORNII TUHAI UG HELEH ERH UGUI BAIHAA YUUUN AN-N TERGUUN DED DARGA VEE HOSHIN SHOG MINE
    2022 оны 08 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    3 цаг 34 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    3 цаг 38 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    5 цаг 23 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    5 цаг 56 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    6 цаг 2 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    6 цаг 58 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    7 цаг 4 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    7 цаг 5 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    7 цаг 29 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    7 цаг 51 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    8 цаг 45 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    9 цаг 1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    9 цаг 5 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    9 цаг 29 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    9 цаг 40 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    9 цаг 41 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    10 цаг 3 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    10 цаг 12 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    11 цаг 27 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    11 цаг 28 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК