Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Отгонтунгалаг: “Зура 2” бол чадварлаг баг, хамт олноос бүтсэн шинэлэг дэлгэцийн уран бүтээл  

2022-8-18
0
ЖИРГЭХ

“Шинэ үе” продакшны жүжигчин, СТА Х.Отгонтунгалагтай сүүлийн үеийн уран бүтээлийх нь талаар ярилцлаа. Тэрбээр “Фантастик” продакшны шинэ уран бүтээл болох “Зура 2: Цурам ажиллагаа” киноны гол дүрд тогложээ.


-Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Юун түрүүнд сүүлийн үеийн уран бүтээлээс яриагаа эхэлье. “Фантастик” продакшны уран бүтээл “Зура 2: Цурам ажиллагаа” киноны эмэгтэй гол дүрд тоглосон байсан. Энэ талаараа хуваалцаач?

-Сайн байцгаана уу. Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд кино зураг авалттай завгүй өдрүүд их байлаа. 2022 ондоо дэлгэцийн хоёр уран бүтээлтэй үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Эхнийх нь "Боловсрол" телевизийн олон ангит уран сайхны кинонд тоглосон бол түүний дараа “Фантастик” продакшны шинэ уран бүтээлд голд тоглосон. Энэ хоёр бүтээл маань тун удахгүй нээлтээ хийх гэж байна.

-Тун удахгүй “Зура 2: Цурам ажиллагаа” киноны гол дүрийн эмэгтэй болох Сарнайгийн дүрээр таныг харах нь. Анх кинонд тоглох саналыг хэн тавьсан бэ?

-Энэ кинонд тоглохын өмнөхөн олон ангит киноны зурагтай, арай дуусаагүй байж таарсан. Тухайн үед "Фантастик" продакшнаас шинэ кинонд тоглох санал ирж, би энэ саналын маш их баярлаж хүлээж авсан. Яагаад гэвэл "Фантастик" продакшны хамт олон дэлгэцийн уран бүтээлээрээ дээгүүрт бичигддэг. Магадгүй "Фантастик"-ийн уран бүтээлд тоглох юмсан гэж боддог олон хүн байдаг байх. Би ч тэдний нэг байсан. Ингээд надад санал тавихад маш баяртайгаа хүлээж авч, хоёр талын кино групптэйгээ ярилцаж байгаад зураг авалтын өдрүүдээ зохицуулсан. Анх очоод зохиолоо уншаад, дүрийнхээ талаар сонсоод маш их баярласан. Учир нь надаас маш ондоо, тэс өөр дүр байсан. Түүнээс гадна ур чадвар шаардсан, үнэхээр тоглолттой дүр байсан.

Х.Отгонтунгалаг: Нөхөртэйгөө хамт тоглосон анхны кино байлаа

No description available.

-Таныг "Цурам ажиллагаа" кинонд нөхөртэйгөө хамт тоглосон гэж сонссон. Хамтдаа нэг кинонд тоглоход ямар байсан бэ. Хамт тоглосон анхны уран бүтээл байсан уу?

-Тийм ээ. Бидний хамтдаа тоглосон анхны кино. Өмнө нь 2,3 кинонд хамтдаа тоглох санал ирж байсан хэдий ч яагаад ч юм боломж гарахгүй байсан. Харин энэ кинонд бид нэг ч зураг авалтад хамт байдаггүй. Дандаа тус тусдаа тоглосон. “Зура 2: Цурам ажиллагаа” киноны триллер цацагдсанаас хойш хүмүүс нэг зүйлийг их асууж байгаа. Эхнэр нөхөр хоёр нэг кинонд тоглосон ч гэсэн би өөр хүний эхнэрийн дүрээр тоглож байгаа. Бас эротик хэсэгтэй. Тийм болохоор нөхөр чинь юу гэж хүлээж авч байна, нөхөр нь зүгээр үү гэсэн асуулт их ирсэн. Бид уран бүтээлч гэр бүл. Манай нөхөр тэр тал дээр уурлах, дургүй хүлээж авах зүйл байгаагүй. Харин ч намайг илүү их дэмжсэн. Зохиолоо уншиж үзээд “энэ маш гоё тоглолттой дүр байна, чи чадахын төлөө хичээ, ичих биш харин ч зоригтой байвал үзэгчдэд хүрнэ” гэж хэлээд урам өгч энэ кинонд оруулсан.

-Сарнайгийн дүр таны өмнөх дүрүүдээс ялгаатай харагдсан. Өөр төрөл жанрын, action кинонд тоглоход ямар байв?

-Миний хувьд action төрлийн кинонд анх удаа тоглож байна. Сарнайгийн дүрийн хувьд бүх хэсэг хүнд тоглолттой байсан. Тэр бүрт хичээж, чадах чинээгээрээ өөрийгөө дайчилж тоглосон.  

-"Фантастик" продакшнтай хамтарч ажиллахад ямар байсан бэ. Хэрэв дахин боломж олдвол хамтрахад бэлэн үү?

-Хамтарч ажиллахад маш гоё хамт олон. Тэднээс суралцах зүйл их байлаа. Миний хувьд энэ кинонд Барсаатай хамтрагч болж тоглосон. Хамгийн сүүлийн зураг авалтын дараа би Барсааг аргагүй л мөнгөн модны эзэн, маш сайн, чадварлаг тоглолттой жүжигчин юм аа гэсэн бодолтой зураг авалтаа дуусгасан. Түүнээс суралцах зүйл их байлаа. "Фантастик"-ийн залуус бүгд өөр өөрийн ажлаа яс хийдэг, хурдтай, үнэхээр ажилдаа мэргэшсэн хамт олон гэж хэлнэ. Тиймээс би чирэгдэж болохгүй, дагаад л гүйх ёстой. Үнэхээр ингэж ажилладаг болохоор л чанартай уран бүтээл гардаг юм байна гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрсөн шүү.

-Киноны зураг авалтын үеэр Б.Тамир найруулагчийн зүгээс дүр дээр ажиллахад ямар шаардлага тавьж байв?

-Анх айдастай орсон. Би энэ дүрийг чадах болов уу яах бол, загнуулахвий дээ гэсэн бодолтой ирж байлаа. Гэхдээ зоригтой байж өөртөө итгэлтэй байж байж үзэгч итгэнэ шүү дээ. Б.Тамир найруулагчийн хувьд жүжигчидтэйгээ их зөв харьцдаг юм байна гэж бодсон. Эхний зураг авалт дээрээс эхлээд жүжигчидтэйгээ ярилцаж байсан. Чи энийг юу гэж бодож байна, ингэвэл яах уу, ингээд нэг үздээ гэх мэтчилэн зөвлөж, ярилцсаны үндсэнд дүрээ гаргаж байгаа нь зөв санагдсан. Яагаад гэвэл зохиолоо бичсэн хүн тэр дүрийг дотроо харчихсан байгаа. Гэтэл жүжигчин бас нэг өөрөөр хардаг. Тиймээс хоорондоо ярилцаж дүрээ гаргаж ирж байгаа нь үнэхээр мундаг байсан.

-"Цурам ажиллагаа" киноны жүжигчдийн бүрэлдэхүүнийг харахад чадварлаг, том баг гарчээ гэж харсан. Таны хувьд, энэ кинонд тоглосон хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Тийм шүү. Монголын хит болсон жүжигчид болох С.Ариунбямба ах, Ш.Доржсүрэн ах, С.Болд-Эрдэнэ ах нар тоглосон. Мөн дээрээс нь "Фантастик"-ийн чадварлаг жүжигчид нэгдсэн хүчирхэг бүрэлдэхүүнтэй багаас бүтсэн. Өөрөө тэдний нэг эд, эс нь болж ажиллахдаа догдолж байлаа. Тэдний ур чадварыг хараад биширсээр байгаад зураг авалтаа дуусгасан.

-Хэрэв та үзэгч байсан бол яагаад "Цурам ажиллагаа УСК-г сонгож үзэх байсан бэ?

-Яагаад гэвэл энэ кинонд олон шинэлэг зүйл байгаа. "Фантастик" продакшны хамт олон маань өмнөх уран бүтээлүүдээсээ давуулж хийнэ гэсэн зорилготой ажилласан. Жишээлбэл, камер, тоног төхөөрөмж гэхэд л сүүлийн үеийн загвар байх жишээтэй.

-Яагаад анх жүжигчин мэргэжлийг сонгох болсон бэ. Та хэн багшийн шавь байв?

-Би 2011 онд КУДС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Дунд сургуулиа төгсөхдөө хөтлөгч болно гээд шийдчихсэн байсан. Ингээд КУДС-ийн сэтгүүлчийн ангид нэг жил сураад төгсөхийн өмнө жүжигчний анги руу шилжиж С.Болормаа багшийн ангид орсон. Манай ангийнхан одоо ихэнх нь мэргэжлээрээ ажиллаж байна. Жишээлбэл, “Этик” продакшны захирал А.Энхжин, Тоонотын Jason буюу Б.Баяржавхлан бид нэг анги. Мөн ангийнхан маань театрт, урлагтаа ажиллаж байгаа.

-Хэрэв багадаа сонгосон мэргэжлээрээ ажилласан бол одоо та хаана байх байсан бэ?

-Миний багадаа мөрөөддөг байсан мэргэжлүүд маш олон солигдсон. Бүр багадаа биеийн тамирын багш болно гэж боддог байлаа. Тэр үедээ, гүйж харайх дуртай, сунгалттай, спортлог хүүхэд байсан юм. Харин дунд сургуульд ороод сургуулийнхаа бүх л урлагийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Нэг удаа сургуулийнхаа үйл ажиллагаанд хөтлөгч хийсэн. Түүнээс хойш хөтлөгч болно гэж боддог болсон. Гэхдээ би жүжигчин болоогүй байсан бол бүжигчин болох байсан байх аа. КУДС-д байхад Н.Эрдэнэцэцэг багш маань “чи төрөлхийн подъемтой, уян хатан биетэй юм байна” гэж байсан. Жүжигчний мэргэжлээр сурч байхдаа багш дээрээ бүжгээр хичээллэж, сургуулийнхаа тэмцээн уралдаанд ороод л явдаг байсан.

"Нээлтийн өдөр багштайгаа цуг суугаад киногоо үзнэ гэхээс айдастай байна" 

-Та С.Болормаа багшийнхаа талаар хуваалцаач. Анги удирдсан багш нь байсан байх аа?

-Тийм ээ. Сугарын Болормаа багш маань агуу хүн. Биднийг маш эмх цэгцтэй, диктатуртай сургасан. Хамгийн түрүүнд манай ангийнхан сургууль дээрээ ирээд бүр орой хүүхдүүд тарсны дараа тардаг байлаа. Энэ хугацаанд багш маань шал арчиж байгаа хүнийг хүртэл хүндэл гэж сургасан. Бид хүн байх, хамт олонтой байх гэдгийг сурсан. Багш маань сая докторын зэрэг хамгаалсан, одоогоор СУИС-д багшилж байна. "Зура 2: Цурам ажиллагаа" кинондоо С.Болормаа багштайгаа хамт тоглосон. Гэхдээ бас л бид хоёр нэг хэсэгт хамт тоглоогүй.

-Багшийнхаа заасан ур чадварыг эзэмшээд, хамтдаа нэг кинонд тоглоод эргээд 11 жилийн дараа багшийнхаа нүдэн дээр би ийм жүжигчин болсон гэдгээ харуулах таны хувьд ямар байв?

-Нэг л зүйлээс айж байна. Киноны нээлтийн өдөр С.Болормаа багштайгаа цуг суугаад киногоо үзнэ, юу гэж хэлэхийг нь мэдэхгүй байна. Багш маань биднийг үргэлж илүү байхыг хүсдэг. Илүү хичээж, илүү дэвших ёстой гэдэг. Тийм болохоор энэ дүрээ багштайгаа цуг үзнэ гэхэд айдастай байна.

-"Зура" төсөл үргэлжилнэ гэсэн. Магадгүй дараагийн ангид та байх болов уу?

-Тэрийг Б.Тамир ах л шийдэх байх даа. 

-Өөрийн тань бүтээсэн дүрүүдээс хамгийн хайртай дүрээ нэрлэвэл?

-Шинэ үе продакшны бүтээл “Хөгжилтэй өдөр” УСК-ны гол дүрдээ хайртай. Анхны маань гол дүр байсан. Тэр үед анхны хүүхдээ төрүүлээд нялх биетэй байхдаа тоглосон.

No description available.

"Сарнайгийн дүрээ өөртөө зохиулах гэж хичээлээ"

-Түүний дараа хамгийн ур чадвар шаардсан, тоглолттой дүр ямар уран бүтээлийн дүр байсан бэ?

-Энэ жилийн хоёр киноны дүр хоёулаа ур чадвар шаардсан, тоглолттой дүрүүд байсан. Өмнө хэлсэнчлэн "Цурам ажиллагаа" киноны дүр бол бүх хэсэгт хүнд тоглолттой, чи чадвал чад гэсэн дүр. Нөгөөх нь "Боловсрол" телевизийн олон ангит киноны эсрэг дүр. Энэ хоёр кино их чансаа шаардлаа, бас хичээж ажиллаа.

-Чансаа шаардсаны хэрээр та үүнээс цаашхыг ч би чадах юм байна гэсэн бодол төрж байв уу?

-"Цурам ажиллагаа"-ны зураг авалт дуусаад дутуу явчихсан ч юм шиг бодогдох үе байсан. Жүжигчин хүн бүрт ийм бодол төрдөг байж магадгүй. Дараа нь ийм үед ингэж тоглоно доо, ингэсэн бол илүү дээр ч байсан юм уу гэсэн бодол төрсөн шүү. Гэхдээ өөрийнхөө тоглолтод сэтгэл хангалуун байгаа. Энэ бүгд миний хувьд туршлага болж байна.

-Танд эсрэг дүр зохихоор байна уу?

-Өөртөө зохих биш зохиулах гэж үзлээ. Энэ дүрийг Отгонтунгалаг биш Сарнай гэдгээр нь хүмүүст харуулахыг зорьсон.

-Жүжигчин Х.Отгонтунгалаг амьдрал дээрээ яг ямар хүн бэ?

-Би өөрийгөө хөдөлмөрч хүн гэж хэлнэ. Үүнийг маань С.Болормаа багш маань, мөн Шинэ үе продакшны хамт олон маань надад суулгасан. Бооёо ах маань энэ дүрийг чи чад, чадвал тайзан дээр гарна гэж зааж өгсөн. Тийм ч учраас дүр дээрээ сайн ажиллавал тайзан дээр гарна гэж хөдөлмөрлөж, хичээж дүр дээрээ ажилладаг байсан. Мөн аз жаргалтай, үргэлж инээж явахыг эрхэмлэдэг. Би найман хүүхэдтэй айлын отгон хүүхэд. Багаасаа олуулаа өссөн болоод ч тэр үү одоо цөөхүүлээ байхыг хүсдэггүй. Олон дундаа, олуулаа байхад дуртай. Ер нь ганцаараа байх дургүй төрлийн хүн.

"Шинэ үед орсноор миний амьдрал өрнөж эхэлсэн"

-“Шинэ үе” продакшнд орсон түүхээсээ хуваалцвал?

-Би их азтай хүн. Хоёр тоглолт яваад Шинэ үе продакшны гэрээт жүжигчин болсон. Тухайн үед манай продакшнд орох, жинхлэгдэх хүсэлтэй маш олон хүүхдүүд байсан. Тэр дундаас жинхлэх эсэх нь удирдлагуудын шийдвэр. Ингээд манай ангийн А.Энхжин бид хоёр жинхлэгдэж байсан. Түүнээс хойш "Шинэ үе" продакшндаа 11 жил зүтгэсэн байна. Продакшндаа ороод нэг жилийн дараа удалгүй нөхөртэйгөө танилцаад ахиад нэг жилийн дараа бид хүүхэдтэй болсон. Шинэ үед орсноос хойш миний амьдрал өрнөж эхэлсэн.

-Таны нөхөр мөн жүжигчин хүн байдаг. Анх яаж танилцаж байсан бэ?

-Анх талийгч Р.Алтансүх /Аси/ ах маань "Хунгийн сүүлчийн дуу" гэдэг кино хийгээд манай продакшны залуу жүжигчид нэг хэсэгт тоглохоор болсон юм. Тэнд нөхөр маань бас дадлага хийгээд кинонд явж байж таарсан. Ингээд л бид танилцаж гэр бүл болсон доо.

-Нэг гэрт урлагийн хоёр хүн байх ямар байдаг вэ. Гэр бүлдээ хангалттай цаг зав зарцуулж чадаж байна уу?

-Маш гоё. Үүнийг би хаана ч хэлнэ. Магадгүй өөр мэргэжлийн хүнтэй гэр бүл байсан бол өдийд энэ зэрэгтэй явах байсан үгүйг хэлж мэдэхгүй. Нөхөр маань намайг бүх үед 100 хувь дэмждэг. Ингэж дэмждэг  нөхөртэй байна гэдэг маш том давуу тал гэж хамт олон маань хүртэл байнга хэлдэг. Өмнө хэлсэнчлэн 20 ангитай олон ангит киноны зураг авалт дуусаад шууд дараагийн кинондоо орсон болохоор 5-6 сар амралтгүйгээр ажилласан. Энэ үед ар гэрийнхээ ажлыг сайн дааж, хойшоо санаа зовох зүйлгүй байлгасан.

-Та өөрийнхөө амьдралыг ямар нэг зүйлтэй зүйрлэвэл юу байх байсан бол?

-Би амьдралыг тааварлашгүй зүйл гэж хэлнэ. Өдөр бүр шинэ байдаг. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Амьдрал өөрөө шинэлэг, содон, адармаатай. Тиймээс би тааварлашгүй гэж хэлнэ.

-Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлийн ажилд амжилт хүсье.

 

Т.Мөнхжаргал 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • William (129.205.124.101)
    Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
    2022 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (192.82.70.47)
    Сайхан залуус бна, нэг гэр бүлийнхэн ингэж амжилттай явахд баяр хүргэе. Баярхүү зохиолч Нацагдоржийн дүрд сайн тоглосон шүү та 2 ын уран бүтээлд амжилт хүсье
    2022 оны 08 сарын 20 | Хариулах
  • Сайхан (202.9.47.11)
    Баярхүү, Отгонтунгалаг хоёр дүүдээ Урлагийн өндөр амжилт хүсье. Баярхүү маань Д.Нацагдоржийн дүр дээр гайхамшигтай тоглосон хүүхэд. Түүнээс хойш энэ дүүгийн киног маш их үздэг гайхалтай хүүхэд байгаа юм. Отгонтунгалаг охин авьяастай, чадварлаг, гоо үзэсгэлэнтэй хүүхэд. Эгч нь 2 дүүдээ аз жаргал, эрүүл энх, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
    2022 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.19.123)
    Шинэ жүжишчинтэй танилцлаа, баярлалаа
    2022 оны 08 сарын 18 | Хариулах
  • х (64.119.19.123)
    х
    2022 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.194)
    Хөөрхөн жүжигчин байна. Амжилт. Фантастикийн кинонд тоглоно гэдэг тэгээд л жинхэнэ од болох гараа биз дээ
    2022 оны 08 сарын 18 | Хариулах
  • Ганболд (84.225.181.113)
    Амжилт хүсьe. Уран бүтээлийн олз омог ихбайх болтугай. Дашрамд хэлэхэд сэтгүүлчийн асуултууд их таалагдлаа. Шимтэн байж уншлаа. Энгийн жижүүрийн асуултаас шаал өөр. Ажлын амжилт хүсьe.
    2022 оны 08 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    7 цаг 40 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    7 цаг 47 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    9 цаг 20 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    10 цаг 16 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    10 цаг 23 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    10 цаг 38 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК