Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Номин: Чингис хаан музейг есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөж байна

2022-8-16
0
ЖИРГЭХ

Чингис хаан музей байгуулах шийдвэр 2019 онд гарч, дараа онд нь барилгын ажил эхэлж байв.  Музейг энэ оны есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөсөн бөгөөд дэглэлтийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Өнөөдөр Соёлын сайд Ч.Номин болон дэд сайд М.Батбаяр нар музейн ажлын явцтай танилцлаа. 

Үзмэрүүдийг байрлуулах, дэглэх, гэрлээ тохируулах, хамгаалалтын шилэн хоргуудыг суурилуулах зэрэг ажил музейд ид өрнөж байв. Уг музей дэх бүхий л зүйл стандартыг баримталсан байх ба гадаадын мэргэжилтнүүдээр зөвлүүлж байгаа юм. 

Олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шинэлэг технологиудыг шингээснээрээ онцлогтой энэ музейд зочилсноор Монголын түүх, дэлхийн түүхэнд оруулсан монголчуудын хувь нэмрийн талаар бүхий л мэдээллийг авах боломжтойг сайд Ч.Номин өнөөдөр онцолж байв

 

Тэрбээр "Чингис хаан, хаад язгууртны музейг нээхэд тун ойртсон. Есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөн ажлуудаа гүйцэтгэж байна. Уг музей нь Хүннү гүрнээс эхлээд Богд хаант улс хүртэл Монгол нутагт оршин байсан бүх улсын түүхийг харуулж байгаагаараа онцлогтой. Түүнчлэн Монгол бахархал танхимд дэлхийн түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмрийг харуулна. Өөрөөр хэлбэл, энэ музейд ирснээр Монгол Улсын талаар бүрэн хэмжээний мэдээлэл авах боломжтой, олон улсын стандартад нийцсэн томоохон хэмжээний соёлын бүтээн байгуулалт болж байна. 

Музей өмнө нь хадгалах, үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол цаашид боловсролын чиглэлийг нэмж байна. Үүнээс гадна олон улсын эрдэм шинжилгээний томоохон хурлуудыг Монголдоо хийх боломжтой болж байгаа. Мөн хамтарсан үзэсгэлэнгүүдийг ч гаргах юм. Хамтарсан үзэсгэлэн гаргахаар хэд хэдэн газар манайд хандсан. Түүнчлэн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ирэх онд Франц улсад Чингис хаан үзэсгэлэнг гаргана" гэлээ. 

Н.Хосбаяр: Музейд 200 гаруй уран бүтээлч ажиллаж байна

Музейн үзэсгэлэнгийн танхим гуравдугаар давхраас эхэлж байв. Хүннү, Сяньби, Жужан улсын үед хамаарах үнэт олдворууд, археологийн судалгаа, эрдэмтдийн зөвлөгөөний үр дүнд хийсэн Луут хотын загвар энэ давхарт бий. 

Үзмэрүүдийн тайлбарыг эн тэргүүнд монгол бичгээр, доод хэсэгт нь кириллээр зэрэгцүүлэн бичжээ. Харин жуулчид QR код уншуулан англи, орос хэлээр тайлбарыг нь сонсох боломжтой байх аж. Мөн тайлбарлагч, бусад ажилтныг жил гаруйн хугацаанд бэлдэн, олон улсын музейн стандартаар боловсон хүчний хуваарилалтаа хийсэн хэмээн тус музейн захирал С.Чулуун хэлэв.

Одоогоор музейн дэглэлтийг 200 гаруй ажилтан хийж буй юм. Үзэсгэлэнгийн дэглэлтийг хариуцаж буй Н.Хосбаяр "Музей үндсэн зургаан танхимтай. Тухайлбал,

  • Гуравдугаар давхарт Хүннү, Сяньби, Жужан
  • Дөрөвдүгээр давхарт Кидан, Түрэг, Уйгур
  • Тавдугаар давхарт Их Монгол
  • Зургаадугаар давхарт Эзэнт улс
  • Долдугаар давхарт XV-XX зууны язгууртнууд, бага хаадын
  • Наймдугаар давхарт Монгол бахархлын танхим бий.

Эдгээрийн дэглэлтийг 200 гаруй уран бүтээлч хийж байна. Түүнчлэн хэвлэлийн эх бэлтгэл, товгор хийцийн зүсвэр, будгийн үйлдвэр гэх мэтчилэнгээр олон хүний хөдөлмөр шингэж байгаа" гэсэн юм. 

Эртний улсуудын хот ямар зохион байгуулалттай байсныг мэдэхэд туслах, төсөөлөл өгөх гол зүйл нь макет буюу загвар билээ. Бараг танхим бүхэнд эртний хотууд, сүм хийдийн загварыг уран нарийнаар дүрслэн хийжээ. Энэ талаар Н.Хосбаяр "Монгол нутагт буй эртний хот балгадын суурь, эрдэмтэн судлаачдын сэргээн босгосон төсөөллийг чиг барьж, Монгол нутагт байсан эртний хот балгадын загварыг хийсэн. Жишээлбэл, Хүннүгийн Луут хот, Уйгурын Хар балгас, Киданы Хэрлэн барс, Юань улсын Шанду хот зэргийн загварыг хийсэн. Эдгээрийг мэргэжлийн залуусаас бүрдсэн хоёр баг хийж, гүйцэтгэсэн" гэв.

Чингис хаан музейд шинэлэг олон зүйл байгаагийн нэг нь холимог эд өлгийн зүйлийг хадгалах сан хөмрөг. Энд соёлын үнэт дурсгал, түүхэн олдворыг горимын дагуу хадгална. 

Музейн ахлах сан хөмрөгч Б.Эрдэнэцэцэг "Манай улсын музейн түүхэнд анх удаагаа төрөлжсөн зориулалтын, хадгалах горимтой шүүгээ савтай болсон. Музейн үндсэн үүрэг бол хадгалах. Бид хамгийн багадаа 100 жил хадгалах зориулалтын сав, шүүгээтэй боллоо. Соёлын үнэт өвөө цаашид өвлүүлэхийн тулд хадгалалтын нөхцөлөө сайжруулах ёстой. Үүний эхний алхмыг Чингис хаан музей хийж байгаа.  Манайд буй төхөөрөмж нь өрөөний хэмийг 20 градусаас, чийгийг 50 хувиас хэтрүүлэхгүйгээр барих тохиргоотой. Мөн гал гарлаа гэж тооцоход усаар бус хуурай хороор унтраах юм. Ингэснээр соёлын өвд эрсдэл учрахгүй" гэлээ. 

С.Чулуун: Чингис хаан музейн сан хөмрөгийн найман хувь нь хосгүй үнэт дурсгал

Тус музейд түүх, соёлын 10,400 орчим дурсгал дэлгэнэ. Үүнээс найман хувь нь хосгүй үнэт дурсгал гэдгийг музейн захирал С.Чулуун онцолсон. Тэрбээр "Нийт үзмэрийн 92 хувь нь эх хувь. Үзмэрүүдийг Япон, Англи, Хятад гэх мэт олон хэлээр тайлбарлах юм. Харуул хамгаалалтын тухайд бүрэн автоматажсан байгаа. 

Музейн барилгад тавигдсан бүхий л зүйл нь археологийн дурсгалд дүрслэгдсэн, тэмдэглэгдсэн зүйлс бий. Санаагаараа хийсэн зүйл огт байхгүй" гэв.

зураг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.16.160)
    zogsool
    2022 оны 08 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    3 цаг 38 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    3 цаг 42 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    5 цаг 27 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    6 цаг 0 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    6 цаг 5 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    7 цаг 2 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    7 цаг 7 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    7 цаг 8 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    7 цаг 33 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    7 цаг 55 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    8 цаг 48 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    9 цаг 4 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    9 цаг 9 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    9 цаг 32 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    9 цаг 44 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    9 цаг 45 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    10 цаг 6 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    10 цаг 16 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    11 цаг 30 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    11 цаг 31 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК