Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батцэцэг: Найрамдлын хөдөлгөөнд амжилттай оролцож, түүхийг бүтээлцэж ирсэн Монгол Японы анд нөхөд та бүхэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье

2022-8-23
0
ЖИРГЭХ

Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Их хуралдай” симпозиум болж байна. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.


Тэрбээр "Монгол Японы найрамдлын нийгэмлэгүүдээс санаачлан зохион байгуулж буй Их хуралдайд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлж Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 50 жилийн тэртээ 1972 оны хоёрдугаар сарын 24-ны өдөр БНМАУ, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоох тухай нот бичиг солилцсоноор манай хоёр улсын албан ёсны харилцаа хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш 50 жилийн хугацаанд Монгол Японы хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, өнөөдөр Япон улс манай гуравдагч хөрш, бүм нутаг дахь стратегийн найдвартай түнш болсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Нийтлэг үнэт зүйлстэй манай хоёр улс хоёрын талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд нягт хамтран ажиллаж байна. Хоёр улсын төр засаг, найрамдал, олон нийтийн байгууллагууд, хоёр улсын солилцоо, хамтын ажиллагаа жил ирэх тусам идэвхжин хөгжсөөр ирсэн.

Япон улсын засгийн газар, ард түмэн Монгол орны ардчилсан хөгжлийг эхнээс нь тууштай дэмжиж, нийгэм эдийн засгийн бүхий л талбарт Япон хүний халуун сэтгэл шингэсэн дэмжлэг туслалцаа хүрч, тэр ч хэрээр хоёр улсын найрамдал, харилцан хүндэтгэл гүнзгийрч ирсэн билээ. Энэ ялдамд Монгол улсын өнөөгийн нөхцөл байдалд үнэтэй хувь нэмэр оруулсан Японы Засгийн газар, ард түмэнд гүн хүндэтгэл үзүүлж байгааг хүлээн авна уу.

Мөн Монгол улсын ардчилсан нийгэмлэгийн олон улсад уриалж, хошуучлан манлайлахын сацуу Монгол Улсад хөгжингүй улс орнуудын удирдагчдаас хамгийн анх хөл тавьж айлчилсан Японы ерөнхий сайд Кайфү Тошики агсныг энэ мөчид дурсан хүндэтгэж байна. Монгол Японы тулгын гурван чулууг тавилцсан, өнөөгийн хоёр улсын харилцааг бүтээлцсэн хүн бүрд гүн талархал илэрхийлье.

Монгол Японы харилцаа 1970 оноос хойш соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт цар хүрээгээ тэлж, амжилттай урагшлан хөгжиж байна. Монгол Улсын хувьд анхны чөлөөт худалдааны гэрээ болох эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2016 онд байгуулж, одоо хэрэгжиж байна.

Өнгөрсөн тавдугаар сард бид 50 жилийн ойн хүрээнд Япон улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса албан ёсоор айлчилж, хоёр улсын харилцааг ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, Монгол Японы стратегийн түншлэлийн ирээдүйн чигийг тодорхойлоход цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцсон билээ.

Монгол Японы найрамдлын хөдөлгөөн 1950-аад оны сүүлчээр үүсэн хөгжсөн бөгөөд энэ хугацаанд Монгол Японы олон нийт бие биеэ таньж мэдэх, харилцан ойлгох, хамтран ажиллахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг тэмдэглэхэд таатай байна. Ингээд Найрамдлын хөдөлгөөнд амжилттай оролцож, түүхийг бүтээлцэж ирсэн Монгол Японы анд нөхөд та бүхэндээ дахин чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Монгол Японы стратегийн түншлэлийн харилцаа манай хоёр улсын хөгжил дэвшил төдийгүй бүс нутгийн энх тайван, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтаа ирэх 50 жилд улам бататган, хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    2 цаг 4 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    2 цаг 9 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    3 цаг 54 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    4 цаг 27 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    4 цаг 32 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    5 цаг 28 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    5 цаг 34 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    5 цаг 35 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    5 цаг 59 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    6 цаг 22 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    7 цаг 15 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    7 цаг 31 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    7 цаг 36 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    7 цаг 59 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    8 цаг 11 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    8 цаг 11 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    8 цаг 33 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    8 цаг 43 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    9 цаг 57 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    9 цаг 58 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК