Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бодлого тодорхойлогч Э.Болормаа Ховдын хөгжлийг хурдасгахаа амлалаа 

2022-8-27
0
ЖИРГЭХ

Монгол Ардын намын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх, ажлын албаны дарга Э.Болормааг нэр дэвшүүлсэн. АНУ-ын Колумбийн их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр хамгаалсан түүний хувьд өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэрийн хуудас, “Алсын хараа 2050” хөгжлийн хөтөлбөрийн дунд хугацааны зорилт болох “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг боловсруулах ажлыг удирдан ажилласан. Улс төрийн туршлага хуримтлуулахаас илүүтэй төрийн бодлого тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх чиглэлд мэргэшсэн Э.Болормаагийн хувьд өмнө нь Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажилласан туршлагатай. 

Түүнчлэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайд болон түүний багийн ард бодлого тодорхойлж, хөгжлийн загварыг боловсруулах чиглэлд ажилласнаас өөрөөр олон нийтийн өмнө ил гарч, асуудлын төвд өөрийгөө тавьж, сурталчилсан удаагүй. Тиймээс ч олон нийтийн зүгээс Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэхтэй зэрэгцэн гайхах, эргэлзэх, танилцах, эсэргүүцэх зэрэг нөхцөл байдал үүссэн нь гайхах зүйл биш юм. Харин Ерөнхий сайдын ахлах зөвлөх хэмээх гүйцэтгэх засаглалын гол ноён нуруу болсон нэр хүндтэй албан тушаалаас Ховд аймгийн Засаг даргаар ажиллах амаргүй сонголтыг хийх болсны тухайд аймгийн ИТХ-ын үеэр тэрбээр “Ховд аймгийн хөгжил гэдэг бол орон нутгийн хөгжил.

Орон нутгийн хөгжил гэдэг Монгол Улсын хөгжил. Иймд Монгол Улсын хөгжлийн төлөө ажиллах үүрэг даалгавар авч, амлалт өгч байж Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшсэн. Надад хөдөө орон нутгийн хувьд мэдэхгүй, магадгүй чадахгүй ажил олон бий. Гэхдээ та бүхэнтэй тэр болгоныг таньж мэдэж, хийж бүтээхийн тулд хамтдаа зүтгэхэд бэлэн байна.

Засгийн газрын дунд хугацааны зорилтот хөтөлбөр болох “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн нэг тулгуур бүс нь миний хувьд ч, Засгийн газрын хувьд ч Ховд аймаг гэж харж байгаа. Баруун бүсийг эрчим хүчээр хангах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг яаравчлах хэрэгтэй байна. Боловсруулах үйлдвэрлэл, нутгийн брэнд бүтээх чиглэлд амжилттай ажиллах, гадагшаа зах зээл тэлж, өргөтгөх, холбож хөгжүүлэх боломж дүүрэн байна” хэмээн тайлбарласан. 

Эндээс харахад Ховд аймгийн Засаг даргын албан тушаал Э.Болормаагийн хувьд МАН-ын Удирдах зөвлөлөөс оноож үүрэгдсэн бус онож хаших албан тушаал нь байх бололтой юм. Учир нь, нэгэнт хөгжлийн бодлогыг тодорхойлсон хүний хувьд түүнийгээ хэрэгжүүлэх орон нутгийг онож сонгохыг хувь хүнийхээ хувьд үүрэг хэмээн бодсон байхыг ч үгүйсгэх аргагүй. Ямартай ч аймгийн Засаг даргаар анх удаа эмэгтэй хүнийг нэр дэвшүүлсэн нь МАН-ын Удирдах зөвлөлийн хувьд хүний нөөцийн шинэчлэл байгаад зогсохгүй дэлхийн нэр хүндтэй байгууллагад ажиллаж байсан, гүйцэтгэх засаглалынхаа гол тулгуур хүчийг илгээсэн нь Монгол Улсын баруун хязгаарын хөгжлийг хурдасгах, түлхүүрдэх зорилготойг нь илэрхийлж буй хэрэг биз ээ. 

 

Э.БОЛОРМАА УЛС ТӨРИЙН КАРЬЕРАА АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЭВ ҮҮ

Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ажлын албаны дарга Э.Болормааг МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн нь өнгөрсөн долоо хоногийн улс төрийн хамгийн сонирхолтой нүүдэл байлаа. Учир нь, өнгөрсөн хугацаанд аймгийн Засаг даргад эмэгтэй нэр дэвшигчийг тодруулж, дэмжиж байсан тохиолдол МАН-ын түүхэнд байхгүй. Тэр дундаа, Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг дэлхийн нэр хүндтэй олон улсын байгууллагад ажиллаж, улмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэрийн хуудас болсон “Шинэ сэргэлт” дунд хугацааны хөгжлийг бодлогыг тодорхойлсон ахлах зөвлөхөө хөдөө орон нутаг, тэр дундаа Ховд аймгийн Засаг даргаар ажиллуулахаар санал болгоно гэдэг яах аргагүй тааварлашгүй улс төрийн шийдвэр. 

Э.Болормаагийн хувьд харин энэ саналыг таатайгаар хүлээж авч, “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлэх боломж хэмээн харж буйгаа тус аймгийн ИТХ-ын үеэр тайлбарласан. Эндээс харахад дэлхийн карьераа орхиж эх орондоо ажиллаж, амьдрах сонголт хийсэн түүний хувьд Ховд аймаг хийж бүтээх шинэ боломж, хөгжлийн бодлогыг хөрсөн дээр нь буулган хэрэгжүүлэх улс төрийн карьерийнх нь шинэ цэг болов бололтой. Иймд өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хоёр давхарт дуулиан шуугиангүй бодлого тодорхойлж, Монгол Улсын ирээдүйг зурж суусан Э.Болормаа зөвлөхийн хувьд цаашид улс төрд дуулиантай, бодлогод үгтэй, хэрэгжилтэд хүчтэй ажиллах цаг ирэв бололтой. 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.126.88.215)
    Бас нэг цүнх баригч л дарга боллоо,эмэгтэй цүнх баригч бас байдаг л юм бна
    2022 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.107.111)
    ХОВДОД МАНАН-Н НӨЛӨӨГ ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ...БЯМБАЦОГТ,ЭЛБЭГДОРЖ.,ШАНАГА ПҮРЭВДОРЖ НАРЫН НӨЛӨӨГ ТАС ЦОХЬ
    2022 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    Нутгийнханы байдлыг сайн ажиглаж байгаад энэ бүсгүй өөрөө шийдвэрээ зөв гаргах л хэрэгтэй.
    2022 оны 08 сарын 27 | Хариулах
  • Irgen (202.126.89.14)
    Ene metiin cynh barigchid uls orniig syiryylj duuslaa.odoo shatlan devshih zarchmiug barih heregtei.turd ajillah alban tushaaltniug beltgeh cag boljee.togtson sistemee syiryylsen aldaagaa zasah heregtei
    2022 оны 08 сарын 27 | Хариулах
  • зочин (103.212.118.100)
    Монголын улс төрийн бодлогын хамгийн хамгийн том алдаа нь бүх шатанд МЕРИТ зарчим хэрэгжихгүй, зөвхөн нам дагагсадын, цүнх баригсадын зарчим хэрэгжидэгт байгаа юм. Ер улс орны хөгжлийн цаад нууц ь МЕРИТ зарчмыг хатуу мөрдөхөд л байдаг юм. МЕРИТ зарчим хэрэгжснээр нам дагагсад, цүнх баригсадын арми аяндаа устаж үгүй болно шүү дээ. Энэ Болормаа гэдэг хүүхэд бол нам дагагсад, цүнх баригсадын том армийн нэг өчүүхэн өрөвдөлтэй хэсэг л шүү дээ.
    2022 оны 08 сарын 27 | Хариулах
  • Энэ хүнийг дэмжиж бна.Яагаад заавал нутгархах ёстой гэж. Монгол хүн эх орондоо хаанач ажиллаж амьдрах эрхтэй (66.181.160.16)
    иргэн
    2022 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (192.82.68.62)
    Залуу бүсгүйн мэдлэг чадварыг нэг харья. Баруун хязгаарыг цэцэглүүлэх болтугай.
    2022 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    1 цаг 16 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    1 цаг 20 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    3 цаг 5 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    3 цаг 39 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    3 цаг 44 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    4 цаг 40 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    4 цаг 46 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    4 цаг 47 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    5 цаг 11 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    5 цаг 33 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    6 цаг 27 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    6 цаг 43 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 47 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    7 цаг 11 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    7 цаг 23 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    7 цаг 23 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    7 цаг 45 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    7 цаг 54 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    9 цаг 9 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    9 цаг 10 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК