Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2022-8-23
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан хүндэт зочдод баярын мэнд дэвшүүлэв. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хоёр улс хоорондын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Хаяши Мотоо Монгол Улсын “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсанд халуун баяр хүргэв.

Тэрбээр, энэ орчлон баяр, гуниг хосолдог хорвоо гээд Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо харамсалтайгаар таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж, манай улсын хөгжилд болон Монгол, Японы харилцаанд Ш.Абэ агсны оруулсан хувь нэмэр, гавъяа зүтгэлийг Монгол Улс, монголын ард түмэн ямагт дурсан санах болно. Хэдийгээр манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож байгаа хэдий ч 100 жилийн өмнө Монгол Улс Япон Улсыг манай улсын “гуравдагч хөрш” хэмээн үзэж, харилцаа тогтоохыг эрмэлзэж байсан түүхтэй. Бид бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөг. Манай хоёр улс хоорондын өндөр, дээд түвшний уулзалт тогтмолжиж, хоёр улсын харилцаа бүхий л талаар өргөжин хөгжиж байгаад баяртай байна гээд үүний нэг тод жишээ бол миний бие өнгөрсөн 9 дүгээр сард Япон Улсын Зөвлөхүүдийн танхимын дарга асан Санто-той уулзаж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон.

Өнөөдрийн уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн оролцож байгааг онцлон, цаашид хоёр улсын парламентын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, хоёр ард түмний хоорондын ойлголцол, олон нийтийн харилцаа, соёл урлагийн харилцааг улам бүр бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн шилжилтийг даван туулах үед Япон Улсын ард түмний үзүүлсэн тусламж, үнэтэй хувь нэмэрт бид ямагт талархалтайгаар ханддаг. Мөн Япон Улсын соёл уламжлал, нийгэм, эдийн засагтаа хийсэн шинэчлэлийн арвин туршлагаас суралцахыг эрмэлздэг. Бид “Япон лугаа хөгжье” уриалгыг дэвшүүлээд байна. Энэ хүрээнд Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгуулллага ЖАЙКА-тай хамтран нийт 6 удаагийн цуврал семинарыг амжилттай зохион байгуулаад байна. Элчин сайд Х.Кобаяши энэ санаачлагыг дэмжиж, нягт хамтран ажиллаж байгаад талархалтай байна гэв.

Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд Япон Улсаас парламентын 9 гишүүн, соёл урлаг, төр хувийн хэвшлийн нийт 86 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад айлчилж байна. КОВИД-19 цар тахал намжаагүй энэ үед Японы төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад баяртай байна гэв.

Тэрбээр, Япон, Монголын найрсаг харилцааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, энэхүү айлчлалаар манай хоёр улсын парламент хоорондын харилцаа улам идэвхжиж, тэр дундаа спорт, соёлын харилцаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Бид эдгээр харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ иргэд хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллана. Энэ ташрамт дурдахад Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын урилгаар ноён Г.Занданшатарыг Япон Улсад айлчлах урилгыг уламжлахад таатай байна гэлээ.

Түүнчлэн, Япон Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын бус гишүүнээр дахин сонгогдоход Монгол Улсын дэмжлэг чухал байсныг тэмдэглэж, Монгол Улс Умард Солонгост хулгайлагдсан япон иргэдийн зэрэг шийдвэрлэгдээгүй, маргаантай асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх ёстой гэсэн Япон Улсын байр суурийг тууштай дэмжиж байгаад дахин талархал илэрхийлье. Хоёр орны харилцааг улам бүр гүнзгийрүүлэхийн төлөө ажиллана гэв.

Талууд хоёр улс хоорондын төр хувийн хэвшил, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    2 цаг 5 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    2 цаг 9 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    3 цаг 54 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    4 цаг 27 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    4 цаг 33 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    5 цаг 29 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    5 цаг 35 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    5 цаг 36 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    6 цаг 0 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    6 цаг 22 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    7 цаг 16 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    7 цаг 32 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    7 цаг 36 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    8 цаг 0 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    8 цаг 11 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    8 цаг 12 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    8 цаг 34 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    8 цаг 43 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    9 цаг 58 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    9 цаг 59 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК